Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/399

 

2026          04             07                                                                        2026/ДШМ/399

 

                                                     С.А-од холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, Ц.Батмэнд,

насанд хүрээгүй хохирогч З.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.М-, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч З.Б- болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.М-, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд, Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.А-од холбогдох 2408 02942 0177 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Б-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн С-ын А-, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УС-/;

Шүүгдэгч С.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сард ...........

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч З.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.М-, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд, Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                           С.Б-