Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01215

 

 

 

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01215

 

 

А ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01690 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК -ийн хариуцагч Д.З , Б.У нарт холбогдуулан гаргасан 1,498,217,281.50 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Золбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Манай банк зээлдэгч Д.З , Б.У нартай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19.80 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчин хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй. Бид, зээлдэгч нарын хүсэлтийн дагуу хамтран барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахаар тохирсон боловч үр дүнд хүрээгүй учраас 290,000,000 гаруй төгрөгийн зээлийн төлөлтийг буцаасан. Үүнтэй холбоотойгоор төлбөрт тооцсон байсан 2 үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлсөн боловч эргүүлээд бүртгүүлж чадаагүй. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.З , Б.У нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 999,994,884.75 төгрөг, зээлийн хүү 463,498,577.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,723,819.55 төгрөг, нийт 1,498,217,281.50 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь эрх бүхий этгээд байгуулаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн А ХХК -иас гэрээ цуцлуулах мэдэгдлийг өгсөн ба төлсөн төлбөрөөс зээлийн эргэн төлөлтийг буруу тооцсон гэж үзэж байна. Мөн зээл олгохдоо 0.5 хувийн шимтгэл авч, зээлээс 5,000,000.00 төгрөгийг суутгах хууль зүйн зохицуулалт байхгүй тул 995,000,000 төгрөгийн зээл олгосон. Талуудын байгуулсан зээлийн графикаар нийт 343,453,206 төгрөгийн хүү төлөхөөр харилцсан тохиролцсон байхад 463,498,577 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасны дагуу зээл тохиролцсон байхад 543,199,000.00 төгрөгийн хүү нэхэмжлэх боломжгүй, харилцан тохиролцсон дүнгээс тооцоогүй, төлөгдөөгүй үнийн дүнгээс хүү тооцно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй. Харин 120,315,232.00 төгрөгийн хэмжээнд зээлийн үндсэн хүүг хүлээн зөвшөөрнө. Гэрээг яагаад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ёстой гэхээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд н.Төмөрхүү гэж хүнийг 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсон байхад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Э.Мөнхтуяа гэж хүн гарын үсэг зурсан, тэрээр банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байна. Тэгэхээр Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг зөрчсөн. Барьцаагаар хангуулах үнийн дүн байхгүй буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч нь зохигч нарын байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцалсан. Гэвч Монгол банкнаас шалгасан зөрчилтэй холбогдуулан 290,000,000 гаруй төгрөгийг буцааж авсан тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Д.З , Б.У нараас 1,455,030,339.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,186,942.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг үндэслэн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 32 тоот хаягт байрлах, Ү-2204027040 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, хд 57 дугаар байр, 26 тоот хаягт байрлах, Ү-2204034364 тоот улсын бүртгэлийн дугаартай 171 м.кв талбайтай 5 өрөө орон сууцанд тус тус холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дараах үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Үүнд: Б.У ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино хаягт байрлах, нэгж талбарын 18641331537249 тоот дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар,

Б.У ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 1 дүгээр гудамж, 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-1423000144 тоот дугаартай, нэгж талбарын 18695308996049 тоот дугаартай 5,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Б.У ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Олзвойн гудамж 54/Б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204014609 тоот дугаартай, нэгж талбарын 18644310880236 тоот дугаартай 371 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Б.У ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 1 дүгээр гудамж, 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000052 тоот дугаартай 572 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Б.У ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын-5 /14094/ 7 дугаар хэсэг гудамж, 764 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040153 тоот дугаартай 200 м.кв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Б.У ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 2204026950 тоот дугаартай 24.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 56/2 дугаар байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026976 тоот дугаартай 18 м.кв талбайтай №1 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 56/2 дугаар байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026948 тоот дугаартай 18 м.кв талбайтай №2 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026997 тоот дугаартай 18 м.кв талбайтай №1 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027028 тоот дугаартай 18 м.кв талбайтай №2 тоот автомашины зогсоол /хоёрдугаар орц/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026991 тоот дугаартай 18 м.кв талбайтай №3 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026980 тоот дугаартай 18 м.кв талбайтай №4 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027026 тоот дугаартай 18 м.кв талбайтай №5 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027043 тоот дугаартай 18 м.кв талбайтай №6 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026983 тоот дугаартай 18 м.кв талбайтай №7 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026996 тоот дугаартай 18 м.кв талбайтай №8 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027033 тоот дугаартай 18 м.кв талбайтай №9 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 дүгээр байр, зоорийн давхар хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027023 тоот дугаартай 18 м.кв талбайтай №10 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027012 тоот дугаартай 22.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 41 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027021 тоот дугаартай 22.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027024 тоот дугаартай 24.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 38 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027029 тоот дугаартай 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027030 тоот дугаартай 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зорицлалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 36 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027031 тоот дугаартай 24.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027032 тоот дугаартай 23.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027034 тоот дугаартай 22.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 39 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027035 тоот дугаартай 23.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 42 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027036 тоот дугаартай 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 43 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027038 тоот дугаартай 23.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 56/1 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027523 тоот дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 56/1 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027524 тоот дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 56/1 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027525 тоот дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 56/1 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027526 тоот дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 11 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034368 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 10 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034369 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034370 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034371 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 7 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034372 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 6 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034373 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 12 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034374 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034375 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034376 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034377 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034378 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ХД-57 дугаар байр, зоорийн давхар 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034379 тоот дугаартай 20 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.З ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 78 дугаар байр, зоорийн давхар 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204048031 тоот дугаартай 94 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,719,237.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,503,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талууд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19.80 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Д.З , Б.У нар нь 2021 оны 12 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 5,115.25 төгрөг, үндсэн хүүнд 69,916,366.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,702,718.22 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10-д үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж бичсэнийг чухам сарын хэдэн хувиар тооцох нь тодорхойгүй тул зээлдүүлэгчээс нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй. Иймд зээлдэгчийн өмнө нь нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 1,702,718.22 төгрөгийг хүүнд оруулан тооцох ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн хүүнд 69,916,366.53+1,702,718.22=71,619,084.72 төгрөгийг төлсөн. А ХХК -иас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хариуцагч Д.З , Б.У нар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд хариуцагч нарын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүртлэх хүүг хүлээн зөвшөөрнө. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээж авсан тул энэ өдөр гэрээ цуцлагдсан. Талууд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлбөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба 2019 оны 05 дугаар сарын 21-ээс 2021 оны 08 дугаар сарын 30 өдөр хүртэл буюу гэрэний зээлийн хүү 349,470,868 төгрөг, үүнээс хариуцагч нар 71,619,084.72 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 349,470,868-71,619,084=277,851,783 төгрөгийг зээлийн хүүнд хүлээн зөвшөөрнө. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01690 дугаар шийдвэрээр хариуцагч нараас зээлийн хүүнд зээлийн хүүнд 460,035,454.72 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 460,035,454-277,851,783=182,183,671 хүүг илүү бодсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж 182,183,671 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2019 оны 11 дүгээр сард зээлдэгч нарт зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж графикийн дагуу зээл төлөх талаар мэдэгдлийг өгч байсан. Үүний дараа зээлдэгч нар зээл цуцлах талаар бус 290,000,000 төгрөгт 2 үл хөдлөх хөрөнгө тооцож өгч зээлээсээ хасалт хийлгэхээр харилцан тохирсон. Үүний дараа 2 үл хөдлөх хөрөнгөө буцаагаад өмчлөлдөө авах талаар шүүхийн маргаан үүсэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Банкны зүгээс 2021 онд зээлдэгч нартай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгдөхгүй байсан учир 2022 оны 02 дугаар сард зээлдэгч нарын зүгээс зээлийн гэрээг хойшид төлөх боломжгүй болсон тул гэрээг цуцлах хүсэлтийг банкинд өгсөн. Тус хүсэлтийг хүлээж авч хуульд заасан хугацаанд буюу 1 сарын дотор шүүхэд хандсан. Зээлийн гэрээний 1.9-д зээлдэгч энэхүү гэрээний 1.2-д заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хамт төлнө гэж заасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.З , Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,498,217,281.50 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ...шимтгэлд авсан 5,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хасч тооцуулна, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тооцож зээлийн хүүд 120,315,232 төгрөг төлнө гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг жилийн 19.80 хувь, сарын 1.65 хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.З , Б.У нарт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг олгосон, мөнгийг өгөхдөө 5,000,000 төгрөгийн зээл олгосон шимтгэлд буцаан авсан, хариуцагч нар нь зээлийн хүүд 71,619,084.72 төгрөг төлсөн үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх11-12, 21-22, 113/

5. Анхан шатны шүүх зээлдэгч нараас үндсэн зээлд 5,115.25 төгрөг, зээлийн хүүд 71,619,084.72 төгрөг тус тус төлөгдсөн гэж дүгнэн зээлийн болон зээлийн хүүгийн төлөлтийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны төлөгдсөн дүн тус бүрээр зөв тооцсон байна.

Хариуцагч нарын ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөр гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь нэг тал нь гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлснээр биш, гэрээ цуцлах талаархи мэдэгдэлийг нөгөө тал нь хүлээн авч талууд харилцан зөвшөөрч баримт үйлдсэнээр гэрээг цуцласан гэж үзэх юм.

Шүүх зохигчдын харилцан хүлээн зөвшөөрч тооцоо нийлэх акт үйлдсэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэн гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүүг хариуцагч нараас гаргуулах байтал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон нь буруу байна. /хх-120/

Иймд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны буюу 772 хоногийн зээлийн хүүг өдрийн хүү 53,750.64 төгрөгөөр тооцоход 416,687,494.08 төгрөг байх ба хариуцагч Д.З , Б.У нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 994,994,884.75+зээлийн хүү 395,805,118.56=1,390,800,003.31 төгрөг /18,981,369.07+16,192,579.07+15,652,770.02+416,687,494,08-71,619,084.72 төгрөг/-ийг гаргуулах, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг баримтлах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн нэмэгдүүлсэн хүү гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.З , Б.У нараас 1,390,800,003.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107,417,278.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтын 7,503,302 гэснийг 7,111,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,068,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН