Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 406

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Б.Батжаргал,

Шүүгдэгч Ц.А, Ц.А, тэдний өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.овгийн Ц. А., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.овгийн Ц. А нарт холбогдох эрүүгийн …………………дугаартай хэрийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1 Монгол улсын иргэн …… оны 07 дугаар сарын 10-ны өдөр ………..аймагт төрсөн яс үндэс халх, ……. настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3 ,ээж дүүгийн хамт ……….. дүүргийн …….. дугаар хороо …….. дугаар хороолол ………. тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, Б.овгийн Ц. А., / РД:……………/

 

2. Монгол улсын иргэн …… оны 07 дугаар сарын 10-ны өдөр ………..аймагт төрсөн яс үндэс халх, ……. настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3 ,ээж дүүгийн хамт ……….. дүүргийн …….. дугаар хороо …….. дугаар хороолол ………. тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, Б.овгийн Ц. А., / РД:……………/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор зорчин ирэхдээ өөрийн төрсөн дүү Ц.А-н иргэний үнэмлэхийг ашиглан өөрийн зураг бүхий Е-0366349 дугаартай гадаад паспорт буюу хуурамч бичиг баримт ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

 

Яллагдагч Ц.А нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд өөрийн төрсөн эгч Ц-ийн А-ийн иргэний мэдээлэлийг ашиглан гаргуулсан өөрийн зураг бүхий Е-............. дугаартай гадаад паспортыг буюу хуурамч баримт бичиг ашиглан Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...зорчигчийн баримт бичгийг шалгах дарааллын дагуу шалгах явцад хилээр нэвтэрсэн хөдөлгөөн нь гадаад паспортод дарагдсан штамптай зөрсөн байсан. Нарийвчилсан шалгалт хийх үед гадаад паспортод дах зураг иргэний бүртгэлийн мэдээллийн зурагтай зөрсөн, мөн 2013 онд Замын-Үүд боомтоор зорчсон зөрчилтэй байсан. Зөрчил гаргагч нь 2007 онд анх явснаас хойш 2009 онд нэг удаа ирсэн, ахиж эх орондоо ирж байгаагүй гэж ярьж байсан. ... Би 2018 оны 06 дугаар сарын 20 өдөр ирэх чиглэлд 4 дүгээр кабинд зорчигчын бичиг  баримт шалгах үүрэг гүйцэтгэж байсан. Ц.А гэх нэр бүхий Е-.......... дугаартай гадаад паспорттой иргэнийг зорчигчдын бичиг баримт шалгах дарааллын дагуу шалгах явцад хилээр нэвтэрсэн хөдөлгөөн нь гадаад паспортод дарагдсан штамбтай зөрсөн учраас нарийвчилсан шалгалт явуулсан. Би хил зөрчигчийн иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл рүү орж харахад Ц.Ариунбилэг Ц.Ариунжаргал нарын зураг холилдож гарч ирээд байсан учраас би Ц.Ариунбилэгээс “та дүү юмуу эгчтэй юу “ гэж асуухад тэр дүү байгаа гэж байсан. Тэгээд би энэ паспорт таны паспорт биш юм биш үү гэж асуухад Ариунбилэг чи хурдлаач би доошоо ачаагаа авмаар байна гээд байсан. Ер нь бол  Ц.Ариунбилэгийн хилээр орж ирсэн Ариунжаргал гэсэн нэр бүхий паспортын хугацаа дууссан байсан. Тэгээд би хил зөрчигчийн бичиг баримт зөрчилтэй байсан тул заставын даргад мэдэгдэж шилжүүлсэн.” гэжээ. /хх-15-16, 66-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4312 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Шинжилгээнд ирүүлсэн Е0366349 сери дугаартай Монгол улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрхи гэрэл зураг болон харьцуулах загварт ирүүлсэн Ц.Ариунжаргалын гэрэл зураг шинжилгээнд тэнцэхгүй. Цэвэгсүрэнгийн Ариунбилэгийн гэрэл зураг шинжилгээнд тэнцэнэ. /хх-90-91х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4313 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Шинжилгээнд ирүүлсэн Е0366349 сери дугаартай Цэвэгсүрэн овогтой Ариунжаргал эзэмшигчтэй Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт гэх баримтын “1, 2, 31, 31 гэж дугаарласан нүүрний хэсэг санд байх харьцуулах загварын хэсэгтэй тохирохгүй байна. /хх-85-86/

 

Хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /6-14/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19, 45-64/, Гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-30-35, 42-44/, Ц.Ариунбилэг, Ц.Ариунжаргал нарын Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар Замын-Үүд боомтуудаар 2005-2006, Монгол улсын нийт хилийн боомтуудаар 2007 оноос хойшхи хугацаанд нэвтэрсэн талаархи лавлагаа /хх-37, 117-118/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/, Иргэний үнэмлэхний хуулбар /хх-28-29/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-125-126/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /хх-128-134/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг: Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор зорчин ирэхдээ өөрийн төрсөн дүү Ц.А-ын иргэний үнэмлэхийг ашиглан өөрийн зураг бүхий Е-...........дугаартай гадаад паспорт буюу хуурамч бичиг баримт ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, Хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /6-14/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19, 45-64/, Гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-30-35, 42-44/, Ц.А, Ц.А нарын Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар Замын-Үүд боомтуудаар 2005-2006, Монгол улсын нийт хилийн боомтуудаар 2007 оноос хойшхи хугацаанд нэвтэрсэн талаархи лавлагаа /хх-37, 117-118/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.А нь 2006 онд Унгар улс руу ажил хийхээр явах үедээ дүү Ариунжаргалын иргэний үнэмлэхийг ашиглан Е-....... дугаартай гадаад паспортыг гаргуулан авч ашигласаар 2018 оны 06-р сарын 20-ны өдөр Монгол улсад “Буянт-Ухаа” агаарын боомтоор нэвтэрсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хоёр: Ц.А нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд өөрийн төрсөн эгч Ц-ийн А-ийн иргэний мэдээлэлийг ашиглан гаргуулсан өөрийн зураг бүхий Е-....... дугаартай гадаад паспортыг буюу хуурамч баримт бичиг ашиглан Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь Ц.А, Ц.А нарын Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар Замын-Үүд боомтуудаар 2005-2006, Монгол улсын нийт хилийн боомтуудаар 2007 оноос хойшхи хугацаанд нэвтэрсэн талаархи лавлагаа /хх-37/,  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож, тогтоогдсон бөгөөд тухайн үйл хэрэг нь 2013 оны 11 сард үйлдэгдсэн бөгөөд шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц-ийн А гэсэн нэр бүхий Е......... дугаартай гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.