Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/400

 

2026          04             07                                                                        2026/ДШМ/400

 

                                                      П.Т-ид холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баярчимэг,

шүүгдэгч П.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2505 00000 1779 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн П-ын Т-, 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..... оршин суух хаягтай, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эдэлж дууссан, /РД:ТП-/;

Шүүгдэгч П.Т- нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Т-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.АЛДАР

 

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА