Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч У.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.У.Зд холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн .......... оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай. эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .......ХХК-д төслийн инженер ажилтай, ........... дүүргийн ...дугаар хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Б.У.З /РД: ........./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч У.Знь 2018 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Гейт” зочид буудалд хохирогч Я.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Я.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз залуу Золбоогийн төрсөн өдөр болоод Бодьсанаа, бид гурав 20:00 цагийн орчим уулзаж “Виски хаус” нэртэй газар ороод 2 шил  виски уусан. Тэндээсээ гараад Бодьсанаа гэрлүүгээ явж Золбоо бид хоёр буудал руу явсан. Буудалд ороод намайг шууд шалтгаангүйгээр зодохоор нь би гарах гэж хоёр, гурав удаа оролдсон орилж, хашгирсан боловч хэн ч ирээгүй. Хоолой боосон, гараас татсан, нуруу, духруу, цохисон гар шалбарч хөхөрсөн байх тул холбогдох хуулийн дагуу шалгаж шийдэж арга хэмжээг нь авч өгнө үү, надад өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэжээ. /хх-19-20-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн  ¹8052 тоот дүгнэлтэд: “…Я.О-ийн биед дух, дээд уруул, хоёр бугалга, тохой, зүүн сарвуу, баруун шагай, зүүн тавхайд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-32-р тал/

Ял шалгах хуудас /хх-36/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-38-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч У.Знь 2018 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Гейт” зочид буудалд хохирогч Я.Отгонцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹8052 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч У.З-ийн дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч У.Знь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.З-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Я.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.