Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/432

 

2026           04             15                                                                        2026/ДШМ/432

 

Ж.Т-, Т.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Ж.Т-,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 2502 00000 0512 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д- овогт Ж-ын Т-, 1967 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын сэтгэл сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ....... тоотод оршин суух, /РД:ТЖ-/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

2. Ё- овогт Т-ын Г-, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОТ-/.

1. Шүүгдэгч Ж.Т- нь ганцаараа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гуравдугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах Баянгол дүүргийн прокурорын газрын бичиг хэрэгт, “Баянгол дүүрэг 10 дугаар хороо, ЗН-ийн Т-т Т-аас 9Т-’’ "Баянгол дүүргийн прокурорын газар. Прокурор А-д” гэж хаягласан, Express mail service ЕЕ105085337 МN дугаартай шуудангийн бор дугтуйтай: Захидал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Г-ын ээж Т- 4 хуудас 7 нүүр, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийт 40 ширхэг, 800.000 төгрөг /найман зуун мянган төгрөг/, серийн дугаар: АG0813769, АР2830279, АI1204577, Q5315181, АL3727784, АL8601073, АI2400984, АI5466086, АL9813462, АМ1056294, АК5313423, АМ3966253, АI9104231, АI6765094, АМ1109674, АL9463342, АМ1897292, АМ2645008, АМ5173522, АК4759941, АК5334219, АI8847823, АМ3244419, АР2869765, АК1260438, АI7293518, АК2942186, АК8632088, АI7813631, АК8062477, АN8661510, АI7233512, АК4944965, АР0191658, АК6607717, АL1046693, АК4518067, АК2235572, АI8301234, АР0627547, 2025 оны 10 дугаар сарын 15-ны Ж-а Т- Хаан банкны МN49000Г-56 дугаартай харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга хуулбар хувь 1 хуудас 2 нүүр, “Honda fit shuttle-GP” маркийн GP 23060403 арлын дугаартай, Г- УБЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиар №УГ-9 дугаартай 1 ширхэг, Т.Г-ын охины гэх зургууд 1 хуудас 2 нүүр /зураг нийт 17/, Ж.Т-ын СVL2511930001004767 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа 476 дугаартай улсын бүртгэгчийн дардастай 1 хуудас, Ж-а О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь 1 хуудас, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар:0000111617 дугаартай хуулбар 1 хуудас 2 нүүр, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № ЗГ-20250805001579 дугаартай Зээлийн гэрээний хуулбар 1 хуудас 2 нүүр, Нийслэлийн тойргийн нотариатч Ч.О-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0937 дугаартай үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар хувь 1 хуудастай зэрэг эд зүйлсийг хүргүүлж,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А- хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2502 00628 0932 дугаартай “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/ эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн төрсөн хүүхдэдээ давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөг, бусад эд зүйл зэрэг хахууль өгөхийг санал болгосон,

үргэлжилсэн үйлдлээр өөрийн бэр болох Т.Г-тай гэмт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байран дотор эрүүгийн 2502006280932 дугаартай “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/, эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн төрсөн хүүхдэдээ давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.200.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

2. Шүүгдэгч Т.Г- нь Ж.Т-тай гэмт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байран дотор эрүүгийн 2502 00628 0932 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/ эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн хамтран амьдрагчдаа давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.200.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг нийтийн албанд томилогдох эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нарын нийтийн албанд томилогдох эрх болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Шүүхийн байрны хяналтын камерын бичлэг агуулсан” сиди 2 ширхэг, “Баянгол дүүрэг 10 дугаар хороо, ЗН-ийн Т-т Т-аас 9Т-” “Баянгол дүүргийн прокурорын газар Прокурор А-д” гэж хаягласан, Express mail service ЕЕ105085337 МN дугаартай шуудангийн бор дугтуй 1 ширхэг, захидал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Г-ын ээж Т- 4 хуудас 7 нүүр, 2025 оны 10 дугаар сарын 15-ны Ж-а Т- Хаан банкны MN49000Г-56 дугаартай харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга хуулбар хувь 1 хуудас 2 нүүр, Т.Г-ын охины гэх зургууд 1 хуудас 2 нүүр /зураг нийт 17/, Ж.Т-ын CVL2511930001004767 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа 476 дугаартай улсын бүртгэгчийн дардастай 1 хуудас, Ж-а О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь 1 хуудас, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаар: 0000111617 дугаартай хуулбар 1 хуудас 2 нүүр, 2025 оны 08 дугаар сарын 05-ны №ЗГ20250805001579 дугаартай Зээлийн гэрээний хуулбар 1 хуудас 2 нүүр, Нийслэлийн тойргийн нотариатч Ч.О-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0937 дугаартай үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар хувь 1 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, бусдад хахууль өгөхийг санал болгосон Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 800.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж шүүгдэгч Ж.Т-д, “Honda fit shuttle-GP” маркийн GP 23060403 арлын дугаартай, Г- УБЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нар давж заалдах гомдолдоо: “...Ж.Т- миний хувьд албадан шаардлагаар прокурор А-д гэж хаяглан байгаа бүх эд зүйлс, мөнгөө л өгсөн. Ийм үйлдэл гаргах болсон нөхцөл байдал тухайн үед бүрдсэн байсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг прокурорын зүгээс авч хэлэлцсэнгүй. Хүү маань хоригдох явцад нь сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл далд хэлбэрээр явуулж байна. Иймд эх хүн энэ бүгдийг тэвчиж, хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учраас аргагүй байдалд хүрч, тийм үйлдэл хийхэд хүрсэн. Манай бэр болох Г- нь уг хэрэгт буруутайгаа анхнаас нь мөрдөн байцаалтын шатнаас л охин Н-тэйгээ хүлээж, удаа дараа уучлалт гуйж байсан ч одоог хүртэл хүүг минь хорьж, бүр 16 жилийн ял өгч, бүх залуу насыг нь үрэн таран хийж, балчир охиныг нь өнчрүүлж байгаад туйлын эмгэнэлтэй байна. Бидний ахуй амьдрал муу, амьжиргааны түвшин доогуур, санхүү эдийн засгийн хүрэлцээгүй, мөн маш их хэмжээний өртэй, нэг нь тэтгэврийн 430.000 төгрөг, нөгөөх нь цалингийн бага орлоготой, амьдралд хаанаа ч хүрдэггүй, нөхөр нь шоронд, хоёрын хоёр бага насны охин хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага, сургууль, цэцэрлэгийн холбогдолтой зардал зэргээс үүдэн төлбөрийн чадваргүй байх тул дахин 2502 00000 0512 дугаартай хэргийг нягтлан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2016 онд шүүхийн шийдвэрээр гэр орон, бүх эд зүйлс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байдаг учир надад өөр өмч, хөрөнгө, орлого байхгүй болно. Байгаагаас ганц уг хавтаст хэрэгт мэдүүлсэн байгаа машин л байна. Өөрөө би маш их өрөнд орсон байгаа. Тэгээд ч миний биеийн байдал, эрүүл мэнд, сэтгэл санаа маш муу байгаа учир энэ бүгдийг харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.гэжээ.

Шүүгдэгч Ж.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь манай хүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд анхнаасаа хоёр гэр бүлийн маргаан, салалт нийлэлтээс үүдэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад мэдүүлгүүд нь зөрүүтэй, эмх замбараагүй, бодит байдлыг бүрэн тусгаагүй мэт санагдсан. Мөн анхнаасаа прокурорыг солих хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй. Үүнээс гадна таслан сэргийлэх арга хэмжээг сунгах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, шүүхийн шийдвэр хугацаандаа ирээгүй тохиолдолд суллагдах боломжтой байсан ч сүүлд бичиг ирж, хугацаа сунгагдсан. Шүүгдэгчийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлт бодитой шийдвэрлэгдээгүй, улмаар хугацаа автоматаар сунгагдсан гэж үзэж байна.

Прокурорын зүгээс намайг “хүүхдийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгуулах зорилгоор бичиг өгсөн” гэж тайлбарласан байна. Гэвч миний гар бичмэлд тийм агуулга огт байхгүй. Би хавтаст хэргийг нэг бүрчлэн үзэж, тэмдэглэл хийж шалгасан бөгөөд “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай ямар нэг хүсэлт гаргаагүй. Харин миний зүгээс зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээг зөөлрүүлэх, тухайлбал цахим гавыг сулруулах, хилийн хоригийг цуцлах, гэр бүлийнхэнтэй нь уулзах боломж олгох зэрэг хүсэлт гаргасан. Үүний зорилго нь хэргийг үнэн зөв, шударгаар шүүхээр шийдвэрлүүлэхэд оршиж байсан. Мөн шүүгдэгч хорих ангид байх хугацаандаа удаа дараа өлсгөлөн зарлаж, сүүлд бүр хуурай өлсгөлөнд орж, биеийн байдал нь эрс дордсон. Улмаар өөрөө явж чадахгүй болж, албадан эмчилгээнд хамрагдсан. Энэ байдлыг эцэг эхийн хувьд хүлээн зөвшөөрөхөд маш хүнд байсан. Ийм нөхцөл байдалд сэтгэл зүйн хувьд нөлөөлөл их байсан бөгөөд хорих ангийн орчинд ч мөн янз бүрийн яриа, дарамт нөлөөлдөг байсан талаар мэдээлэл сонсож байсан. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг бодитоор үнэлж, хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлээсэй гэж хүсэж байна.

Хамгийн анх өмгөөлөгч авах үед өмгөөлөгч надаас 8-10 сая төгрөг шаардсан, мөн ийм хэмжээний мөнгө өгвөл шүүгдэгчийг батлан даалтад гаргаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед надад боломж байгаагүй тул татгалзсан. Дараа нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалах санал тавьсан ч миний өмч хөрөнгө өмнө нь хураагдсан байсан тул боломжгүй гэж тайлбарласан. Гэсэн ч нөхцөл байдал хүндэрч, аргагүйд хүрч 8 сая төгрөг цуглуулан прокурорт хандсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Уг хэрэгт гурван прокурор, зургаан мөрдөн байцаагч солигдсон нь тогтвортой ажиллагаа хангагдаагүйг харуулж байна. Прокуроруудад удаа дараа хандсан боловч нэг нь нөгөө рүүгээ шилжүүлж, эцэст нь хэрэг шүүхэд шилжсэн гэсэн үндэслэлээр ямар ч шийдвэр гаргаагүй. Иймд прокурорын ажиллагаа нэг талыг барьсан, бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн хэргийн явцад холбогдох хүмүүсээс өөрсдөө гэр бүлийн маргаанаас үүдэлтэй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өргөдөл гаргаж байсан ч энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Иймд уг хэргийг шударгаар, нэг талыг барихгүйгээр бодит нөхцөл байдалд үндэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Прокурорын ажиллагаанд үнэхээр гомдолтой байна. Би хэзээ ч хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэлт гаргаагүй. Миний хүүхэд ийм хэрэг үйлдэх хүн биш гэдгийг би сайн мэдэж байгаа бөгөөд энэ талаар шүүгдэгч өөрөө ч бүх шатанд тайлбарлаж ирсэн. Одоогийн байдлаар шүүгдэгч удаан хугацаанд хоригдож, сэтгэл зүйн болон биеийн хувьд хүнд нөхцөлд байна. Эхийн хувьд би прокурорт хандан, хүүхдийнхээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж очсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгуулах зорилготой биш, зөвхөн бодит нөхцөл байдлыг ойлгуулж, шударга шийдвэр гаргуулах хүсэлт байсан.” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нар нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г-ад давуу байдал бий болгох зорилгоор, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх зорилгоор хяналтын прокурор А-гийн албан тушаал, бүрэн эрхийг нь ашиглуулах байдлаар хахууль өгөхийг санал болгосон үйлдэл гаргасан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Т-ын зүгээс тухайн захидалд ийм агуулга байгаагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан захидлын агуулгад “миний хүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч, эд зүйлсийг танд өгье, тээврийн хэрэгсэл, газрыг таны нэр дээр шилжүүлж өгье, хэрэв таалагдахгүй бол өөр машинаар сольж өгье” гэсэн утгатай санал илэрхийлэгдсэн нь тогтоогдож байна. Уг захидал нь бусад эд зүйлсийн хамт шуудангаар илгээгдсэн болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар батлагдсан. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зөв зүйлчилж, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Т-ыг ганцаараа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гуравдугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах Баянгол дүүргийн прокурорын газрын бичиг хэрэгт, “Баянгол дүүрэг 10 дугаар хороо, ЗН-ийн Т-т Т-аас 9Т-’’ "Баянгол дүүргийн прокурорын газар. Прокурор А-д” гэж хаягласан, Express mail service ЕЕ105085337 МN дугаартай шуудангийн бор дугтуйтай: Захидал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Г-ын ээж Т- 4 хуудас 7 нүүр, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийт 40 ширхэг, 800.000 төгрөг /найман зуун мянган төгрөг/, серийн дугаар: АG0813769, АР2830279, АI1204577, Q5315181, АL3727784, АL8601073, АI2400984, АI5466086, АL9813462, АМ1056294, АК5313423, АМ3966253, АI9104231, АI6765094, АМ1109674, АL9463342, АМ1897292, АМ2645008, АМ5173522, АК4759941, АК5334219, АI8847823, АМ3244419, АР2869765, АК1260438, АI7293518, АК2942186, АК8632088, АI7813631, АК8062477, АN8661510, АI7233512, АК4944965, АР0191658, АК6607717, АL1046693, АК4518067, АК2235572, АI8301234, АР0627547, 2025 оны 10 дугаар сарын 15-ны Ж-а Т- Хаан банкны МN49000Г-56 дугаартай харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга хуулбар хувь 1 хуудас 2 нүүр, “Honda fit shuttle-GP” маркийн GP 23060403 арлын дугаартай, Г- УБЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиар №УГ-9 дугаартай 1 ширхэг, Т.Г-ын охины гэх зургууд 1 хуудас 2 нүүр /зураг нийт 17/, Ж.Т-ын СVL2511930001004767 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа 476 дугаартай улсын бүртгэгчийн дардастай 1 хуудас, Ж-а О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь 1 хуудас, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар:0000111617 дугаартай хуулбар 1 хуудас 2 нүүр, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № ЗГ-20250805001579 дугаартай Зээлийн гэрээний хуулбар 1 хуудас 2 нүүр, Нийслэлийн тойргийн нотариатч Ч.О-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0937 дугаартай үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар хувь 1 хуудастай зэрэг эд зүйлсийг хүргүүлж,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А- хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2502 00628 0932 дугаартай “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/ эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн төрсөн хүүхдэдээ давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөг, бусад эд зүйл зэрэг хахууль өгөхийг санал болгосон,

үргэлжилсэн үйлдлээр өөрийн бэр болох Т.Г-тай гэмт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байран дотор эрүүгийн 2502006280932 дугаартай “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/, эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн төрсөн хүүхдэдээ давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.200.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

шүүгдэгч Т.Г-ыг Ж.Т-тай гэмт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байран дотор эрүүгийн 2502 00628 0932 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран Т- тоотод хамтран амьдрагч Г-ын төрсөн охин Н- /11 настай/ эмэгтэйг хуурч мэхлэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэргийн яллагдагч Т.Г-а болох өөрийн хамтран амьдрагчдаа давуу байдал бий болгох зорилгоор буюу түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, хяналтын прокурор М.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.200.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Т-, Т.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдгээрийн дээрх үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг нийтийн албанд томилогдох эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, бусдад хахууль өгөхийг санал болгосон Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 800.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж шүүгдэгч Ж.Т-д, “Honda fit shuttle-GP” маркийн GP 23060403 арлын дугаартай, Г- УБЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан захидал болон эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, үнэлж дүгнэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, үүнээс шалтгаалан хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г-ын хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар эсхүл таслан сэргийлэх арга хэмжээг солиулахаар тус гэмт хэргийг үйлдсэн эсэх, прокурорын газарт прокурор А-гийн нэр дээр шуудангаар ирүүлсэн захидалд хавсаргасан мөнгө, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарт заагдсан машин болон газар зэрэг эд зүйлсийг санал болгосон байхад энэ талаар шалгалгүй зөвхөн 800.000 төгрөг, бусад эд зүйл зэргийг хахууль өгөхийг санал болгосон гэж яллагдагчаар татах болон яллах дүгнэлтэд заасан нь үндэслэлгүй байх бөгөөд  эдгээр эд зүйлс нь ямар үнэлгээтэй, хэний өмчлөлийн эд зүйлс болох нь тодорхой бус, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн захидал болон хавсаргасан эд зүйлд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлэх ажиллагааг орхигдуулсан нь хэргийн жинхэнэ байдлыг тогтооход тодорхой бус нөхцөл байдлыг бий болгосон байна.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан прокурорт өгөхөөр амласан мөнгө болон өмчлөх эрх шилжүүлэх саналыг бодитоор үнэлж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлд хамаарч байна.

Учир нь, уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах буюу мөнгө, эд зүйл санал болгосноор төгсөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-ын талаарх зохицуулалтыг хэрэглэх эсэх асуудалд анхан шатны шүүх огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, 800.000 төгрөг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ямар үндэслэлээр шүүгдэгчид буцаан олгосон нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй асуудлаар үнэлэлт өгөх хууль зүйн боломжгүй болно.

Дээрх нөхцөл байдлууд нь хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх, эрүүгийн хуулийг нэг мөр, зөв хэрэглэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Т-, Т.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА

 

                                               ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

                                               ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ