| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2026/00001/И |
| Дугаар | 314/ШШ2026/00155 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 314/ШШ2026/00155
202****** 02 02 314/ШШ2026/00155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Хүсэлт гаргагч: ****** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Бямбадолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багийн ****** дугаар гудамжны 14а тоотод оршин суух ****** овгийн ****** ****** ,
Хүсэлтийн шаардлага: 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** нь 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Мөн ****** , ****** нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай хашаа, байшин, автомашин гэх зэрэг бүхий л хөрөнгө талийгаач нөхрийн маань нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Энэ хөрөнгөнүүдээ зарж борлуулаад байр авах хүсэлтэй байгаа юм. Тэгээд зарах гэхээр нөхрийн маань нэр дээр бүртгэлтэй байдаг учраас захиран зарцуулах эрхгүй болчхоод байна. Нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулж байгаагүй учраас өвлөж авах эрхгүй учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд ****** 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
4. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн ****** сумын ****** ****** дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, 6201000645 дугаартай ****** төрсний гэрчилгээний хуулбар, 6201000178 дугаартай ****** ын төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Орлогыг оруулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн асуулга,
****** , ****** нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ****** , ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** нь 2014 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөрөө олж авах боломжгүй, өвлөх нээгдэх гэтэл 2014 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** нь 2014 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ****** хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарууд,
Өвөрхангай аймгийн ****** сумын ****** ****** дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт,
6201000645 дугаартай ****** төрсний гэрчилгээний хуулбар, 6201000178 дугаартай ****** ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
Орлогыг оруулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн асуулга,
Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... 2014 онд ****** нь ****** гэрлэсэн. ****** , ****** нар нь дундаасаа 2 эмэгтэй хүүхэдтэй. Том охин ****** нь 2015 онд, бага охин ****** нь 201****** онд төрсөн. ****** өмнө нь өөр хүнтэй амьдрал зохиож байгаагүй. 2014 оноос ****** нас барах хүртэл хамт амьдарч байсан гэх мэдүүлэг,
Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... Миний мэдэхээр 2014 онд ****** нь ****** танилцаад 2015 оноос хойш хамт амьдарч эхэлсэн санагдаж байна. ****** , ****** нар нь дундаасаа 2 эмэгтэй хүүхэдтэй. Том охин ****** нь 2015 онд, бага охин ****** нь 201****** онд төрсөн санагдаж байна. ****** өмнө нь өөр хүнтэй амьдрал зохиож байгаагүй. 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 2025 оны 11 сард ****** нас барсан. Нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэх гэрч нарын мэдүүлэг, дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** , ****** овгийн ****** ****** нар нь 2014 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5****** дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гарагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****** овгийн ****** ****** , ****** овгийн ****** ****** нар нь 2014 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5****** дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ