Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Нарантуяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Б, С овгийн Б-н Б нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ,,, оны ....-р сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... Их Сургуулийн 1-р дамжааны оюутан, ам бүл-2, эцгийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 31-37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Б-ийн Б /РД:........../

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 10-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “UB JAZZ” ресторанд бармен ажилтай, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Б-н Б /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 31-377 тоотод,

2018 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 76-19 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай Каннабис өвс гэх нэршилтэй 5.7 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Яллагдагч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 76-19 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний машинаас гарч ирсэн каннабисын төрлийн ургамалыг Б.Бминийх гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний машинаас метамфетамины агууламж бүхий бодис нь илрээгүй бөгөөд машинаас гарч ирсэн төмөр гуурснаас илэрсэн. Төмөр гуурсыг миний машинд хэн, хэзээ, яаж байршуулсан гэдгийг  би мэдэхгүй байна. Цагдан хоригдсон хугацаанд мансууруулах бодис ямар хор уршигтай, аюултай талаар ойлгож ухаарсан” гэв.

 

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би араас нь шууд дагахгүйгээр хэсэг зогсож байгаад араас нь дагаад ороод машинаа нэг газар тавиад очоод зогссон газарт дөхөөд очтол нэг нь гартаа юм барьчихсан шатааж байсан бөгөөд би бутны цаанаас хараад зогсож байтал нэг сонин үнэр үнэртэж эхэлсэн. Мөн хоорондоо ёстой гоё орж байна шүү, араас нь архи уучих гэх зэргээр юм ярьж байсан. Миний харснаар тэнд 3 эрэгтэй хүн байсан. Би тэндээс холдоод өөрийнхөө утаснаас 102 дугаар руу дуудлага өгсөн” гэжээ /хх-42-р тал/

 

Гэрч Ч.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би энэ тээврийн хэрэгслийг анх удаа худалдаж авахдаа бүх зүйлийг нь шалгаад суудлын дээр доор бүгдийг нь сөхөж үзээд, бүрэн шалгаж авсан болохоор машин анх худалдаж авахад суудлын доор ийм хар төмөр байгаагүй гэдгийг сайн мэдэж байна. Надад машинаа зарсан хүн ч гэсэн миний үеийн нас тогтсон, буурь суурьтай байсан. Юу боллоо гэж суудал доороо юм хийчихээд хүнд машинаа зарж байх билээ...” гэжээ /хх-61-р тал/

 

Гэрч Ч.Болдбаатар мөрдөн байцаалтын шатандд мэдүүлэхдээ: “...Түүнээс би арын суудлын доор юу байгааг хараагүй. Намайг энэ асуудлаар гэрчийн мэдүүлэг авна гээд цагдаагаас дуудахаар нь юу болоод байна аа гээд Бат-Өлзийгээс асуухад, би таныг намайг орцны үүдэнд машинд суудлын бүрээс хийж байхад суудлын доор тэр төмөр байхыг харсан юм байх л гэж бодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь ах нь тэр зүйлийг хараагүй шүү дээ гэхэд уучилаарай ахаа би бодлоо л хэлсэн байна, таныг буруу ойлгожээ гэж хэлсэн...” гэжээ /хх-63-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №4706 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасан боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, тугалган цаасанд боодолтой шатсан байдалтай хар өнгийн нунтаг зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, AL 7836827 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Хар өнгийн соруулаас метафетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-67-68-р тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №4707 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Билгүүн” гэсэн хаягтай шээснээс тетрагидраканнабол-ийн агуулга илэрч байна. “Бат-Өлзий” гэсэн хаягтай шээснээс тетрагидраканнабол-ийн агуулга илэрч байна. “Баярдалай" гэсэн хаягтай шээснээс тетрагидраканнабол-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-77-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-13-20/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-22, 25-26, 29-31/, Эд мөрийн баримтын тогтоол /хх-40/, шүүгдэгч нарын хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-102-112/, Ял шийтгэлийн хуудас /хх-117-118/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-143-147/, “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-148-152/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 31-377 тоотод,

2018 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 76-19 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай Каннабис өвс гэх нэршилтэй 5.7 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний №4706, 4707 тоот дүгнэлт, Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтын шатанд “...Би араас нь шууд дагахгүйгээр хэсэг зогсож байгаад араас нь дагаад ороод машинаа нэг газар тавиад очоод зогссон газарт дөхөөд очтол нэг нь гартаа юм барьчихсан шатааж байсан бөгөөд би бутны цаанаас хараад зогсож байтал нэг сонин үнэр үнэртэж эхэлсэн” гэх мэдүүлгээр /хх-42-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-13-20/ зэргээр, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 76-19 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн гол шинж нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууь бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн“-р гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр “...хар өнгийн соруул” мэт зүйлийг олж бэхжүүлж, соруулд шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь метамфетамин илэрсэн гэжээ.

Гэтэл дээрх  метамфетамин гэх бодис нь хураагдсан хар соруулд ямар хэмжээтэй агуулагдсан эсэх талаарх тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан төмөр гуурснаас ямар хэмжээтэй, мансууруулах бодис буюу метафетамин илэрсэн, уг гуурс хэнийх, хэзээ, хаанаас, хэрхэн яаж машинд орсон талаар хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн яллагдагч Б.Б-ийн биенээс биологийн дээж авсан шинжилгээгээр метафетамин бодис илрээгүй бөгөөд шууд түүнийг метамфетамин гэх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай “Voyage” 0,5л гэсэн бичигтэй 2 ширхэг нүх гаргаж цоолсон хоосон хуванцар сав, /шинжилгээгээр делта-9 тетрагидроканнабинол илэрсэн/, №2 дугаартай дотроо шарлаж хатсан хар өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тунгалаг цаас, №4 дугаартай зиплок түгжээ бүхий ууттай 0,1 грамм Каннабис өвс, Хөх өнгийн уранхай, тасархай уут, №5 дугаартай зиплок түгжээ бүхий ууттай 5,6 грамм Каннабис өвс, №6 дугаартай 27 см урттай төмөр гадаргуутай гуурс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

№3 дугаартай AL786827 серийн дугаартай  хуйлсан 10 төгрөгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол банкинд шилжүүлж,

зөрчлийн баримт мэдээлэл гэсэн бичигтэй урагдсан тал цаасыг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар “Эд хөрөнгө битүүлжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Билгүүн, Б.Бнар нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 17 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдав.