| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514002050384 |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мягмарсүрэн,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/*******8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 251*******00205038******* дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын 0*******-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын Давааны ам 2 дугаар багт оршин суух хаягтай,
Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт , РД:ВЛ890*******0*******16,
Шүүгдэгч М. нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар болон тус аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Туруут” гэх газруудад 202******* оны 11 дүгээр сарын эхээр бэлчээрлэж байсан иргэн *******ын эзэмшлийн 7 тооны адууг хариуллагагүй байгааг далимдуулан өөрийн эзэмшлийн сүрэг адуутай хамт тууж, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт авчран бусдын эзэмшлийн 7 адууг захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн ба тэдгээр адуунаас 1 тооны адууг буюу зээрд халзан зүстэй, дармал “Д” үсгэн хэлбэрийн тамгатай байдсыг нядалж хүнсэндээ хэрэглэж хохирогч *******т 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, *******-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хоёр жил зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, *******-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн халтар зүсмийн морины үнэ болох 800,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
6 . Шүүгдэгч *******ын эзэмшлийн халтар зүсмийн морийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/*******8 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ял авсан. Миний хувьд *******ын 1 тооны адууны хохирол болох 1 сая төгрөгийг төлсөн. Би хэдийгээр 7 тооны адууг туусан боловч 1 тооны адууг авч бусад 6 тооны адууг буцаан туусан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд ам бүл *******, том хүү 3 настай, бага хүү ой гарантай эхнэр Хөвсгөл аймгийн ******* суманд таних хүнгүй хөдөө ганц гэр үлдээсэн маш их сэтгэл зовж байна.
Иймд ял шийтгэлийг минь хялбаршуулж шийдэж өгнө үү...гэжээ.
Прокурор Н.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдалд тохирсон тул Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/*******8 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгөхийг хүссэн. Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэд, эхнэрээ асран хамгаалж, тэжээн тэтгэж, мал аж ахуй эрхэлж байсан. Хохирогчид учруулсан хохирлоо бодитоор нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 –т зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч М. нь 202******* оны 11 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Туруут” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн *******ын эзэмшлийн 7 тооны адууг хариуллагагүй байгааг ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэрийн гадаа тууж авч ирэн өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, улмаар 1 тооны адуу буюу зээрд халзан зүстэй, дармал “Д” үсгэн тамгатай байдсыг нядалж хүнсэндээ хэрэглэж хохирогч *******т нийт 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь 1. Хавтаст хэргийн 180-181 дүгээр талд авагдсан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 7 тооны адууг туугаад, 1 тооны адууг хүнсэндээ хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
2. Хавтаст хэргийн 39-*******0, *******3-**************, *******7-*******8 дугаар талд авагдсан:
...Манайх 202******* оны 11 дүгээр сарын дундуур адуун дотроос 3 гүү, 1 даага алдсан. Тухайн үед чоно нохой идчихсэн юм болов уу гэж бодоод 2 дугаар багийнхаа нутаг дэвсгэрээр хайж хэсэг явсан. Малын сэг зэм гэх юм юу ч байхгүй байсан. Сүүлд нь хүнээс сонсоход буруу гараар орсон юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... Манай халтар азаргатай адуунд 10 тооны адуу байсан энэ адуунаас 3 гүү болох хээр гүү, зээрд гүү, зээрд халзан байдас нэг халтар даага алга болсон. Би ******* тооны адуугаа алдсан 6 тооны адуугаа өөрөө олж авсан. ... надтай нэг удаа утсаар ярьж би хүнсэндээ идсэн зээрд халзан адуугаа төлж өгье, нөгөө 3 адууг мэдэхгүй гэж байсан . Би чи мэдэхгүй бол хоёулаа явдаг газраар явъя гэж ярьсан өөр надтай холбогдоогүй. Миний хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа.....аас сумын Туруут гэх газар нэг хамрын наана цаана байдаг 3 км байгаа байх. Манай адуу сумын Туруут гэх газар руу орох боломжтой, ойрхон байдаг, нэг хамар даваад орно...гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
3. Хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан:
“...202******* оны 11 дүгээр сарын сүүлээр ах адуугаа хайж яваад надтай хээр тааралдаж надаас алдсан адуугаа асууж байсан. Тэр үед би мэдсэн. 202******* оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад , ******* хоёр аав Мөнхтөр ах манайд ирээд намайг чи адуу гаргалцаад өгөөч гэсэн би тэднийд очиход , ******* хоёр хүрэн халзан адуу янзлаад дуусаж байсан. Би очиж адууны махнаас нь жижиглэж өгөөд адууны ширийг эвхэж байхад ахын адууны тамга байсан.Тэгээд толгойг нь артал ахын хүрэн халзан байдас байсан...Нэг тооны хүрэн халзан байдас байсан...Дормон тамгатай Дармал Д үсэг шиг гурвалжин тамгатай байдас байсан, ахын адууны тамгатай адилхан...Би ахын адууны тамга, мөн зүсээр нь таньж байна...гэх гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
*******. Хавтаст хэргийн 6*******-67, 99-100 дугаар талд авагдсан: “...Би дүү т чи энэ даагаа авч хүнсэнд хэрэглэ гэж хэлсэн. Тэгэхэд манай дүү би энэ жил хүнсээ олчихсон даага авахгүй байж байг гэсэн. Би т даагыг нь томруулж байдас болгож өгөөгүй....Хүрэн байдас байсан, манай адуу биш. ...Тэр гаргасан байдас нь имгүй Дором тамгатай байсан. авч ирээд гаргаж байхад би хэний адуу болох талаар мэдээгүй. Надад болохоор би хүнээс авсан гэж байсан. Харин дараа нь багийн хурал дээр ахтай уулзахад ахын адуу байсан гэдгийг нь мэдсэн...Харанхуй болсон хойно гэртээ ирэхэд адуугаа туугаад ирлээ гээд гэртээ ирчихсэн байсан. ...Намайг өглөө босоод харахад манай адууны хажууд өөр адуу байсан, тэгэхэд би идэш хоолоо хийх гэж байна гэсэн. Би ч өөрийнхөө малд явсан намайг малаас ирэхэд нэг адуу янзлаад дуусаж байсан. Тухайн үед би аас чи хэнээс адуу авсан юм гэж асуухад хүнээс авсан гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр сумын төвд байсан болохоор би тэр орой нь сумын төв явсан. Би сумын төв явахдаа өөрийнхөө идэш хоолны түүхий эд болон хоол хүнсийг машиндаа ачихад надад адууныхаа ширийг өгч явуулсан. Би хэний адуу гэдгийг мэдээгүй. ...Зээрд халзан байдас гаргасан. Тэр байдас нь манай багийн ахын адуу байсныг багийн иргэдийн хурал дээр ахаас мэдсэн. ...Би багцаа харахад 10 арай л хүрэхгүй тооны адуу байх шиг байсан, нэг тод алагтай адуу байсан. Тэр адуу нь ахын асуусан адуутай таарч байсан болохоор би ахыг тай уулз гэж хэлсэн... гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
5. Хавтаст хэргийн 86-87 дугаар талд авагдсан: “...Манай нөхөр хүнээс адуу авна гэж байсан...Манай нөхөр гэдэг хүнээс авна гэж ярьж байсан. Би тэр хүнийг нь танихгүй. Манай нөхөр нэг тооны адуу л гаргаж хүнсэндээ хэрэглэсэн. Би өөрөө жаахан хүүхэдтэй болохоор гэрээсээ гардаггүй, ямар им тамгатай байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...Би гэртээ хүүхдээ аваад байж байхад манай нөхөр орж ирээд гэдэг хүнтэй утсаар ярьсан. Хоёр зээрд аль адууг авах вэ гэж манай нөхөр асууж байсан. Нөгөө хүн нь аль дуртайгаа ав гэж байсан. Энэ хоёрын утсаар ярьсныг би сайн сонссон. Манайд утасны сүлжээ унадаг болохоор манайх утсаа спикер дээрээ тавьж болохоор би сайн сонссон гэх гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
6. Хавтаст хэргийн 107-108, 119-120 дугаар талд авагдсан: “...Би ******* сумын 2 дугаар багийн өвөр матаг гэх манайх өвөлжөөндөө байсан...Би энэ өвөл үхэр малдаа байнга явдаг. , хоёртой нүүр тулж тааралдаагүй. Харин 202******* оны 11 дүгээр сард адуу тууж явахыг дурандаж харсан. ... нь өөрийнхөө адууг тууж явсан, мөн тусдаа цөөхөн хэдэн адуу тууж явсан. Би айл саахалт явдаг болохоор, хоёр адууг танина. Би дурандаж харсан тусдаа тууж явсан адуу нь нэг алагтай 10- аад тооны адуу байсан.... ганцаараа явж байсан. ..., ******* сумын залгаа нутаг болох өвөр матгийн амаад гэр рүүгээ чигтэй тууж байсан... нь морьтой явж байсан. Намайг дурандаж харахад бараа зүсмийн морь унаж яваа харагдсан, нэг алагтай 10-аад тооны адуу байсан. ганцаараа явж байсан ...гэх гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
7. Хавтаст хэргийн 155-156 дугаар талд авагдсан: Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаартай “...7 тооны адууг 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 6,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” дүгнэлт
8. Хавтаст хэргийн 155-156 дугаар талд авагдсан: Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн 229 дугаартай ...Халтар зүсмийн морь 1 ширхгийг 800,000 төгрөгөөр үнэлсэн”..гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “олон тооны мал хулгайлж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “олон тооны мал” гэдгийг энэ хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч ******* нь бусдын 7 тооны буюу олон тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд оруулан захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч *******аас “...Хохирогч *******т учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул ар, гэр хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол ... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ” ...гэсэн бол мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэл бүхий байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Шүүхээс шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялын дунджаас доогуур буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч *******ын гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/*******8 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон *******1 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
даргалагч, шүүгч Ч.Баярцэнгэл
шүүгчид Т.Ганчимэг
Б.Цэрэнпүрэв