| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2528000000011 |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
Б.******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.Батнасан,
Шүүгдэгч Б.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 202*******/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ШТС-ын хойд талын хатуу хучилттай авто зам дээр "Toyota Prius" загварын 4*******-******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр зогсож байсан Б.*******г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 128,**************7,000 /нэг зуун хорин найман сая зургаан зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.-т олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлбөрт 18,749,823 /арван найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шийтгэх тогтоолоор намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024.12.03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ШТС-ын хойд хатуу хучилттай авто зам дээр Toyota Pruis загварын 4*******-******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр зогсож байсан Б.*******г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхээс миний гэм буруутай үйлдэлд хийсэн дүгнэлттэй маргах зүйлгүй. Харин шүүхээс оногдуулсан ял шийтгэлээ хөнгөрүүлэн тогтоолгохоор гомдол гаргаж байна.
Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосондоо маш их харамсаж гэмшиж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас учруулсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.
Миний хувьд одоо цагдан хоригдож байгаа тул манай гэр бүлийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай харилцан тохиролцож шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шийдвэрлэсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 128.**************7.000 төгрөгийг яаралтай цаг хугацаа алдалгүйгээр төлөхөөр шийдвэрлэсэн бий. Иймээс миний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн байдал, одоо үлдэх нөхөн төлбөрийг төлж барагдуулахаар хийсэн тохиролцоо зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил ******* сарын хорих ял болгон хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс оногдуулсан шийтгэл нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугүй байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн ял оногдуулсан гэдгийг тайлбарлая. Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хэргийн талаарх шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт, шүүхээс гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заасан журам, шаардлагыг зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан тул шүүгдэгч Б.*******оос ялыг хөнгөрүүлэх талаарх гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа тайлбар дээр хэргийн үйл баримт дээр маргаад байгаа асуудал яригдаад байна. Шүүгдэгчийн хувьд хэргийн гэм буруу, үйл баримт дээр маргаагүй, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаарх гомдлыг гаргасан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн гаргасан гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ үндэслэлээр миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хэзээ ч нөхөн төлөх боломжгүй, хүний амь нас хохирсон асуудал байгаа. Өөрөөр хэлбэл Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэзээ ч арилахгүй. Хүний амь нас хохирсон байгаа. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогддоггүй гэдгийг дахин хэлье. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 8-аас 12 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх ялтай зүйл анги, хүнд ангилалд хамаардаг гэмт хэрэг байгаа. Шүүхийн зүгээс 3 жил гэдэг доод хэмжээнд хамаарахгүй учраас ийм ялыг оногдуулсан. Энэ ял нь өмнө нь хэлсэнчлэн шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцсэн. ...Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 202*******/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах буюу оногдуулсан ял шийтгэлийг багасгуулах зорилгоор гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь би шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирлыг өөрийн чадах чинээгээр төлөөд, үлдэгдэл төлбөр дээрээ хугацаатайгаар төлөхөөр эвлэрэн хэлэлцэж тохиролцсон. Би хорих ял эдэлж байгаа болохоор миний ар гэрийнхэн хохирлыг төлөөд явна. Хорих ялыг эдэлж дуусаад, хурдан хугацаанд хохирлоо төлж дуусгана гэж бодож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар намайг уучилж, дахин алдаа битгий гаргаарай, эргэх холбоотой байгаарай гэж хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн хэлсэн санал, хүсэлтийг надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ анхаарч ялыг минь багасгаж өгнө үү. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, улам хичээж амьдарна гэж амлаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Гомдлын хамгийн гол агуулга нь юу вэ гэхээр анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлаж, тухайн оногдуулсан ялын 2-ны 1-ээр буюу 1 жил ******* сараар хорих ялыг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 18,749,823 төгрөгийг төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 128,**************7,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар мөнгөн төлбөрөөс 28,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтыг үндэслэж ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрийн биеэр биечлэн оролцож, шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг өгөхдөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйсан. Амь нас хохируулсан үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа байдлаа илэрхийлсэн нөхцөл байдал байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Шүүх хуралдаанд ямар тайлбар хэлж, ямар асуултад хэрхэн яаж хариулж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлаа илэрхийлсэн нөхцөл байдлыг эрхэм шүүгч та бүхэн шүүх хуралдааны тэмдэглэлийг харж, энэ хэргийг шийдвэрлэхдээ анхааран үзнэ үү гэж хүсэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар миний үйлчлүүлэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг нь бууруулан оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7-г хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Манай үйлчлүүлэгч нарын зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ бичиж өгсөн. Тийм учраас тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөд манай үйлчлүүлэгч нарын зүгээс татгалзах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд анхан шатны шүүхээр 128,**************7,000 төгрөгийг гаргуулж, манай үйлчлүүлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш Б.*******ын ар гэрийнхний зүгээс манай үйлчлүүлэгч нартай уулзаж хохирол, төлбөрийн талаар тохиролцъё, багасгаж өгнө үү гэдэг талаар хэд хэдэн удаа уулзсан байдаг. Үүний дагуу үйлчлүүлэгч нарын зүгээс Б.******* нь нэг нутаг усны хүүхэд учраас олон жилийн хорих ял оногдуулаад яах вэ. Мөн хохирол төлбөр дээр уян хатан байдлаар хандъя гэдэг саналыг нь хүлээж авсан. 28,000,000 төгрөгийг 202******* оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай үйлчлүүлэгч нарт төлсөн. *******4,000,000 төгрөг болгож, багасгая гэдэг тохиролцоо хийсэн байдаг. Үүнийг хуулийн хүрээнд багасгаж шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад манай үйлчлүүлэгч нарын зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй гэдгийг уламжилж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ШТС-ын хойд талын хатуу хучилттай авто зам дээр "Toyota Prius" загварын 4*******-******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр зогсож байсан Б.*******г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.*******оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 128,**************7,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.т олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ШТС-ын хойд талын хатуу хучилттай авто зам дээр "Toyota Prius" загварын 4*******-******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр зогсож байсан Б.*******г дайрч амь насыг нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.н: Манай талийгаач дүү нь 1*******2 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн хамт хөдөө мал маллаж өнгөрөөсөн. Бага боловсролтой мал маллаж байгаад 2018 оноос хойш замын компанид ажилд орж аймаг сумдаар явдаг болсон. Эхнэр хүүхэд байхгүй ганц бие хүн байсан. Найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг бусдаар бусдаар байнга бол уугаад байдаггүй. Оршуулгын зардлыг баримтаар гаргаж өгнө. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28-33 дахь тал/,
Гэрч Ц.ын: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр , ы хамт билльярд тоглож байхад манай ажлын хэд караокед сууцгааж байсан юм. Тэгээд нөгөө караокед сууж байсан хэд 00 цагийн үед хүрээд ирээч гээд яваад очиход бөөндөө тухайн караокеноос гарж ирж байсан. Тэгээд нэг машин суух гэтэл багтаагүй. Тэгээд бид хоёр такси бариад явъя гээд алхтал хамт явъя гээд байсан. Тэгээд би утсаа оролдоод явж байсан. Тэгээд нэг ШТС-ын хойд зам дээр такси барих гээд утсаа оролдоод байж байсан. Тэгтэл нэг юм дуугарахаар нь хартал талийгаач газар хэвтчихсэн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд түргэн дуудсан ирэхгүй болохоор машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Машинд ямартай ч *******, , Баттулга, , Орхончимэг нар явсан. Яг хэн жолоо барьж байсан талаар мэдэхгүй. Архи бол уусан байсан. Дунд зэргийн согтолттой байсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37 дахь тал/,
Гэрч С.ын: 2024 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагийн үед ажлаа дуусаад ажлын *******, , *******, , Баттулга бид хэд хоолонд орсон. Тэгээд такси авах гээд зам дээр зогсож байсан. Бид хэд араас нь хөдлөөд засмал зам руу орж байхад гараа өргөөд зогсож байсан. Тэгээд машины урдуур ороод ирэхээр нь сигнал өгөөд торомз гишгээд өнгөртөл дайруулчих шиг болсон. Тэгээд би дайрчхаж байгаа юм биш үү гэхэд үгүй ээ хажуугаар нь гарсан гээд чигтээ яваад баруун талын дохио орж байхад *******ын утас руу залгаад *******г дайрчихлаа ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд буцаад очтол ухаангүй амнаас нь цус гараад нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд авч яваад эмнэлгийн байгууллагад өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодоод, жолоочийн эсрэг талын суудал дээр би байсан. Жолоочийн арын суудал дээр түүний хажууд , миний арын суудал дээр хүн байсан үгүйг анзаараагүй. Хоолонд орохдоо 1 литрийн Тундар нэртэй архи 4 залуу нь хуваагаад уусан. Харин караокед 1 литрийн 1 ширхэг, 0,7 литрийн 1 шилтэй Эдэн нэртэй архи надаас бусад нь хувааж уусан. Мөн 7 лаазтай пиво авч уусан. эзэмшлийн машин. Тоёота приус 30 маркийн 4************** УЕТ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл байгаа гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Гэрч Ц.ийн: Тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх. Талийгаач Магнай ах засмал дээр гараад зогссон. Тухайн үед бид хэд машинтай хойд шорооноос засмал зам руу ороод дээшээ эргэтэл Магнай ах засмал дээр байж байсан. Тэгээд ******* ах торомз гишгэх байх гэтэл хаазаа гишгээд Магнай ахыг дайрчих шиг болоод тур гээд дуугарсан. Тэгээд дээшээ дээд талын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн хойд талын гэрлэн дохио нь дээр очоод баруун гар тийшээ эргэж байхад араас ах ******* ах руу залгаад хүн дайрчхаад явчихлаа сэрэхгүй байна гэсэн. Тэгээд бид буцаад очтол Магнай ах засмал дээр хэвтчихсэн. ах тэврээд сууж байсан. Хамар болон амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Буянаа ах надаас түргэний дугаарыг асуухаар нь түргэн дуудсан. Тэгээд түргэн 2-3 минутад ирэх болов уу гэж бодтол ирээгүй бид хэд машиндаа суугаад түргэн рүү явсан. Тэгтэл яг хөдлөөд явж байхад түргэний машин зөрсөн. жолоочийн эсрэг талд , жолоочийн суудлын ард би миний хажууд Тухайн үед ******* ах машин бариад Баттулга, жолоочийн эсрэг талын арын суудал дээр Тамир эгч сууж явсан. *******, , Баттулга, Тамир талийгаач Магнай нар хэрэглэсэн байсан. Нэлээдгүй архи үнэртэж байсан. Согтолтой байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан байх гэж бодож байна. Харин Тамир болон талийгаач Магнай ах хоёр нэлээд согтолттой байсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Гэрч Б.ы: Тухайн машинд ******* хүн суусан. Үлдсэн 3 хүн такси барихаар явж байтал араас талийгаач хүрээд ирсэн. /нэрийг нь мэдэхгүй байна/ Тэгээд араас ирээд ******* ШТС-ын арын засмал дээрээс такси барихаар зогсож байсан. Тэр үеэр би гутлаа үдэх гээд доош тонгойгоод дээш харахад машин хөдлөөд талийгаач хойшоо унаж байсан. Тэгсэн толгойны ар хэсгээс цус гарсан. Тэгтэл тэнд байсан нэг ах нөгөө машинд явж байсан хүмүүс рүү залгаад дуудсан. Тэгээд тухайн машинтай хүмүүс ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан. Харин дайраад буцаад ирэхэд ******* гэх хүн байсан. , бид 3 уугаагүй. Харин нөгөө хэд бүгд уусан байсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52 дахь тал/,
Гэрч Д.Орхонтамирын: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орой 20 цагийн үед ажлаа тараад бөөндөө хоолонд орсон. Тухайн үед хоолонд орж байхад Тэгээд бид гараад 1 литрийн тундар нэртэй архи хувааж ууцгаасан. *******ын машин болох улаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд бөөндөө суух гэсэн болов багтаагүй. , , , ******* нар такси аваад явна гээд ШТС-ын хойд зам дээр зогсож байсан. Тухайн үед би ард сууж байсан. Машин хөдлөхөд нэг юм дуугарах шиг болсон. Тэгээд төд удалгүй ******* руу залгаад чи хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлээд бид хэд буцаад очсон. Буцаад очиход ******* хамраас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Ертөнцийн зүгээр баруун тийш дээш харсан байдалтай байсан. Тэгээд шоконд ороод түргэн дуудаач гэж хашхираад өөрсдийнхөө машинаар эмнэлэг аваад яв гээд машинтай эмнэлэг рүү явсан. Түүний хажууд эхнэр нь болох байсан. Хойд талд би голд нь миний баруун гар талд зүүн гар талд Баттулга сууж явсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
Гэрч Д.ийн: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлын газрын хүмүүс болох *******, , Орхонтамир, Баттулга, ******* нартай хоолонд орчхоод караокед очиж дуулцгаасан. Тухайн үед караокед ороход 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд ороод 2 шилтэй архи хэдэн пиво зургуулаа хувааж уугаад дуулж байгаад 00 цаг өнгөрч байхад тухайн газраасаа гарсан. Гараад бид хэд ажлын байрандаа байрладаг болохоор бөөндөө явцгаах гэж байсан. Тэгээд миний ухаан санаа орж гараад тухайн үйл явдлыг санахгүй байгаа. Нэлээд согтсон байсан. Нэг мэдсэн ******* газарт хамраас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд нэгэнтэй нь өргөөд эмнэлгийн байгууллагад очсон. Архи уусан, 2 эмэгтэй нь пиво л уусан байх. Адилхан хуваагаад бид 4 хоёр эрэгтэй нь шилтэй 0,75 литрийн архи хуваан уусан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******2 дахь тал/,
Гэрч Н.Баттулгын: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамтарч ажиллаж байгаа хүмүүс болох *******, , Орхонтамир, , ******* нарын хамт хоолонд орсон. Тухайн үед 1 литрийн архи задалж ууцгаасан. Тухайн хоолны газраасаа гараад караоке орохоор болоод такси бариад Хайрхан нэртэй караоке орж цаг аваад сууцгаасан. Тэгээд тэндээ 2 шил архи ууцгаасан. Нэлээд согтсон би зарим үйлдлээ санахгүй байгаа. Тэгээд караокеноос гарч байснаа санаж байгаа юм. Хэн нь яаж уусан талаар мэдэхгүй. Ер нь бүгд тойроод уугаад байсан. Бүгд хэрэглэсэн байсан. Их бага хэмжээтэй гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/,
Гэрч Б.н: Караокед 3 цаг авсан ба нэлээдгүй их уух юм авсан. Тодорхой хэлж мэдэхгүй байна. 2,3 шилтэй архи, лаазтай пиво авцгаасан. Тухайн хүмүүс анх орж ирэхдээ эрүүл орж ирэх шиг болсон. Харин гарахдаа нэлээд согтолттой гарцгаасан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74 дэх тал/,Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 -р хавтаст хэргийн 79 дэх тал/,
"27а тайж" ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 9*******-97 дахь тал/,
Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах нийгэмлэгийн шинжээч Р.Мөнхбаярын дүгнэлт /2-р хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20*******5 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 53 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 3*******34 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн *******0 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 84-87 дахь тал/,
Мөрдөгчийн тэмдэглэлээр хүлээн авсан хохирлын баримт /1 -р хавтаст хэргийн 121-138 дахь тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1- р хавтаст хэргийн 171-178 дахь тал/,
2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн телекамерт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах агуулгатай давж заалдах гомдлыг гаргаж, 202******* оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг 34 минутад Батболд нэртэй дансанд 28,000,000 төгрөгийг *******оос хохирол гэсэн утгаар шилжүүлсэн Хаан банкны дансны гүйлгээний хуулгыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.: “... шууд хохирлоо бүрэн барагдуулж авсан. Сэтгэл санааны хохирол болох 128,000,000 төгрөгөөс шүүгдэгч талтай *******4,000,000 төгрөгөөр тохирсон болно. Өнөөдрийн байдлаар 28,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 3*******,000,000 төгрөгийг 3******* сарын хугацаатай сар бүрийн 15-ны өдөр авахаар тохиролцов. Иймд Б.*******од холбогдох хэргийн буюу түүнд оногдуулах ял шийтгэлийг доош буулган багасгасан тохиолдолд ямар нэгэн гомдол гаргахгүй...” гэх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлсон 2024 оны 12 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тоёота Приус маркийн 4*******-******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн,
Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ШТС-н арын зам дээр байсан талийгаач Б.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн,
Осол болсон шалтгааныг замын хөдөлгөөний 3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас болсон... гэх нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******од оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял болон хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2 жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 128,**************7,000 /нэг зуун хорин найман сая зургаан зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.т олгохоор шийдвэрлэснийг *******4,000,000 төгрөг болгон өөрчилж, шүүгдэгч Б.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 28,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д төлсөн болохыг дурдаж, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 3*******,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж., Б. нарт олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил ******* сарын хорих ял болгон хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Б.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зарим хэсгийг төлөхөө илэрхийлсэн байгаагаас дүгнэхэд дээрх хуульд заасан “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.*******ын 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 202******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон *******5 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.*******ын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил ******* сарын хорих ял болгон хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 202*******/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял” гэж,
3 дахь заалтад “3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэж,
4 дэх заалтад “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 128,**************7,000 /нэг зуун хорин найман сая зургаан зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулан” гэснийг “*******4,000,000 /жаран дөрвөн сая/” гэж өөрчилж, “3*******,000,000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж., Б. нарт олгож гэж, шүүгдэгч Б.******* нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдсугай” гэж тус тус нэмж,
5 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж” гэснийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт *******5 /жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА