Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар  315/ШШ2026/00336   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаард

 

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,888,803.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч,  2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь манай компанитай 2025 оны 4 сарын 28-ний өдөр L1000121678 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 710000692402 зээлийн дансны дугаартай, 4,970,000.00 /дөрвөн сая есөн зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5636081175 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрт 5,877,000.00 /таван сая найман зуун далан долоон мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,823,306 46 /нэг сая найман зуун хорин гурван мянга гурван зуун зургаан төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,156.65 /нэг зуун арван хоёр мянга нэг зуун тавин зургаан төгрөг жаран таван мөнгө / төгрөг, шимтгэл 67,840.00 /жаран долоон мянга найман зуун дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 7,888,803.11 /долоон сая найман зуун наян найман мянга найман зуун гурван төгрөг арван нэгэн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие нэхэмжлэлийн шаардлага 7,888,803.11  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагчт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 7,888,803.11 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,888,803.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,171 төгрөгийн тал хувь 70,585.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 70,585.5 төгрөгийг хариуцагчээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 7,888,803.11 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,171 төгрөгийн тал хувь 70,585.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 70,585.5 төгрөгийг хариуцагчээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН