Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00239

 

1

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М

Шүүгдэгч С.А-нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 1825003040217 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаяр, Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн ** тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 187 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ялыг 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн /РД: **/

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч С. А-нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант ** тоот Х.П-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хивс, хурганы арьс, арьсан бүс зэрэг эд зүйл хулгайлж 125000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян- Өндөр сумын Хүрэнбулаг багийн ** тоотод Э.Х-ын гар утсыг хулгайлж 305000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой Орхон аймгийн Баян- Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар дотор В.Ц-ын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч авч 150000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 02-02б тоотод М.О-н гар утсыг яриад өгнө гэж хуурч авч 120000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бичил

2 худалдааны төвийн гадна Х.Х-ын гар утсаар яриад өгнө гэж хууран авч 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Х.П-ын “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө би гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гарч яваад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг хулгайч эвдэж онгойлгоод хаалга дэлгээд хаясан байсан. Би тэгэхээр нь гэрийнхээ ойролцоо байдаг ахынхаа гэрт ороод байж байсан чинь машинтай хүн ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзсан чинь энэ машинд байгаа эд зүйлс танай эд зүйл мөн үү гэж асуусан. Харсан чинь манай гэрийн хивс, хурганы арьс, суран бүс зэрэг эд зүйл байсан. Тэр таксины жолооч ах түрүүн нэг залуу намайг авч ирээд эндээс юм ачсан юм. Тэгсэн чинь хотын төв рүү ороод миний утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Манай гэрээс эд зүйл хулгай хийсэн хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-8-р хуудас/

2. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 2018/7-0173 дугаартай дүгнэлтийн хулгайд алдагдсан гэх эд зүйлийг 125000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 13-16-р хуудас/

3. Гэрч Х.П-гийн ... “17-18 цагийн хооронд ажлаа тараад гэртээ харьсан чинь гэр цоожтой байхаар нь гэрийнхээ ойролцоо байдаг хамаатны ахын гэрээс түлхүүрээ авах гээд явсан. Тухайн үед аавын гэр цоожтой байсан. Хамаатны ахын гэрт очоод гэрийнхээ түлхүүрийг аваад эргээд гэртээ ирсэн чинь аавын гэрийн хаалга онгорхой дэлгээстэй байсан. Би дүүгээ гэртээ ирчихсэн байгаа юм байна гэж бодоод хоолоо хийгээд байж байсан дүү П- гаднаас орж ирээд манай гэрийн хаалга онгорхой байна шүү дээ та орсон юм уу гээд зогсож байсан чинь гаднаас хүү Э орж ирээд хаалган дээр нэг машинтай хүн ирээд дуудаад байна гэхээр нь бид хоёр хамт гарсан чинь саарал өнгийн жижиг тэрэгтэй залуу зогсож байсан. Тэр залуугаас яасан гэсэн чинь энэ машинд байгаа эд зүйл танай гэрийн эд зүйл мөн үү гэхээр нь очоод харсан чинь манай аавын гэрт байсан боодолтой хурганы арьс, жижиг хивс, аавын суран бүс зэрэг эд зүйл байсан. Намайг таксинд явж байсан чинь Чка баарны араас нэг залуу таксинд явах уу гээд намайг авсан. Тэгээд танай гадаа ирж дотогш ороод хурганы арьс, эрэгтэй хүний суран бүсийг авч гарч ирээд дараа нь эргэж ороод хивсийг нь авч гарч ирээд зах дээр очиж зарах гэж байгаад миний гар утсыг аваад алга болчихлоо танай хамаатан садан уу гэж асуусан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас /

4. Хохирогч Э.Х-ын ...“2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз Э, О нарын хамт гэрээс гараад “Төгөл” худалдааны төвийн шөнийн дэлгүүр рүү ороод гарч ирэхдээ О-ийн танил гээд нэг залуутай таарсан. Тэгээд О тэр залуу хоёр буцаад дэлгүүр орж ууж идэх юм аваад би та гурвыг хүргээд өгье гэхээр нь хүргүүлээд манай байрны гадаа ирээд ороод гарахгүй юу даа гэсэн чинь бид нар ороод удаагүй байхад тэр залуу явлаа гэсэн. О нөгөө залуутай хамт гараад дахиад дэлгүүр орж юм авахаар Төгөл төв рүү очиход тэр залуу наана байж бай гээд гүйгээд явсан гэсэн. О, Э руу утас руу залгаад нөгөө залуу чинь явчихлаа гэхэд нь би гэртээ утсаа хайхад байхгүй байсан. 2017 оны намар 450000 төгрөгөөр шинээр нь авсан байсан. Цагдаад хандсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бид нартай хамт байсан залуугийн эгч гэж эмэгтэй миний гар утсыг авч ирж өгсөн. Бид нартай хамт байсан залууг А-гэж байсан. Би гар утсаа авсан учир ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 30-32-р хуудас /

5. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 02/02-18 дугаартай дүгнэлтийн ... “самсунг 6 едже маркийн гар утас 305000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 98-101-р хуудас /

6.Гэрч Д.Эын ... “Х-ын гэрт ирээд нөгөө залуутай танилцсан чинь өөрийнхөө нэрийг А-гэж танилцуулсан. Тэгээд бид нар Х-ын гэрийн том өрөөнд суугаад пиво уугаад тагтан дээр гарч тамхи татаад орж гараад байсан. Тэгж байхад А-нь манай бүрэлдэхүүн гээд яриад байхаар нь би түүнээс чи хаана ямар ажил хийдэг юм бэ гэсэн чинь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг гэж хэлсэн. Бид нар авч очсон 2 сав пиво уугаад дууссан чинь А-дахин пиво авч өгье гээд Оюунбилэгийг дагуулаад гарсан. Тэр хоёрыг гараад удаагүй байхад Х- гар утсаа хайгаад олохгүй байсан. Тэр үед О-той утсаар яриад яагаад удаад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу чинь хүнтэй уулзаад ирье гээд Пирамидын тийшээ гүйгээд явсан чинь алга болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 34-35-р хуудас /

7. Гэрч М.О-н ...“Т-н гэрт очсон. Тэгээд хэсэг байж байгаад би нөгөө залуутай хамт дэлгүүр гарсан. Дэлгүүрийн урд очоод нэг хүнтэй уулзаад ирье хүлээж байгаарай гэж хэлээд гүйгээд явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь З руу яриад Т-н гэрт очсон” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 33-р хуудас /

8. Хохирогч В.Ц-ын ...“Би 2018 оны 04 сарын 05-ны өдөр нөхөр Ц-н хамт Хүрэнбулаг багийн Хаан банкин дээр зээл авах гээд зогсож байхад О гэдэг хамт ажилладаг залуу дахин дахин залгаад мөнгө зээлээч гээд Ц-тэй ярьсан юм байна лээ. Тэгээд О хажуудаа А-гэдэг залуутай хамт ирсэн. Тэгээд О яваад өгсөн А-бид хоёртой үлдсэн. Тэгээд А-гар утсаараа яриулчих гэхээр нь гар утсаа өгсөн. Тэгтэл А-хүнтэй ярихгүй гар утас оролдож байгаад буцааж өгсөн. Тэгснээ дахиад гар утсаа өгчих гэхээр нь би “чи ямар ядаргаатай юм бэ” гэж хэлээд гар утсаа өгсөн тэгэхэд А-гар утас аваад зогсож байгаад алга болчихсон байсан. Тэгээд би гар утас руугаа залгахад А-“би гадаа л байна ш дээ “гээд амьсгаадаад хэлсэн. Тэгснээ дахин залгахад авахгүй таслаад байснаа гар утсыг унтраачихсан. Миний гар утас самсунг альфа нэртэй хар хөх өнгийн корпустай 2017 оны 09 сард Тэди төвөөс 320000 төгрөгөөр худалдаж авсан гар утас байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 66-р хуудас /

9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 04 сарын 14-ний өдрийн 2018/7-0156 дугаартай дүгнэлтийн гар утсыг 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 71- 72-р хуудас/

10. Гэрч Б.Ц-н ... “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим өөрийн эхнэр Ц-ын хамт зээл авах гээд 4 дүгээр микрт байдаг Хаан банкан дээр явж байсан чинь надтай хамт ажилладаг О над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр банкан дээр байна гэсэн. Удалгүй О437 дугаар ангид ял эдэлж байсан А-гэж залуугийн хамт ирсэн. О надаас мөнгө зээлэх гэж ярьж байсан бөгөөд О-г ирэхээр нь өнөөдөр зээл арай гарахгүй юм шиг байна гэсэн чинь явлаа гээд явсан. Тэгсэн А-гар утсаа өгч байгаач нэг яриад өгье гэхээр нь би яг хажууд зэрэгцээд зогсож байсан эхнэрийнхээ гар утсыг аваад А-д өгсөн. А-эхнэрийн утсыг аваад банкнаас гарч байсан. Би тухайн үедээ зааланд чимээтэй байсан болохоор гадаа гарч ярих гэж байгаа юм байна гэж бодоод хүлээгээд байсан чинь орж ирэхгүй удаад байхаар нь гараад харсан чинь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. / хх- ийн 68-р хуудас /

11. Хохирогч М.О-н ... “2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ хоёр хүүхдийн хамт байж байхад гаднаас нөхөр Б-тэй хамт 437 дугаар ангид ял эдэлж байсан А-гэдэг хүн орж ирсэн. Тэр хоёр ирэхдээ нэг шил 0,5 л ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд авчирсан архиа хувааж ууж байгаад Б- орон дээрээ очоод унтаад өгсөн. Тэгтэл намайг эгч хамт суугаач гэж хэлээд надаа архи хундаглаж өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Тэгээд байж байхад А-эгчээ утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний ая фоне-4 маркын гар утсаар хүнтэй ярьсан. Тэгээд ярьж байх хугацаандаа манай гэрээс гарахаар нь би юм бодолгүй ороод ирэх болов уу гэж бодоод хүлээгээд байж байгаад араас нь гараад очтол манай хашааны хойд хаалгаар гараад явсан бололтой хаалга онгорхой байсан. Тэгээд би дэлгүүр орж хүний утсаар өөрийнхөө утсаар залгатал одоохон аваачиж өгье гэж хэлэхээр нь хүлээгээд ирэхгүй байсан. Тэгээд дахиад хүний утсаар өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 149-р хуудас /

12. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 2018/Э-0174 дугаартай дүгнэлтийн гар утсыг 120000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 155- 156-р хуудас/

13. Хохирогч Х.Х-ын ... “2018 оны 04 сарын 23-ны өдөр би үдээс хойш 15-16 цагийн хооронд хувийн машинаараа таксинд явж байсан чинь Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байдаг Чка баарны араас нэг халамцуу залуу суугаад гэр хорооллын эцсийн буудал орно гээд бүтэн тойроод 6 дугаар гудамж руу очоод жижиг ногоон өнгийн хаалгатай хашаатай гэртэй айлын гадаа очоод та хүлээж бай мөнгийг нь өгнө орчихоод гараад ирье гэж хэлсэн. Нөгөө залуу хашаа руу ороод их удалгүй цэнхэр өнгийн ууттай юм барьж гарч ирээд машинд тавьсан. Тэгээд нөгөө залуу ахаа би өчигдөр согтуу явж байгаад машинаа цагдаад хураалгачихсан, 60 500 төгрөг олох хэрэгтэй байна. Гэрийнхээ хивсийг аваад гараад ирэх үү гэхээр нь тэг гэж хэлсэн чинь гүйж ороод нэг хивс авч гарч ирээд ахаа эд нарыг зармаар байна гээд хорооллын эцсийн буудал дээр очоод нөгөө эд зүйлээ зарах гэж яваад зарж чадаагүй. Тэгээд шууд зах орно гэхээр нь Хүлэг зах дээр ирсэн чинь нөгөө залуу ахаа зараад өгөөч гэхээр нь би уурласан. Тэгсэн тэгвэл Бичил худалдааны төв орно гэхээр нь явсан. Бичил төв рүү явж байхдаа хүнтэй яриад өгье гээд миний утсыг гуйж авсан. Бичил захын гадна очоод машинаас бууж хүнтэй ярьж байгаад зах руу ороод ирье гэхээр нь за тэг тэг гэж хэлсэн чинь миний утсыг аваад Бичил төв рүү ороод алга болсон. Би 2 цаг орчим хүлээгээд нөгөө залууг гарч ирэхгүй болохоор нь эд зүйл авсан айлд нь эргээд очсон чинь нэг хүүхэн гарч ирээд манай гэрт хулгай орсон байна гээд миний машинд байсан цэнхэр өнгийн ууттай зүйл, эрэгтэй хүний суран бүс, хивс зэргийг авсан. Би өөрөө гар утасны холболтыг Мобикомоос авч байгаад миний гар утасыг залилсан залуугийн дүүтэй ярьж байгаад гар утсаа олж авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 117-118-р хуудас / 236

14. Эд зүйлийн үнэлгээ тогтооон шинжээчийн 2018 оны 04 сарын 28-ны өдрийн 2018/Э-171 дугаартай дүгнэлтийн “...самсунг гранд маркийн гар утас 120 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 124-25-р хуудас /

15. Шүүгдэгч С.А-мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Энэ гэмт хэргийг үйлдэх үедээ шүүхийн шийтгэврийн дагуу Орхон аймаг дахь цагдаагийн газрын баривчлах байранд байсан. Баянцагаан багт ажил хийхээр явсан ажил хийж байхад баривчлах байранд байсан Э гэж залуу нэг шил архи авч ирсэн архийг ууж дууссан. Э намайг чи нэг шил архи авчих гэж хэлсэн. Архи авах гээд хороолол руу яваад Гэр хороолол руу яваад Цагаанчулуут багийн Чка буудлын арын буудлаас такси аваад хуучин таньдаг Х ахын гэрт очсон чинь хүн байхгүй гэрийн хаалга нь онгорхой байсан. Зүүн талын орны хөлд байсан хивс, дээлийн хурган дотор, суран бүс зэргийг аваад нөгөө таксинд суугаад хотын төв рүү яваад Бичил төвийн гадна очсон. Жолоочийн гар утсыг гуйж аваад дүү Б-тэй утсаар яриад хувцас аваад ир гэж хэлсэн. Б-тэй 14 дүгээр сургуулийн хажууд уулзахаар болсон. Тэгээд 14-р сургуулийн тэнд очсон баривчлах байрны цагдаа ахлах ахлагч Б намайг барьж баривчлах байранд хүргэж өгсөн. Дүү Б-д нөгөө таксины жолоочийн гар утсыг өгсөн. Гэрийн хаалгыг эвдээгүй. Баривчлах байрнаас оргосон байсан болохоор таксины мөнгө өгөх гээд хулгай хийсэн юм. Х- гэж эмэгтэйн гэрт ороод 2 сав пиво уусан. Пиво ууж дуусаад нэг охин нь чи манай найзтай хамт дэлгүүр яваад ирээч гэсэн. Би гарах гээд гутлаа өмсөж байсан чинь Х-ын гэрийн үүдэнд байсан тавиур дээр гар утас байхаар нь аваад гарсан. Би Ц-с гар утсыг нь гуйсан чинь гар утсаа өгсөн. Гар утсаар хүнтэй ярьж байгаад тэр чигтээ авч яваад Хүлэг зах дотор 20.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан. 2018 оны 04 сарын 06- ны өдөр шорон хамт ял эдэлж байсан Б-тэй таарсан. Архи ууж дуусаад такси аваад Б-гийн гэр лүү явсан. Тэдний гэр лүү нэг шил архи аваад очсон. Архинаас Б- 2 хундаг уугаад эхнэртэй хуваагаад уучих гэж хэлсэн. Б-гийн эхнэр бид хоёр үлдсэн архиа уусан. Архи ууж дуусаад Б-гийн эхнэрээс гар утсыг нь гуйж авч хүнтэй ярьж байгаад утсыг нь авч гэрээс гараад хотын төв рүү яваад Даниста худалдааны төвийн хойд талд байдаг архины дэлгүүрт 15.000 төгрөгийн барьцаанд тавьсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-166-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-мэдүүлэхдээ “Бусдын эд зүйлийг авч хохироосон нь үнэн. Цаашид ийм үйлдэл хийхгүй. Архи уухаараа хэрэг хийчихдэг. Архины эмчилгээнд явна. Дахиж архи ууж иргэдийг хохироохгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мдүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн нөхөн төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногуулж, нэлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв. Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.П-, Э.Х-, В.Ц-, М.О, Х.Х- нарын мэдүүлэг, гэрч Д.Э, М.О, Х.П-, Б.Ц нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчйн хэргээ хүлээн мэүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С. А-нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант ** тоот Х.П-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хивс, хурганы арьс, арьсан бүс зэрэг эд зүйл хулгайлж 125 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ** тоотоос Э.Х-ын гар утсыг хулгайлж 305 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар дотор В.Ц-ын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн авч 150 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-26 тоотод М.О-н гар утсыг яриад өгнө гэж хуурч мэхлэн авч 120 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дугээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бичил худалдааны төвийн гадна Х.Х-ын гар утсаар яриад өгнө гэж хуурч мэхлэн авч 120 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор, хохирол зэргийг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А-нь энэ өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсон байх тул дээрхи хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-н цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС