Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2026/00855

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2026/00815/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* *******, 2 давхар, ******* тоот хаягт байршилтай ******* ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-ын хүсэлттэй,

 

*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ихэржаргал нар оролцов.

 

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ******* *******-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* ******* ХХК нь ******* аппликэйшнээр дамжуулан цахим эрх нээх гэрээг харилцагч иргэдтэй байгуулж, мөнгөн зээлийн үйлчилгээ, худалдан авалтын зээлийн үйлчилгээг тус тус үзүүлж, зээл олгодог ба харилцагч иргэддээ худалдан авалтын зээлээ 30-180 хоногигйн дотор хуваарийн дагуу төлөлт хийсэн тохиолдолд хүү тооцохгүй байх боломжийг олгодог байгууллага юм.

Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-тай 2023.03.31-ний өдөр ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Хариуцагч цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2023.03.31-ний өдөр 830,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг - дэлгүүрээс ******* ******* ХХК-ийн ******* аппликэйшнээр дамжуулан зээлээр худалдан авсан.

Зээлдэгч ******* нь төлбөрийг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөрт 830,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 616 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 976,882 төгрөг, нийт 1,806,882 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс 2025.06.10-ны өдөр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч ******* нь гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* (РД:)-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.(хх 1 дэх тал)

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна.

******* ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг үндэслэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* (РД:)-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Гэв аймгийн сумын ******* дүгээр багийн Засаг даргын 2026.03.20-ны өдрийн тодорхойлолтоор *******ын оршин суугаа хаягийг тодорхойлж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн зүгээс ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэн эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ (хх 38 дахь тал)

 

2. Шүүхээс 2026 оны 03 сарын 02-ны өдрийн дугаартай лавлагаа гаргуулах албан тоот, 2026 оны 03 сарын 02-ны өдрийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2026 оны 03 сарын 12-ны өдрийн дугаартай албан тоот, 2026 оны 03 сарын 20-ны өдрийн дугаартай тодорхойлолт зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

3. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, итгэмжлэл, хүсэлт гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овгийн ы ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа хаягийн лавлагаа Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 07/306 дугаартай албан тоотоор гаргуулахад “... регистрийн дугаартай овогтой ы нь , , 4 баг, тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэжээ. (хх 21-22 дахь тал)

 

Мөн шүүхээс 2026 оны 03 сарын 12-ны өдөр дугаартай албан тоотоор аймгийн сумын 04 багийн Засаг даргаас овогтой нь тус багт оршин суудаг эсэх талаар лавлагаа гаргуулахаар хүргүүлэхэд 2026 оны 03 сарын 20-ны өдөр дугаартай “...Иргэн ы () регистрийн дугаартай. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт тус багийн Их ширээ хорооллын 5 дугаар гудамжны 507 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ. (хх 34, 37 дахь тал)

 

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой ын оршин суугаа хаяг нь харьяалах багийн Засаг даргын албан тооотоор тогтоогдож байх бөгөөд хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн *******ын хаяг тодорхойгүй үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй талаар тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэж хуульчилсан.

 

Хүсэлт гаргагч ******* ХХК нь *******д 2025 оны 01 сарын 24-ний өдөр итгэмжлэл 3 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байна. (хх 3-6 дахь тал)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтээсээ татгалзсан тул түүний гаргаж өгсөн аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн №44 дугаартай Өргөдлийг татан авсан тухай тэмдэглэлийн хуулбар болон хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн цахим зээлийн гэрээний хуулба, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй болно. (хх 26 дахь тал)

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүсэлтээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЛТАНТУЯА