| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2026/00903/И |
| Дугаар | 191/ШШ2026/04821 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/04821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* (РД:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, (РД:)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2024.08 сараас 2025.09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 102,232,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. (Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 102,232,307 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
нь 2024.08 дугаар сараас 2025.09 дүгээр сарыг дуустал 61 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 102,232,307 төгрөг төлөөгүй. Тус газрын хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан байцаагч-ийн удирдлагад удаа дараа нийгмийн даатгалын шимтгэл төлөх чиглэл өгч, шат дараалсан арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийг төлөөгүй. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. Иймд-аас 102,232,307 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар тооцооллоор гаргасан нь тодорхойгүй, тооцоолол алдаатай байх тул тухайн тооцооллын баримттай танилцсанаар бүрэн тайлбар гаргах боломжтой. Хариуцагчийн хувьд санхүүгийн байдлаас шалтгаалан холбогдох шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлж чадаагүйг зөвшөөрч байна. Иймд тооцооллын баримттай нийцсэн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. гэжээ.
3.Зохигч дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
3.1.Нэхэмжлэгчээс: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, болон-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.04.15, 2025.05.09,14,19,21-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах уулзалтын тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах тухай 2025.06.12-ны өдрийн гэрээ, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.12.01-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай албан бичиг,-ийн 2024.08.01-2024.12.31-ний өдөр хүртэлх ажил олгогчийн шимтгэлийн тайлан (49 ажилтны цалин хөлсний мэдээлэл бүхий хүснэгт),-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024.08,09,10,11,12 дугаар сарын тайлан,-ийн 2025.01.01-2025.09.30-ны өдөр хүртэлх ажил олгогчийн шимтгэлийн тайлан (47 ажилтны цалин хөлсний мэдээлэл бүхий хүснэгт),-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025.01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын тайлан, шүүхэд төлөөлөх итгэмжлэл.
3.2.Хариуцагчаас:-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч -ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч-аас 102,232,307 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
нь 2024.08 дугаар сараас 2025.09 дүгээр сарыг дуустал 61 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 102,232,307 төгрөг төлөөгүйгээс даатгуулагч иргэдийн эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх зөрчигдөж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр ямар тооцооллоор гаргасан нь тодорхойгүй, алдаатай. Тооцооллын баримттай танилцаж тайлбар гаргах боломжтой. Санхүүгийн байдлаас шалтгаалан шимтгэлийг төлж чадаагүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно. гэжээ.
4.2. нь -т ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4.3. нь 2025.04.15-ны өдрөөс 2025.12.01-ний өдрийн хүртэл нийт 6 удаагийн албан бичгээр хариуцагч Ган алтан наран катринг ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулахаар, мөн улсын байцаагчийн 2025.05.19-ний өдрийн 02 дугаартай албан шаардлагаар 2025.05.19-ний өдрийн байдлаар 92,695,262 төгрөгийн шимтгэлийг 2025.05.29-ний өдрийн дотор төлж барагдуулах талаар тус тус мэдэгджээ.
4.4.Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах уулзалтын 2025.06.12-ны өдрийн тэмдэглэлд ажил олгогчийн төлөөлөгч нь ... 2023-2025 оны нийгмийн даатгалын төлбөр 105,065,078 төгрөгийг энэ ондоо багтаан төлөх хуваарь хийх санал гаргасан нь тусгагджээ. Түүнчлэн; талууд 2025.06.12-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагуулах гэрээг байгуулж ажил олгогч нь шимтгэлийн өр 105,030,031 төгрөгийг 2025.06.28-ны өдрөөс 2025.11.28-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. (хх-15-16)
4.5.Хариуцагч нь 2025.09 дүгээр сарын байдлаар шимтгэлийн өр 102,081,827 төгрөг төлөөгүй болох нь мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон ба тус тайланд хариуцагчийн төлөөлөгч , нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн ... нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол алдаатай гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцоолол хэрхэн алдаатай, төлөгдөөгүй шимтгэлийн өр 102,081,827 төгрөгөөс хэдэн төгрөг төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар тайлбар болон баримт ирүүлээгүй болно.
5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө" гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх. гэж тус тус заасан тул хариуцагч нь 2024.08 дугаар сараас 2025.09 дүгээр сарыг дуусталх хугацааны шимтгэл 102,232,307 төгрөг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй болно.
5.1.Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 102,232,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 669,112 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан хариуцагч-аас 102,232,307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч-аас төгрөг 669,112 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА