Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 5

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     Хэргийн индекс:114/2016/0088/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Д.*******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Д.*******, Э.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Д.*******ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь тус шүүхэд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 1618 дугаартай шүүхийн шийдвэрээр 2003008727 дугаарт бүртгэгдсэн миний бүртгэлийг хүчингүй болгож дээрх бүртгэлд өмчлөгчөөр Г.Бат-амгаланг бүртгэж өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлд даалгасан шүүхийн шийдвэр гарсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дүгээр зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан эрхийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2016/0088/З дугаар бүхий индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Д.*******, Э.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                    ЕРӨНХИЙ    ШҮҮГЧ                  Д.НАРАНТУЯА .