| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0427/э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Т.Жаргалсайхан,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн У.О.М-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр ...... аймгийн ........суманд төрсөн, 30 настай. эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, ...... ХХК-д инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт .... дүүргийн ...дугаар хороо, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, У.О.М РД:/......./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч О.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны коридор хэсэгт хохирогч Д.Б-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “минт” бааранд манай эхнэр найзуудтайгаа очиж намайг дуудахаар нь би ганцаараа очсон юм. Би бааранд дөнгөж ороод 00 өрөө рүү бие засахаар орсон. 00 өрөөнд ороход манай найз Батсүрэн тэнд 3 залуутай маргаж байсан. Тэгэхээр нь би нэг залуутай нь маргалдаж, түлхэлцээд, барьцалдаж аваад шалан дээр унаж ноцолдсон. Ингээд 00-ын өрөөнөөс гараад 10 минутын дараа хувцасны өлгүүрийн коридороор алхаж байхад араас нэг хүн намайг хүчтэй цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Босоод ирэхэд намайг цохисон хүн байхгүй байсан.” гэжээ. /хх-12-13-р тал/
Гэрч Б.Батсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…00-ын өрөө рүү орох явцад 00-ын өрөөнөөс гарч явсан нэг бүдүүн залуу наймайг мөрлөсөн. Ингээд тэнд бүдүүн залуутай маргалдаж байхад араас Баярболд орж ирсэн. Орж ирээд Баярболд “өө хөгшөөн юу болоод байгаа юм” гэж асуугаад бидний хажууд зогсож байсан. Нэг харахад 00-ын өрөөний зүүн буланд нэг залуутай шалан дээр ноцолдож байсан. Тэгээд хамгаалагч нар орж ирээд бүдүүн залуу болон Баярболдтой ноцолдож байсан залуу хоёрыг аваад гарсан. Араас Баярболд яваад би цаашаа “VIP” өрөө рүү орсон. Ингээд Баярболд орж ирэхгүй хэсэг хугацаа өнгөрөхөөр нь буцаад 00-ын өрөөний зүг явж үзэхэд байгаагүй, хажуу камерын өрөө рүү шагайсан чинь тэнд байсан. Тухайн үед Баярболдын чихнээс цус гарсан, нэг их аймаар хавдсан зүйл байгаагүй ба тэрээр ярихдаа “манийг чинь араас нэг нөхөр санаандгүй байхад цохичихлоо” гэж ярьж байсан” гэв.г /хх-14-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹3272 тоот дүгнэлтэд: “…Д.Б-ын биед духны зулгаралт, зүүн чихний урд гадаргуун зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-17-р тал/
Ял шалгах хуудас /хх-20/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-22/, Эд мөрийн баримтын тогтоол /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны коридор хэсэгт хохирогч Д.Б-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹3272 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М-ын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч О.М нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч Д.Бд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.