| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2409 02466 0021 |
| Дугаар | 2026/ДШМ/397 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/397
Б.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнхболд,
насанд хүрээгүй хохирогч У.Ө-гийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэвэлмаа,
шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш, Э.Гомбо,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш, Э.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох эрүүгийн 2409 02466 0021 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц- овгийн Б-ийн Х-, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, ХММ оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ЖБ-/;
Шүүгдэгч Б.Х- нь ............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ