| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2510035401430 |
| Дугаар | 2026/ДМШ/391 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДМШ/391
2026 04 02 2026/ДМШ/391
Б.С-, Г.П-, Г.Ө-, Л.Х-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат,
шүүгдэгч Г.П-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,
өсвөр насны шүүгдэгч Б.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Л- нарын өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.П-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.П-, Б.С-, Г.Ө-, Л.Х- нарт холбогдох 2510035401430 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Г-ийн П-, 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...... оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 819 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж0, 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, /РД: УГ-/;
Б- овгийн Б-ы С-, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УБ-/;
Е- овгийн Л-ын Х-, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......д оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЕ-/;
Б- овгийн Г-ийн Ө-, 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто кранист, хэвлэл график дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УГ-/;
Шүүгдэгч Г.Ө-, Г.П-, Б.С- нар нь бүлэглэж..............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-, Б.С-, Г.Ө- нарын цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ