Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 149/шш2026/00409

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* хотхон ******* байрны 14 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ийн 1-117 тоотод оршин суух, овогт ын /рд:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8075000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 80750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 07 дугаар сард 1м2-ыг нь 380000 төгрөгөөр буюу нийт 9443000 төгрөгийн үнэ бүхий цонх захиалан хийлгэхээр тохирч 6000000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь 5001532868 тоот дансанд шилжүүлсэн, үүнээс 3443000 төгрөгийн оронд барилгын материалыг манай барилгын материалын дэлгүүрээс өгч авахаар тохирсон. Хариуцагч М. тохирсон хугацаанд өөрийн хариуцан гүйцэтгэх ажил буюу цонхыг хугацаа хэтрүүлэн хийсэн, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цонх авч ирж суулгасан боловч цонхны дээд хүрээ хотойсон байснаас цонхны шил харгасан. Энэ талаар хариуцагч М.д хэлэхэд засварлаж өгнө гэж хэлсэн боловч засварлаж өгөөгүй би удаа дараа хэлсэн боловч засварлаж өгөөгүйгээс би БНХАУ-аас дахин цонх захиалан хийлгэж М.ийн хийсэн цонхыг сольсон. Би ийм байдал үүслээ гэдгийг хэлж байсан боловч өнөөдрийг хүрсэн. Би цонхоо ав би мөнгөө авъя гэсэн өгнө гэж байснаа сүүлдээ өгөхөө больсон. Би хагарсан хоёр цонхыг ийн гэрт хүргэж өгсөн. Хийсэн хоёр жижиг цонх зүгээр байгаа учраас хагарсан хоёр том цонхны үнэ 8075000 төгрөгийг М.өөс гаргуулж өгнө үү. ...гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна

3.Хариуцагч М. нь бид хоёр харилцан тохиролцож 9443000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг цонх хийхээр болсон. Уг нь ******* бид хоёр урьд өмнө олон ажил хамтарч хийж байсан мөн олон цонх *******д хийж өгч байсан. Тухайн тийм асуудал гарч байгаагүй. ******* надад цонхны шил өгч тэр шилээр нь би цонх хийх байсан боловч өөрт нь байсан шил шаардлага хангахгүй байснаар цаг хугацаа алдсан ба өөрөө Дархан хотоос шил авч ирж цонх хийж дуусаад 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4 ширхэг хоёр жижиг хоёр том цонхыг суулгаж өгсөн. Цонх хийж дуусаад явсны дараа өдөр нь цонхны шил хагарсан байна. Дээр хүрээ нь хотойсноос болоод шил харгасан байна гэхээр нь би засаад өгнө гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ миний ажил төрөл амжихгүй Улаанбаатар хотод ажилтай байснаас хийж өгч чадаагүй. Миний дансанд 6000000 төгрөг цонхны үнэ гэж орсон. Харилцан тохиролцсон ёсоор би *******ий барилгын материалын дэлгүүрээс 20 ширхэг лист шил авсан нь үнэн. Нэг ширхэг шил нь 75000 төгрөг бөгөөд 20 ширхэг шил 1500000 төгрөг болж байгаа юм. Түүнээс *******ий хэлж байгаа шиг их хэмжээний барилгын материал аваагүй. ******* нь миний хийж өгсөн цонхыг манай хашааны гадаа буулгаад явсан байсан. Тиймээс *******ий нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

4. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.тэй 2023 оны 04 дүгээр сард харилцан тохиролцсоны үндсэн дээр 9443000 төгрөгийн үнэ бүхий м2-ыг нь 380000 төгрөгөөр тооцож /24.85м2 цонх, 9443000₮ : 380000₮ =24.85м2 /-ийн үнэ бүхий цонх захиалан хийлгэсэн байна. Нэхэмжлэгч С.******* нь 9443000 төгрөгийн цонхны үнийн урьдчилгаа 6000000 төгрөгийг Хаан банк дахь 5001266235, 5117027527, Худалдаа хөгжлийн банкны 455048125 тоот данснаас хариуцагч М.ийн хаан банк дахь 5001532868 тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 3636000 төгрөг, 1850000 төгрөг, 500000 төгрөг, 14000 төгрөгөөр нийт 6000000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох баримтаар гаргаж ирүүлсэн дансны хуулга, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна./хх-ийн 14-18 дугаар хуудас/

5.Харин нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.ийг 3443000 төгрөгийн барилгын материал цонх захиалан хийлгэх үнэнд авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдохгүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нотлох баримтаар нотлоогүй байгаа бөгөөд хариуцагч нь 20 ширхэг буюу 1500000 төгрөгийн үнэ бүхий лист шил авсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нар нь 9443000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг цонхыг м2-ыг 380000 төгрөгөөр хийсэн, хийлгэсэн эсэх талаар маргаагүй бөгөөд зохигчдын дунд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд заавал бичгээр байгуулагдах гэрээний төрөлд хамаарахгүй хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. ...гэж зааснаар ажил гүйцэтгэгч хариуцагч М. нь өөрийн болон захиалагч нэхэмжлэгч С.*******ий материал/нэхэмжлэгч цонхны шилийг хариуцагчид өгч хийлгэсэн/-иар 24.85м2 цонхыг хийж, харилцан тохиролцсон ажлын хөлс буюу цонхны үнийн урьдчилгаанд 6000000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлэн төлсөн бөгөөд хариуцагч М. нь нэхэмжлэгч С.*******ий барилгын материалын дэлгүүрээс ажлын хөлсний үлдэгдэл 3443000 төгрөгийн 1500000 төгрөгт 20 ширхэг лист шил авсан байна.

Тиймээс нэхэмжлэгч С.*******д хариуцагч М.д ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 7500000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ. ...гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. ...гэж зааснаар худалдагч буюу ажил гүйцэтгэгч нь худалдан авагч буюу ажил гүйцэтгүүлэгчид биет байдлын ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй боловч 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хувийн орон сууц буюу байшинд цонхыг суурилуулсны дараа цонхны шил хагарсныг даруй ажил гүйцэтгэгч М.д мэдэгдсэн бөгөөд хариуцагч цонхыг засварлаж цонхны шилийг сольж өгөх, цонхны дээд хүрээг дээш татаж бэхэлж өгнө гэсэн боловч тогтсон хугацаанд цонхыг засварлаж өгөөгүй ба Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. ...гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч С.******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. ...гэж, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. ...гэж, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. ...гэж зааснаар нэхэмжлэгч С.******* барилга байшинтай холбоотойгоор гомдлын шаардлага гаргасан ба цонх нь барилга байшингийн нэг хэсэг учраас гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа гурван жил байх бөгөөд хуулийн хугацаанд гомдлыг шаардлага гаргасан ба хариуцагч М. нь эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.өөс 7500000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 575000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

7.Нэхэмжлэгч С.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч М.өөс 134950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.өөс 7500000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 575000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.өөс улсын тэмдэгтийн хураамж 134950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ