2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2026/04004

 

 

                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би, 

 

Нэхэмжлэгч:  Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.А,

 Хариуцагч: Л.Б  нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 56 622 533 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Г*******тай ЗГ2705139315 дугаартай орон сууцны ээлийн гэрээ байгуулж 66 000 000 төгрөгийг жилийн 12% хувийн хүүтэйгээр 72 /Далан хоёр/ сарын хугацаатай зээлж авсан болно. ЗГ2705139315 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Ипотекийн гэрээг байгуулсан. 352705139315 дугаарт Ипотекийн гэрээгээр Б.А*******ын өмчлөлийн 44 тоот 52.36 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206******* дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь ЗГ2705139315 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байна. нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр 54 661 799.56 төгрөг, хүүний төлбөр 1 906 333.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 527.14 төгрөг, даатгалын өр 51 873.11 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 76 хоног, нийт 56 622 533.76 төгрөг болсон. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 56 622 533 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Банкны зүгээс хариуцагч нарт холбогдуулан 2020.09.29-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 56 622 433 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар зөрчлийн дүн 2 412 600 төгрөгийг 2026.04.15-ны өдрийн дотор төлж зээлийн гэрээг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул тус нэхэмжлэлийн шаардлагыг 2 412 600 төгрөг болгож өөрчилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Б.А*******, Л.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 622 533 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн 2 412 600 төгрөг гаргуулах болгон өөрчилж, хариуцагч Б.А*******, Л.Б******* нар нь 2 412 600 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн тул, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, гэрээний харилцааг үргэлжлүүлэх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Б.А*******, Л.Б******* нарт холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Г*******тай байгуулсан ЗГ2705139315 дугаартай орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Түүнчлэн нэхэмжлэгч Г******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нартай тохиролцсон гэж тайлбар гаргаж, буцаан гаргуулахгүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А*******, Л.Б******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56 622 533 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Нэхэмжлэгч Г******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн зөрчил 2 412 600 төгрөг гаргуулахаар өөрчилж, хариуцагч нар уг 2 412 600 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулж, гэрээний хугацааг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 063 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамж нь нэхэмжлэгч Г******* ХК болон Б.А*******, Л.Б******* нарын хооронд байгуулагдсан ЗГ2705139315 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

6. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ