Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/19

 

Б.Т*******, Д.М******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд /цахим/

Шүүгдэгч Б.Т******* /цахим/, Д.М******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор Б.Т*******, Д.М******* нарт холбогдох эрүүгийн 2532000000070 дугаартай, 149/2025/00127/Э/208/2026/0014 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* Т*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт С******** аймаг ******* сум *дугаар баг ******* *** тоотод оршин суудаг, урьд

-С****** аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн,

-С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай /РД: *******/

******* овогт Д******* М*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр С***** аймгийн Б******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум * дугаар баг ******* *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ************/

Шүүгдэгч Б.Т******* нь Д.М******* тэй бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Ш******* ягаан халзан зүсмийн бяруу, сар хар зүсмийн бяруу, хар алаг зүсмийн 2 тооны бяруу, нийт 4 тооны бярууг ижил сүргээсээ тасарсан, бусдын өмчлөлөөс алдагдсан алдуул мал гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сард хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М******* нь Б.Т******* тай бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Ш******* ягаан халзан зүсмийн бяруу, сар хар зүсмийн бяруу, хар алаг зүсмийн 2 тооны бяруу, нийт 4 тооны бярууг ижил сүргээсээ тасарсан, бусдын өмчлөлөөс алдагдсан алдуул мал гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сард хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* Т*******, ******* овогт Д******* М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т******* г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.М******* ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т*******, Д.М******* нар нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн,

Энэ хэрэгт Б.Т*******, Д.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдан,

Шүүгдэгч Б.Т*******, Д.М******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т болтол хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нар давж заалдах гомдолдоо:

...Миний тухайд Ж.Ш гэх хүний 4 бяруу манай хашаанд орж ирж хоносон үед гэртээ байхгүй эмнэлэгт байсан, манай эхнэрийн тухайд шөнө орой болсон, тэнгэр муудсан цасан шамаргатай үед, айлын үхэр мал хашаа хороо бараадаад манай үхэртэй нийлээд хашаанд орж ирснийг анзаараагүй байсан. Манай гэр хашаа бяруугаа алдсан гэх Ж.Ш ийнхтой ойр оршдог, бид тэдний бярууг хашаандаа байлгах, бүр олон хоног болох ямар ч боломжгүй юм.

Манай гадуур явсан хэн ч хашаанд юу байгааг анзаарч харна, ийм байдлаар л манайтай ойр хашааны гадуур явсан хүн Ж.Ш******* бяруу хашаанд байхыг хараад эзэнд нь хэлсэн, эзэн нь ирээд малаа авсан байдаг. Ийм үйл явдлыг бүлэглэн алдуул ашигласан гэж үзээд ял шийтгэсэнд үнэхээр гомдолтой байна. Мөн энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Б гэх хүнд манайх 4 тооны бяруу зарах тухай ярьж, тэр өөрөө биеэрээ ирж үзээд, тухайн үед наймаа хийхээр тохирсон нь үнэн юм.

Гэхдээ манайхаас бяруу худалдаж авсан Б.Б нь авсан бяруугаа буцааснаас бидний хооронд маргаан үүсэж, би түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүхээс торгох ялаар шийтгүүлж, Б.Б захиргааны журмаар баривчлагдсан. Энэ асуудлаас болоод намайг зориуд хэрэгт гүтгэж байна гэж боддог.

Манайхаас Б.Б өд өгсөн 4 бяруу Ж.Ш ийн алдсан гэх бяруунуудаас өөр байхад манайхаас авсан бяруугаа Ш ийн алдагдсан гэх бяруу мөн гэж Б.Б мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй юм. Манай түүнд зарсан бяруунууд бие хаа, зүс, хүйсээрээ зөрүүтэй, эрс ялгаатай байхад алдсан бяруутай адил мөн гэж таньсан нь мөн л ямар ч үндэслэлгүй юм.

Мөн бяруугаа алдсан гэх Ж.Ш гуай манай хашаанд орж ирсэн 4 бяруугаа ердөө 1 хоногийн дараа зүсээр нь, 4 тоотой бүрэн авчихсан байхад Б.Б тэр хугацаанаас хойш манайд ирж, худалдаж авахаар тохирсон 4 бярууны 2-г нь авсан байдаг. Тэгэхлээр бид Ш  ийн бярууг Бөд зарах боломжгүй юм. Иймд бидэнтэй холбоотой дээрх асуудалд анхаарал хандуулж, үнэнийг олж өгч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.М******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой манай 3 эмнэлэгт хэвтчихээд би гэртээ ганцаараа байсан. Өдөр үхрээ гаргачихаад орой нь үхрээ усалдаг. Үхрээ гаргачихаад нөхрийнхөө хоолыг хийж өгчихөөд гэртээ иртэл манай үхрүүд ирчихсэн байсан. Машинаа оруулаад, хашааны хаалгаа онгойлгож үхрээ оруулахад ногооны хашаа руу явсан.  Айлын хойд хашааны буланд 4 бяруу байсан. Тухайн үед хэний бяруу гэдгийг мэдээгүй ...Ш гэх хүн морьтойгоо ирсэн. Хойд талын айлаас 4 шүдлэн бяруугаа аваад авч байна гээд туугаад аваад явсан. Би хүний 4 бярууг зараагүй. Өөрийнхөө 4 бярууг зарсан гэв.

Шүүгдэгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ш гуай 21-ний 11 цагийн орчим бяруугаа авч явсан. Баянмөнх манайхаас бяруугаа 24-ний өдөр 2 бяруу авч явсан. Авч явсан бяруу нь цагаан толгойтой, улаан бяруу. Хоёр дахь бяруу нь тас хар бяруу аваад байсан. 24-ний өдөр улаан бяруугаа янзалчхаад хар бяруу дээр маргалдаж бид хоёр зодоон хийж, оройдоо цагдаа дээр очсон. Ш******* хэлсэн зүйлээс 3 хоногийн зөрүүтэй байгаа гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.Т******* Ж.Ш гуайн 4 бярууг зарчихсан бол Баянмөнх хоёрыг нь аваад, нэгийг нь нядалгаанд өгөхөөр нэг бяруу дутчихна. Гэтэл 4 бярууг зүсээр нь авсан. ...цаг хугацааны хувьд Ж.Ш гуайн бярууг Баянмөнхөд зарах боломжгүй харагдаад байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй. Нөгөө талаар Ж.Ш гуайн гэр нь Б.Т******* ы ойролцоо байдаг. Бяруугаа алдсан үедээ Б.Т******* ыхаар Ж.Ш гуай нэг, хоёр удаа хашаагаар нь очсон байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дахь хэсэгт зааснаар бярууг ямар шинжээр нь яаж таниад байгаа вэ гэдгийг урьдчилсан байдлаар тогтоож, энэ талаар мэдүүлэг авч, үүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгаад явуулах ёстой байтал таньж олуулах ажиллагааны хуульд заасан үндэслэл журам зөрчигдсөн. Таньж олуулах ажиллагааг харахад ямар бярууг яаж таниад байгаа нь эргэлзээтэй. Тийм учраас Эрүүгийн хэрэг 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдгээр хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хууль зүйн дүгнэлттэй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нь нотлогдсон. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Т*******, Д.М******* нарт холбогдох эрүүгийн 2532000000070 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч  Д.М******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Ш******* ягаан халзан зүсмийн бяруу, сар хар зүсмийн бяруу, хар алаг зүсмийн 2 тооны бяруу, нийт 4 тооны бярууг ижил сүргээсээ тасарсан, бусдын өмчлөлөөс алдагдсан алдуул мал гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сард хувьдаа завшсан болох нь

охирогч Ж.Ш******* “...9 дүгээр сарын 21-нд бяруугаа авчраад 23-24-нд авчирсан юм. Үхэртээ Хараа гол руу гаргачхаад л орж ирээд маргааш өглөө дахиад л гаргасан. Ирээгүй. 25-ны өглөө. Бүр 20 гаруй хоночихсон. Больё гээд хаячхаад явж байсан чинь зуны тавьж байсан манай дүү нэг өдөр утсаар ярьсан. Би үхэр туугаад ирсэн чинь нөгөө 4 бяруу чинь байна гэнэ гээд манай гэрийн хүн хэлсэн. Хэн хаана гэсэн чинь Т ийн хашааны ард үхэртэй нь байна. ...би шууд гэрээсээ морьтой гарж давхиад Т ийн гэрт яваад очсон чинь тэдний үхрүүд дунд манай 4 тооны бяруу нийлчихсэн байсан. Алга болсон 4 тооны үхрийг хайх хугацаанд би Т ийн гэрт нь очиж манай үхрийг харсан уу, харж үзвэл хэлээрэй гэж захисан, дараа нь нэг очиж үхрээ сураглах гэтэл хадландаа явсан байсан юм. Би үхрээ алга болсон талаар Т т захиж захиж хэлсэн байхад манай үхэр тэдний хашаанаас сар гаруй хугацааны дараа турж эцчихсэн хашуулсан байдалтай хачин муухай болсон байсан юм. Би тэдний гэрээс 4 тооны бяруугаа очиж авахдаа уулзахад Т өөрөө байгаагүй, эхнэр нь гэх хүүхэд байхаар нь манай олдохгүй байсан үхэр хэзээ танай хашаанд хүрээд ирэв гэсэн нь энэ үхрүүд манай хашаанд 2-3 хоногийн өмнөөс ирчхээд байгаад байгаа юм, та нөгөө хайгаад байсан бяруунуудаа одоо хүртэл олоогүй юм уу гэхээр нь та нар хүний үхэр хашчихаар би яаж олхов дээ гэж хэлсэн чинь үг дуугүй болчихоор нь үхрүүдээ туугаад хашаандаа аваачсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Б ийн “...Тэр 4 бяруу анх М******* дээр наймаа хийгээд 10 сарын хэдэнд билээ дээ. 2024 оны 10 сарын дөнгөж эхний үеийнх. Би яг он сарыг нь сайн санахгүй байна. Нэг өдөр ирээд хашаанд хэдэн бяруу байгаа ирээд үзээдэх гээд наймаа хийх гэсэн юм. Тухайн үедээ очоод 4 бярууны наймаа хийгээд бид 2. Хашаанд хэдэн бяруу байгаа. Хүрч ирээд үзээдэх. Мөнгөний хэрэгтэй байна. Наймаа хийх гэсэн юм гэсэн. Үзээд тухайн үедээ 4 бярууг нэг хар бяруу, ягаан бяруу, сартай хар бяруу, ягаан бяруу, хар алаг бяруу нэгийг нь ямархуу юм билээ. Мартчихсан байна. Сайн санахгүй байгаа... ...Бярууны наймаа хийгээд тухайн үедээ мөнгөний хэрэгтэй байгаа юм. 800 гэж байгаа. Яах вэ 750-д авахгүй юу гэхээр нь би 750-аар бодоод тухайн үедээ мөнгөө шилжүүлчхээд явсан юм. 3 сая төгрөг шилжүүлсэн юм...... Би мал ихтэй байгаа шүү. Тарган үхрийн дундуур би хольж зарахгүй. Дан бяруу зарагддаггүй юм. Ер нь шулаа голцуу л хийгдэх байх гээд. Тэрнээс хойш 10 хэд хоногийн дараа М******* намайг хөдөө явчихсан хойгуур эхнэр дээр ирээд эхнэр лүү залгасан ч гэл үү хурдан бяруугаа ав гээд баахан уурлаж хангинаж байгаад явлаа гээд би тэр оройн ярьчхаад өглөө нь очиж авахаар болоод өглөө нь би 4 бяруунаасаа 2-ыг нь авчихъя гээд өглөө бүүр 6 цагийн өглөө эрт ирээрэй гээд тэгэхээр нь би 6 цагийн үед оччихсон юм. Сартай бяруу, ягаан бяруу 2-ыг авч яваад ягаан бярууг нь би тухайн үедээ бой дээр оруулчихсан. Бяруу чинь үнэхээр турчихсан байна гээд тэн дээрээс үл ойлголцол үүсээд 2, 3 хоног тэжээгээд өгчхөөрэй гэсэн чинь тийм юм байхгүй. Бяруугаа авбал ав. Авахгүй бол нэг юм боллоо. Ирэх хавар мөнгөө ав гээд тэрэн дээрээс болж үл ойлголцол үүсээд би тэгвэл бярууг чинь ч авахаа больё. Тэгвэл би бярууг чинь буцаагаад мөнгөө авъя гээд бойн дээрээс би тэр сартай хар бярууг нь буцааж авчирч ирж өгөөд тэр үедээ нэг жоохон хэрүүл маргааны асуудал гараад л бид хэд салсан юм..., Хашаан дотор л хэдэн бяруунууд хашчихсан байсан...” гэх мэдүүлэг,  

-Гэрч Д.Б “... Би Ш гуай ...гол руу бэлчээрт гаргасан чинь 4 тооны бяруу нь алга болсон гэж надад хэлсэн. Тухайн үед Ш ах уг 4 тооны бяруугаа 20 гаруй хоног хайгаад, эрэл сурал болоод огт олоогүй юм. Тэгсэн би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр М гудамжнаас үхрээ гол руу бэлчээрт гаргах гээд морьтой тууж явсан чинь ******* гудамжны урд үзүүрт байдаг Т******* гэх залуугийн гэрийн хойд талын айлын хашаанд тэдний үхэртэй нийлчихсэн хамт хашчихсан байсан. Би тухайн үед шууд Ш ахад утсаар залгаж танай алдсан 4 бяруу энд айлын хашаанд хашсан байна гэж хэлээд Ш ах өөрөө очиж авсан....” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Бийн “...Би Сэлэнгэ аймгийн ******* сум *-р баг **** үйлчилгээ хэсэгт байрлалтай “У” нэртэй махны дэлгүүрт мал, махны худалдаа үйлчилгээний ажил эрхэлдэг... Би Т******* гэх хүнийг нэр, зүс мэдэлцэнэ. Тийм ч сайн танихгүй ээ... Би 2024 оны 04 дүгээр сард хар халзан гэх юм уу халтар халзан зүстэй үхэр 3 000 000 төгрөгөөр худалдан авч  байсан шиг санаж байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т******* гэх хүний эхнэр М******* эгч над руу утсаар залгаж 4 тооны бяруу үзүүлмээр байна, ирж үзээд авчих, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь ******* сумын *-р баг ******* гудамжны хамгийн урд талын үзүүрт байрлалтай гэрт нь очиж 4 тооны бярууг нь харчхаад үнэ тохиролцоод 1 бярууг 750 000 төгрөгөөр бодож мөнгийг шилжүүлж өгсөн юм. Тухайн үедээ 4 бяруугаа аваагүй, мөнгийг нь урьдчилж өгөөд хэд хоногийн дараа ирж авна гэж хэлчхээд орхиод яваад өгсөн байсан юм. Үүнээс хойш удалгүй 7 хоногийн дараагаас эхлүүлэн байнгын утсаар залгаж хурдан 4 бяруугаа аваад яв гээд байсан бөгөөд тухайн үед манай дэлгүүр махтай байсан болохоор авахгүй байгаад байсан чинь байнгын утсаар залгаж байсан. Намайг хөдөө явсан байхад хүртэл М******* эгч манай эхнэр рүү утсаар залгаад дарамтлаад “Хурдан энэ 4 бяруугаа аваач ээ” гэж хэлсэн гэсэн. М******* эгч надад зарахдаа “Нөхөр, хүүхэд өвдөөд, манайхан эмнэлгээс салахгүй байна, энэ 4 бярууг худалдаж аваад эгчдээ тус болчих гэсээр байгаад би худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Ш.О “...Би 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр хадлан тэжээл бэлдээд сандарч явах үеэр замын урд талд аав Ш******* хашаанд хашсан байсан 4 тооны бяруу Хараа гол руу бэлчээрт гараад ирээгүй алга болсон. Тухайн үед хадлангийн ажил гээд би хайж явж чадахгүй байсан бөгөөд аав Ш нь морьтой явж олон газраар хайсан. Аав хайгаад олдохгүй байгаа гэж надтай өдөр бүр утсаар ярьдаг байсан бөгөөд бид хоёр заримдаа морьтой, зарим үед мотоциклтой урагшаа Бэлүүтийн ам, хойшоо Сэвсүүл, баруун тийшээ Бороогийн гол Баянсуудал, зүүн тийшээ Тэмээтийн хонхор, хойшоо бас явчихсан юм болов уу гээд Орхироо 241-р точиг, Орхироо гэх газруудаар олон хоног явж айл амьтнаар орж сураг ажиг тавиад олдоогүй юм. ....Би ааваас үхэр хайж байхдаа Т ахынд очиж асуугаагүй юм уу гэж асуусан чинь аав Т ийнд хэд хэдэн удаа очиж асуухад одоогоор мэдэгдэхгүй байна, сураг ажиг тавьж байгаа, малд явахдаа харж байя гэж хэлчхээд өөрөө хашчихсан байсан гэж аав ярьж байсан юм. Т ахынх ******* гудамжны хамгийн урд үзүүрийн айл, Хараа голтой ойрхон үхэр малын бэлчээрт гардаг газарт байдаг болохоор аав тэдний гэрээр орж асуусан л байх... Надад өөр нэмж ярьж зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг болон мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон  байна.

4.Харин шүүгдэгч Д.Мөнгөнцэцэ гийн гэм буруутай үйлдэлд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч түүнийг нөхөр Б.Т******* тай тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т******* г эхнэр Д.М******* тэй бүлэглэн бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж завших гэмт хэргийг үйлдсэн гэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч Д.М******* нь гэрч Б.Б тэй бярууг худалдах худалдах авах гэрээг байгуулж, хохирогчийн 4 тооны бярууг бусдын эзэмшилд шилжүүлэх үйлдэл хийсэн байх ба тухайн үед шүүгдэгч Б.Т******* нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог бөгөөд гэрч Б.Б тэй шүүгдэгч Д.М******* нь худалдах худалдах авах гэрээ байгуулж улмаар утсаар холбогдож малаа ирж авахыг удаа дараа шаардаж байсан, малын үнийг шүүгдэгч Д.М******* нь өөрийн хаан банк дахь дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Т******* г тухайн гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон, талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хамтран оролцсон талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Т******* г гэмт хэргийг хамтран үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/163дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтанд:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг журамлан Прокурорын газраас ******* Т******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч ******* овогт Д******* М******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтанд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М******* т оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийн хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                            

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН