| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхсаруул |
| Хэргийн индекс | 312/2026/00515/И |
| Дугаар | 312/ШШ2026/01060 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 312/ШШ2026/01060
2026 03 30 312/ШШ2026/01060
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул би,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, “******* ББСБ” ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 20,711,543.06 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2024 оны 12 сарын 11-ны өдөр L100056663 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Б.*******s цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7808264222 зээлийн дансны дугаартай, 829,000 /найман зуун хорин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5090726438 банкны тоот дансанд, 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7200026370 зээлийн дансны дугаартай, 5,699,900.00 /таван сая зургаан зуун ерөн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202200601 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7901031724 зээлийн дансны дугаартай, 840,000.00 /найман зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3,5 хувийн хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202200601 дансанд, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7100287960 зээлийн дансны дугаартай, 7,800,000 /долоон сая найман зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5090726438 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй.
Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 2 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 829,000.00 /найман зуун хорин есөн мянган төгрөг/, шимтгэл 16,580.00 /арван зургаан мянга таван зуун наян төгрөг/, үндсэн хүү: 282,359.67 /хоёр зуун наян хоёр мянга гурван зуун тавин есөн төгрөг жаран долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 50,748.43 /тавин мянга долоон зуун дөчин найман төгрөг дөчин гурван мөнгө/, нийт 1,178,688.10 /нэг сая нэг зуун далан найман мянга зургаан зуун наян найман төгрөг арван мөнгө/, 2025 оны 2 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 5,699,900.00 /таван сая зургаан зуун ерөн есөн мянга есөн зуун төгрөг/, шимтгэл 0.00, үндсэн хүү 1,969,135.86 /нэг сая есөн зуун жаран есөн мянга нэг зуун гучин таван төгрөг наян зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 118,133.37 /нэг зуун арван найман мянга нэг зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө/, нийт: 7,787,169.23 /долоон сая долоон зуун наян долоон мянга нэг зуун жаран есөн төгрөг хорин гурван мөнгө/, 2024 оны 12 дугаар сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 699,901.96 /зургаан зуун ерөн есөн мянга есөн зуун нэг төгрөг ерөн зургаан мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү 19,328.79 /арван есөн мянга гурван зуун хорин найман төгрөг далан есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 192,255.89 /нэг зуун ерөн хоёр мянга хоёр зуун тавин таван төгрөг наян есөн мөнгө/, нийт 911,486.64 /есөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/, 2024 оны 12 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 7,799,999.54 /долоон сая долоон зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөгтавин дөрвөн мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү 2,904,035.98 /хоёр сая есөн зуун дөрвөн мянга гучин таван төгрөг ерөн найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 121,663.57 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун жаран гурван төгрөг тавин долоон мөнгө/, нийт 10,825,699.09 /арван сая найман зуун хорин таван мянга зургаан зуун ерөн есөн төгрөг есөн мөнгө/, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Б.*******аас нийт 20,711,543.06 /хорин сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун дөчин гурван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Болдбаатар овогтой ******* миний бие “******* ББСБ” ХХК-иас 20,711,543.06 төгрөгийг авсан нь үнэн болно. Одоо надаас нэхэмжилж байгаа дүнг хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй. Иймд үүнийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 20,711,543.06 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 20,711,543.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,508 төгрөгийн 50 хувь болох 130,754 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 130,754 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 130,754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 20,711,543.06 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,754 төгрөгийн 130,754 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 130,754 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 130,754 төгрөгийг тус тус гаргуулж “******* ББСБ” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЭНХСАРУУЛ