Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2026/09818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,,,, ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******, 906 дугаар байрны 66 тоотод оршин суух,**************ийн *********************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 11,059,378.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  ББСБ ХХК нь Б.******* 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 18,700,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто лизинг зориулалтаар зээлж, уг зээлээс үндсэн зээл 11,532,996.29 төгрөг , хүү 13,189,179.3 нэмэгдүүлсэн хүү 357,232.6 төгрөг төлсөн, нийт 25,079,408.19 төлсөн. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн зээл 7,727,062.22 төгрөг, зээлийн хүү 2,876,243.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427,073 төгрөг, нийт 11,059,378.44 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Үндсэн зээлдэгч Б.Батсайхан боловч уг тээврийн хэрэгслийг Б.******* авсан, тэрээр оюутан байсан тул зээл гарахгүй байсан тул ах Б.Батсайхан үндсэн зээлдэгчээр гэрээ байгуулсан. Иймд Б.Батсайханаас төлбөр гаргуулахгүй, тэрээр машиныг авч хэрэглээгүй гэсэн. Иймд 2025 оны 07 сарйн 08-ны өдрийг хүртэл хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, Б.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б.******* нь Миний бие 11,059,378.44 төгрөгийн заримыг хүлээн зөвшөөрч, заримыг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний төлөлт хийсэн график байхгүй, хэдэн төгрөг төлсөн, төлөөгүй үлдсэн хэдэн төгрөг байгаа мэдэгдэхгүй байна. Мөн тухайн үед миний машиныг өөр хүн жолоодож явахдаа осолд орж байхгүй болгосон. Иймд тухайн үед миний машиныг авч явсан хүнээс хохирлыг барагдуулна гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.  ББСБ ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр б.Батсайхан, Б.******* нартай Зээлийн гэрээ байгуулж, 18,700,000 төгрөгийг сарын сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваар, дансны хуулга, Зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Б.*******ын зээл төлөх тухай өргөдөл, Зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчтай фидуцийн гэрээ байгуулсан, гэвч тээврийн хэрэгсэл байхгүй болсон тул Зээлийн гэрээний дагуу үүргийг хариуцагчаас шаардаж байна гэж тайлбарласан. Харин фидуцийн гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 11,532,996.29 төгрөг, хүү 13,189,179.3 нэмэгдүүлсэн хүү 357,232.6 төгрөг төлсөн, нийт 25,079,408.19 төлсөн, одоо үндсэн зээл 7,167,003.71 төгрөг, зээлийн хүү 2,876,243.22, нэмэгдүүлсэн хүү 427,073, нийт 10,470,319.93 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

4.2 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Иймд хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10,470,319.93 төгрөгийг Б.*******аас гаргуулж, ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

4.3.Нотариатын зардалд 29,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.4. Дээрхийг дүгнэж, үндсэн зээл 7,167,003.71 төгрөг, зээлийн хүү 2,876,243.22, нэмэгдүүлсэн хүү 427,073, нийт 10,470,319.93 төгрөгийг Б.*******аас гаргуулж, нотариатын хөлс 29,000, зээлийн үүргийн гүйцэтгэлд илүү нэхэмжилсэн 560,058.51 төгрөг, нийт 589,058.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 191,901 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул 182,475.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

6.Шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Түүнчлэн хурлын товыг шүүхээс лавлах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.*******аас  үндсэн зээл 7,167,003.71 төгрөг, хүү 2,876,243.22, нэм хүү 427,073, нийт 10,470,319.93 төгрөг гаргуулж, Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 589,058.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 182,475.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.НАРАНЧИМЭГ