2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/03860

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т, Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3  дахь хэсэгт заасныг баримтлан Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах, 604 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  газар, түүн дээр байрлах 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Э*******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Э*******гаас 90 850 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 403 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 858 850 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 100200100941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 788 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

ЗЗАСАХ