Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2026/08847

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,,,, банк ХК*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******,****************************/-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 10,695,102.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маралгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

2. банк ХК нь Б.******* 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ, мөн Барьцааны гэрээг тус тус байгуулж, 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Онлайн цалингийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, 7,130,000 төгрөг, нийт 11,971,357.90 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, 5,687,145.67 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй 647 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээл 7,936,316.12 төгрөг, зээлийн хүү 2,515,365.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,421.13 төгрөг, нийт 10,695,102.32 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т ...хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заасан.

Шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас илгээхэд хамаатан н.Цэцэгжаргал хүлээн авсан. Хариуцагчийн 89101480 дугаарын утсанд удаа дараа залгахад ирнэ гэсэн боловч хүрэлцэн ирээгүй.

 

Шүүх хариуцагчийн хаяг болон иргэний бүртгэлийн дугаарыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2.-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.

754.3.-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж, 754.4.-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хувийн цахим хаяг болох *******@gmaol.com хаягаар 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, *******@e-mongolia.mn хаягаар 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарласан баримт, хурлын тов мэдэгдэх тухай баримтыг тус тус илгээсэн бөгөөд 7 хоног өнгөрсөн тул мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэж үзсэн болно. Уг цахим хаягийг хариуцагч Зээлийн хүсэлт гаргахдаа нэхэмжлэгчид өгсөн байх тул хариуцагчийн хаяг мөн гэж үзсэн болно.

 

Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. банк ХК нь Б.*******тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ, мөн Барьцааны гэрээг тус тус байгуулж, 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Онлайн цалингийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, 7,130,000 төгрөг, нийт 11,971,357.90 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж тайлбарлаж холбогдох гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан Болд ******* гэх Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 5442011627 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7,130,000 төгрөгийн орлого орсон болох нь нотлогдож байх тул талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

4.3.Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Онлайн цалингийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар уг гэрээнүүдийг байгуулсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.4. Иргэний хууль 421 дүгээр зүйлийн 421.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан.

Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т "тоон гарын үсэг" гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг, 4.1.10.-т "цахим гарын үсэг" гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг. хэлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.2.-т Тоон гарын үсэг нь дараах шаардлагыг хангасан байна: гээд 6.2.1.-т тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/ ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх;, 6.2.2.-т тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч /цаашид "гэрчилгээ эзэмшигч" гэх/-ийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/ ашиглан таних, шалгах боломжтой байх, 6.2.3.-т мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх., 6.3.-т Тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна. гэж тус тус заасан. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж заажээ.

 

Хэрэгт хавсаргаж өгсөн Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Зээлдэгч дор дурдсан аль нэг хэлбэрээр гэрээ, хэлцлийг баталгаажуулснаар гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно. Үүнд 8.2.1-т Нууц кодоор баталгаажуулах: Зээлдэгч нь банкнаас хүргүүлсэн Зээлийн гэрээ, түүний Хавсралт-1 "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь", Барьцааны гэрээ болон "Харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягт-тай танилцан нэг удаагийн нууц кодор баталгаажуулан зөвшөөрлөө илэрхийлж, банк түүнийг хүлээн авснаар талууд тухайн асуудлаар харилцан тохиролцож, гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно. 8.2.2-т Тоон гарын үсгээр баталгаажуулах: Зээлдэгч нь банкнаас хүргүүлсэн Зээлийн гэрээ, түүний Хавсралт-1 "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь", Барьцааны гэрээ болон "Харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягт-тай тус тус танилцан тоон гарын үсгээр баталгаажуулна. Ийнхүү Зээлдэгчээс тоон гарын үсгээ зурж баталгаажуулж ирүүлсэн Зээлийн гэрээ, түүний Хавсралт-1 "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь". Барьцааны гэрээ болон "Харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягт"-ыг банк хүлээн авч, банк өөрийн тоон гарын үсгээр баталгаажуулснаар талууд харилцан тохиролцож, гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно. гэж тус тус заасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд дээрх хуулийн болон гэрээний заалтуудад заасанчлан цахимаар байгуулагдсан, цахим болон тоон гарын үсэг зурагдсан, нууц кодоор баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээргүй байх тул шүүх дээрх гэрээнүүдийг үндэслэн хүү, нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцсон гэж үзэж, хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Иймд Болд ******* гэх Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн 12,130,000 төгрөгийн зээлийг Б.******* авсан бөгөөд зээлийн төлбөрт 5,747,795.67 төгрөг төлсөн болох нь мөн Зээлийн дансны хуулгаар нотлогдож байх тул Б.Гантулгын авсан нийт 12,130,000 төгрөгөөс түүний төлсөн 5,747,795.67 төгрөгийг хасаж, үлдэх 6,382,204.33 төгрөгийг Б.*******ас гаргуулж, Хаан банк ХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин зээлийн гэрээ байгуулагдаж, хүү, нэмэгдүүлсэн хүү тохирсон гэж үзэхгүй тул хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 4,312,898 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 186,072 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 117,065 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

6.Шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Б.*******ас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,382,204.33 төгрөг гаргуулж, банк ХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,312,898 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 117,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ