Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 6

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 114/ШШ2017/0006

Дархан-Уул аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0090/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/6 дугаар байрны ******* тоотод оршин суух, О.******* нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Би 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 141 тоот шийдвэрийг үндэслэн *******155105 дугаар бүхий 500 м.кв газрыг 2 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авсан. Энэ 31 дүгээр хороололд газар авсан иргэдийн гэрээ хийх асуудал хүлээгдэж, би хөөцөлдөж байж  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ хийж авсан.  Анх 25 дугаар хороололд газар авсан байсныг 31 дүгээр хороололд шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/248 тоот шийдвэрээр дахин 25 дугаар хороолол руу шилжүүлсэн тул Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороололд амины орон сууцны зориулалтаар 4506102600 дугаар бүхий 0.05 м.кв газрыг 20 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авсан. Энэ газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй өөрсдийн зардлаар инженерийн шугам сүлжээ хийх юм.

Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 634 дүгээр албан тоотоор “2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/248 дугаар захирамжийн хугацаа сунгасан 500 м.кв газрын эзэмших эрхийг Дархан-Уул амгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мэдэгдсэн. Уг захирамжид хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, талбайн хэмжээг нэмэгдүүлж эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулсан зэрэг асуудлууд надад огт байхгүй бөгөөд хүчин  төгөлдөр  газар  эзэмших  эрхийн  гэрээ,  гэрчилгээтэй  байхад  нягтлан  шалгахгүйгээр

хавтгайруулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь иргэн миний Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулинд заасан газар эзэмших, ашиглах, өмчлөх, түр болон байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:- Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар  нэхэмжлэгч О.******* нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь  ...татгалзах...” гэж заасан эрхийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгч О.*******д нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үр дагаварыг тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, 114/2016/0090/3 дугаар бүхий индекстэй  хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА