| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2026/00068/И |
| Дугаар | 193/ШШ2026/00709 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2026/00709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******ны *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, жирэмсний тэтгэмжид 5.702.339 төгрөг, амаржсаны тэтгэмжид 5.443.142 төгрөг нийт 11,145,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, жирэмсний тэтгэмжид 5.490.165 төгрөг, амаржсаны тэтгэмжид 5.490.165 төгрөг нийт 10.980.330,24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Э.******* нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр Яаралтай тусламжийн тасагт сувилагчийн албан тушаалд ТҮЭМ-4 зэрэглэлийн цалин хөлстэйгөөр ажиллаж эхэлсэн. Ийнхүү мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Гэвч эмчийн магадалгаагаа Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэхэд таны жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох эрх үүсээгүй байна гэсэн. Тус асуудлыг тодруулахад ажил олгогч болох Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь 2024 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байсан. Тус асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай уулзсан боловч эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа. ажилтны цалин хөлсийг тогтмол өгөхийн тулд бусад зардлыг түр хугацаанд хойшлуулсан гэсэн хариуг өгсөн. Миний хувьд өөрийн cap бүрийн цалин хөлснөөс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-т зааснаар холбогдох шимтгэлийг суутгуулж цалин хөлсөө авдаг байсан хэдий ч ийнхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаад гомдолтой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд үүнээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” мөн хуулийн 7.1-д “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн хугацаанд тус тус олгоно гэж заасан. Гэтэл ажил олгогч нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас тэтгэмж гаргуулах боломжгүй болсон байна. Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33.1.6-д зааснаар даатгуулагч нь “ижил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй...нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаат) гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр тэтгэмж авч чадаагүй. эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх, эрхтэй гэж заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан бөгөөд түүнээс өмнөх 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэмжийг бодох нь үндэслэлтэй. Миний хувьд 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь 32.658.851 төгрөг, үүнээс дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцвол 2.721.570 төгрөг байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д зааснаар хуанлын жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 хоногоор тооцдог байх тул цалинг 21 хоногт хуваан 1 хоногт ногдох тэтгэмжийн дүнг гаргана. Нэг хоногт ногдох тэтгэмжийн дүн 129.598 бөгөөд жирэмсний эмнэлгийн хуудас эхэлснээс дууссан огноо хоорондох ажлын хоногоор үржүүлж тэтгэмжийн дүнг гаргавал 5.702.339 төгрөг байна. Амаржсаны тэтгэмжийн хувьд жирэмсний тэтгэмжийн 1 хоногт нотлох тэтгэмжийн дүнг амаржсаны эмнэлгийн хуудас дууссан огноо хоорондох ажлын өдрөөр үржүүлэн бодоод гарсан дүн нь 5.443.142 төгрөг. Э.*******гийн авбал зохих жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 11.145.481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.******* нь д 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, яаралтай тусламжийн тасагт сувилагч, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт эдлэхээр хүсэлт гаргаж, эмчийн магадалгааг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн боловч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэх хариуг авсан. Улмаар тодруулахад 2024 оны 10 дугаар сараас хойш Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, үүнээс шалтгаалан нийгмийн даатгалаас тэтгэмж авах эрх үүсээгүй гэх тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч нь уг асуудлаар ажил олгогчийн удирдлагад удаа дараа хандсан боловч санхүүжилт хүрэлцэхгүй, ажилтнуудын цалин хөлсийг олгохын тулд бусад зардлыг түр хугацаанд хойшлуулсан гэх хариу өгсөн бөгөөд энэ хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх тэтгэмж авах эрхтэй байхаар хуульчилсан боловч ажил олгогч Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч тэтгэмжээ авч чадаагүй. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33.1.6-д зааснаар ажил олгогчийн буруугаас даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тэтгэмжээ авч чадаагүй тохиолдолд учирсан хохирлыг ажил олгогчоор нөхөн төлүүлэх эрхтэй тул өөс жирэмсний тэтгэмжид 5.702.339 төгрөг, амаржсаны тэтгэмжид 5.443.142 төгрөг, нийт 11.145.481 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг дэмжиж байна гэв.
3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.*******гаас тус Эрүүл мэндийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, жирэмсний тэтгэмж 5.490.165 төгрөг, амаржсаны тэтгэмж 5.490.165 төгрөг, нийт 10.980.330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:
Нэг. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн талаар:
Тус Эрүүл мэндийн төвөөс Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд өр үүсээд байгаа нь дараах шалтгаантай бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болоогүй, дараах нөхцөлөөс үүссэн. Үүнд:
- 2021 оны 03 дугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн.
- 2023 оны 07 дугаар сараас эхлэн Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас зардлын эрхийг нээж эхэлсэн.
- Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор 2023 оны 07 дугаар сараас эхлэн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн, Энэ үед бүхий я санхүүгийн эрхийг хаасан. Дээрх өөрчлөлтүүдийн улмаас нийгмийн даатгалын шимтгэлд төлөх өр үүссэн.
- 2024 оны 01 дүгээр сард зардлын эрх тавигдсан хэдий ч санхүүжилтэд хязгаарлалт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг 50.0-56.0 сая төгрөг төлөхөөр бууруулсан. Гэвч манай байгууллага бодит байдалд нийгмийн даатгалын шимтгэлд 160.0-180.0 сая төгрөг зарцуулдаг бөгөөд сард 104.0-124.0 сая төгрөгийн өр үүсэх нөхцөл үүсэж эхэлсэн.
- Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний мөн 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч суурь үнэлгээ нэмэгдээгүй, мөн оны 382 дугаар тогтоолоор манай байгууллага алслагдсан дүүргийн 20 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гарсан. Гэтэл нөхөн олговор төсвөөс олгоогүйгээс гүйцэтгэлийн санхүүжилтээсээ гарган олгож байгаа нь төсвөлсөн санхүүжилт хүрэхгүй, хүндрэл үүсч байна.
Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт өгч буй ЭМД-аас тавих санхүүгийн хязгаарлалт үргэлжилсээр байна.
2025 оны 01 дүгээр сарын 01-ээс Засгийн газрын 238 дугаар тогтоолоор ажилтнуудын цалинг дахин 8 хувиар нэмэгдүүлсэн. 2025 оны 3 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас квот тогтоож, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний заалтыг цочмог, яаралтай болон архаг өвчний ангиллаар хязгаарласан.
- 2025 оны 10 дугаар сард дахин гэрээлэлт хийснээр олгогдох санхүүжилтийн хэмжээ буурч, хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо цөөрч, гүйцэтгэлд хүрэхгүй болох, улмаар байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүссэн.
- Налайх Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилсэн гүйцэтгэлийн санхүүжилт нэхэмжилсэн дүнгээс 26-34 хувиар буурч олгогдож байгаа асуудал зэрэг болно.
Иймд Э.*******гаас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр -аргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тус төвөөс тухай бүр, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүргүүлж байсан. Уг асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Хоёр. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 10.980.330 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тайлбар:
Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.*******гийн гаргасан өргөдөлд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу” 307 тоот албан бичгээр өгсөн тайлбарт нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө’’ гэж заасан байдаг тул та ажил олгогч болон хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгджээ.
Нэхэмжлэгч Э.*******гийн хувьд тус Эрүүл мэндийн төвтэй 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Яаралтай тусламжийн тасагт сувилагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан.
Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 307 дугаар албан бичгээр өгсөн тайлбартаа “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх гэдэгт” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд таны нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа нь жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байна” гэсэн хариултыг өгсөн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэгдүгээр бүлгийн 4.1,6-д “нийгмийн даатгалын байгууллага” гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, 4.1.16-д “тэтгэмж” гэж “нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг” гэж тус тус заасан.
Налайх Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой өр нь тус төвийн удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй өр бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож байгаа квоттой холбоотой өр юм.
Тухайн хугацаанд Сангийн яамнаас олгож ирсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх квот нь тухайн сард нийгмийн даатгалын шимтгэлд хүрэлцээгүй байсан нь ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөл байсан бөгөөд үүний улмаас шимтгэлийг бүрэн төлөх бодит боломж байгаагүй болно.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үүсээд байгаа өр, хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023, 2024, 2025 онуудад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа албан бичгийг хүргүүлж, үүсээд байгаа нөхцөл, байдал, хүндрэлтэй асуудлаа тайлбарласан байдаг.
Зуу гаруй жилийн түүхтэй Налайх Эрүүл мэндийн төв нь нийгмийн даатгалын шимтгэл авч эхэлсэн он цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хуульд заасан шимтгэлээ *******тээ төлөөд, олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн богино хугацааны өртэй байгууллага юм.
Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Э.******* нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд өргөдөл гаргахад тэтгэвэр, тэтгэмж олгох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлаж, тэтгэвэр тэтгэмж олгохгүй байгаа нь түүнийг хохирооход бодитоор нөлөөлсөн үйлдэл гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар Нэхэмжлэгч Э.*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын харьяалах ажил, үүрэгтэй холбоотой асуудал тул Налайх Эрүүл мэндийн төвөөс уг тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.*******гаас тус Эрүүл мэндийн төвөөс Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 11.145.481 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн талаар, тус Эрүүл мэндийн төвөөс Налайх дүүргийн Эрүүл мэндийн газар болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд өр үүсээд байгаа нь дараах шалтгаантай бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй, дараах нөхцөл байдлын улмаас үүссэн. Үүнд: 2021 оны 3 дугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн, 2023 оны 7 дугаар сараас эхлэн Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас зардлын эрхийг нээж эхэлсэн, Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор 2023 оны 7 дугаар сараас эхлэн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч тухайн үед санхүүгийн эрхийг хаасан. Дээрх өөрчлөлтүүдийн улмаас Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх өр үүссэн. 2024 оны 1 дүгээр сард зардлын эрх тавигдсан хэдий ч санхүүжилтэд хязгаарлалт хийж Нийгмийн даатгалын шимтгэлийг 50,000.000-аас 57,000.000 төгрөгөөр төлөхөөр бууруулсан, гэтэл манай байгууллага бодит байдалд Нийгмийн даатгалын шимтгэлд 160.000.000 төгрөгөөс 180.000.000 төгрөг зарцуулдаг бөгөөд сард 104.000.000 төгрөгөөс 124.000.000 төгрөгийн өр үүсэх нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч суурь үнэлгээ нэмэгдээгүй. Мөн оны 382 дугаар тогтоолоор алслагдсан дүүргийн 20 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гарсан боловч нөхөн олговор төсвөөс олгогдоогүйгээс гүйцэтгэлийн санхүүжилтээс олгож байгаа нь төсөвлөсөн санхүүжилт хүрэлцэхгүй хүндрэл үүсгэсэн. Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй санхүүжилтэд тавих хязгаарлалт үргэлжилсээр байгаа. 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 238 дугаар тогтоолоор ажилтнуудын цалинг дахин 8 хувиар нэмэгдүүлсэн. 2025 оны 3 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас квот тогтоож хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний заалтыг цочмог, яаралтай болон архаг өвчний ангиллаар хязгаарласан. 2025 оны 10 дугаар сард дахин гэрээлэлт хийснээр олгогдох санхүүжилтийн хэмжээ буурч, хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо цөөрч, гүйцэтгэлд хүрэхгүй болж, байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүссэн. өөс нэхэмжилсэн гүйцэтгэлийн санхүүжилт нь нэхэмжилсэн дүнгээс 26-34 хувиар буурч олгогдож байгаа нь дээрх нөхцөл байдлыг бий болгосон. Иймд Э.*******гаас Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Тус төвөөс тухай бүр хуульд заасан хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүргүүлж байсан. Уг асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 11.145.481 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.*******гийн гаргасан өргөдөлд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна. Нэхэмжлэгч Э.******* нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас өгсөн тайлбарт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д зааснаар нийт 12 сар, үүнээс өмнөх 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 10 дугаар сараас хойш шимтгэл төлөгдөөгүй тул эрх үүсээгүй гэж тайлбарласан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.6, 4.1.16-д заасан ойлголтуудын дагуу тэтгэмж олгох үүрэг нь нийгмийн даатгалын байгууллагад хамаарах ба тус төвийн шимтгэлийн өр нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо, квотоос шалтгаалсан, тухайн хугацаанд олгогдсон квот нь шимтгэлд хүрэлцээгүй тул бүрэн төлөх боломж байгаагүй. Энэ талаар 2023-2025 онуудад холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичиг хүргүүлж байсан, тус төв нь олон жил хуульд заасан шимтгэлээ төлж ирсэн. Гэвч Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчид буруу тайлбар өгч, тэтгэмж олгох үүргээ биелүүлээгүй нь түүнийг хохироход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд учирсан хохирол нь ажил олгогчийн буруутай үйлдэл бус, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй, буруу тайлбартай холбоотой гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хамааралтай тул уг тэтгэмжийг өөс гаргуулах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
5.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Албан тушаалын тодорхойлолт, , Э.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307 тоот өргөдлийн хариу, ажил олгогч, ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас ийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Дэмжлэг хүсэх тухай” 134 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Асуудал шийдвэрлүүлэх талаар" 1/318 тоот Эрүүл мэндийн сайд Ж.д явуулсан албан бичиг, ийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Асуудал шийдүүлэх талаар” 345 тоот Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 357 тоот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 103 тоот Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 01/330 тоот Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1/326 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 1/105 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 1/62 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Гомдол гаргах тухай” 1/62 тоот Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 1/62 тоот Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд хүргүүлсэн албан бичиг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 103 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/70 тоот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 1/264 тоот Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 595 тоот Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 1/523 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 492 тоот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, ийн даргын 2023 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 526 тоот Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт хүргүүлсэн албан бичиг, Сангийн яамны Е хуулга системээс татаж авсан ийн төсвийн тайлан 2025 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны хуулбар, Сангийн яамны Е хуулга системээс татаж авсан ийн төсвийн тайлан 2024 оны 10, 11, 12 дугаар сарыг дуустал хугацааны хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.******* д 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс сувилагчаар ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Гэтэл ажил олгогч нь 2024 оны 10 дугаар сараас хойш миний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасан боловч санд шилжүүлэн төлөөгүйгээс шалтгаалан нийгмийн даатгалын сангаас тэтгэмж бодох эрх үүсээгүй. Энэ талаар ажил олгогчид хандахад байгууллагын санхүүжилт хүрэлцэхгүй гэх шалтгаанаар татгалзсан. Иймд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид зааснаар ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөгдөөгүйгээс үүдэн тэтгэмж авч чадаагүй хохирлыг ажил олгогч хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Тэтгэмжийн хэмжээг хуульд заасны дагуу амралт авахаас өмнөх 12 сарын цалин хөлсний нийт орлого 32.658.851 төгрөгөөс тооцоход 1 сарын дундаж цалин 2.721.570 төгрөг, 1 өдөрт ногдох тэтгэмж 129.598 төгрөг болж байна. Үүнийг холбогдох ажлын хоногоор үржүүлэн тооцож, жирэмсний тэтгэмжид 5.702.339 төгрөг, амаржсаны тэтгэмжид 5.443.142 төгрөг, нийт 11.145.481 төгрөгийн тэтгэмжийн хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр татгалзаж маргаж байна. Үүнд:
Нэгдүгээрт, ажил олгогч нь нэхэмжлэгч Э.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч, жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 11.145.481 төгрөгийг ажил олгогч шууд хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тэтгэмжийг олгох субъект нь ажил олгогч бус, Нийгмийн даатгалын байгууллага юм.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасан ажил олгогчийн “буруу” гэдэгт Иргэний хуульд заасан гэм буруугийн хэлбэрийг ойлгох бөгөөд шимтгэл төлөгдөөгүй нөхцөл байдал нь ажил олгогчийн санаатай болон болгоомжгүй үйлдлээс бус, төрөөс тогтоосон санхүүжилтийн квот, төсвийн хязгаарлалт зэрэг ажил олгогчийн хяналтаас гадуурх хүчин зүйлээс шалтгаалсан тул ажил олгогчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй.
Гуравдугаарт, хуульд заасан “улмаас” гэх үгийн шалтгаант холбоо тогтоогдоогүй. Нэхэмжлэгч тэтгэмж авч чадаагүй нөхцөл байдал нь ажил олгогчийн буруугаас бус, харин Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр гаргасантай шууд холбоотой байна.
Дөрөвдүгээрт, нэхэмжилж буй тэтгэмжийн дүн нь өөрөө “хохирол” биш бөгөөд хэрэв тэтгэмжийг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн бодит хохирол байгаа бол түүнийг Иргэний хуульд заасан гэм хорын ерөнхий үндэслэлээр нотлох баримтаар тогтоох ёстой.
Тавдугаарт, Тус шүүхэд хянагдаж буй Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, д холбогдох 2.293.156.000 төгрөгийн шимтгэлийн өр барагдуулах тухай иргэний хэрэгтэй хамааралтай. Тодруулбал, нэхэмжлэгч Э.*******гийн шаардаж буй 11.145.481 төгрөгийн тэтгэмжийн асуудал нь зарчмын хувьд дээрх нийт өр төлбөрийн маргаантай шууд хамааралтай бөгөөд төр, засгийн түвшинд шимтгэлийн өрийг шийдвэрлэж, байгууллага хоорондын санхүүгийн зохицуулалт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх аяндаа сэргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэхүү төлбөр нь ажил олгогчоос шууд гарч шийдвэрлэгдэх “хохирол” биш, харин хоёр төсвийн байгууллага хоорондын санхүүгийн мөнгөн урсгал тасалдсанаас үүдэлтэй түр зуурын нөхцөл байдал юм. Хэрэв нэхэмжлэлийг хангаж, ажил олгогчоос шууд гаргуулахаар шийдвэрлэвэл энэ нь хариуцлагын субъект, шалтгаант холбоо болон хохирлын эрх зүйн үнэлгээнд эрсдэлтэй нөхцөл байдал бий болгоно” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч тэй 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт мэдээгүйжүүлэгчийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна.
4.2. Нэхэмжлэгчид 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний амралт /эмнэлгийн хуудас 2289105615/, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл амаржсаны чөлөө олгох эмнэлгийн хуудсууд тус тус бичигдсэн байна.
4.3. Гэвч нэхэмжлэгч Э.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд тасалдал үүссэн, ажил олгогч шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.4. Дээрх шимтгэл төлөлтийн тасалдлын улмаас Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 тоот албан бичгээр “...жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард шимтгэл тасралтгүй төлөгдөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна.
4.5. Уг албан бичигт Э.*******гийн тэтгэмжийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдсөн бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд зааснаар 11.145.481 төгрөг олгогдохоор байгааг дурдсан байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6, 2.1-д зааснаар тэтгэмжийг сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцно. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн сүүлийн 12 сарын цалин хөлсний нийлбэр орлого 32.658.851 төгрөг байх бөгөөд үүнээс нэг өдрийн дундаж цалинг тооцвол:
Нэг сарын дундаж цалин 32.658.851÷12 = 2.721.570,9 төгрөг
Нэг өдрийн дундаж цалин (21 ажлын хоногоор)=2.721.570,9 ÷21 = 129.598,6 төгрөг
Нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгогдсон нийт ажлын өдрүүдээр тооцоход, жирэмсний амралтын 44 ажлын хоног × 129.598,6 = 5.702.339 төгрөг, амаржсаны амралтын 42 ажлын хоног ×129,598.6 = 5.443.142 төгрөг, нийт ажлын хоног: 44 + 42 = 86 хоног гэж тооцоход нийт 11.145.481 төгрөгийн тэтгэмж авахаар байна.
5.1. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Энэхүү маргаан нь нийтийн эрх зүйн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой захиргааны акт, эс үйлдэхүйтэй холбоогүй, харин хөдөлмөрийн эрх зүйн харилцааны явцад ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүссэн маргаан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.
6. Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн ерөнхий зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан тусгайлсан хууль байгаа бол түүнийг хэрэглэх зарчим үйлчилдэг.
6.1. Ажил олгогч шимтгэл төлөх үүргээ зөрчсөнөөс ажилтанд олгогдоогүй тэтгэмжийн хохирлыг хариуцах үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д тусгайлан хуульчилсан байх тул, энэхүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хууль хэрэглээний ерөнхийгөөс тусгай руу шилжих зарчимд бүрэн нийцэж байна.
6.2. Иймд уг маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй бөгөөд даатгуулагчийн тэтгэмж авах эрх зөрчигдсөнтэй холбоотой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.5-д заасан “хөдөлмөрийн болон тэтгэмжийн харилцаанаас үүссэн маргаан" гэх үндэслэлд хамаарч байна. Иймд тус хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
7. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ, хариуцагчаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 68-140 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй болно.
8. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өгөх ёстой гэж, харин ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй нь дээд шатны байгууллагын төсөв, санхүүжилтийн хязгаарлалтаас шалтгаалсан ажил олгогч буруугүй, ажилтны шимтгэл тодорхой хэмжээгээр төлөгдөж байгаа нь тухайн ажилтны өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцогдоно, улмаар ажилтны авч чадаагүй жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогч хохирол хэлбэрээр хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тэтгэмжийг олгох субъект нь ажил олгогч бус, нэхэмжилж буй тэтгэмжийн дүн нь өөрөө “хохирол” биш бөгөөд хэрэв тэтгэмжийг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн бодит хохирол байгаа бол түүнийг Иргэний хуульд заасан гэм хорын ерөнхий үндэслэлээр тусдаа нотлох баримтаар тогтоох ёстой” гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
8.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ "...нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тэтгэмж олгох субъект нь ажил олгогч бус, Нийгмийн даатгалын байгууллага. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасан ажил олгогчийн “буруу” гэдэгт Иргэний хуульд заасан гэм буруугийн хэлбэрийг ойлгох бөгөөд шимтгэл төлөгдөөгүй нөхцөл байдал нь ажил олгогчийн санаатай болон болгоомжгүй үйлдлээс бус, төрөөс тогтоосон санхүүжилтийн квот, төсвийн хязгаарлалт зэрэг ажил олгогчийн хяналтаас гадуурх хүчин зүйлээс шалтгаалсан, нэхэмжлэгч тэтгэмж авч чадаагүй нөхцөл байдал нь ажил олгогчийн буруугаас бус, харин Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр гаргасантай шууд холбоотой. Нэхэмжилж буй тэтгэмжийн дүн нь өөрөө “хохирол” биш бөгөөд хэрэв тэтгэмжийг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн бодит хохирол байгаа бол түүнийг Иргэний хуульд заасан гэм хорын ерөнхий үндэслэлээр тусдаа нотлох баримтаар тогтоох ёстой, уг маргаан нь тус шүүхэд хянагдаж буй Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй 2.293.156.000 төгрөгийн шимтгэлийн өр барагдуулах тухай иргэний хэрэгтэй зарчмын хувьд хамааралтай. Төр, засгийн түвшинд шимтгэлийн өрийг шийдвэрлэж, байгууллага хоорондын санхүүгийн зохицуулалт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх аяндаа сэргэх боломжтой. Энэхүү төлбөр нь ажил олгогчоос шууд гарч шийдвэрлэгдэх “хохирол” биш, харин хоёр төсвийн байгууллага хоорондын санхүүгийн мөнгөн урсгал тасалдсанаас үүдэлтэй түр зуурын нөхцөл байдал бөгөөд үүнийг шууд ажил олгогчоос гаргуулах нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгоно” гэж тодорхойлсон.
7.2. Шүүх энэхүү татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
7.3. Ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг хуулиар шууд хариуцан хүлээдэг бөгөөд байгууллагын санхүүжилт дутмаг, төсвийн хязгаарлалт зэрэг дотоод зохион байгуулалтын болон дээд шатны байгууллагатай холбоотой санхүүгийн асуудлууд нь ажилтны хуулиар баталгаажсан нийгмийн баталгааны эрхийг хязгаарлах, ажил олгогчийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.
7.4. Түүнчлэн хариуцагч талаас байгууллагын хэмжээнд тодорхой төлөлтүүд хийгдсэн гэж маргах боловч энэ нь нэхэмжлэгч Э.*******гийн шимтгэл хуульд заасан хугацаанд бүрэн төлөгдөж, тэтгэмж авах эрх бүрдсэн гэдгийг нотлохгүй байна.
7.5. Хариуцагчийн тэтгэмж олгох субъект нь ажил олгогч бус, Нийгмийн даатгалын байгууллага гэх татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Учир нь ажил олгогч хуулиар хүлээсэн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд уг төлбөр нь эрх зүйн үр дагаврын хувьд “тэтгэмж” гэх анхны шинж чанараа алдаж, ажил олгогчийн буруутай үйлдлээс үүссэн “хохирол” болж хувирсан. Ийнхүү хохирол болсон төлбөрийг ажил олгогч хариуцан төлөх үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д хуульчилсан байна.
7.6. Хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.
7.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар даатгуулагч нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэхээр хуульчилсан байна.
7.5. Гэтэл хариуцагч нь 2024 оны 10 дугаар сараас хойш ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Э.*******гийн дээрх хуульд заасан тасралтгүй төлсөн байх хуулийн шаардлага хангагдаагүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь хэрэгжих боломжгүй болж, түүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
7.6. Ажил олгогч хуулиар хүлээсэн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг хууль ёсны орлого болох тэтгэмжээ авч чадахгүй байдалд хүргэсэн байх тул ийнхүү дутуу авсан тэтгэмжийн хэмжээгээр ажилтны хөрөнгөд учирсан хохирол бодитойгоор тогтоогдож байна.
7.8. Шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах аргаар сэргээж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар хариуцагчаас хохирол гаргуулах үндэслэлтэй байна.
7.9. Иймд хариуцагч өөс нэхэмжлэгчийн авч чадаагүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 11.145.481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч Э.******* нь нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар ямар цаг хугацааны, хэдэн төгрөгийн шимтгэлийг төлүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож нотлоогүй байна.
8.1. Түүнчлэн, нийгмийн даатгалын шимтгэл нь хувь хүнд шууд олгогдох төлбөр бус, харин Нийгмийн даатгалын санд төвлөрөх ёстой өр төлбөр юм. Одоогийн байдлаар тус шүүхэд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох 2.293.156.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд байгууллагын нийт ажилтнуудын, түүний дотор нэхэмжлэгч Э.*******гийн төлөгдөөгүй шимтгэлийн асуудал уг маргаанд нэгтгэгдэн, эрх бүхий байгууллагын нэхэмжлэлээр шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8.2. Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг энэхүү иргэний хэрэгт хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 198.140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар хариуцагч өөс 11.145.481 /арван нэгэн сая нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.340 /хоёр зуун жаран найман мянга гурван зуун дөчин/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч өөс 198.140 /нэг зуун ерэн найман мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ