| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0397/э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Ш.Алтанцэцэг,
Шүүгдэгч С.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн С.С.Э-т холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн .... оны ........ дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай. эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлаллын менежер мэргэжилтэй, ........... ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 53 дугаар байрны 49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, С.С.Э /РД:........./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Энь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ний урд зам дээр 90-27 УБҮ улсын дугаартай тоёота приус-11 маркийн автомашины жолооч Л.Эрдэнэбаттай “зам хааж явлаа” гэж шалтаглан харилцан маргалдаж, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Л.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн 60-27 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хотын төвөөс Яармаг руу чиглэж Эрэл үйлдвэрийн урд талын замаар хөдөлгөөнд оролцож байхад Портор маркийн автомашин араас мөргөж зогссон. Энэ үед жолооч тарган шар царайтай залуу машинаас бууж ирээд миний нүүрэн тус газарт хоёр удаа цохисон. ” гэжээ. /хх-26-27-р тал/
Гэрч А.Пагмасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр авто зам дээр явж байтал ачааны машин зам дээр шахаад байсан. Манай нөхөр тухайн машинд зам тавьж өгөөд урдуураа оруулсан. Тэгээд хэсэг явж байгаад тухайн шахаад байгаа ачааны машины урдуур орсон. Тэгсэн манай машины урд нэг машин орж ирэхэд нөхөр тормос гишгэсэн. Тэр үед ачааны машин араас ирээд мөргөсөн. Тэгтэл тэр машины жолооч гэх залуу манай машин дээр ирээд манай нөхрийг машин дотор сууж байхад нь зүүн нүд хэсэгт нь хоёр удаа цохисон” гэжээ /хх-29-30-р тал/
Гэрч Д.Лодойдамба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... миний харснаар машинаасаа буугаад тухайн машины жолооч дээр очоод онгорхой цонхоор нь зууралдаад байсан. Тэрнээс цохисон эсэхийг нь хараагүй.” гэжээ. /хх-ийн 62-63-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹6160 тоот дүгнэлтэд: “…Д.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамарт цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт няцарсан шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-21-р тал/
Д.Э-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, ял шалгах хуудас /хх-36/, өвчний түүх, хохиролын баримтууд /хх-37-60/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Энь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ний урд зам дээр 90-27 УБҮ улсын дугаартай тоёота приус-11 маркийн автомашины жолооч Л.Э-тай “зам хааж явлаа” гэж шалтаглан харилцан маргалдаж, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹6160 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э-ын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч С.Э нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч Л.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.