2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/05136

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/05136

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

19,786,084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Э.,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2017 эхлэн мах махан бүтээгдэхүүн, түүхий эд ангилан боловсруулах үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2022 оны 2 дугаар сараас эхлэн ******* Ивээл Од" ХХК нь төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр зарлагын баримт бичүүлэн, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19,350,000 (арван есөн сая гурван зуун тавин мянга) төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 436,084 (дөрвөн зуун гучин зургаан мянга) төгрөгийн бараа, нийт 19,786,084 (арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв) төгрөгийн үнэ бүхий махыг худалдан авсан.

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, 19,786,084 (арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв) төгрөгийг ******* Ивээл Од" ХХК нь манай компанид төлөх өглөгөтэйг тохирч, хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан.

"******* Ивээл Од" ХХК-иас төлбөрийг шаардахад төлнө гэдэг боловч сүүлдээ хаана байгаа нь мэдэгдэхгүй утсаа авахгүй алга болсон тул шүүхэд хандан эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгаас уг компани болон гүйцэтгэх захирлын гэрийн хаягийг тогтоож, энэ сурвалжлах ажлыг зогсоосон.

Энэ ажиллагааны дараа ******* Ивээл Од" ХХК -ий захирал Э.той төлбөрийг хэрхэн төлөх талаар утсаар ярихад шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд хандаж дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

"******* Ивээл Од" ХХК -д нийлүүлсэн барааны үнэ 19,786,084 (арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв) төгрөгийг гаргуулж өгнө үү.

Худалдах, худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар энэхүү талуудын тохиролцсон худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, чанартай сайн бараа бүтээгдэхүүн болох махыг үхрийн мах болон хонины махыг бол худалдаж авсан байгаа. Талууд бол падаан дээрээ нэр бүрийнх нь үнийг т*******орхойлж худалдаж авсан хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй ч гэсэн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх т*******орхой үйлдэл хийсэн махыг хүлээгээд авсан. Зарлагын падаан бичээд энэ дээр бол худалдан авагч талаас гарын үсэг зураад худалдаж авсан байгаа. Ингээд худалдаж авсанд тооцно гэсэн энэ хуулийн зүйл заалттай бол нийцэж байгаа. Түүнээс гадна 2022 оны 3 сарын 22-нд хоёр талын компанийн нягтлан б*******огч нар бол хоёр талаасаа тооцоогоо нийлээд харилцан интернэтээр өөрсдийнхөө авсан өгсөн баримтыг явуулаад ингээд тооцоо нийлсэн. Энэ тооцоогоор бол ******* ******* ******* компани нь ******* ******* ******* компанид 19,786,084 төгрөгийг төлөх өглөгтэйгөө тохирч хоёр талын нягтлангууд бол гэрээнд, актад гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Тэгээд 19 сая төгрөгийн өглөг авлагатай болсон. Энэ өглөгөө бол ******* ******* ******* компанийн нярав, бараа хариуцсан нярав, нягтлан байнга утасдаж нэхдэг, ингээд өгнө, төлнө гэдэг байж байгаад сүүлдээ утсаа авахаа байгаад энэ компанийн хэн нь ч хаана ч байгаа нь мэдэгдэхгүй алга болцгоосон.

Үнэндээ бол уг нь бид нар манай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог ч гэсэн гараа тавиад үнэн зөв мэдүүлэг өгнө гэж андгайлдаггүй ч гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ катерингийн үйл ажиллагааг эрхлээд сард энэ компани энэ хүн эзэн нь гэх Э. бол 40 сая төгрөг авдаг байсныг Э. бол утсаар ярих ярилцлагадаа хэлсэн байгаа. Энэ нь бол бэхжигдэж, нотлох баримтын хэмжээнд бол үнэлэгдэж байгаа. Тэгэхээр бусдаас аваад хэрэглээд ашиг олчихсон зүйлээ төлөхгүй байгаа. Миний өмнөх компанийн өмнөх ажилчдын, өмнөх эздийн хийсэн хэрэг гэж ярьж байгаа нь бол хуульд нийцэхгүй. Иргэний хуульд тухайн хуулийн этгээдийн өмчлөлд солигдсон нь тухайн компанийн, хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх нөхцөл болдоггүй. Ийм учраас мөн гэрээ хийгээгүй, бичгээр хийсэн гэрээ байхгүй гэдэг. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээг бол бичгээр ч хийж болно. Бид ямар нэгэн хүү, торгууль гээгүй, зөвхөн авсан барааныхаа үнийг нэхэж байгаа иргэний хуулийн 243-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гээд байна. Бид нар чанарын шаардлага хангасан брэндийн үхрийн болон хонины зохих ёсны чанарын шаардлага, хангасан махыг нийлүүлсэн энэ хүмүүс бол хүлээж аваад ямар нэгэн гомдлын шаардлага өмхийрсөн ч гэдэг юм уу чанарын талаар гомдол гаргаагүй, үйл ажиллагаандаа хэрэглээд, ажилчдын хоол болго******* зарцуулсан ашгаа бол олчихсон. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч гэж хүсэж байна. гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай бараа материал /мах / худалдан авах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд тус компаниас 2022 оны 02 дугаар сард мах махан бүтээгдэхүүн худалдан авч байгаагүй болно. Манай компанийн санхүүгийн бүртгэлд худалдан авалт хийсэн талаар баримт байхгүй болно.

Мөн тус компаниас дараа төлбөр төлөх нөхцөлтэйгээр мах худалдан авсан гэх Б. гэгч нь тус компанид огт ажиллаж байгаагүй тийм хүнийг мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Би *******оо өмнө нь хэлж байсан. 2022 оны 2 сард энэ ******* ******* ******* гээд компаниас ******* идээл ******* компанийн хуучин хувьцаа эзэмшигч нар бол мах авсан гэж *******оо энэ хүн яриад байгаа. Тэгээд тэр үйл явдлыг бол бид нар мэдэхгүй. 2022 оны 10 сар буюу түүнээс хойш 8 сарын дараа би энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ компанийг шилжүүлж авсан. Шилжүүлж авахад надад бол ямар нэгэн өр төлбөр, тайлан тооцоон дээр ийм ийм юм байгаа гэж ямар нэгэн юу ч хүлээлгэж өгөөгүй. Тэр нотариатаар харин шилжүүлэх гээд юу яахад бол тэр нь дээр өр төлбөр ямар нэгэн асуудал байхгүй гэдэг дээрээ гарын үсгээ зураад тэгээд шилжүүлж өгсөн. Тэгээд эдний компанитай бол ямар нэгэн өр авлагын тооцоо, байгуулсан гэрээ, санхүүгийн баримт бичиг бол би хүлээж аваагүй. Тийм учраас би энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Я. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт өмнөх сарын 07-ны өдөр ярианы бичлэгт үзлэг хийсэн. Тэгэхээр ярианы бичлэг нь хууль ёсны эсэх асуудал дүгнэлт хийх шаардлагатай байх. Анх хүсэлт гаргасан нэхэмжлэлтэй холбоотой ярианы бичлэг дээр бол талуудын хооронд зөвшөөрөл авч байж ярианы бичлэг хийгдсэн гэсэн яриа байдаг. Бичлэгийг өөрөө сонсох******* бол ямар нэгэн байдлаар зөвшөөрлөө, таны яриаг бичиж байгаа гэсэн зөвшөөрөл өгөөгүй. Э. дундуур нь явж байгаа бичвэл бич гэсэн нэг ганцхан үг байдаг. Тэр нь дээр бол нэхэмжлэгч тал ямар нэгэн хариу хэлээгүй шууд явчихсан. Энэ бол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж би бол үзэж байгаа. Энэ бичлэгээс бол яг миний ойлгосноор иш татаад дурдаад нотлох баримтын ач холбогдолтой юм гээд үзэх бол боломж байхгүй. Тухайн ярианы бичлэгт дууны өнгө аяс байгаа байдал, дууны өнгө аясыг харахад Э. бол согтуу байгаа байдалтай байдаг. Согтуу учраас хүн нэг үгээ дахин давтаж хэлээд байн байн би төлчихье, би төлчихье гэж дайраад ингээд явуулчихсан болохоор би энэ дээр бол нотлох баримтын шаардлага хангахгүй. Миний зүгээс нотлох баримтаас хасуулах, эс үгүй бол шүүх өөрөө шийдэх боломжтой гэж үзэж байгаа. 2022 оны 10 сард өнөөдөр энд сууж байгаа хариуцагч Э. энэ компанийг шилжүүлэн авсан. Э. гэр бүл дээрээ шилжүүлж авсан. Э.******* бол 2022 оны 10 сараас энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгэхээр 2022 оны 10 сар хүртэл энэ компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Н. гэж хүн байсан. Н.ын үед хийсэн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлуудыг өнөөдөр энэ компани энэ хүн аваад идсэн, уусан гэж ярих бол бас өрөөсгөл. Тухайн үед ямар үйл ажиллагаа явуулаад хэн нь юу аваад, хэн нь юу эрхэлж байсан бол үнэндээ мэдэх боломжгүй байх. Хэдийгээр хамаатан садны холбоотой ч гэсэн тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Мах худалдан авсан зарлагын баримт л ярьдаг. Зарлагын баримтыг хэрвээ компаниуд, аж ахуйн нэгжүүд хоорондоо худалдах ажиллагаа хийж байгаа бол яагаад гүйцэтгэх захирлуудын түвшинд асуудлуудыг ингээд хэлцлээр юм уу гэрээгээр цуцалж болдоггүй юм. Тэгэхээр н., Э. энэ махыг аваад яг үнэхээрийн үйл ажиллагаандаа зарцуулсан юм уу, үгүй юу гэдгийг бид нар мэдэхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан баримтаар 19 сая төгрөгийн мах гарсан гэдэг баримт байгаа боловч хариуцагч талын санхүүгийн баримт нь 19 сая төгрөгийн махыг ийм компаниас аваад ингээд ингээд ийм үндэслэлээр зарцуулсан шүү гэдэг баримт бас гаргах боломж байхгүй ийм нөхцөлүүд байдаг. Нэг талын баримтаар дүгнэх нь эргэлзээтэй, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэв.

 

4. Нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ******* ******* ******* ХХК-ийн Дүрмийн хуулбар, дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28к1-3/6275 дугаар Албан бичиг,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар,

 

5. Хариуцагч талаас баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 2 улирлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 1, 2 дугаар саруудын тооцоо, ******* ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 3-12 дугаар саруудын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар,  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол,

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Н.ын гэрчийн мэдүүлэг, гэрч Э.ын гэрчийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №209 Зарлагын баримтын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №195 Зарлагын баримтын хуулбар, 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан барааны үнэ 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч ******* ******* ******* ХХК нь манай компанийн санхүүгийн бүртгэлд худалдан авалт хийсэн талаар баримт байхгүй болно, хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж маргасан.

 

4.           Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдсан 11.66 кг үхрийн гол махны үнэ нийт 436,084/11.66х37,400=436,084/ /дөрвөн зуун гучин зургаан мянга наян дөрөв/ төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр худалдсан 500 кг үхрийн цул махны үнэ нийт 7,150,000/500x14,300=7,150,000/ /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг болон 1,000 кг хонины цул махны үнэ нийт 12,200,000/1,000x12,200=12,200,000/ /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, бүгд 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

5.           Хариуцагч нь мах худалдан авах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд тус компаниас 2022 оны 02 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн худалдан авч байгаагүй, манай компанийн санхүүгийн бүртгэлд худалдан авалт хийсэн талаар баримт байхгүй гэж маргаж байна.

 

6.           Нягтлан б*******ох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; гэж заасан.

 

7.           Нягтлан б*******ох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид 11.66 кг нийт 436,084/11.66х37,400=436,084/ /дөрвөн зуун гучин зургаан мянга наян дөрөв/ төгрөгийн үнэ бүхий үхрийн гол мах, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500 кг нийт 7,150,000/500x14,300=7,150,000/ /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий үхрийн цул мах, 1,000 кг нийт 12,200,000/1,000x12,200=12,200,000/ /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хонины цул мах, бүгд 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөгийн үнэ бүхий мах худалдсан болох нь нэхэмжлэгчийн анхан шатны баримт болох 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №209 Зарлагын баримтын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №195 Зарлагын баримтын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.

 

8.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

9.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээ-р худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

10.        Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11.66 кг нийт 436,084/дөрвөн зуун гучин зургаан мянга наян дөрөв/ төгрөгийн үнэ бүхий үхрийн гол мах, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500 кг нийт 7,150,000/долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий үхрийн цул мах, 1000 кг нийт 12,200,000/арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хонины цул мах, бүгд 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөгийн үнэ бүхий мах худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №209 Зарлагын баримтын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №195 Зарлагын баримтын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.

 

11.        Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн нягтлан н.тай махны үнийн талаар тооцоо нийлсэн, менежер Э. нь махны үнийг төлнө гэсэн гэх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, нягтлан б*******огч н., менежер Э. нар нь хариуцагчид ажиллаж байсан болох нь гэрч Н.ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

12.        Хариуцагчийн төлөөлөгч нь эдний компанитай бол ямар нэгэн өр авлагын тооцоо, байгуулсан гэрээ, санхүүгийн баримт бичиг бол би хүлээж аваагүй, би энийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж ******* ******* ******* ХХК-ийн хувьцааг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авсан гэх 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбарыг нотлох баримтаар гарган өгч байна.

 

13.        Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө ... тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан.

 

14.        Хариуцагчийн төлөөлөгч нь ******* ******* ******* ХХК-ийн хувьцааг худалдан авсан гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заааснаар хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх тул хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй амаар байгуулсан мах Худалдах, худалдан авах гэрээ-ий үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

15.        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан махны нийт үнэ 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

16.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид махны нийт үнэ 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

17.        Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааасныг баримтлан хаариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

18.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 256,881 төгрөгөөс 256,880 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид ирүү төлсөн 1 төгрөгийг, хариуцагч ******* ивээд ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,880 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааасныг баримтлан хаариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 19,786,084/арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 256,881 төгрөгөөс 256,880 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид ирүү төлсөн 1 төгрөгийг, хариуцагч ******* ивээд ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,880 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосгуай.

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ