| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2614000000003 |
| Дугаар | 2026/ДШМ/25 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/25
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Н.Зулаа;
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 20 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/ШЦТ/4******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гоос гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 14000000003 дугаартай хэргийг 20 оны 3 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа авто засварын үйлчилгээ эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 01-*******2 тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн *******00 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт (регистрийн дугаар:ЧВ820****************************, иргэний бүртгэлийн дугаар: 1116*******04*******1849)
2. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202******* оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр Бүлээн гэх газарт хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн хөл хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 02/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******гоос 12*******,928 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар шүүгдэгч *******гоос 3*******0,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч эмчилгээний зардал *******,300,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.*******-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“...Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20\ЩЦТ\4******* дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн.Миний хувьд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу болон ялын зүйчлэл дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас маргаагүй ирсэн, хохирогч төлбөл зохих 3*******0,000 төгрөг, эрүүл мэнд нийгмийн даатгалын санд төлбөл зохих 12*******,928 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Би дуудлагаар хувиараа авто засварын үйлчилгээ эрхэлдэг тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү...“ гэжээ.
*******. Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймгийн сум дундын анхан шатны шүүх 20 оны 2 сарын 28-ны өдрийн шүүгдэгч ******* холбогдох хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь 202******* оны 12 сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хохирогч н.Энхтайвантай үл ялих зүйлээс болж шалтаглан маргалдаж, улмаар хутгаар түүний хөлийг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтлал хангалттай нотлогдон тогтоогч шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийг 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээ төрөл хэмжээний дотор багтсан, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр байгаа учраас анхан шатны шүүхийн шийдэх тогтоол үндэслэл бүхий байна гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
*******. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь нь 202******* оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр Бүлээн гэх газарт хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн хөл хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хэргийн үйл баримтыг тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь:
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 202******* оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар шинжээчийн: “...1.2.гийн биед зүүн шилбэнд шарх, цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,...3.4.*******.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюул учруулахгүй...,...*******.Учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...”(хх**************-*******6) зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан шийтгэж, мөн хуулийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн.Миний хувьд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу болон ялын зүйчлэл дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас маргаагүй ирсэн, хохирогч төлбөл зохих 3*******0,000 төгрөг, эрүүл мэнд нийгмийн даатгалын санд төлбөл зохих 12*******,928 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Би дуудлагаар хувиараа авто засварын үйлчилгээ эрхэлдэг тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү....” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзан мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 20 оны 3 дугаар сарын 24-ний иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн *******0900020080 дугаарын дансанд 12*******,930 төгрөгийг, мөн өдөр хохирогч гийн “Хаан” банк дахь 98000*******243048*******68 дугаарын дансанд 3*******0,000 төгрөг тус тус шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/ШЦТ/4******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Б.ЦЭРЭНПҮРЭВ