| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0418/э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранчимэг,
Улсын яллагч Г.Эсэн,
Хохирогч Л.М,
Шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х.Б.Т-ад холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ...... оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй дээд боловсролтой, барилгын инженер, тогооч мэргэжилтэй, “Рүүт-22” ресторанд тогооч ажилтай, .......... дүүргийн 4 дүгээр хороо ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ,ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай Х.Б.Т-/РД:............./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси тауэр”-т үйл ажиллагаа явуулдаг “Сэло пүүд энд” бааранд 2018 оны 06 дугаар сарын 60-наас 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.М тай маргалдан зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Л.М шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Б.Тманай “Галакси тауэр”-т үйл ажиллагаа явуулдаг “Сэло пүүд энд” баараар үйлчлүүлсэн. Б.Тнь манай баарны зөөгч Буянааг хөгжим тавь гэж шаардахад Буянаа тайз руу гарах гээд явж байсан. Би Буянаад “хөгжим битгий тавь манай баар хаах цаг нь болсон байна” гэж хэлсэн. Гэтэл Б.Тширээнээс босч ирээд намайг хэл амаар доромжилж, зангиагаар хоолой боогоод хамт явсан нэг залуу нь миний араас гараараа боосон. Тухайн үед манайд зөөгчөөр ажиллаж байсан Дэрмээ, Мөнхболд нар ирж салгасан. Би Б.Төгсбатад хандаж надаас болон манай хамт олноос уучлалт гуйж чадахгүй байна уу? уучлал гуйвал би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахгүй гэхэд Б.ТА4 хэмжээтэй цаасан дээр өргөдөлөө бичээд өг, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт чи намайг барахгүй шүү гэж басамжилсан. Үүний дагуу би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.” гэв
Гэрч Х.Отгонхишиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр шөнө манай бааранд хуучин тогоочоор ажиллаж байсан Төгсөө гэх ирж үйлчлуулээд зааланд хэл ам хийгээд яваад байсан. Тэгээд хүмүүс Төгсөө ахыг салгаад авч гарсан ба Төгсөө ах эргэж орж ирээд Мөнхбаяртай уулзаад түүнийг цохиж зодсон. Тэнд байсан хүмүүс дахиж салгасан...” гэжээ./хх-17-р тал/
Гэрч Б.Мөнхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Төгсөө Мөнхбаярыг заамдаад авсан. Тэгээд Төгсөө Мөнбаярын өмсөж байсан хувцасыг нь урахад хүмүүс салгаад аваад гарсан ба Төгсөө дахиж орж ирээд Мөнхбаярыг барьж аваад алгадаад мөн хувцасыг нь дахиж урсан...” гэжээ. /хх-18-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹7301 тоот дүгнэлтэд: “…М-ын биед зүүн доод зовхи, хацар, баруун хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, баруун зүүн шууны хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-20-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-32-35/, ял шалгах хуудас /хх-31/, хохирлын баримт /хх-36-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Тнь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси тауэр”-т үйл ажиллагаа явуулдаг “Сэло пүүд энд” бааранд 2018 оны 06 дугаар сарын 60-наас 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Мтай маргалдан зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹7301 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т-ын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Л.М гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохиролд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүлэгт 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 303.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-аас гаргуулж хохирогчид олгох, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж, гэм хорын болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1ш СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй бөгөөд Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.