Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн А.Б.Бд холбогдох эрүүгийн 1810017530527 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймгийн .....суманд төрсөн, 22 настай.эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ...-р курсын оюутан, ...... дүүргийн .... дүгээр хороо, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, А.Б.БРД:/............./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн клубд тус клубын ажилтан А.Э-тай маргалдан улмаар А.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 04 цагийн үед манай баар хаагаад бармены туслах, үйлчлэгч нар цэвэрлэгээгээ хийсэн. Өглөө 06 цагийн үед цэвэрлэгээ дуусаад явж байхад Б.Бямбажарал нь “Хоёулаа хамт зуслан явж Баярсайханыг хүргэж өгөөд ирье” гэж гуйхаар нь би түүнд “завгүй” гэртээ харьчихаад зуслан явна гэж хэлтэл тэрээр би яаж ганцаараа буцаж ирэх юм бэ? би чамд такстны мөнгийг чинь  өгье” гээд уцаарласан байдалтай байснаа өөрийнхөө ажлын байрлуу явсан. Бямбажаргал над руу ирсэнээ “Миний мөнгийг өг, чи надаас мөнгө зээлчихээд нэг сар боллоо, одоо өг, арчаагүй юм хүнээс мөнгө зээлчихээд чамайг ийм болохоор хүмүүс дургүй байдаг юм” гээд надруу дайраад байсан. Би түүнд чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? “би чамаас 30000 төгрөг зээлээд 7 хонох гэж байна битгий хэрүүл хийгээд бай, цаашаа яв” гэж хэлэхэд Бямбажаргал “эндээс зайл чамайг хүн болгон үзэн яддаг” гэж орилход хажууд байсан Баярсайхан хориглосон боловч Бямбажаргал миний зүүн мөр рүү гараараа түлхээд буйдан руу унагаасан. ...миний нүүрийг маажаад, хөлнөөс чирч газар унагаад, хамар руу нэг удаа өшиглөсөн. Намайг гарч байхад Бямбажаргал миний хойноос өгзөг рүү өшиглөсөнөө “гичий” ээд хараагаад байсан. ...Бямбажаргалд зодуулсны улмаас хамар, зүүн хацар, зүүн шууны дотор талд маажсан шархтай, баруун шанаа орчимд хөндүүрлэн өвдөж байна” гэжээ. /хх-8-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн  ¹9058 тоот дүгнэлтэд: “…А.Э-ийн баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи зүүн хацар, дээд уруул, баруун шанаа, зүүн шуунд зулгаралт, хамарт зулгаралт, зөөлөн эдтйн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-15-р тал/

 

Ял шалгах хуудас /хх-39/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-22-25, 40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн клубд тус клубын ажилтан А.Э маргалдан улмаар А.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлгээр болон хохирогчийн “...Баярсайхан хориглосон боловч Бямбажаргал миний зүүн мөр рүү гараараа түлхээд буйдан руу унагаасан. ...миний нүүрийг маажаад, хөлнөөс чирч газар унагаад, хамар руу нэг удаа өшиглөсөн”  гэсэн мэдүүлгээр, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹9058 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирогч А.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.