Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/328

 

2026          03           24                                                                           2026/ДШМ/328

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

өсвөр насны яллагдагч Б.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ш-, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баярдалай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/728 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбаярын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2508 02117 2126 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Б-ы Х-, ....., урьд ял шийтгэлгүй, /РД:РБ-/;

Өсвөр насны яллагдагч Б.Х- нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан ...........

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/728 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                                ШҮҮГЧ                                                         Т.ШИНЭБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА