Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2022/01055

 

 

 

 

 

 

 

 

2022 05 30 210/МА2022/01055

 

 

Ц.Л жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 101/ШШ2022/01550 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Л жийн хариуцагч Н т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03345 дугаар захирамжаар Ц.Л жоос 522,877,34 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгох, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил Их монгол гудамж, 11 дүгээр байр, тоот хаягт байрлах 403.7 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураан авч улмаар тус газраас шинжээчээр томилж, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 2,195,690,68 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд анхны албадан дуудлага худалдааны жагсаалтын 59 дүгээрт миний өмчлөлийн хөрөнгийн үнэлгээний 70 хувь болох 1,536,983,476 төгрөгөөр худалдан борлуулахаар зарласанд гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу 202 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай болон худалдан борлуулах шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар ахлах шийдвэр гүйцэттэгчид гомдол гаргасан боловч хангахаас татгалзсан тул тогтоолыг эс зөвшөөрөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Мөн үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээ нь зөвхөн тухайн үеийн ханшаар худалдан борлуулах бөгөөд хэрэв үнэ ханшийн өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ тогтоож болохоор зохицуулсан. Үнэлгээ тогтоосон өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш дэлхий дахинд коронавируст халдвар тархсаны улмаас Монгол улсын хил хаагдаж, барилгын материалын үнэ нэмэгдэх болон бусад асуудлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын үнэлгээ 2,000,000 төгрөгөөс дээш үнэлгээгээр нэмэгдсэн тул барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, дахин үнэлгээ тогтоох боломжтой байхад 2 жилийн өмнөх үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах санал гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63. дэх хэсэг заалтыг Н нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл, үнэлгээ тогтоосноос хойш 2 жилийн дараа, 2 жилийн өмнөх үнээр албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчиж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03345 дугаар захирамжаар Ц.Л жоос 522,877,34 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Л жид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил их Монгол улсын гудамж 11 дүгээр байрны 0 тоот 403.7 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 3,900,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ариг банк ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимейнт ХХКар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 2,195,690,68 төгрөгөөр үнэлсэн тул 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4/25774 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулан өгөхөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 101/Ш32020/00583 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 922 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177. дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 1,536,983,476 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 202 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр оруулах 202 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12/59 дүгээр тогтоол, 202 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4-164/21793 дугаар мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 202 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 202 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 1,097,845,340 төгрөгөөр оруулах тухай 202 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 дугаар тогтоол, 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 дугаар мэдэгдлийг 202 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32021/21757 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ц.Л жийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н т холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил их Монгол улсын гудамж 11 дүгээр байр, 0 тоотод байрлах 403.7 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Л жийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Л жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заавал үнэд өөрчлөлт орсон болохыг хүсэлт гаргагч тал хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулж нотлох ёстой гэх зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоох хууль зүйн зохицуулалттай байхад заавал шинжээчийн дүгнэлтээр нотлох ёстой гэж үзэн шүүх ийнхүү хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнчлэн, үнэлгээ тогтоосон өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш дэлхий дахинд коронавируст халдвар тархсаны улмаас Монгол улсын хил хаагдаж, орон сууцны м.кв-ын үнэлгээ 2,000,000 төгрөгөөс дээш үнэлгээгээр нэмэгдсэн нь нийтэд илэрхий баримтаар хангалттай нотлогдож байх тул барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний орсон гэх үндэслэлд тайлбар хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Ц.Л ж нь хариуцагч Н т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Л жийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил Их монгол гудамж 11 дүгээр байр, тоотод байрлах 403,7 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ анх тогтоосон хөрөнгийн үнэлгээнд үнэ ханшийн өөрчлөлт орсон нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, дахин үнэлгээ тогтоох боломжтой байхад 2 жилийн өмнөх үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдаагаар оруулсан гэж тайлбарлажээ. /хх1-2, 104-108/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж маргажээ. /хх 31-32

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/03345 дугаар захирамжаар Ц.Л жоос 522,877,3414 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил Их монгол гудамж 11 дүгээр байр, тоотод байрлах 403,7 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд эвлэрснийг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх34/

5. Хариуцагч Н нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 00909 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/11298 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх33/

6. Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн болон дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаар тогтоолоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаангүй. Харин шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн дүнгийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаар тогтоол гарган, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх41/ Улмаар шинжээчид хууль сануулж, баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 42 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Шинжээч нь Ц.Л жийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил Их монгол гудамж 11 дүгээр байр, тоотод байрлах 403,7 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай хөрөнгүүдийг 2,195,690,68 төгрөгөөр үнэлж, Н т ирүүлжээ. /хх 46-61/

8. Нэхэмжлэгч Ц.Л ж нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/00583 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00922 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Л жийн хариуцагч Н т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх65-66, 67-75/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин хянах шаардлагагүй. Учир нь түдгэлзсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа сэргээж явуулсан нь хуульд нийцсэн байна. /хх76-77, 79-82, 84-87/

9. Нэхэмжлэгч Ц.Л ж нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэнээс хойш хугацаанд үнэ нэмэгдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 2019 оны үнэлгээгээр дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй гэж маргаж Баянзүрх дүүргийн ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зах зээлд худалдан борлогдох үнэ нэмэгдсэн, хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38. дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш байгааг залруулан мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримтлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 101/ШШ2022/01550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дэх заалтын 55 дугаар зүйлийн 55.5 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172. дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН