Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа           

Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.У-д д холбогдох эрүүгийн 1825002600227 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Ш овгийн Ө-н  У-д , 1993 оны 11 сарын 03-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, Улаанбаатар хот, А  ХХ-д усалгаачин ажилтай, ам бүл 1, Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Суврагын ** тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар **

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Дөмөгийн задгайд насанд хүрээгүй Б.Э- iphone-6 гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авч 450000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч Б.Э- “.   2018 оны 04 сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сумын Оюут багт байрлах Дөмөг задгайд гэртээ байж байхад Ц, С, У , Л гэх хүмүүс хамт манай гэрт ирсэн юм. Тэгээд хэсэг юм ярьж байгаад У гэх залуу утсаа өгч бай, төгөл ороод нэг хүн тосчихоод ирье гэж хэлэхээр нь за хурдлаарай гэж хэлээд өгсөн. Тэгээд ирэхгүй болохоор нь би 2 цагийн дараа Ц, гэдэг хүнтэй ** гэсэн дугаараар холбогдсон чинь би С-тэй хамт явж байна, нөгөө хоёр салаад явсан гэж хэлэхээр нь миний утас хаана байгаа юм, холбогдохгүй байна гэж хэлсэн чинь нөгөө 2 аваад явсан байгаа удахгүй залгана гэж байсан. 2018 оны 04 сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд У гэх залуу утсаар чинь нэг яриад хүн тосоод ирнэ гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. iphone-6 хар өнийн утас байгаа”... гэсэн мэдүүлэг. /хх- ийн 10-12-р хуудас/

2. Гэрч Э.Ц-н ... “У гэх залуу нь утсаараа ганц яриулчих гэсэн тэгээд би надад нэгж байхгүй гэсэн.  С, миний утас унтарсан гэсэн. Тэгээд Э утсаа өгөхөд утсаар ярьж байгаад нэг найзтайгаа уулзахаар болоод утсыг чинь авч явчихаад ирье, найзыгаа тосчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь Э үгүй гэсэн чинь чиний утас чинь үнэгүй ярьдаг юм чинь найзруугаа залгаж байгаад тосоод авчихъя гээд гуйгаад байсан. Тэгээд би С-тэй , У-д , , Лбид дөрөв цуг яваад  С, бид хоёрыг 4-14-т буулгасан, та хоёр эндээ байж бай, бид 2 газ авчихаад найзыгаа авчихаад дэнж орчихоод ирье утсаа асаалттай байж байгаарай гэж хэлээд явсан. Ирэхгүй болохоор нь буцаад Э-д очиж эгчид нь хэлж цагдаа руу утсаар хэлсэн” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-16-р хуудас/

3. Гэрч Х.С-тэй ийн ... “У би нээрээ энд байдаг найзтайгаа яриадхъя утсаа өгөөч гээд Э- утсыг авсан. Найзтайгаа яриад Төгөл худалдааны төвийн гадаа уулзахаар болсон гээд У Э д утсыг чинь аваад явчихаад ирье найзыгаа тосоод ирье гэсэн. Тэгэхээр нь Э  Ц,бид хоёрыг цуг явж байгаа болохоор утсаа өгчихсөн. Тэгээд бид дөрөв цуг явж байсан чинь Ц, 4-14-т хүнтэй уулзахаар болсон чинь У бид хоерыг 4- 14-т буулгасан. Та 2 эндээ байж ба бид хоёр газ аваад найзыгаа авчихаад дэнж орчихоод ирье утсаа асаалттай байж байгаарай гэж хэлээд явсан. Ирэхгүй болохоор нь Э- утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь буцаад Э-д очиж эгчид нь хэлж, эгч нь цагдааруу утсаар ярьж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-19-р хуудас/

4.  Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 1864 дугаартай гар утсыг 450 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ.  /хх-ийн 22-23-р хуудас/

 5. Шүүгдэгч Ө.У-д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би Улаанбаатар хотоос 2018 оны 04 сарын 03-ны өдөр С-тэй , , Л болон түүний найз хоёр эмэгтэйгийн хамт ирээд Дөмөг захын ойролцоо байдаг нэг айлд очсон. Тэнд Э байсан. Тэгээд тэнд байж байхдаа би Орхон аймагт байдаг найз П-той ярих гэтэл миний утас цэнэггүй байсан тул Э- утсыг найзтайгаа ярих зорилгоор аваад явсан. Б.Э- утсыг  С, авах гэхэд би өгөөгүй юм. Цааш яваад найз П-той уулзаад байж байхад Б.Э- гар утас цэнэггүй болсон байсан. Тэр оройдоо буцах байсан болохоор тэр чигээрээ яваад өгсөн. Замдаа Дархан хотод утасны ченж хүнд зарчихсан. Тэгээд цаашаа хот явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Э , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь “Хохирол бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.У мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Ө.У-д г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Хохирогч Б.Э- мэдүүлэг, гэрч Х.С-тэй , Э.Ц,нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.У нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд Оюут багт байрлах Дөмөг задгайд насанд хүрээгүй Б.Э- -6 гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авч 450000 төгрөгийг хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.У-д гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.У-д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт Ө-н  У-д г бусдын эд хөрөнгө залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-д г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ө.У-д д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У-д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС