| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2506 02597 0978 |
| Дугаар | 2026/ДШМ/377 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 13.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/377
2026 03 31 2026/ДШМ/377
О.О-, Б.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.О-, Б.Б- нарт холбогдох 2202 00194 0363 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн О-ийн О-, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ...... оршин суух бүртгэлтэй, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээс түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хяналтдаа байлгахыг хууль ёсны төлөөлөгчид нь даалгаж байсан (РД:УО-).
2. Б- овгийн Б-ийн Б-, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, найз охины хамт ..... оршин суух бүртгэлтэй боловч ...... түр оршин суух хаягтай, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2023 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22/241-р тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 45 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн ялыг 67 хоногийн хорих ялаар сольж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дууссан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 846 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 24/69 тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан (РД:Б-).
Шүүгдэгч О.О- нь .............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “шүүгдэгч Б- овогт О-ийн О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан...” гэж,
“шүүгдэгч Б- овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан...” гэж тус тус нэмж,
2 дахь заалтын “Шүүгдэгч О.О-т ...6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,” гэснийг “Шүүгдэгч О.О-т ...5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,” гэж,
3 дахь заалтын “...шүүгдэгч О.О-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял,” гэснийг “...шүүгдэгч О.О-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-, Б.Б- нарын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 82 (наян хоёр) хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА