Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/24

 

 

*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар лж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Цагаатгагдсан этгээд *******

Цагаатгагдсан этгээд *******, ******* нарын өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд *******

Цагаатгагдсан этгээд *******, ******* нарын өмгөөлөгч ******* /цахим/

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/

Нарийн бичгийн М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн лж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/561 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2318001930673 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

2.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

3.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

4.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

5.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

*******, *******, *******, *******, ******* нар нь нийтийн албанд ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлээгүйн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2318001930673 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, *******, *******, *******, ******* нарыг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

-Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

-Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

-Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолтой танилцаад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг цагаатгасан гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Үнэлгээний хорооны 2022 оны 08 сарын 01-ний өдөр №04 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд ... “ ” ХХК-ийн талаар Татварын албанаас хуулийн 28.7.1-д заасны дагуу тайлбар, тодруулга авахаар шийдвэрлэлээ...” гэсэн нь үнэлгээний хорооны гишүүд “ ” ХХК-ийг өр төлбөртэй талаар мэдэж байсан бөгөөд 100%-ийн саналаар тодруулга авахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Харин уг хурлын тэмдэглэлтэй захиалагчийг төлөөлсөн эрх бүхий этгээд танилцаж гарын үсэг зураагүй байна.

Үнэлгээний хорооны гишүүдээс шийдвэр гаргахдаа баримталсан /2005 оны/ Төрийн болон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “...тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно...” гэсэн нь тодруулга авахтай холбоогүй заалт юм.

Мөн үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажилласан  *******ээс “...Төрийн болон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26., 29-р заалтад үнийн санал болгоод тендерийн агуулгад өөрчлөлт оруулаагүй тодруулга авч болно гэж заасныг баримтлан Татварын албанаас тодруулга авсан...” гэх мэдүүлгийн баримт авагджээ.

Төрийн болон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “...Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно...” гэж заасан нь Захиалагч тендерт оролцогч этгээдээс л зөвхөн тодруулга авахаар буюу өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан байна.

Мөн хуулийн 29-р зүйлийн 29.5-д “...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ...” гэсэн нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой заалт гэж үзэхээр байна.

Монгол улсын Сангийн яамны 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 03/3805 дугаартай албан бичгээр “...Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7.1-д “санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа авч, үнэлгээнд харгалзан үзэхээр заасан...” гэж ирүүлсэн зөвлөмжөөр үнэлгээний хорооны 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 584 дүгээр эрх олгох тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.13-д “...Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална...” гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд /2005 оны/ Төрийн болон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, тендер шалгаруулалтын баримт бичиг зэргээр худалдан авах ажиллагааны цахим системээс татсан мэдээллийг зөвхөн үнэлгээнд харгалзан үзэхээр зааж, өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулах эрх олгоогүй байхад үнэлгээний хорооны гишүүдээс 100%-ийн саналаар шийдвэрлэсэн үйлдэл нь”албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн” буюу тендерийг хянан үзэх, үнэлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.  

Гэвч цагаатгах тогтоолд “...үнэлгээний хороо нь Дархан-Уул аймгийн Татварын газраас нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй эсэх талаар тодорхойлолт авсан нь хууль зөрчөөгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдсон...” гэж хэт ерөнхий байдлаар үндэслэлийг дурдаж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж баримтлаагүй буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн цагаатгах тогтоолд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн, хүсэж үйлдсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь Хүүхдийн эмнэлгийн засварыг хийж гүйцэтгэх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1, ТШЗ 17.2-д заасан шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус байгууллагыг шаардлага хангасан оролцогч хэмээн үнэлэн гэрээ байгуулах эрх олгох дүгнэлт гаргаж " " ХХК-д зориуд давуу байдал бий болгосон гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу тэдний үйлдэлд гэмт хэргийн субьектив шинж хангагдахгүй байгаа ба энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хийсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн аутентик тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “...Үнэлгээний хороо татварын өр гээд татгалзаж болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл өнөөдөр хүүхдийн эмнэлгийн асуудлыг цахим орчинд маш их шүүмжилж байна. Байгууллагуудад НӨАТ-ын өр төлбөр өдөр бүр л гарч байдаг...” гэж хэлэлцсэн нь хурлын тэмдэглэлээр тогтоогддог.

Мөн нарийн бичгийн ар ажилласан *******ийн “...Үнэлгээний хорооны хурал дээр ганц нэг гишүүнээс санал гарч байсан, ямар санал вэ гэхээр олон удаа зарлаад энэ ажил чинь хийгдэхгүй сүлжээгээр энэ асуудал чинь яваад

байна........ үнэлгээний хороо олон талын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаад тодруулгыг нь холбогдох байгууллагаас авч үзье гэж гишүүд зөвлөлдсөн...”

        -гэрч гээс “...Үнэлгээний хороо энэ асуудлаар тодруулга авахаар бол нээлт хийх огноо, цагийг дурдаж, тухайн хугацаанд татварын өр, үлдэгдэлтэй эсэх талаар лавлагаа тодруулга авч болно. Журамд нээсэн өдрийн байдлаар татварын өр үлдэгдэлгүй байна гэсэн тул нээлт хийсэн өдрийн байдлаарх өр төлбөрийг шалгаж үзэх ёстой....” гэсэн мэдүүлгийн баримтууд авагджээ.

          Нэгдсэн үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасны дагуу дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нараас "... тухайн цаг хугацаанд өөрсдийн үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, үүссэн үр дагавар...” бодитойгоор тогтоогдож байгаа болохыг анхаарч үзнэ үү.

         Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд “...ТШЗ-ийн 16.1-д “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай, Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем \www..gov.mn/ болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий цахим мэдээллийн сангаас шалгана...” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэлтэй, өртэй эсэхийг магадлахад 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар " " ХХК нь 42,961,874.34 төгрөгийн өртэй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэвч үнэлгээний хорооны гишүүдээс 100 хувийн саналаар эрх олгоогүй ажиллагаа буюу тодруулга авахаар шийдвэрлэсэн үйлдэл нь “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг санаатайгаар хийх ёсгүй үйлдэл хийж” “ ” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үндэслэлийг бий болгож байна.

Учир нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй бөгөөд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийн талаар хуульчлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шуүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасантай нийцээгүй, мөн “...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн....” гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй дүгнэлт хийж, илтэд хууль бусаар шүүгдэгч нарыг цагаатгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/561 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Байгууллагуудад НӨАТ-ын өр өдөр бүр гарч байдаг зэрэг энэ үйл баримтуудаас үзэхэд тухайн компанийг олон нийтийн асуудлаас хамаарч буюу албаны эрх ашгийн эсрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт нь тогтоогдож байгаа. Энэ нь өөрөө Авлигын эсрэг конвенцын гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа зорилго, бодит үйл баримтын нөхцөл байдалд дүгнэн гаргаж болно гэсэнтэй нийцэж байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Татварын өртэй байхад нь “ ” компанийг 100%-ийн саналаар сонгон шалгаруулж байгаа нь санамсаргүй биш санаатай үйлдэл гэж дүгнэхээр байгаа. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн.

Түүнчлэн цагаатгах тогтоолдоо хэрэв үнэхээр яллах талын нотлох баримтыг үгүйсгэж байгаа бол, яг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа дурдах хэрэгтэй. Дурдахдаа зөвхөн Отгонсүрэн, Отгонбаяр гэдэг 2 гэрчийн мэдүүлгээр энэ нь өөрөө үгүйсгэгдэж байна гэж цагаатгах тогтоолдоо дурдсан. Гэтэл тухайн гэрчүүд анхан шатны шүүх хуралдаан дээр эрхтэй гэдэг нөхцөл байдлыг ярьсан. Энэ нь өөрөө 2023 оны хууль яриад байгаа юм уу, өмнөх хуулиа яриад байгаа юм уу, тодорхойгүй. Өмнөх хуулийг харахад тодруулга авахдаа захиалагч, оролцчихоос ав гэдэг заалт байгаагаас өөр ямар ч заалт байхгүй. Зөвшөөрөл олгоогүй гэсэн үг. Тэгэхээр Отгонсүрэнгийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа. Тийм болохоор анхан шатны цагаатгах тогтоол хэт ерөнхий байдлаар үгүйсгэж бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгох прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******, ******* нарын өмгөөлөгч ******* саналдаа:

Худалдан авах ажиллагааны цахим системд тендерт оролцогчийн 2020 оны борлуулалтын орлого 532,243,000 төгрөг, 2021 оны борлуулалтын орлого 373,052,000 төгрөг, нийт 905,925,000 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан нь Худалдан авах ажиллагааны цахим системийн лавлагаа цэсэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 07 минутын лавлагаа хэрэгт авагдчихсан байгаа. Энэ лавлагаагаар тогтоогдож байгаа. Энэ лавлагаа цаасан хэлбэрээр болон CD хэлбэрээр хэрэгт авагдчихсан байгаа. Энэ нь хэргийн оролцогчид олгодог лавлагаа биш, цахим систем буюу төрөөс гарч ирж байгаа лавлагаа. Гэтэл үүнийг анзааралгүйгээр мөрдөгч, прокурорын зүгээс ингэж үйл ажиллагаа явуулаад, тендер шалгаруулах зааварчилгааны 17.2-ын шаардлагыг хангачхаад байхад нь хангаагүй байна гэж яллах дүгнэлт оруулж ирээд, хангаагүй байхад нь прокурор эсэргүүцэл бичээд байгаа нь ямар ч үндэслэлгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Нийтийн эрх ашгийн төлөө энэ хүмүүс Дархан-Уул аймагт энэ сайхан бүтээн байгуулалтыг хийсэн байгаа. Тийм учраас тендерийн агуулга өөрчлөгдөөгүй, үнэлгээ өөрчлөгдөөгүй, нөхцөл байдал өөрчлөгдөхгүйгээр тендерт оролцогчийн өөрийнх нь ирүүлсэн материалыг үндэслэж лавлагаа, тодруулга авсан нь журамдаа нийцсэн учраас энэ гэмт хэрэг биш гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******, ******* нарын өмгөөлөгч ******* саналдаа:

Яллах дүгнэлтэд тендер шалгаруулах зааварчилгааны 17.2-г ярьдаг, шүүх хуралдаан дээр Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.6-г ярьдаг. 17.2-т заасан шалгуурыг хангаагүй гэдэг үндэслэл байхгүй болчхоод байгаа. Тэгэхээр 17.6-ийн тухайд ярихад, үүн дээр шүүх бүрэлдэхүүн бас дүгнэлт хийх ёстой байх. 17.6-д заасан шалгуурыг хангаж байна гэж үзэж байгаа. Нотлох баримтын тухайд сая ******* өмгөөлөгч, ******* өмгөөлөгч бүгдээрээ ярилаа. Нотлох баримт шинжлэн судлуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Гэм буруутайг нотлох ямар ч нотлох баримт байхгүй учраас цагаатгах тогтоолыг хэвээр хүлээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* тайлбартаа:

Надад “ ” компанитай ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Прокурорын зүгээс татварын тодорхойлолт дур мэдэж авсан, хуулиар олгосон эрхийн дагуу аваагүй гэж үзээд байна. Бид захиалагчаас авсан. Тухайн компанийн борлуулалтын орлого сүүлийн 2, 3 жил хангалттай байгаа. Энэ 3 асуудал дээр энэ хэрэг өдий хүртэл явлаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* тайлбартаа:

Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* тайлбартаа:

Бодит цагийн горим гэж цахим системд ажилладаг гэж байна. Яг үнэн хэрэгтээ бодит цагийн горим татварын цахим систем ажилладаггүй. Тийм ч учраас сүүлд шинэчилсэн журмаараа бодит цагийн горим гэдэг зүйл хасагдчихсан байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр тухайн сарын хийгдсэн бодит цагийн горим нь зөвхөн тайлан тооцоо ирүүлсэн, дараагийн сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд тухайн цахим систем ажилладаг. Гэтэл бодит цагийн горим гэдэг бол яг хийгдээд процесс нь явагдаад дууссан яг тухайн үед л үр дүн нь гарч байдаг. Ийм юмыг л бодит цагийн горим гэж нэрлээд байгаа. Тэгэхээр би үүн дээр санал зөрөөд байгаа. Бодит цагийн горимоор ажиллаагүй гэдгийг харж үзээч гэсэн саналтай байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцэхүйц гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Авлигатай тэмцэх Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар нь 2023 оны 12 сарын 18-ны өдөр *******, *******, *******, *******, ******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад, 2024 оны 04 сарын 17-ны өдөр 7 хавтастай 1561 хуудастай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Дархан-Уул аймгийн прокурорын газарт гаргажээ. /7-р хх-ийн 49-р тал/

Дархан-Уул аймгийн прокурорын хяналтын прокурор 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар яллах дүгнэлтээр дээрх нэр бүхий яллагдагч нарыг ... Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их засварын ажлын 857.876.674 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт “ ” ХХК-ийг шалгаруулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон... гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг тухайн зүйлд заасан хууль тогтоогчийн аутентик тайлбарыг үндэслэж, тэдний хувьд тогтоогдсон эс үйлдэхүйд хамааралт байдлаар авч үзвэл, нийтийн албан тушаалтан нь хуулиар олгосон чиг үүрэг буюу албаны эрх нөлөөг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эсхүл хийхгүй үйлдлийг хийснээр бусдад, эсхүл өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох эрх зүйн үр дагаварт хүргэж, энэхүү эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг лавтай сайн мэдсэн буюу бүрэн ухамсарлаж, түүнийг хүсэж буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй орхигдуулснаар тухайн гэмт хэргийн обьектив болон субьектив шинжүүд бүрэн хангагдах учиртай.

Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг эс үйлдэхүйгээр буюу албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж үйлдэх гэмт хэргийн бүтцийг:

-тухайн эс үйлдэхүйн улмаас эрүүгийн хуульд заасан үр дүн гарсан буюу бусдад давуу байдал олгосон байх,

-эс үйлдэл болон үр дагавар хооронд шалтгаант холбоотой байх,

-тухайн эс үйлдэхүй нь үр дагавартай бодит хамааралтай байх,

-холбогдогч нь хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй нийтийн албан тушаалтан байх,

-тухайн цаг мөчид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх буюу үйлдлийг хийх боломжтой байх атлаа зориуд хэрэгжүүлээгүй байх,

-бусдад, эсхүл өөртөө давуу байдал олгох гэсэн гэмт санааг гэм буруугийн санаатай хэлбэрээр хэрэгжүүлж, хохирол, хор уршигт зориуд хүргэхийг хүсэж эс үйлдэхүйгээр бүрдэл төгсгөх талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02-А/126 дугаар “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар ДУАОНӨГ/202203074 дугаартай “Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их засвар”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ар шүүгдэгч *******, нарийн бичгийн ар шүүгдэгч *******, гишүүдээр шүүгдэгч *******, *******, ******* нар томилогдсон байна.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгох бөгөөд дээрх шүүгдэгч нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр түр хугацаагаар байгуулагдсан Үнэлгээний хорооны , гишүүдээр томилогдсон тул нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Ингээд дээрх бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо нь Хүүхдийн эмнэлгийн их засвар, урсгал засварын тендер шалгаруулалтын ДУАОНӨГ/202203074 дугаартай баримт бичгийг боловсруулж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхний удаа 30 хоногийн хугацаатай нээлттэй тендер зарлахад нэг ч оролцогч ирээгүй, дахин 2 дахь удаагаа 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээлттэй тендер зарлахад мөн оролцогч ирээгүй байна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажилласан шүүгдэгч *******ээс гаргаж өгсөн баримт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02-А/126 дугаартай тушаалаар тендер захиалагч нь болох нь тогтоогдож байна.

Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн дагуу зарласан хоёр удаагийн нээлттэй тендерт шаардлага хангасан оролцогч ирээгүй бол Захиалагч гэрээ шууд байгуулах аргыг буюу уг хуулийн 34 дүгээр зүйлд 34.1 дэх хэсгийн 34.1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 30.4.3, 36.18 дахь хэсэг”-т зааснаар хэрэглэхээр зохицуулжээ.

Үүнд: Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 30.4.3 дахь заалтад “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах...” гэж заасан.

Иймд дээрх хуулийн зохицуулалтаар захиалагч болох нь дахин гурав дахь удаагаа нээлттэй тендер зарлах чиглэлийг өгснөөр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7 хоногийн хугацаатай шууд гэрээ байгуулахаар худалдан авах ажиллагааны цахим систем болох www..gov.mn системд зарыг нийтэлжээ.

Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9.д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж.,

-мөн Монгол улсын Сангийн сайдын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6.д “Үнэлгээний хороо тендер шалгаруулахтай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах, тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана” гэж., мөн журмын 3.13.т зааснаар “Үнэлгээний хороо тендер шалгаруулахтай холбоотойгоор тендерт оролцогч болон бусад байгууллага, албан тушаалтантай захиалагчаар дамжуулан харилцана” гэж тус тус заажээ. 

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 08:30 минутад нээхэд нэг оролцогч болох “ ” ХХК-аас санал ирүүлсэн байх ба тус компани нь 42,961,874.34 төгрөгийн НӨАТ-ын өртэй эсэх талаар тодруулгыг дээрх бүрэлдэхүүнтэй тендерийн үнэлгээний хороо нь захиалагч дамжуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс тодруулга авсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 154-р талд авагдсан захиалагчийн №579 тоот албан бичиг болон 158-р талд авагдсан Татварын хэлтсээс ирүүлсэн №526 тоот албан бичгүүдээр тогтоогдож байх тул энэ ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “...Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар “ ” ХХК нь өргүй байсан. Иймд тухайн албан бичгийн хариуг хүргүүлсэн. Дараа нь үүнтэй холбоотойгоор лавлаж үзэхэд 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 09.00 цагт 2022 оны 07 сарын 29-ний өдрийн байдлаар НӨАТ-ын тайлангаа ирүүлсэн байсан. 2022 оны 07 сарын 29-ний өдрийн байдлаар тайлан нь ирээгүй байсан учир тухайн цаг үеийн байдлаар өртэй гэж гарч ирсэн. Тайлан ирснээр худалдан авалтын бичилт хийгдэнэ. Бичилт хийгдсэн процесс нь тайлан ирснээр татварын удирдлагын нэгдсэн системд өөрчлөлт орж байна гэсэн үг. “- ХХК, “ ” ХХК-ийн хооронд 2022 оны 07 сарын 26-ны өдөр хийсэн 800 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ, тайланг 2022 оны 08 сарын 01-ний өдөр татварын нэгдсэн системд ирүүлснээр “ ” ХХК-ийн 2022 оны 07 сарын тайланг хүлээн авч, өр төлбөр хасагдаж байгаа юм. Энэ нь 7 дугаар сардаа цахим санд бүртгэгдсэн байсныг татвар төлөгч өөрөө тайлан өгөх ёстой. Тэр систем нь 8 сарын 01-ний өдөр нээгддэг. Цахим сандаа бол бүртгэгдчихсэн гэсэн үг. Тайлан илгээх систем 8 сарын 1-нд нээгдэх учир үүнээс өмнө тайлан илгээх боломжгүй. Цахимаар тайлан илгээдэг...” гэсэн мэдүүлэг /9-р хх-1-3-р тал/,

-гэрч гийн өгсөн: “...Тендерийн үнэд нөлөөлөхгүй үнэлгээний хороо захиалагчаар дамжуулан тодруулга авч болно. Тухайн тендерт оролцогчоос мөн тодруулга авах эрхтэй байдаг. Захиалагчид ирсэн татварын байгууллагын тодруулгыг үнэлгээний хороо баримтлах ёстой гэж үзэж байна. Хууль, журамд зааснаар мэргэжлийн байгууллагаас тодруулга авч болно. Тухайн мэдээллийн бааз нь татварын албанд байгаа учраас баталгаажуулж ирсэн мэдээллийг үнэн зөв гэж үзнэ. Тендерийн баримт бичигт борлуулалтын орлого гэдэг нь тусдаа үзүүлэлт байгаа. Миний гаргасан зөвлөмжид борлуулалтын орлогын талаар ямар нэгэн асуудалгүй байсан. Тендерийн үнэлгээний шийдвэрийг тендер хүчин төгөлдөр байгаа хугацаанд л багтааж дуусгана. Үнэлгээний хорооны журамд 1 дэх өдөр нь, 2 дахь өдөр нь хуралдана гэж нарийвчилж зааж өгөөгүй. 07 сарын 29-ний өдөр тендер нээсэн, 08 сарын 01-ний өдөр тодруулга авч үнэлгээ хийх боломжтой. Харин тодруулга яагаад авах болсон талаар тодотгож өгөх ёстой байсан. ...Миний хувьд хэлэхэд өртэй биш, төлбөртэй харагдаж байна. Энэ нь тухайн татварын хураамж, төрлөөсөө шалтгаалан ногдуулалт уу, өр төлбөр үү гэдгийг мэргэжлийн байгууллагаас тодруулах нь зөв.” гэсэн мэдүүлэг /9-р хх-6-11-р тал/,

-шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах” холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар 2022 оны 05 сарын 20-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус зарласан. Гэтэл эхний 2 удаагийн нээлттэй тендер зохион байгуулахад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг үндэслэн шууд гэрээ байгуулах тендер зарласан. Ингээд “ ” ХХК материалаа ирүүлсэн. Тус компанийг үнэлгээний хороо шалгуур, шаардлагыг хангасан гэж үзсэн. Үнэлгээний хорооны тендерийн баримт бичигт тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2-т тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ 2020,  2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэж заасан. Үнэлгээний хороо 2019 оныг шаардаагүй. 2020, 2021 оны борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь төсөвт өртгийнхөө 30 хувиас багагүй байх шаардлага буюу 257.3 сая төгрөг болж байна.

2020, 2021 оны борлуулалтын орлогын нийлбэр нь цахим системээс авсан лавлагаагаар 905,295,200 төгрөг буюу үнэлгээний хорооны шаардсан 257.3 сая төгрөгийн борлуулалтын орлого нь хангаж байна гэж үзсэн.

Үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны цахим системээс холбогдох мэдээллүүдийг нь татсан. Үүнд: Татварын албаны мэдээлэл хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 42.0 сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа нь харагдаж байгаа.

Мэдээллийн хувьд зөрүүтэй байсан учраас үнэлгээний хороо захиалагчид мэдэгдсэн....

Тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчидтой санал солилцохыг хориглоно гэж заасны дагуу үнэлгээний хороо оролцогчтой санал солилцоогүй хуулиа мөрдөж ажилласан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9.д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан. Үнэлгээний хороо холбогдох хууль, журмуудыг үндэслээд тодруулга авсан. 2021 оны 103 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хороо, хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулна” гэж заасан.

Мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулагдах, холбогдох мэдээллийг задлан мэдээлэх журмын 3 дугаар зүйлийн 3.7.1 дэх заалт “дүгнэлт дээр байгаа санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг тендер нээсний дараа татан авах, буюу үнэлгээний хороо тендерээ нээснийхээ дараа тус лавлагааг цахим системээс татаж авсан.

Журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний хороо захиалагчид хурлаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Захиалагчийн гарын үсэгтэй албан бичгээр Татварын хэлтэст хандсан. Захиалагч лавлагаа, тодруулга авсан байдаг.

Иймд үнэлгээний хороо давуу байдал олгоогүй гэж үзэж байна Үнэлгээний хороо холбогдох хууль, журмаа мөрдөж ажилласан. Захиалагч эрх хэмжээнийхээ хүрээнд тодруулга авсан...” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч *******ын: ...“Хүүхдийн тасгийн эмнэлгийн их засвар”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хуулийг мөрдөн ажилласан. Үнэлгээний хороо хууль, дүрэм зөрчөөгүй. Энэ нь өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо гэдэгт 2020, 2021 онуудын нийлбэр нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байхыг шаарддаг. Гүйцэтгэгч 7 ажлын мэдээллийг ирүүлсэн.

...Туршлагаас үзэхэд техникийн комисс ажилласан байгаа нь барилга байгууламж 100 хувь баригдсан, хүлээж авах комисс ажилласан учраас эдгээрийг ижил төстэй ажилд тооцох боломжтой гэдэг байдлаар үнэлгээний хороо тооцсон”   гэх мэдүүлэг,

үүгдэгч *******ын өгсөн: Миний бие тендерийн үнэлгээний хорооны ар ажилласан. Үнэлгээний хороо хуралдаад 2 удаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их засварын ажлын тендерийг зарласан боловч оролцогч хүсэлт ирүүлээгүй. Энэ тухай захиалагчид үнэлгээний хороо хуулийнхаа дагуу мэдэгдсэн боловч 7 хоногийн хугацаатай дахиад зарлана гэдэг хариуг өгсөн. Ингээд үнэлгээний хороо дахин тендер зарласан. 

Дахин тендер зарлахад “ ” ХХК-аас хүсэлтээ ирүүлсэн. Иймд тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, журмын дагуу үнэлгээний хороо үнэлгээ хийсэн. Үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажиллаж байсан цэцэг хуулийн заалт бүрээр дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Захиалагч гэрээ байгуулах эсэх, тодруулга авах эсэх асуудал нь захиалагчийн эрх хэмжээний асуудал юм” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч *******ийн өгсөн: “Миний бие тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тодорхой зүйлүүдийг үнэлгээний хороог ахалсан ******* болон үнэлгээний хорооны нарийн бичгээр ажилласан ******* нар дэлгэрэнгүй, тодорхой ярьсан. Тухайн “ ” ХХК-ийн 2019, 2020, 2021 онуудын борлуулалт нь нийт 1.2 тэрбум болж байна. Үнэлгээний хорооны өгөгдлийн хүснэгтэд шаардсан 2020, 2021 оны борлуулалт нийт 900 сая төгрөг буюу төсөвт өртгийн 30 хувь болох 257.0 сая төгрөгийг давсан борлуулалтын орлого нь батлагдаж байна.

Ямар ч төрлийн үйл ажиллагаанд оролцож байгаа компани тендертэй холбоотой өгөгдлийн хүснэгтэд заасан шалгаруулалтын материал нь өртэй бол оролцох боломжгүй юм. Тухайн компани өргүй гэдэг тодорхойлолтуудаа гаргаж өгсөн. Гэтэл систем дээрээс өртэй гэдэг мэдээллийн зөрүүнүүд гарсан учраас үнэлгээний хорооны гишүүд хамгийн түрүүнд бодит байдлыг захиалагч талд хүргүүлнэ. Захиалагч тал шийдвэрээ гаргана. Захиалагч тал тухайн үед болохгүй юм байна гэж үнэлгээний хороонд шийдвэрээ гаргасан бол тухайн ажил тухайн үедээ зогсох, цааш үргэлжлэхгүй байсан.

Гэтэл захиалагч тал тодруулгаа аваад үнэлгээний хороонд буцаагаад хариу өгсөн. Иймд үнэлгээний хороо зөв ажилласан тул гэм буруугүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг,  

-шүүгдэгч *******ын өгсөн: Миний хувьд мөн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн үеийн хууль, журамд нийцүүлж, үнэлгээний хороо хуралдаж үйл ажиллагаа явуулж, шийдвэрээ гаргаж захиалагчид хүргүүлсэн. Захиалагч тал Татварын албанаас тодорхойлолт авч үнэлгээний хороонд ирүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж, хууль, дүрэмд нь нийцүүлэн шийдвэрээ гаргасан” гэх мэдүүлэг,

-гэрч шүүх хуралдаанд өгсөн: Би 2020 оны 08 дугаар сарын 01-нд эмнэлгийн даргын албан тушаалд томилогдсон. Хүүхдийн тасаг гэж нэрлэгдээд байгаа энэ барилга 1977 онд ашиглалтад орсон. Өмнө нь нэг талд нь төрөх эмнэлэг байсан. Төрөх эмнэлэг 2017 онд шинэ барилгад нүүж орсон. Үүнээс хойш хүүхдийн тасаг энэ байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн сүүлд 2012 онд хэсэгчилсэн засвар хийсэн. Үүнээс хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. 2020 оноос 2022 оны эхэн хүртэл 2 жил “Ковидын” эмнэлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явагдсан. 2022 оныг хүүхэд хамгаалах жил болгосонтой холбоотойгоор аймгийн удирдлагууд иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу тус эмнэлэгт ирж ажилласан. Өмнө нь засвар үйлчилгээ хийгдээгүй тул хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдал үүссэн. Иргэдээс цахимаар болон биеэр ирж санал, гомдлууд байнга гардаг байсан. Ингээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чанар аюулгүй байдал, ариутгал халдваргүйтгэлийн хувьд шаардлага хангахгүй шалнаасаа хөгцөрчихсөн, сантехникийн системүүд нь муудсан байдалтай өвөл уур гарч, хана хөгцөрсөн байдалтай байсан. Үүнийг шийдэж засварын үйл ажиллагаа нь хийгдсэн. Засвар үйлчилгээ хийгдсэнээс хойш иргэдийн сэтгэл ханамж,    ажилчдын ажиллах орчин сайжирсан, тусламж үйлчилгээг үзүүлэхэд стандарт хангахуйц байдалтай болсон...Засвар үйлчилгээг хангалттай чанартай хийж гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг,

эрч өгсөн: “...Би Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн ар ажиллаж байна. Манай байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу Татварын хэлтсийн байхгүй үед түүнийг орлож байхдаа гарын үсэг зурж албан тоот явуулдаг. Цахим систем хааяа алдаа заах, гацах тохиолдолд тайлан болон мөнгө төлсөн баримтыг үндэслэн тухайн байгууллагад албан бичгээр тодорхойлолт бичиж өгдөг. Иргэн аж, ахуйн нэгж байгууллага НӨАТ-ын татварын тайланг дараагийн сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд цахим хаягаар өмнөх сарын НӨАТ-ын борлуулалт, худалдан авалтын талаар хаягаар өөрсдөө илгээж эхэлдэг. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн худалдан авалтын НӨАТ нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойших тайлан илгээснээр цахим систем дээр харагдах боломжтой” гэх мэдүүлэг (1-р хх-20-р тал),

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Татварын жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагчийн ажлыг хийж байна. Манай захиргаа хуулийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ““ ” ХХК-тай холбоотой албан тоотыг албан бичгийн бүртгэлээс үзэхэд чи боловсруулсан байна” гэж хэлсэн. Тэгээд бүртгэлээ үзэхэд би өөрөө боловсруулсан байна. Одоо санаж байгаагаар аймгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 579 дугаар албан тоотоор “ ” ХХК-ийн татварын өртэй эсэх лавлагааг ирүүлэхээр албан бичиг ирүүлсэн байсан.  

Тэр албан бичиг дээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж ирүүлнэ үү гэсний дагуу би Татварын удирдлагын нэгдсэн системээс татварын тооцооллын үлдэгдлийг татаж үзэхэд тухайн компани нь ямар нэгэн өр байхгүй, харин НӨАТ-ын илүү төлөлтэй байсан. Тэгэхээр нь өргүй гэх бичиг боловсруулж өгсөн. Манай татварын байгууллагын систем дараа сарын 01-нээс 10-ны хооронд иргэд, аж ахуйн нэгжүүдээс цахимаар өмнөх сарын НӨАТ-ын тайланг хүлээн авдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөр цахим системээс лавлагаа авахад 06 сарын болон түүнээс өмнөх хугацааны татварын үлдэгдэл буюу өртэй эсэх талаар мэдээлэл харагдана.

Харин 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж нь 07 дугаар сарын НӨАТ-ын тайланг илгээж эхэлнэ. “ ” ХХК-ийн хувьд цахим системээр орж 2022 оны 07 дугаар сарын НӨАТ-ын тайланг хэзээ илгээснийг харахад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр илгээсэн байсан. Тайланг илгээсэн даруйд систем өөрөө бодолт хийгээд тухайн аж ахуйн нэгжийг өртэй, өргүйг харуулна.

Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “ ” ХХК-ийг үзэхэд НӨАТ-ын өргүй. Харин 30.313.206 төгрөгийн худалдан авалтын илүүдэлтэй харагдсан учир “өргүй” гэсэн бичиг хийж өгсөн. Энэ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн худалдан авалт дараа cap буюу 2022 оны 08 дугаар сард НӨАТ-ын тайлан илгээснээр тухайн компани дээр тооцоолол хийгдэнэ.

Тэрнээс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НӨАТ-ын тайлан системээс татаж үзэхэд 2022 оны 06 сарын тайлан харагдах болно. Мөн тухайн сарын 10-аас хойш цахим өөрөө НӨАТ-ын тайлан илгээсэн аж ахуйн нэгжүүдийг манай улсын байцаагч нарт хуваарилдаг. Тэгээд улсын байцаагч нар хянаж үзээд алдаатай тайлан илгээсэн бол тухайн аж ахуйн нэгж рүү нь буцаадаг” гэх мэдүүлэг (1-р хх-22-23-р тал),

-Дархан-Уул аймгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 579 дугаартай “ ” ХХК-ийн татварын өр төлбөртэй эсэх лавлагааг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэх албан бичгийн хуулбар (1-р хх-25-р тал),

-Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 526 дугаартай “ ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар татварын өр төлбөргүй” гэх албан бичиг (1-р хх-27-р тал),

-2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04., 05 дугаартай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд (3-р хх-27-29, 35-36-р тал), тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (1-р хх-163-170-р тал), Хүүхдийн эмнэлгийн их засвар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны тайлан, дүгнэлт (3-р хх-37-р тал), хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл Үнэлгээ хороо нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “ ” ХХК нь тендерийн шаардлага хангасан материал ирүүлсэн гэж захиалагчид дүгнэлт, тайланг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч нарын холбогдсон үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Өөрөөр хэлбэл: шүүгдэгч нарын хувьд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал олгосон гэж гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэнд тооцох, улмаар эдийн болон эдийн бус шинжтэй давуу байдал бий болгоё гэсэн гэм буруугийн шууд болон шууд бус гэмт санаатай байсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлжээ.

Энэ зүйлийн 1.д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4.д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их засварын ажлын 857.876.674 төгрөгийн үнийн дүн бүхий тендерийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 08:30 минутад нээхэд нэг оролцогч болох “ ” ХХК-аас санал ирүүлсэн материалд 42,961,874.34 төгрөгийн НӨАТ-ын өртэй гэсэн баримт ирүүлэхэд Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 14 дүгээр зүйлд заасан тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй буюу 14.1.2-т заасанчлан Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй, тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүйг мэдсэн хэдий ч хуралдаанаараа захиалагчаас тодруулга авахаар шийдвэрлэн, захиалагч дамжуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс тодруулга авсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 154-р талд авагдсан захиалагчийн №579 тоот албан бичиг, 158-р талд авагдсан Татварын хэлтсээс ирүүлсэн №526 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

Улмаар тендер шалгаруулах журам зөрчсөн хэдий ч энэ үйлдлийн улмаас нийгэмд аюул, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр тэдний үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй нь зөв байна. 

Түүнчлэн Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9.д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж., мөн Монгол улсын Сангийн сайдын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6.д “Үнэлгээний хороо тендер шалгаруулахтай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах, тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана” гэж., мөн журмын 3.13.т зааснаар “Үнэлгээний хороо тендер шалгаруулахтай холбоотойгоор тендерт оролцогч болон бусад байгууллага, албан тушаалтантай захиалагчаар дамжуулан харилцана” гэж тус тус зааснаар дээрх үнэлгээний хороо нь тодруулга авсан нь хууль зөрчөөгүй байна.

Гэмт этгээд өөрийн үйлдэл болон эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжтэй буюу хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гэдгийг лавтай сайн мэдэж, түүний улмаас бий болох үр дүнг хүсэж, эсвэл тухайн эс үйлдэл нь хууль бус гэдгийг урьдаас лавтай сайн мэдсэн ч хуулиар хүлээсэн чиг үүргээ зориудаар хийхгүй орхигдуулж, түүнчлэн тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарах гэмт хэргийн үр дагаврыг өөрийн зорилгоо болгон, түүндээ хүрэхийг тууштай эрмэлзсэн тохиолдолд шүүгдэгч нарыг гэмт санааг агуулсан буюу гэм буруугийн шууд болон шууд бус санаагаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн зарчмын агуулгыг тодорхойлох юм.

Анхан шатны шүүхээс ТШЗ 17.2-д заасан “Тендерт оролцогчдод тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт шаардлага буюу “ ” ХХК-ийн 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр дүн нь тухайн тендерийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэх шаардлагыг хангасан, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь “ ” ХХК-ийг тендерт шалгаруулсан үйлдэл нь Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзана.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.1 дэх заалтад “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй;” тохиолдолд бүх тендерээс татгалзана” гэж заасан дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй талаар зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь үнэлгээний хорооны , гишүүдээр ажиллахдаа “ ” ХХК-ийг Хүүхдийн эмнэлгийн урсгал засварыг хийж гүйцэтгэх тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д заасан Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай, нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны систем www..gov.mn болон Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий цахим мэдээллийн сангаас шалгана, ТШЗ 17.2-д заасан “Тендерт оролцогчдод тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт шаардлага буюу 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэсэн шаардлагуудыг хангаагүй, тус шаардлагыг хангасан талаар баримт ирүүлээгүй байхад шалгаруулсан гэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар гэм буруутай эсэх нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсонгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнээд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/561 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ