Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2026/00354

 

2026        04          28                                    137/ШШ2026/00354

 

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,049,856.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот С... дүүрэг ...-р хороо, П-ын гудамж, ... тауэр ... тоотод байрлах П... ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.У нь манай компанитай 2025 оны 6 сарын 6-ны өдөр L1000137453 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 780060477305 зээлийн дансны дугаартай, 2,148,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 3 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. 1. 2025 оны 08 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,148,000 шимтгэл 42,960, үндсэн хүү 724,552.77, нэмэгдүүлсэн хүү 125,843.38, нийт 3,041,356.15 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.У-аас үндсэн зээлийн төлбөрт 2,148,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 724,552.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,843.38 төгрөг, шимтгэл 42,960 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,049,856.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг с-ын гудамж ... тоотод оршин суух, Ш.. овогт Б-ын У... /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.У миний бие П... ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. П... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,049,856.15 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,049,856.15 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь зээлийн гэрээний үүрэг 3,049,856.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,049,856.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,748 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 31,874 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.У нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Э.Б