| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2202000110400 |
| Дугаар | 2026/ДШМ/388 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ДШМ/388
2026 04 01 2026/ДШМ/388
С.А-, Б.Г-, С.Б-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа,
шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Г.Цолмон,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар,
шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/2644 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Э.Баярбаатар, С.Болорчулуун, шүүгдэгч Ц.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.А-, Б.Б-, С.Б-, Ц.Г- нарт холбогдох эрүүгийн 2202000110400 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1/ С- овогт С-гийн А-, 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 ..........,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дуусч, суллагдсан, /РД:ЦБ-/;
2/ М- овогт Б-ийн Б-, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ......., ял шийтгэлгүй, /РД:НБ-/;
3/ Б- овогт С-ын Б-, 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......., ял шийтгэлгүй, /РД:ЖС-/;
4/ Б- овогт Ц-ын Г-, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:ТЦ-/;
........
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/2644 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.А-, Ц.Г-, С.Б-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН