| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2428003030051 |
| Дугаар | 2026/ДШМ/19 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/19
2026 оны 0******* сарын 25 өдөр Дугаар 2026/ДШМ/19 ******* сум
Г.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: О.Батнасан,
Шүүгдэгч Г.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Хохирогч О.*******
Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, хийсэн шүүх хуралдааны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолтой, Г.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 0******* дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны ******* дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* төвийн урд талын уулзварт хардалтаас шалтгаалан О.*******ийн үснээс зулгааж бие, эрх чөлөөнд нь халдаж биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тасрал, зүүн гарын 2-р хурууны хумсанд цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаандаа О.*******ийн эзэмшлийн *******-******* УАУ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд хаалганы шил, зүүн хойд хаалганы шил, урд шил, баруун толины гадна аяга зэргийг хагалж, урд шил арчигчийг хугалж хууль бусаар устган, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, хойд купер, баруун урд кирло зэргийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш нийт 1,8*******1,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1,250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,250,000 төгрөгөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан 1,250,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 1,8*******1,000 төгрөг, нийт 10,4*******,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлээс 6,59*******,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Энэхүү гэмт хэрэг нь 2024 оны *******-р сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед үйлдэгдсэн ба гэмт хэрэг гарснаас хойш 9 сарын дараа буюу 2025 оны 7-р сарын 2*******–ны өдөр хохирогч О.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд анх удаа хамрагдан ярилцлагад орсон талаарх тэмдэглэл шинжээчийн дүгнэлтэд дараах байдлаар тусгагджээ.
“Эмнэл зүйн ярилцлагын үр дүн: 2024 оны 07 сараас хойш Г.*******аа гэх эмэгтэй намайг нөхөртэйгөө харддаг болсон. Хардалтын улмаас миний нэр төрд халдаж, олон нийтийн сүлжээнд миний зураг, утасны дугаар зэргийг нийтэлж, элдвээр бичсэн байсан. Аймаг жижиг газар учир хүмүүсийн дунд янз бүрийн яриа гараад, олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаас болоод хүнд байдалтай байна гээд уйлна. 2024 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр би энэ асуудлыг зохицуулж өг гээд Г.*******аагийн нөхөр болох Д.Алтанхүүд хэлэхэд уулзаж байгаад ярилцъя гэсэн. Би машинтайгаа очиж Д.Алтанхүүг суулгаад явж байтал Г.*******аа гэх эмэгтэй араас дагаж ирээд машины цонхыг хагалж, биед халдсан. Тэр эмэгтэй над руу утсаар залгаж янз бүрээр хэлж дарамтална, ажил дээр хүртэл ирж хэл амаар доромжилдог болсноор үйлчлүүлэгч нар хүртэл ирэхээ больсон. Энэ явдлуудаас болоод ажил төрлөө хийж чадахгүй бусдаас санаа зовдог болж, санхүүгийн хүндрэл үүсэж аймгаас нүүж чадахгүй байна. Өсвөр насны хүүхэдтэй учир олон нийтийн сүлжээнд тавигдсан зүйлийг мэдэх вий, хүүхдийн сургуулийн эцэг, эхчүүд харчихсан байх вий гэж санаа зовниод сургууль дээр нь ч очиж чадахгүй байна. Нойр хүрэхгүй, элдэв юм бодогдоод унтаж чаддаггүй. Юманд амархан бухимдаж, уураа хүүхдэдээ гаргах гээд байдаг болсон. Тэр эмэгтэйг энд тэндээс гараад ирэхвий дахиад надад ямар нэгэн хохирол учруулах вий гэж айдаг. Гадуур найз нөхөд хүнтэй харилцаа үүсгэхээс татгалзана. Гэр бүлийн зөрчил маргаан гараад нөхөртэйгөө харилцаа муудаж тусдаа амьдрах болсон. Цаашид өөр газар нүүж амьдарна гэнэ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалын үр дүнд: Сэтгэцийн одоогийн байдлаар: Цаг хугацаа, орон зайн баримжаатай. Сэтгэхүйн үйл ажиллагааны хурд хэвийн, танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн. Гэр бүлийн дэмжлэг сул. Болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан өдөр тутмын стресст өртөх, сэтгэл санаа тогтворгүй болох, айж түгших, нойрны хямрах, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх, нийгмийн харилцаанаас зайлсхийх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Ирээдүйн төсөөлөл эерэг.
ДҮГНЭЛТ 1. гийн *******ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна.
*******. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй” дүгнэлтийг гаргасан байна.
2025 оны 09-р сарын 04-ний өдрийн 825/044 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд: Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалын үр дүнд: Сэтгэцийн одоогийн байдал: Цаг хугацаа орон зайн баримжаа хэвийн. Сэтгэхүй танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн. Үзлэгийн үед уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинж илрэхгүй. Гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндэд гэмтэл авч өвдөлт зовуурь мэдрэх, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход хүндрэл тулгарах, сөрөг стресст өртөх, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжилж, болгоомжлох, нойрны хямрал илрэх, санаа зовних, харилцаанаас зайлсхийх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Тухайн болсон хэргийн дахин сануулах үргэлжилсэн цочрол нь эмнэлзүйн шинжүүдийг даамжруулах эрсдэлтэй. Ирээдүйн зорилго тэмүүлэлтэй.
1.-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2.Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.
*******.Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу? Байнгынх уу гэдэг нь гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна гэх дүгнэлт гарчээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т Шүүх шинжилгээний байгууллага...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход энэ хууль үйлчилнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
40.2.1. энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх;
40.2.2. Энэ хуулийн 40.1-р зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх:
40.2.*******. хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх талаар хуульчилжээ.
Дээрхээс дүгнэхэд зөвхөн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ба гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам Хоёр.2.1-т гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоохоор журамлажээ.
Хэрэгт авагдсан 2 удаагийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь дээр тайлбарласан хуулиуд болон гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд нийцэж байгаа эсэх, журамд заасан шаардлагын дагуу шинжилгээ хийгдсэн эсэх, шинжилгээ хийхдээ шаардлагатай мэдээлэл, нотлох баримтад тулгуурласан эсэх талаар дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэн ба Тогтоох нь 4. Шинжээч нарын мэдэлд шинжээч томилсон тогтоол, Эрүүгийн 252800*******0*******0051 дугаартай хэргийн материалаас хохирогчийн мэдүүлгийн хуулбар, шинжээчийн дүгнэлтийн хуулбар, хохирогч О.*******ийг өөрийн биеэр шилжүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.
2025 оны 7-р сарын *******1-ний өдрийн №ЕГ0825/2519 дугаартай шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн шилжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй, дээрх нотлох баримтуудыг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтэд тусгагдаагүй байгаагаас дүгнэхэд мөрдөгчийн шилжүүлсэн нотлох баримтуудад шинжилгээ хийгээгүй орхигдуулсан байна гэж дүгнэв.
2025 оны 09-р сарын 04-ний өдрийн №ӨМГ 0825/044 дугаартай шинжээчийн дүгнэлтийн болсон хэргийн товч хэсэгт: Өмнөговь аймгийн ******* сум ******* дугаар багийн ******* *******ий авто замын уулзварт зүс таних хүмүүс иргэн О.*******ийн эзэмшлийн ************** УАУ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх...мэдээлэл авагдсан ба энэхүү хэрэгтэй холбогдуулан гарсан шинжилгээний дүгнэлт байна.
Шинжээчид дээрх 2 удаагийн дүгнэлтийг гаргахдаа “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасанчлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ёстой атал энэ талаарх мэдээлэл агуулсан нотлох баримт байхгүй, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмтлийн аль нь учирсан талаарх нотлох баримтгүй, хохирогчид учирсан гэмтлийн зэргийн талаар болон хохирогч хөдөлмөрийн чадвар алдсан эсэх, эрүүл мэнддээ эмчилгээний хугацаа зарцуулсан эсэх гэх мэт шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт, эмнэлгийн бичиг баримт, мэдээлэлгүйгээр зөвхөн хохирогчтой ярилцлага хийх байдлаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож улмаар “хүндэвтэр түвшин, гуравдугаар зэрэглэл” гэх байдлаар шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа нь хууль болон журамд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тасрал, зүүн гарын 2-р хурууны хумсанд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдож, уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх агуулга бүхий шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан ба гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан энэхүү хөнгөн зэргийн гэмтэлтэй нь холбоотой сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх талаарх үйл баримтыг шинжээчид тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль болон гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг зөрчиж шинжилгээ хийсэн, 2025 оны 7-р сарын *******1-ний өдрийн №ЕГ0825/2519 дугаартай, 2025 оны 09-р сарын 04-ний өдрийн №ӨМГ 0825/044 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлтийг тус тус нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******д олгохоор шийдвэрлэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, *******9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 1,8*******1,000 төгрөг, нийт 10,4*******,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлээс 6,59*******,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******аас эд хөрөнгөд учирсан хохиролд 1,8*******1,000 төгрөг төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлээс 15,17*******,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
*******. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА