Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/374

 

 

 

 

      2026           03             31                                       2026/ДШМ/374

 

Я.Б, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Ц.МөнхТ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, Э.Баярбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Я.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2302008120472 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Я Б, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, захиргааны эрх зүйч, хуульч мэргэжилтэй, Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт хуулийн хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, охины хамт, Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол .. дугаар байр ..тоотод оршин суух урьд ял шийтгүүлгүй, /РД: Ч............/,

2. Ш ургийн овгийн Э Г, 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, “............” хотхоны .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............../,

Шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “ийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг тус тус зөрчиж хахууль өгөгч Э.Ггийн “түүний төрсөн ах Э.Ч “............................” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн.. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Э.Ггаас “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216.500.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-.................дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ..байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 105,643,000 төгрөгийн хахууль авсан,

мөн Э.Ггийн Хаан банк дахь ................ тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б эзэмшлийн Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг “nom” гэсэн утгаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “д” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Puuznii mongo” гэсэн утгаар, Хаан банк дахь ................ тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,666,000 төгрөгийн “................” гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 7,466,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 113,109,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Э.Г нь өөрийн төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрны буулган дахин төлөвлөн баталгаажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн актыг гаргуулж, өөртөө болон төрсөн ах Ч “..............” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Хот байгуулалт, дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Бын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Я.Бт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216,500,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1.700.000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 105,643,000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн өөрийн Хаан банк дахь ................ тоот данснаас Я.Бын төрсөн хүүхэд Э.Б эзэмшлийн Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2021 оны 6 дугаар сарык 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг “nom” гэсэн утгаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “д” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Puuznii mongo” гэсэн утгаар, Хаан банк дахь ................ тоот данснаас Э.Б Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,666,000 төгрөгийн “................” гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 7,466,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 113,109,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Я.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Я.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч Я.Бт урьд авсан Ш.Энхжаргал, Б.Э, Э.Г, Э.Ч нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Гд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн, шүүгдэгч Э.Гд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 113,109,000 төгрөгийг шүүгдэгч Я.Боос гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Я.Боос эд мөрийн баримтаар хураан авсан 250,000 төгрөг, 32,886 ам доллар зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох албадлагын арга хэмжээний биелэлтэд тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Я.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хэрэгт анх 2023 оноос хойш шалгагдаж эхэлсэн бөгөөд анх Сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажилласан гэх үндэслэлээр эхний яллах дүгнэлт бичигдсэн. Гэвч уг сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд гишүүнээр оролцоогүй болох нь нотлогдон тогтоогдоход хяналтын прокурор ч үүнийг хүлээн зөвшөөрч өөрчлөлт оруулсан, тогтоолдоо дурьдсан байдаг. Анхнаасаа нотлох баримтад тулгуурлан үндэслэлгүйгээр хардан таамаглаж, хэрэгсэхгүй болгохын оронд тасралтгүй яллах үндэслэл нь байхгүй болоход ямар нэгэн байдлаар заавал харлуулах, хэрэг тохох зорилготой байсан нь харагддаг. Улмаар улсын яллагчийн 3 дахь удаагийн яллах дүгнэлтэд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан гэх үндэслэл дахин шинээр гаргаж ирсэн. Энэ бүхэнд маш их гомдолтой байна. Учир нь, миний зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан. Тухайн цаг үед ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдрах байсан 27 айлын эрх ашиг хөндөгдөж, амьдрах нөхцөлөө сайжруулж, шинэ орон байрандаа орох хүсэлтэй, тэдгээр өмчийн эзэд иргэдийн гэрчилгээг шинэчлэн гаргах ажил процессийн дагуу барилга байгуулалтыг ашиглалтад хүлээн авах комиссийн дүгнэлт баталгаажсаны дараа хийгддэг бөгөөд уг бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор аливаа маргаан, санал хүсэлт гараагүй болно. Ганц гарсан хүсэлт нь айл өрхүүд шинэ байрандаа нүүж орох хүсэлтэй байсан болно. Гэрээ дүгнэсэн актад би ганцаараа гарын үсэг зураагүйн дээр уг актыг боловсруулсан мэргэжилтэн, хянасан хэлтсийн дарга, орлогч дарга нар баталсан. Газрын дарга нар хууль журмын дагуу ажлаа гүйцэтгэсэн болно. Харин хийж гүйцэтгэх ёстой байсан үүргээ гүйцэтгээгүй хүндрэл, чирэгдэл учруулж гарын үсэг зурахгүй байсан бол энэ нь гэмт хэргийн шинжэтэй болох байсан. Тодруулбал, манай байгууллагын зүгээс хамтын зарчмын хүрээнд шийдвэр гаргадаг бөгөөд гэрээ дүгнэсэн актад газрын дарга Ц.Т, орлогч дарга Ч.Б, хэсэгчилэн төлөвлөлтийг хэлтсийн дарга М.М, гэрээний мэргэжилтэн Ч.Ц нар оролцон гарын үсэг зурсан. Хэрэв хууль бус гэж үзэж байгаа бол намайг ганцааранг нь яллаад байгаа нь ойлгомжгүй байна. Миний хувьд 1999 онд МУИС-ийн ХЗДС-ийг төгссөнөөс хойш тодруулбал 2000 оноос хойш төрийн албанд тасралтгүй 25 жил ажиллахдаа хууль дээдлэж, хуулийн хүрээнд батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдүүдэд шуурхай хүргэж, үнэнчээр зүтгэж ирсэн болно. Шийтгэх тогтоолд үзлэгээр хураагдсан бэлэн мөнгийг гэмт хэрэг үйлдэн олсон мэтээр дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь миний бие төрийн албанд ажиллаж байх хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтмол хуулийн дагуу мэдүүлж байсан ба тэдгээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ банкинд хадгаламжид хадгалуулсан мөнгө, тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, улмаар гар дээр бэлэн хадгалж байгаа бэлэн мөнгийг байнга мэдүүлж байсан. Өөрөөр хэлбэл, байр худалдаж авахаас өмнө байсан болох нь баримтаар нотлогддог.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Э.Г нь “..............” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Э.Гг “Кристал Инженринг Констракшн” ХХК-нд томилсон шийдвэр байхгүй хэдий ч ... Би цаасан дээр нийгмийн даатгал төлөөгүй ч гэсэн би ‘‘....................” ХХК-ийн ажлыг хийсэн гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Г нь ....................ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна...” /шийтгэх тогтоолын 16-р хуудас/ гэсэн байна. Дээрх дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” гэж зааж өгсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийг “..............” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан байдаг. Гэтэл ашиг сонирхлоо гүйцэтгүүлсэн, хахууль гэх ....................ХХК-г биш, түүний оронд иргэн Э.Гг яллагдагчаар татаж, шүүхээс гэм буруутайд тооцож буй нь үндэслэлгүй юм. Цаашлаад иргэн Э. Г нь “..............” ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд болох нь гэрч Б.Э, Э.Ч, Б.У, Э.Г нарын мэдүүлгээр нотлогддог. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий тушаалтанд тооцно” гэж зааж өгсөн. Эдгээр баримт бичгүүдийг үндэслэж компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэх юм. Мөн иргэн Э.Г нь иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрх бүхий этгээдээс итгэмжлэл авснаар компанийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “..............” ХХК-г төлөөлөх эрх нь хуулийн дагуу үүсэх билээ. Гэтэл иргэн Э.Г нь компанийг төлөөлөх хууль ёсны шийдвэр, баримтгүйгээр компанийн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, компанийн нэрийн өмнөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн мэдүүлгээр нь миний үйлчлүүлэгчийг буруутгаж буй нь илт хууль бус юм. Цаашлаад иргэний хуулийн 26 дугаар зүйлд зааснаар компани нь улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний иргэний эрх зүйн чадвар үүсдэг билээ. Нэгэнт эрх зүйн бүрэн чадвартай хуулийн этгээд байсаар байтал хуулийн этгээдийг бус иргэн Э.Гг гэм буруутайд тооцож буй нь гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцож, цаашлаад бусад этгээд ял завшиж болзошгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэх эрсдэлтэй юм. Дээр дурдсанчлан “..............” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосноор Э.Г нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн эсэх?, эсхүл зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилготой байсан эсэх?, цаашлаад “..............” ХХК нь ямар ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилготой байсан бэ? гэдэг субьектив санаа зорилгыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтооход чухал ач холбогдол бүхий юм. Мөн миний үйлчлүүлэгчийг “..............” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэсэн атлаа хахууль өгөгчгүйгээр хэргийг шийдвэрлэж буй нь маш эргэлзээ бүхий юм. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хахууль өгөгчийн буюу “..............” ХХК-ийн ямар ашиг сонирхол байсан, түүнийг Я.Б нь хэрхэн гүйцэтгэсэн талаар огт дүгнэлт өгөөгүй, энэ талаарх тодорхой баримт дурдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” хахууль авах гэмт хэрэг гэж үзэхээр хууль тогтоогчийн зүгээс салаа утгагүй, эргэлзээгүй байдлаар хуульчилж өгсөн байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт хахууль өгөгчийн ямар ашиг сонирхол байсан? түүнийг хэрхэн гүйцэтгэсэн, хариуд нь эдийн болон эдийн бус баялаг хахууль авагчид үүссэн эсэхийг эргэлзээгүй байдлаар зайлшгүй тогтоох шаардлагатай. Гэвч миний үйлчлүүлэгч Я.Бт холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй болно.

Миний үйлчлүүлэгчийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “..............” ХХК-ийн “гурван талт гэрээ дүгнэсэн акт”-д гарын үсэг зурж баталгаажуулан албан чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх үндэслэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар яллах дүгнэлтэд дурдсан. Гэтэл энэхүү хэрэгт Я.Бын ажпын байрны тодорхойлолт авагдсан байдаг билээ. /5 хх 181-187/ Уг ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2-д “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн гэрээг баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавьж гэрээг дүгнэх” чиг үүрэгтэй маш тодорхой тусгаж өгсөн. Энэ баримтаас үзэхэд Я.Б нь хэлтсийн дүрмээр болон албан тушаалын тодорхойлолтод зааснаар “гурван талт гэрээ дүгнэсэн акт”-д гарын үсэг зурах үүрэгтэй байна. Мөн Я.Б нь гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулах эрхтэй, гэрээ дүгнэсэн акт заавал үйлдэгдэх ёстой талаар гэрч Ч.Б , М.М, Ч.Ц нар тайлбарыг гаргасан байдаг. Нэгэнт албан чиг үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд Я.Бын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэсэн бол гэмт хэрэг гэж үзнэ. Иймд хахууль өгсөн гэх “..............” ХХК-ийн ямар ашиг сонирхол байсан бэ? “..............” ХХК нь ямар нөхцөл шаардлагыг хангаагүй учраас гурван талт гэрээг дүгнэх үндэслэлгүй байхад Я.Бын зүгээс гэрээг дүгнээд “..............” ХХК-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн бэ? гэдгийг тогтоосон, тодорхойлсон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Хахууль өгөгчийн ашиг сонирхлыг эргэлзээгүй байдлаар тогтоосноор энэ гэмтхэргийн обьектив болон субьектив шинж хангагдана. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн баримтууд болох гэрч Ж.Энхжаргал, Ч.Ц, Ч.Б, М.М нарын удаа дараагийн гэрчийн мэдүүлгүүд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /6 хх 66-71/, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүлээлгэн өгсөн акт /6 хх 74-75/ зэрэг баримтуудаар “гурван талт гэрээ дүгнэсэн акт” нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан болох нотлогдон тогтоогддог. Эдгээр баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт хавтаст хэрэгт байдаггүй болно. Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг нийт 29 төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд хянаж, шалгаж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тодруулбал “..............” ХХК-ийн барьсан барилгыг салбар салбарын инженерүүд, онцгой байдлын ерөнхий газар, дэд бүтэц хариуцсан газар гэх мэт мэргэжпийн байгууллагууд шаардлага хангасан гэж дүгнэсэн. Я.Б нь эдгээр баримтыг үнэлэлгүйгээр “гурван талт гэрээ дүгнэсэн акт”-ыг үйлдээгүй тохиолдолд эс үйлдэхгүй болох байсан. Дээрхээс үзэхэд Я.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан дагуух ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Я.Бын “гурван талт гэрээ дүгнэсэн акт”-д гарын үсэг зурсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Я.Б болон Э.Г нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа байсан гэх өмгөөлөгчийн санал, тухайн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй. Учир нь, миний үйлчлүүлэгчийн зүгээс Э.Гтай зээлийн гэрээний харилцаа үүсгэж байсан талаар тогтмол мэдүүлсээр ирдэг. Зээлийг буцаан төлж байсныг нотлох дансны хуулга хэрэгт авагдсан байдаг билээ. Тодруулбал хамгийн сүүлд зээлсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2.000.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1.000.000 нийт 3.000.000 төгрөгийг Э.Ггийн Хаан банкин дах ................ тоот төгрөгийн дансанд “Боос” гэх утгатайгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Гэвч анхан шатны шүүх нь уг баримтыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж буй талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд авлига нь тухайн этгээдэд зайлшгүй эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохоор байна. Авлига нь тухайн хүнд ашигтай байдлыг буй болгож үлддэг байх тул эргэн төлөгдөдгүй гэж үзэхээр байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Я.Б нь зээлсэн мөнгийг буцааж өгсөн нь баримтаар тогтоогдож байх тул авлига гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгтгэн дүгнэхэд Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Я.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Э.Баярбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй хууль зүйн үндэслэл:

Анхан шатны шүүхийн шийдвэр буюу шийтгэх тогтоол нь “хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх” ёстой ба шүүхээс гарч буй аливаа шийдвэр нь шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан, тухай баримтуудад шүүхээс дүгнэлт өгсөн байх, тэрхүү дүгнэлтээ хэрхэн хүрсэн талаар тайлбарлаагүй.

Товчхондоо шийтгэх тогтоолоор илэрч буй шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн тайлбар, өмгөөлөгчийн саналын дүгнэлт маргаж буй үндэслэл болгосон үйл баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”- ийг тодорхой дурьдаж дүгнээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Я.Б нарыг “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, энэ зүйлийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл,” болон мөн зүйлийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”, түүнчлэн тухайн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга,...;”-ийг тус тус тусгаагүй байна. Тодруулбал, нотлох баримтын агуулга гэдгийг нотолгооны ач холбогдол бүхий байдал буюу нотолгооны хамаарал бүхий шинжийг онцлон тэмдэглсэн зүйл гэж ойлгож байх бөгөөд мөн хууль зүйн дүгнэлт хийхтэй холбоотой аргачлалыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.1.1-д “...шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурьдсаныг эсхүл нотлох баримтыг агуулгыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичих байдлаар бус харин тэдгээрт түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих ёстой,...”, 2.1.2-т “Хэргийн үйл баримтыг тогтоон дүгнэхдээ яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн байдлаа буюу дээр дурьдсан байдлаар явагдсан танин мэдэхүйн процессыг завсрын дүгнэлтүүдийн хамт бичиж шүүгч хэрхэн эцснйн дүгнэлтэд хүрснээ дэлгэрэнгүй, эргэлзээгүй энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж бичнэ. Энэ нь өөрийн итгэж үнэмшсэнийг батлан тогтоох дотогшоо чиглэсэн, бусдыг итгүүлэн үнэмшүүлэх гадаад үйлчлэлийн хүрээнд хоёр талт шинж чанартай байна. Бусдаар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтын агуулга бүхий нотлох баримтуудаас анализ дүгнэлт хийхгүйгээр шууд үйл барнмтыг тодорхойлох нь нотлох баримт болон тогтоогдож буй үйл баримгын үр дүн хоёрын хамааралт холбоог тайлбарлахаас татгалзаж алгасч буй улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд ноцтойгоор нөлөөлнө. Шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлсэн, үнэлээгүй үндэслэлийг, шаардлага хангасан, хангахгүй байгаа, эсхүл нотлох чадвартай, чадваргүй, хэрэгт хамааралтай, хамааралгүй болон үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, мөн нөгөө талууд тухайн баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг шүүх зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ. Нотлох баримт нь нэгдүгээрт, хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргааны талаар нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, хоёрдугаарт, хуулиар тогтоосон үндэслзл, журмын дагуу цуглуулсан бушу хүлээн зөвшоөрөгдөхүйц байх, гуравдугаарт, үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх, эцэст нь буюу дөрөвдүгээрт, тухайн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан эсэхийг нягтлан үзэх ёстой. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэхдээ эргэлзээ бүхий үйл баримтыг нотлогдоогүйд тооцохоос бус өөр аль нэгэн нотлогдоогүй үйл баримтыг тогтоогдсон тооцох үндэслэл болгож болохгүй. ...” гэсэнтэй зөрчилдсөн байна. Гэтэл шүүхээс шийдвэртээ яллах дүгнэлтэд хавсаргасан баримтуудыг хуулбарлан тоочсоноос бусдаар тэдгээр баримтуудаар ямар нөхцөл байдал тогтоогдож, тэрхүү тогтоогдож буй нөхцөл байдлууд нь хэрхэн Я.Б, Э.Г нарын хооронд үүссэн харилцааны хүрээний үйдэлтэй уялдаж гэмт хэргийн шинжүүдийг бүрдүүлж байгаа талаар тайлбарлаагүй.

Мөн өмгөөлөгч нарын зүгээс гаргаж маргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар огтоос дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал, гомдол гаргагчийн зүгээс Я.Б, Э.Г нарын хооронд үүссэн мөнгөн хөрөнгө шилжсэн харилцаа нь хэрхэн гэмт хэргийн шинжтэй болж байгаа буюу иргэний эрх зүй дэх гэрээний эрх зүйн харилцаа, тэр тусмаа бэлэглэл эсхүл зээлийн гэрээний эрх зүйн харилцаа гэж дүгнэгдэхгүй болсон үндэслэл нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа талаар тогтоолд огт тэмдэглээгүй. Нөгөөтэйгүүр иргэний эрх зүйн харилцааны хүрээнд бусдад холбогдуулан шаардлага гаргах буюу шаардах эрх нь өөрөө хууль зүйн боломж буюу тэрхүү боломжийг ашиглах эрх нь Э.Ггийн сонголтын асуудал юм. Түүнчлэн, гэм буруугийн асуудалд шууд нөлөөлөхүйц дараах хэдэн зүйслийг нэг мөр тодорхой болгосноор гэм буруугийн дүгнэлт хийх нь зүйтэй гэж ойлгож байна.

1-рт ашиг сонирхол: Э.Г нь ямар зорилгоор Я.Бт хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, мөн түүний эхэд орон сууц захиалгын гэрээний эрхийг 92 сая төгрөгөөр үнэлж шилжүүлсэн болох, Э.Ггийн бусдад мөнгөн хөрөнгө шилжүүлж, хөнгөлөлттэй үнээр эрх шилжүүлж байгаагийн хариу хүлээлт түүний үр дүн, тэрхүү хүлээлтийн үр дүнд хэнд хамаарч хадгалагдах субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Э.Гд өөрийн төрсөн ах Ч “..............” ХХК-ийг бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг үнэлүүлэхэд давуу байдал олох гэсэн зорилгын цаана хэнд таатай нөхцөл байдал үүсч байгааг харахад гагцхүү Ч эсхүл түүнд хамаарал бүхий “..............” ХХК-нд хамааралтай байхаар байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар энэ хэрэг, үйл баримтын цаанаа Э.Ггийн хүсэл сонирхлын цаад үр өгөөж нь Э.Гд өөрт нь бус бусдад хадгалагдах субъектив эрх буюу түүнд хамаарах ашиг сонирхол байна. Хэрэгт авагдсан баримтаар Э.Г нь “..............” ХХК болон төрсөн ах Ч нартай ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн зэрэг эрхээр холбогдсон харилцаа хамаарал тогтоогдохгүй байна. Тус компаниас ямар нэгэн хувь, хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалт хийсэн эсхүл зэрэг бусад ашиг сонирхлоор нэгдэхгүй байна. Цаашлаад хахууль өгөгчийн ашиг сонирхол нь хахууль авагчийн албаны чиг үүрэгтэй ямар нэгэн байдлаар уялдан хамаарч байх ёстой. Хахууль өгөгчийн хахууль өгч байгаа этгээдийн субъектив эрхэд хамааралтай ашиг сонирхол хангагдсан байдлаар хүлээлтийн үр дүнтэй уялдахыг шаардах учиртай. КИК эсхүл Ч нь Ггаар дамжуулж буюу Ггийн Ч хүсэл сонирхлын үүднээс Бт хөрөнгө болон хөрөнгийг эрх шилжүүлсэн эсэхийг шалгаж тодруулаагүй байна. КИК болон Ч нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхтэй холбоотой үйл баримт нэг мөр шалгагдаагүй. Уг хэргийн хүрээнд Г нь КИК эсхүл Ч ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэм буруугийн асуудлаар маргалгүй хэргээ хүлээж байх боломжтой, учир нь КИК энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай байсан нь тогтоогдвол түүнтэй холбогдон гарах хууль зүйн үр дагавар нь КИК- ийн буюу Ч эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн зохицуулалт байгаа. ЭХТА-н 22.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үйлдэлд байгаа эсэхэд шалгалтын ажиллагаа хийгдэх зайлшгүй шаардлагатай. Харин Э.Ггаас Бт хөрөнгө, хөрөнгийн эрх шилжүүлж буй зорилгыг тэрээр зээл болон бэлэглэл гэсэн агуулгаар тайлбарлаж мэдүүлдэг.

Дараагийн дугаарт мөнгөн хөрөнгө шилжиж буй үйл баримт Иргэний эрх зүйн гэрээний эсхүл гэрээний бус үүргийн эрх зүйн харилцаа биш байсныг нотлох буюу баримтаар үгүйсгэн няцаах үүргийг улсын яллагч хүлээнэ. Мөнгөн хөрөнгө шилжиж буй үйл баримтыг харахад нийт 5 удаагийн гүйлгээгээр 7,466,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө Э.Ггийн эзэмшлийн арилжааны банкан дахь харилцах данснаас бусдын харилцах Я.Бын төрсөн хүүгийн дансанд шилжсэн. Я.Бын төрсөн хүүгийн дансанд шилжиж байгаа нь түүнийг хахууль авсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна гүйлгээний утгыг харахад “...фондонд, ном, ган, жи буюу г...” гэсэн утгатайгаар шилжүүлж байгаагаар ном худалдан авахад нь эсхүл өөрөө худалдан авч байгаа болон ямар нэгэн хуримтлалд зэрэгт зориулсан байж болзошгүй эсхүл энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун далдлах гэсэн оролдлого ч байж болно. Гэхдээ үүгээр хүсэл зоригийн илэрхийллийг шууд тайлбарлах бас боломжгүй. Эдгээр гүйлгээнүүдийн цаана хариу төлбөр хийгдээгүй бол бэлэглэлийн гэрээ, хариу төлбөр хийгдсэн бол зээл эсхүл, ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах зэрэг гэрээний эрх зүйн харилцаа өрнөж байж болно. Ийнхүү гэрээний эрх зүйн харилцаа өрнөөгүй гэдгийг улсын яллагчаас баримтаар үгүйсгэх ёстой. Нийгмийн харилцааг эрүү, иргэн, захиргааны болон бусад салбар эрх зүйн харилцааны аль нь болохыг зүйлчлэхдээ тухайн харилцааны талууд болон тухайн харилцаанд өртөгдөж буй эрх, ашиг сонирхол, субъект зэргээр тодорхойлж зүйлчлэх бөгөөд ялангуяа иргэний эрх зүйн хүсэл зоригийн илэрхийллийг нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаар тайлбарлах замаар тодорхойлон зүйлчилдэг. Бидний хэрэг маргааны тухайд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлсэн, түүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар мөнгөн хөрөнгөөр эгүүлэн хариу төлбөр хийгдсэн үйл баримт байдаг/ Э.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг ХХ-н 4-р хавтас 189-р хуудас 2 дахь тал/, мөн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн Ггийн хувьд энэхүү үйл баримтыг зээл байсан гэдгээ мэдүүлж байсан. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41, 41.2-т заасны дагуу хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг, ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Бын зүгээс Ггаас авсан мөнгөн хөрөнгөөс эгүүлэн төлсөн ба уг төлөлттэй холбоотой Ггийн зүгээс тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авахаас татгалзаагүй буюу татгалзсан үйл баримт бадимтаар хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Бт өгсөн мөнгөн эгүүлэн авах нь зүй ёсны асуудал гэж тухайн эгүүлэн мөнгө шилжүүлж буй үйл баримтад хандсан байна гэж тайлбарлагдана. Ү-............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ нь Гагцхүү агуулгын хувьд хуульд харшилсан тохиолдолд уг тохиролцоо хуулиар үл зөвшөөрөгдөх учиртай боловч харшилж буй үйл баримт нэг мөр тогтоогдоогүй. Хуулиар үл зөвшөөрөгдөхийн тухайд бусдад ямар нэгэн үнэлгээгээр худалдахтай холбоотой хуулийн шаардлага тавигдсан байхыг ойлгоно. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-5.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр, энэхүү гэрээгээр тохиролцсон нөхцөл тус бүр нь аливаа хэлбэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах нөхцөл байдал үүсгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хүн өөрийн хөрөнгийг хэрхэн үнэлж ямар нөхцөлтэйгөөр, ямар нөхцөл хэрхэн худалдан борлуулах нь түүний өөрийн сонголт буюу жам ёсны угаас өөрт нь байсан боломж юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэл Ггийн хувьд энэ боломжийг ашиглах замаар эрхээ хэрэгжүүлсэн гэдгийг бодитой үндэслэлтэйгээр баримтаар үгүйсгэх ёстой. Э.Г, Б.Б нарын хооронд мөнгөн хөрөнгө болон хөрөнгийн эрх шилжүүлж байгаа үйл баримт бүхий харилцааны хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна 56.1.1-д заасан үндэслэл тогтоодохгүй болох нь Э.Ггийн мэдүүлгээр тогтоогдож байна. Зээлийн гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага Иргэний хуулийн 24 дүгээр бүлэг буюу 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэг, 42 дугаар зүйлд зааснаар тавигдахгүй байна. Я.Б нь бусдаас мөнгөн хөрөнгөөс заримыг нь эгүүлэн өгсөн буюу заримыг нь эгүүлэн өгөөгүй асуудал байсантай холбоотойгооор Залилах гэмт хэргийн шинжтэй асуудал байсан эсэх талаас харж шалгалтын ажиллагааг хийх ёстой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад бүрэн дүгнэлт хийх нь зүйтэй. Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж хохирогч өөрийн эд хөрөнгө өмчлөх эрхийг гэмт этгээдэд хууртсаны улмаас сайн дураар гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн, нөгөө талаас өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд төөрөгдүүлэх, итгэлийг урвуулан ашиглах аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн идэвхитэй үйлдэл буюу өөрт бусдын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, захиран зарцуулах бодит боломж бүрдсэн үеэс төгсдөг. Я.Б албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ямар нэгэн хариу төлбөрийг бусдаас хүлээсэн бол Э.Ггийн Я.Бт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон хөнгөлөлттэйгөөр хамаарал бүхий этгээддээ орон сууц захиалгын гэрээний дагуу эрх олж өгч байгаагийн цаана хүссэн хүлээж буй үр дүнд зэргийг мэдэж байж тэдгээрийг олж авсан байх субъектив талын шинжийг тогтоосон байх ёстой. Б нь Гг юу хүсэж ямар зорилгоор түүнд мөнгө өгч байгааг мэдсэн байх ёстой. Харин Э.Ггийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн тохиолдолд хахууль өгөх гэмт хэргийн шинж бүрдэх учиртай ба хахууль өгөх болон авах гэмт хэргүүд нь нэг нэгнээ харилцан нөхцөлдүүлдэг гэмт хэрэг байхын тухайд Э.Гд холбогдох бусдад хахууль өгсөн үйлдэл тогтоогдохгүй бол Я.Б түүнээс хахууль авсан гэх үйлдэл мөн тогтоогдохгүй байна. Тэгтэл талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд өөрсдөө үүргээ зохих ёсоор хүлээн гэрээний эрх зүйн харилцааг хууль болон гэрээ, буюу бусад үндэслэлээр зөвшөөрч дуусгавар болгосон асуудлыг прокурорын зүгээс гэмт хэргийн шинжтэй гэж үзэхийн тулд иргэний эрх зүйн харилцаа биш гэж үзэх болсон үндэслэлийг гаргаж ирэх ёстой бөгөөд тэр нь нотлох баримтаар тогтоогдож байх учиртай. Э.Г нь ямар зорилгоор, өөрийн оюун бодолдоо юу бодож Я.Бт мөнгөн хөрөнгө өгч байсан гэдгийг ердөө хоёрхон үндэслэлээр тайлбарлагдана. Нэгдүгээрт үйлдэл эсхүл эс үйлдлээр тодорхойлох ба ийнхүү тодорхойлохдоо тухайн үйлдлийн хүрээний үйл баримт, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд мөнгөн хөрөнгө шилжүүлж буй этгээдийн ашиг сонирхол ашиг сонирхол нь мөнгө хүлээн авагчийн албан тушаалын байдал, албаны чиг үүрэгтэй уялдаж байх ёстой гэсэн харгалзах хүчин зүйлс нэг мөр тогтоогдсон байх ёстой. Тухайлбал, Э.Ггийн хувьд ямар нэгэн ашиг сонирхол байсан эсэх нь түүний төрсөн ахын буюу өөрт нь ямар нэгэн хамааралгүй компанийн хангалттай зохих түвшинд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл байсаар байтал Э.Г ямар нэгэн ашиг сонирхолтой байсан байх боломжтой гэж үзэх бодит хэрэгцээ шаардлага байсныг нотлоогүй, харин ч эсрэгээр Э.Г энэ талаар мэдүүлж тэрхүү мэдүүлэг нь гэрээ дүгнэсэн актаас өмнө барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдсон байсан. Цаашлаад барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, түүний дараах гэрээ дүгнэсэн акт, түүнээс хойш цаг хугацаануудыг мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдсэн огноо, мөн түүний эргэн төлөгдсөн нөхцлүүдийг зайлшгүй харгалзах ёстой. Магадгүй хэрэгт авагдсан баримтаар гомдолд дурьдсан үндэслэлүүд хангалттай үгүйсгэгдэж гомдол бичих ч үндэслэл эс олдсон байлаа гэж төсөөлөхөд хамгийн сүүлд хийгдсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээ болон түүний эгүүлэн төлөгдсөн байдлаас үзэхэд үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх цаг хугацаанд хамаарх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хууль хэрэглэх боломж байсан буюу үүнд ч мөн шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Хэрэв дүгнэлт хийхээс татгалзаж байгаа бол нэгэнт дүгнэгдсэн эсхүл нийтэд илэрхий үйл баримт гэдгээ шийдвэртээ тэмдэглэх ёстой байсан. Түүнчлэн Э.Ггаас Я.Бт шилжсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдээс хамгийн сүүлд хийгдсэн 3,000,000 төгрөгийн гүйлгээний тухайд тухайн мөнгөн дүнг Я.Б бусдын данснаас эгүүлэн Э.Ггийн данс руу шилжүүлсэн нь зээлийн гэрээний харилцаа гэж үзэх бүрэ боломжтой атал уг йл баримтыг хэрхэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаа биш гэж үзсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй байна.

Хоёрдугаарт, түүний мэдүүлэг бөгөөд мэдүүлгээр тогтоож, эсхүл эс тогтоогдож байгаа гэж үзэх үндэслэл нь тухайн мэдүүлэг шалгагдаж нотлогдсон эсхүл нэг мөр үгүйсгэгдэж няцаагдсан байвал зохино.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Я.Б нарыг гэм буруутай тооцохдоо тэдний үйлдлийн хүрээнд субъектив талын шинжийг хэрхэн тодорхойлж тогтоосон гэж үзсэн талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт мөн няцааж чадаагүй гэж үзэж байгаа болно. Энэхүү үйл баримтыг тогтоох нь өөрөө мөрдөгч прокурорын үүрэг байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлд тус тус хуульчилсан байна. Цаашлаад энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугааар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарллах тухай тогтоол, мөн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт дэлгэрүүлэн тодорхой тайлбарласан байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар: Я.Б нь бусдаас хахууль авсан, Э.Г нь бусдад хахууль өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй буюу цагаатгах талын нотлох баримт цугуулах ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, мөн хэрэгт нотолбол зохих байдал хийгээд хэргийн бодит байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй гэж үзэх хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа болно.

Иймд Я.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2302008120472 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлын тухайд, шүүх шүүгдэгч Я.Бт ял оногдуулахдаа нийтийн албан тушаалтан тодорхой ажил, үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор хөнгөлөлт эдэлсэн, их хэмжээний хахууль авсан гэдгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд хийх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл гарын үсэг зурах ёсгүй байсан нөхцөлд гарын үсэг зурсан тохиолдолд гэмт хэрэг болно гэж үзээд байна. Гэтэл хуульд дээрх 2 тохиолдлын аль алийг нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүх гэм бурууг тогтоохдоо тухайн үйлдлийг зөрчил гэж бус, харин албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд эд хөрөнгө, ашиг хүртсэн, өөрөөр хэлбэл хахууль авсан гэж үзэн дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр байна гэж харж байна. Иймд гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн зүгээс албаны чиг үүргээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө авсан зүйл нь гэмт хэрэг биш, харин захиргааны зөрчил гэж тайлбарлаад байгаа боловч Эрүүгийн хуульд энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхой зохицуулсан. Мөн уг хэрэгт хоёр төрлийн үйлдэл яригдаж байна. Нэгдүгээрт, хөнгөлөлт эдэлсэн асуудал, хоёрдугаарт, мөнгө төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдэл. Эдгээр үйлдэлтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс “энэ нь иргэний харилцаа, зээлийн шинжтэй” гэж тайлбарлаж, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж маргаж байна. Шүүхийн зүгээс энэ асуудалд дүгнэлт хийж, тухайн үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй, өөрөөр хэлбэл хахууль өгөх, авах үйлдэл мөн гэж үзэн, нэг талаас өгсөн, нөгөө талаас авсан болохыг нотлох баримтуудаар тогтоосон талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгасан. Мөн ямар хугацаанд, ямар нотлох баримтаар тогтоогдсоныг хавтаст хэрэгт нарийвчлан тусгасан. Иймд шүүхийн энэхүү дүгнэлт нь уг харилцааг иргэний буюу зээлийн шинжтэй харилцаа биш гэдгийг үгүйсгэсэн, өөрөөр хэлбэл эрүүгийн шинжтэй гэж үзсэн. Гэвч тухайн үед иргэн Э.Ггийн гэрээс нэгжлэг хийх явцад их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар болон холбогдох баримтууд хураагдсан. Шүүгдэгч энэ талаар тайлбарлахдаа “…би хөдөлмөрөөр олсон хувийн мөнгөө бусдад зээлдүүлж, мөнгө эргэлдүүлдэг байсан. Гэтэл уг мөнгийг үндэслэлгүйгээр улсын орлого болгох нь үндэслэлгүй …” байгаа талаар хэлсэн. Гэтэл зээлсэн гэж тайлбарлаж буй мөнгөнүүдийг харьцуулан үзэхэд, их хэмжээний буюу 30 гаруй мянган ам.доллар зэрэг бэлэн мөнгийг хадгалж байсан танилцаад нэг сар хүрээгүй этгээдээс 300.000–500.000 төгрөгийг “сангийн мөнгө”, “номын мөнгө” гэх зэргээр зээлэх бодит хэрэгцээ, шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй. Ийм нөхцөлд уг мөнгийг жинхэнэ зээл байсан, иргэний харилцаа мөн гэж дүгнэх үндэслэл байхгүй юм. Мөн гүйлгээний утга, шилжүүлгийн баримтуудад “зээл” гэх тодорхой тэмдэглэл огт байхгүй, шилжүүлсэн хэлбэртэй байгаа нь анхаарал татаж байна. Нөгөө талаас, өгөгчийн ашиг сонирхол, субьектив санаа зорилго ч мөн харгалзан үзэх ёстой. Өгөгч этгээд нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлээ авсан бөгөөд тухайн мөнгийг “зээл” гэж нэхэмжилж, буцаан авах талаар ямар нэг шаардлага тавиагүй. Түүнчлэн, шүүгдэгчийн хувьд тухайн үед иргэн Э.Ггаас 300.000 төгрөг зээлэх бодит хэрэгцээ байсан эсэх нь тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ 80.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авсан, эсхүл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Ийм байхад мөнгө зээлэх зайлшгүй шаардлага байсан гэж үзэхэд үндэслэлгүй. Хэрэв үнэхээр зээлийн харилцаа байсан тохиолдолд тухайн мөнгийг өөрийн дансаар авах боломжтой байхад хүүхдийнхээ дансаар дамжуулан авсан нь мөн эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа уг дансыг өөрөө тогтмол ашигладаг, гадаадад оршин суудаг хүүхдийнхээ нэр дээрх дансаар гүйлгээ хийдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчийн субьектив санаа зорилго хангалттай илэрхий харагдаж байна гэж үзэхээр байна. Энэ үйлдлийн шинж, нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл, шүүгдэгч нь өөртөө болон өөртэй нь холбоотой этгээдүүдэд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор үйлдэл хийсэн гэж дүгнэгдэхээр байна. Иймд тухайн харилцааг “иргэний харилцаа байсан” гэж үзэн гэмт хэрэг биш гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь, өгсөн болон авсан талуудын үйлдэл хангалттай тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдсон. Өгөгчийн талаас авч үзэхэд, тухайн этгээд нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, холбогдох хариуцлагаа хүлээсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн өгч буй этгээд нь ахын компанийн өмнөөс ажилласан байдаг. Уг төсөлд анх удаа оролцсон. Ахынхаа анхны төсөл, үйл ажиллагаанд нь туслах зорилгоор оролцсон. Түүнчлэн тухайн компанийн төлөөлөл, гэрээний талуудын бүтцээс харахад Э.Г нь компанийн хувь эзэмшигч, удирдах албан тушаалтан биш бөгөөд гэрээ дүгнэсэн акт дээр ч гарын үсэг зураагүй, үүнд гүйцэтгэх захирал нь гарын үсэг зурсан. Энэ нь түүнийг компанийг төлөөлөн шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүйг харуулж байна. Ийм нөхцөлд шүүгдэгчийг зөвхөн “албан үүргээ хэрэгжүүлсэн” гэж тайлбарлах нь хангалтгүй бөгөөд харин ч уг үйлдэл нь төрсөн ах, хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаанд давуу байдал бий болгох зорилготой байсан нь харагдаж байна. Үүнийг шүүгдэгч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн “хөнгөлөлт эдэлсэн” гэх асуудлын хувьд гуравдагч этгээдүүдийн оролцоотой гурван талт гэрээний хүрээнд тухайн иргэдийн эрх ашиг хамгаалагдах зорилготой байсан ч бодит байдал дээр ашиг сонирхлын нөлөөлөл орсон эсэх нь анхаарал татаж байна. Иймээс бүх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, энэ нь зөвхөн иргэний эрх зүйн маргаан бус, харин ашиг сонирхол бүхий, албан тушаалын байдалтай холбоотой, давуу байдал бий болгох зорилготой үйлдэл болох нь үндэслэлтэй байна. Гэрээ дүгнэгдэж, акт үйлдэгдэн гарын үсэг зурагдсаны дараа тухайн асуудлаар ямар нэг гомдол, санал гаргаагүй бөгөөд уг актаар харилцаа эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд комиссын акт, мөн байр хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн актын асуудал нь тусдаа харилцаа бөгөөд тухайн маргаантай үйлдэлтэй шууд хамааралгүй гэж үзэж байна. Гэрээ дүгнэсэн акт гарснаар тухайн харилцаа дуусгавар болсон бөгөөд үүний дараах үйл явц, тухайлбал дараагийн үе шатны гүйлгээ, ашиглалт, эсхүл дараа үүссэн маргаанууд нь энэхүү хэрэгт хамаарах үндсэн үйл баримтаас тусдаа асуудал юм. Мөн тухайн барилгын төслийн хүрээнд анхнаасаа гурван талт гэрээний дагуу зохион байгуулалт хийгдэж, захиалагчийн эрх ашгийг хамгаалах, хяналт тавих зорилгоор тодорхой этгээдүүд оролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэрээ дүгнэх үед тухайн байр ашиглалтад орж, гомдол санал гараагүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн байрны гэрээ, үнийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн нь төслийн үе шат бүрт өөрчлөгдөж байсан бөгөөд энэ нь зах зээлийн нөхцөл, барилгын явц, гэрээний өөрчлөлттэй холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд, мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд бус, харин шинжилгээний явцад шаардлагатай нэмэлт баримт, мэдээллийг шаардан авч, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн ажиллагаа юм. Шинжээч нь объектын үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханш болон харьцуулсан судалгаанд үндэслэн гаргасан байна. Мөн хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгүүдээс тухайн үед ижил төрлийн байрны үнэ зах зээлд тодорхой түвшинд хэлбэлзэж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд уг үйлдэл нь зах зээлийн энгийн иргэний харилцаа биш, харин өөрт давуу байдал бий болгосон шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Эцэст нь дүгнэхэд, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэм буруугийн асуудалд шүүгдэгч Э.Г хүлээн зөвшөөрсөн, харин шүүгдэгч Я.Бын хувьд гэм буруугийн талаар маргасан хэвээр байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхээс хураагдсан мөнгийг улсын орлого болгох тухай заасан бөгөөд үүнийг өөрчилж, шүүгдэгчээс гаргуулахаар заасан 113.000.000 төгрөгийг тухайн хөрөнгөөс барагдуулах, үлдэгдлийг буцаан олгох байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “ийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг тус тус зөрчиж хахууль өгөгч Э.Ггийн “түүний төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Э.Ггаас “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216.500.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн ..дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж хахууль авсан,

Шүүгдэгч Э.Г нь өөрийн төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны 27 дугаар байрны буулган дахин төлөвлөн баталгаажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн актыг гаргуулж, өөртөө болон төрсөн ах Ч “..............” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Хот байгуулалт, дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Бын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Я.Бт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216,500,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1.700.000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдлын бүртгэл, хяналтын карт /1 хх 2/,

Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн шалгалтын танилцуулга, хавсралт /1 хх 3-63/,

Я.Бын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 69-70/,

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2021 оны ажлын тайлан /1 хх 71-86/,

Я.Жигжидсүрэнгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга /1 хх 101-102/,

Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо, ..дугаар хороолол ...-р байрны .. тоотод 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл /З хх 137-143/,

Г.Э. тээврийн хэрэгсэлд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл /З хх 171-172/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /З хх 173/,

Э.Б дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /З хх 189-250, 4 хх 1-29/,

2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн . дугаар хороо, ..дугаар хороолол ..-р байрны ..тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 30-34/,

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн цахим мэдээллийн сайтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 38-40/,

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 42-60/,

гэрч Б.Эийн /4 хх 137-139/, Д.Р /4 хх 141-143/, Б.Э. /4 хх 151-152/, Ж.Э /4 хх 158-159/, Э.Ч /4 хх 161-164/, Б.Угийн /4 хх 196-172/, С.Д. /4 хх 201-203/, Б.О./4 хх 211-213/, Ц.Т. /4 хх 230-232/, Ч.Цийн /4 хх 242-244/, А.Б. /5 хх 12-14/, М.Ж. /5 хх 63-64/, Б.Д. /5 хх 2-4/, Б.Б./5 хх 6-7/, Ц.Ц. /5 хх 9-10/, Ч.Б./14 хх 139-141/ гэсэн мэдүүлгүүд,

Э.Ггийн “Хас банк”-ны дансны хуулга /9 хх 74-81/,

Я.Бын “Хаан банк”-ны дансны мэдээлэл /10 хх 147-148/,

 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Р/.............. дугаартай “......................” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...үл хөдлөх хөрөнгө 2020 оны захиалгын үнэ 158,200,000.00 төгрөг, 2021 оны захиалгын үнэ 216,500,000 төгрөг” байна гэх дүгнэлт /14 хх 146-177/,

Д.Р эзэмшлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дүгээр хороолол.. байрны ... тоотод үл хөдпөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-............. дугаартай гэрчилгээ /15 хх 39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Я.Быг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон боловч хахуульд авсан мөнгөн дүнг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг тус тус зөрчиж хахууль өгөгч Э.Ггийн “түүний төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Э.Ггаас “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 158.200.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн ..дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж өөртөө 47.343.000 төгрөгийн давуу байдал олж авч хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн хийлгэсэн  2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Р/2025013 дугаартай “................” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...үл хөдлөх хөрөнгө 2020 оны захиалгын үнэ 158,200,000 төгрөг, 2021 оны захиалгын үнэ 216,500,000 төгрөг” байна гэх /14 хх 146-177/ дүгнэлтийн дагуу тухайн байрны үнийг 158.200.000 төгрөгөөр тогтоосон нь илүү бодит үнэлгээ гэж үзлээ.

Учир нь, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 42-60/-ийг үзэхэд, тухайн байрны 1 м.кв ийн үнэ 2.300.000 төгрөгөөс 2.600.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан болох нь баримтаар нотлогдсон байна. Иймд дээрх “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...үл хөдлөх хөрөнгө 2020 оны захиалгын үнэ 158,200,000 төгрөг” буюу /158.200.000:65.21м.кв=2.426.008/ 2.426.000 төгрөг гэж үзсэн нь илүү бодитой байна.

Мөн тухайн Баянгол дүүргийн .. дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг нийт 110.857.000 төгрөгөөр тооцож үнийн дүнгээс 92.000.000 төгрөгийг шүүгдэгч Я.Б нь шүүгдэгч Э.Гд төлсөн талаар прокурор яллах дүгнэлтдээ бичсэн бөгөөд үнийн зөрүү болох 18.857.000 төгрөг нь Иргэний эрх зүйн харилцаа буюу орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр үүссэн Э.Ггийн шаардах эрх гэж үзэх бөгөөд үүнийг гэмт хэргийн замаар олсон орлогод хамааруулан тооцохгүй.  

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Я.Б, Э.Г нарыг ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Я.Б нь “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг, шүүгдэгч Э.Г нь “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч Э.Гд торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хуульд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. 

2. Шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Л., Э.Б. нараас “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг хамааруулан ойлгодог.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд Я.Бын хувьд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн дарга албан тушаалтнаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан субъект мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Э.Ггийн “түүний төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан Э.Ггаас хахууль авсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Э.Г нь өөрийн төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны .. дугаар байрны буулган дахин төлөвлөн баталгаажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн актыг гаргуулж, өөртөө болон төрсөн ах Ч “..............” ХХК- д давуу байдал бий болгох зорилгоор Хот байгуулалт, дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Бын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байх хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуул ийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" хамаарна гэж заасан бөгөөд энэ нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаар Хуулийн хэлтсийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал /5 хх 201/, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 дугаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргаар томилсон тушаал /5 хх 202/, ажлын байрны тодорхойлолт, /5 хх 181-187/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэд нь нэг нэгнээ нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

3. Харин шүүгдэгч Я.Бын шүүгдэгч Э.Ггийн Хаан банк дахь ................ тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б эзэмшлийн Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг “nom” гэсэн утгаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “д” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг “................” гэсэн утгаар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Puuznii mongo” гэсэн утгаар, Хаан банк дахь ................ тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б Хаан банк дахь ................ тоот дансаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,666,000 төгрөгийн “................” гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 7,466,000 төгрөгийн хахууль авсан үйлдлийн тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хулээхгүй" гэж, тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж, тус хэсгийн 3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж, тус зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад Э.Ггийн гэрчээр өгсөн “...Тухайн үед Б мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байвал өгөөч гэдэг байсан. Эхэндээ цалин буухаар өгнө гэж хэлдэг байсан боловч зарим мөнгийг нь буцааж өгч байгаагүй. ...Я.Б нь мөнгө дутаад байна гээд надаас нэхээд байхаар нь би шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг зээл энэ тэр гэж хэлээгүй. Мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өгсөн. ...Тухайн үед барилгачдын баяр болж байсан байх. Тэгээд Я.Бт сайхан баярлаарай гээд л шилжүүлж өгсөн мөнгө байгаа юм. Я.Бын хувьд надаас 4,000,000 төгрөг зээлж аваад эргүүлж өгч байсан удаатай. Түүн шиг зарим мөнгийг нь цалин буухаар өгнө гэж хэлж аваад өгөөгүй. Заримыг нь эргүүлж өгнө, баР гэсэн нөхцөл хэлэлгүй нэхээд авсан учир би нэхээгүй, бас Б буцааж өгөөгүй. ...”,

Э.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Я.Бт өгсөн мөнгөнүүдийг яг хэзээ хэдэн төгрөгийг өгч байсныг тодорхой мэдүүлж чадахгүй байна. Мөнгө өгөхдөө дандаа дансаар өгч байсан учир нь дансны хуулга дээр огноо болон мөнгнө дүн нь тодорхой харагдах байх. Мөнгө өгөх болсон шалтгаан нь ... Я.Б нь надтай утсаар яриад ажлынхантайгаа хэлтсээрээ хоолонд орох гэсэн юм гээд мөнгө нэхэж байсан. Мөн зарим тохиолдолд баяр болж байна, гадаад явах гэж байна гэж хэлээд надаас мөнгө авдаг байсан. Тухайн мөнгийг эрүүлж авах нөхцөл ярьж байгаагүй, нэг удаад 4,000,000 төгрөгийг зээлж аваад эргүүлж өгсөн. ...” /14 хх 40-42, 95-96/,  

Э.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өнөөдрийн өнцгөөс харахад тухайн үед шилжүүлж байсан мөнгийг хахууль гэж бодоогүй. Бид нар адилхан эмэгтэй хүмүүс учраас найздаа тусалж байна гэж бодсон. Хааяа нэг ажлынхантайгаа хоол унданд орох гэх мэт асуудал гарахад мөнгө шилжүүлж байсан. ...Зээлээд өгч байгаа мөнгөө бол өгсөн. 300,000 болон 500,000 төгрөгийг надад буцааж өгөөгүй, би өөрөө ч  нэхээгүй. ...Би зээлсэн мөнгөө буцааж авсан. ...” гэх мэдүүлэг,

Я.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ерөнхийдөө өгөлцөж авалцсан мөнгөний тухайд бид нар найз нөхдийн харилцаатай байсан учраас би Э.Ггаас мөнгө зээлдэг байсан. Зээлсэн мөнгөө дараа нь би бэлнээр, өөр хүний дансаар дамжуулж төлж байсан. Би одоо Э.Гд нэг төгрөгийн өргүй. ...” гэсэн мэдүүлгүүд болон

Авлигтай тэмцэх газрын мөрдөгчийн цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох шүүгдэгч Я.Бын эзэмшлийн дансны хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэлд нийт 7,466,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “зээл төлөв баярлалаа” гэх утгаар /4 хх 11/, 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “boloroos” гэх утгаар /16 хх 34/ Э.Ггаас авсан мөнгийг буцаан өгсөн баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлахад Я.Быг өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б эзэмшлийн Хаан банк дахь ................ тоот дансаар 7,466,000 төгрөгийг хахуульд авсан, Э.Г нь 7,466,000 төгрөгийг хахуульд өгсөн гэх гэмт хэргийн шинж нотлон тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн хэлбэрийн болон материаллаг шинжийг ангилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй  гэмт хэргийн хувьд хуулийн  диспозиц буюу тодорхойлох хэсэгт  заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Ийнхүү Я.Б, Э.Г нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь тэдгээрийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Я.Бын 7,466,000 төгрөгийн хахууль авах, Э.Ггийн 7,466,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу Я.Б, Э.Г нарын хооронд мөнгө шилжүүлж авсан, өгсөн үйлдэл нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байна гэж үзэж дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар шүүгдэгч Я.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг тус тус зөрчиж хахууль өгөгч Э.Ггийн “түүний төрсөн ах Э.Ч “..............” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны 27 дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “..............” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Э.Ггаас “..............” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 158.200.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, ... байрны ... тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж өөртөө 47.343.000 төгрөгийн давуу байдал олж авч хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн өмнө үйлдсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Я.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгж буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 74 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 74х15000=1,110,000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, түүний торгох ялын хэмжээг 18.890.000 /арван найман сая найман зуун ерэн мянган/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй.   

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2433 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Я.Быг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “...Шүүгдэгч Ш ургийн овогт Я Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ш ургийн овогт Э Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Шүүгдэгч Я.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгж буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бын цагдан хоригдсон 74 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 74х15000=1,110,000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, түүний торгох ялын хэмжээг 18.890.000 /арван найман сая найман зуун ерэн мянган/ төгрөгөөр тогтоосугай. ...” гэсэн,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан 18.890.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Бт сануулсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.

7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн. ...” гэж,

8 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47,343,000 төгрөгийг шүүгдэгч Я.Боос гаргуулан улсын орлогод оруулсугай. ...” гэж,

9 дэх заалтын “...шүүгдэгч Я.Боос эд мөрийн баримтаар хураан авсан 250,000 төгрөг, 32,886 ам.доллараас гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг шүүдэгч Я.Бт буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Я.Быг даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                               Л.ГАЛБАДАР

                                   ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТ

 

                                   ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР