Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/421

 

2026            04             09                                                                      2026/ДШМ/421

 

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Э.Э- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-д холбогдох 1909000000989 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овгийн Э-ийн Э-, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

урьд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, (РД:УХ Э-).

Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” төвөөр үйлчлүүлээд гарч явсан иргэн Б.С-ийн гар цүнхнээс Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.И-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Өргөө хороололд хохирогч А.Ч-ийн Самсунг эс-7 эджэ загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б-, Т.Б-, С.И- нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн талын зам дээрээс такси барихаар зогсож байсан хохирогч Ц.Т-г Т- УНА улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашинд суулгаж улмаар зорчиж явах үед нь Айпл брендийн макбүүк про ай-7 загварын зөөврийн компьютер, Адидас брэндийн цүнх, Самсунг галакси Коре адвансед загварын гар утас, хар өнгийн арьсан хэтэвч, Бийтс брэндийн чихэвч зэрэг 2.330.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга барьж хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан,

Мөн бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хотхоны 94 дүгээр байрны 2 дугаар орцны лифтэнд хохирогч А.А-ны эзэмшлийн Бор өнгийн арьсан түрийвч, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, Самсунг А5 гар утас, бэлэн мөнгө 500.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны картууд, Голомт банкны виза карт зэрэг нийт 1.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга барьж хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны урд талаас такси барихаар зогсож байсан хохирогч Ж.Б-ыг Т- УНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинд суулгаж никон Д-90 маркийн хар өнгийн зургийн аппарат, аппаратын хар өнгийн дээрээ шар өнгийн бичгээр Nikon гэсэн бичигтэй цүнх, Pisen брэндийн аппаратын цэнэглэгч, зургийн аппаратын 18х105 мм таталттай никон брэндийн линз, карт уншигч, хар өнгийн I рhоnе5 маркийн гар утас, өмсөж байсан хар өнгийн савхин куртик, хар саравчтай малгай, Голомт банкны карт зэрэг нийт 1.098.800 төгрөгийн үнэлгээтэй бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга барьж хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан, бусдад нийт 6.638.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Ч-тэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С- овгийн Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хянан харгалзсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 349 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн хохирлын дансанд тушаасан 610.000 төгрөгөөс хохирогч А.Ч-д 280.000 төгрөгийг, хохирогч Ц.Т-д 5.000 төгрөгийг, хохирогч А.А-нд 187.500 төгрөгийг, хохирогч Ж.Б-од 137.500 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн хохирлын дансанд тушаасан 3.000.000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Гомдлыг 2 агуулгаар гаргасан. Өршөөлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг тусгасан ба энэ зүйлийн 12.4-д “шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заасан. Нэг удаа гэдэг нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарч буй асуудлыг өршөөх зохицуулалт болохоос холбогдсон хэргийн нэг зүйл, заалтыг өршөөнө гэсэн ойлголт биш юм.

Шүүгдэгч Э.Э-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний дотор байгаагаас гадна мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд түүний үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь хамаарахгүй байгаа тул өршөөлийн хуульд хамааруулж өгнө үү.

Шүүгдэгч Э.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба энэ ялгаатай яллах дүгнэлт дээр мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Гэвч гэм бурууг хүлээлгэхдээ шүүх шүүгдэгчийн үгийн оновчтой хэлбэр, өөрийгөө илэрхийлэх байдлаар нь явцуу хүрээнд, гэм буруугаа хүлээгээгүй буюу зэвсэг хэрэглээгүй гэж мэтгэлцсэн гэсэн дүгнэлт өгсөн байх ба бодит байдал дээр зэвсэг хэрэглэсэн эсэх дээр биш нэг цаг хугацаанд нэг төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байхад ялгаатай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр маргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэн ялыг хөнгөрүүлэх үүрэг байхгүй боловч, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг.... нийгмийн .... байдал ...ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтын хүрээнд ашигтай байдлаар дүгнэлт хийж гэм буруугаа хүлээж байгаа, дахин хэрэг хийхгүй гэсэн шүүгдэгч Э.Э-ын гэм буруугаа хүлээн дүгнэсэн байдлыг хүлээн авах боломжтой байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг шууд утгаар нь үгчлэн тайлбарлаж, агуулга мөн чанарын хувьд, зөв дүгнэлт өгөөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай уялдуулж логик дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Э.Э- нь өөрийн үйлдсэн хэргийг шийдвэрлэхэд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд харин түүний гэмт хэргээ дүгнэж илэрхийлэхдээ илэрхий нотлогдсон, мөн маргаж буй асуудал дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөв тайлбарлан эрэглэж, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг дүгнэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дурдсан атал мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлах өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авахгүй байх хуулийн үндэслэлээ тайлбарлаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байтал харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Э.Э- нь тархины менингит өвчний улмаас сүрьеэ өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан, эрүүл мэндийн шалтгаантай, өрх толгойлсон ганц бие эцэг /эхнэр нь Солонгос улсад амьдардаг, Солонгос улсын иргэн, 2 настай хүүхэд нь Монгол улсад амьдардаг/, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Э.Э-д холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж, хүн бүрд хуулиар олгогдсон боломжийг олгон, хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан. Хувийн байдлын хувьд, 2 настай хүүтэй бөгөөд одоогоор хүү минь өвчтэй эхийн минь хамт байгаа. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид эх, хүүгийнхээ төлөө дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Хүүхдийн эх нь Солонгос улсын иргэн байдаг бөгөөд бид хоёр салсан. Хүүхдийн эх нь “Солонгос улсын хуулиар эцэг нь хүүхдээ өсгөх үүрэгтэй байдаг” гээд намайг визний хугацаа дуусаад Солонгос улсаас ирэхэд надад хүүг минь өгсөн” гэв.

Прокурор Б.Өнөбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн зүгээс 3 асуудлыг хөндөж байна. Нэгдүгээрт, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбарт энэхүү хууль нь нэг хүнд нэг л удаа үйлчилнэ, давхардаж үйлчлэх нь хууль ёсны зарчим хийгээд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн агуулга байдаг. Шүүгдэгч Э.Э-д урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 65 дугаартай шийтгэх тогтоолоор тэнсэх ялаар шийтгүүлсэн. Уг шийдвэрийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, өршөөсөн. Ингэснээр Э.Э-ын үлдэгдэл, үйлдэл холбогдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг дахин хэрэглэх боломжгүй нөхцөл байдалд үүссэн. Өөрөөр хэлбэл, эхний 65 дугаартай тогтоолоор хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн тул үүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудал яригдахгүй гэж ойлгож байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэх агуулгыг тайлбарлаж байна. 6 дугаар хавтаст хэрэгт шүүх хуралдааны явцыг бэхжүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Тэмдэглэлд шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүгдэгчийн эцсийн үг зэрэг бичигдсэн. Шүүгдэгч зэвсэгтэй байсан эсэх асуудлаар маргаж оролцдог. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, үл хэрэглэсэн гэдэг асуудал дээр маргаантай байгаа нь өөрөө үйлдэл дээр маргаж байгааг илэрхийлж байна гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийг хэрэглээгүй, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэг хэргийг 2 тусад нь салгаж, шүүх рүү шилжүүлсэн, ингэхдээ нэг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, нөгөө хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Энэ нь шүүгдэгч шүүхийн өмнө адил тэгш байх эрхийг хязгаарласан, хууль ёсны эрхийг зөрчсөн гэх агуулгыг тайлбарлаж байна. н.И-, н.Б-, н.Б- нарт холбогдох хэрэг одоо ч анхан шатны шүүх дээр байгаа. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо миний бие дэлгэрэнгүй тайлбарласан. Тухайн үед даргалагч шүүгч Б- өмгөөлөгчийн яриад буй зүйлчлэлийг 2 тусад нь шилжүүлсэн, ялгамжтай байдлаар хандсан гэдэг асуудал дээр хангалттай тодруулга хийж, мэтгэлцэх зарчмыг хангасан.

Хэрэг тусгаарласан шалтгаан нь мөрдөн байцаалтын шатад 4 хүнд холбогдох нэг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Нэг яллагдагч буюу Э.Э- Монгол Улсын хилээр гарсан буюу мөрдөн байцаалтын шатаас оргон зайлснаас улбаалж Э.Э-д холбогдох хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Нөгөө 3 Монгол Улсад буй яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатад 3 яллагдагчтай холбогдох хэрэг мөн адил нэг яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзсэн төлөвтэй байсан. Энэ цаг хугацаанд Интерполын улаан буланд зар мэдээнд Э.Э-ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, байршлыг тогтоож, монгол Улсад шувуу ажиллагааны хүрээнд шилжүүлэн авах ажиллагааг хийсэн. Улмаар Э.Э-д холбогдох хэргийг миний бие хянаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа хэргийн үйл баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн. Гэвч хэргийг бүхэлд нь хянаад үзэхэд, хохирогч нарын мэдүүлэг өөр хоорондоо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг 3 хохирогч дараах байдлаар мэдүүлжээ гэж дурдаад, үйл баримтын болоод хууль зүйн дүгнэлтийг хийгээд, тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг нэг мөр болгож, хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар хэрэг шийдвэрлэгдсэн. Үүнийг цохон тэмдэглэж, хэлмээр байна. Даргалагч шүүгчээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан үйлдлүүдийг тус тусад нь гэм буруутайд тооцож, байгааг юу гэж бодож байгаа талаар асуусан. Би үүнд өөрийн санаачилгаар хариулах нь зүйтэй байх. Эхний хохирогч н.Ч-ээс гар утсыг авсан үйлдлийг улсын яллагчийн зүгээс анх яллах дүгнэлт үйлдэж шилжүүлэхдээ залилах гэмт хэрэг гэж дүгнэж, шилжүүлсэн. Яагаад залилах гэмт хэрэг гэж үзсэн гэхээр дээрэмдэх гэмт хэрэг өөрөө хохирогчтой огт харилцаа холбоо үүсгэхгүйгээр эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтах үйлдлийг л хэлнэ. Гэтэл тухайн хэргийн хувьд хохирогч Ч-тэйдээ Э.Э- харилцаа үүсгэсэн байдаг. “...таны утсаар хүнтэй яриадахъя, та утсаа түр өгөөч гэхэд н.Ч- “...би утсаараа яриулах боломжгүй байна, нэгжгүй...” гэхэд шүүгдэгч “...та нэгжтэй л байсан шүү дээ, өгчих л дөө гэж хэлээд...” утсыг авч, бусадтай утсаар ярьж байгаа мэтээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, зугтах үйлдэл хийсэн байдаг. Энэ зугтах үйлдэл дээр бид дээрэмдэх гэмт хэрэг үү, залилах гэмт хэрэг үү гэдэг дээр төөрөгдөөд байгаа юм. Хохирогч н.Ч- гар утсаа өгөхдөө би энэ хүнд утсаар яриулаад буцаагаад авна гэдэг итгэл үнэмшилтэйгээр гар утсаа өгсөн. Гэтэл шүүгдэгч бодит байдалд гар утсаар ярих хэрэгцээ шаардлага байхгүй байж, хохирогчид хэрэгцээ шаардлага байгаа мэтээр тайлбарлаж, гар утсыг нь өөртөө авах, авсныхаа дараа буцааж өгөхгүй байх, зорилгоо гүйцэлдүүлэх зорилгоор гүйсэн үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, зүйлчлэлийг хүндрүүлэхийг надад даалгасан. Миний зүгээс захирамжийг заавал биелүүлэх үүрэгтэй тул үүргийнхээ дагуу биелүүлж, хэргийг шилжүүлсэн. Энэ агуулгаараа гэм буруутайд тооцсон. Үүн дээр нийтлэг давталт болон тусгай давталтыг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар ял оногдуулж буй нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хэрхэн, яаж, нөлөөлж байгаа вэ гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай. Мөн энэ агуулгын хүрээнд миний бие Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар санал илэрхийлээгүй гэдгийг давхар хэлье” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нарын хамтран  гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” төвөөр үйлчлүүлээд гарч явсан иргэн Б.С-ийн гар цүнхнээс Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.И-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Өргөө хороололд хохирогч А.Ч-ийн Самсунг эс-7 эджэ загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б-, Т.Б-, С.И- нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн талын зам дээрээс такси барихаар зогсож байсан хохирогч Ц.Т-г Т- УНА улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашинд суулгаж улмаар зорчиж явах үед нь Айпл брендийн макбүүк про ай-7 загварын зөөврийн компьютер, Адидас брэндийн цүнх, Самсунг галакси Коре адвансед загварын гар утас, хар өнгийн арьсан хэтэвч, Бийтс брэндийн чихэвч зэрэг 2.330.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэн авсан,

Мөн бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хотхоны 94 дүгээр байрны 2 дугаар орцны лифтэнд хохирогч А.А-ны эзэмшлийн Бор өнгийн арьсан түрийвч, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, Самсунг А5 гар утас, бэлэн мөнгө 500.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны картууд, Голомт банкны виза карт зэрэг нийт 1.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэн авсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны урд талаас такси барихаар зогсож байсан хохирогч Ж.Б-ыг Т- УНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинд суулгаж никон Д-90 маркийн хар өнгийн зургийн аппарат, аппаратын хар өнгийн дээрээ шар өнгийн бичгээр Nikon гэсэн бичигтэй цүнх, Pisen брэндийн аппаратын цэнэглэгч, зургийн аппаратын 18х105 мм таталттай никон брэндийн линз, карт уншигч, хар өнгийн I рhоnе5 маркийн гар утас, өмсөж байсан хар өнгийн савхин куртик, хар саравчтай малгай, Голомт банкны карт зэрэг нийт 1.098.800 төгрөгийн үнэлгээтэй бүхий эд хөрөнгүүдийг зэвсэг буюу цаасны хутга хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэн авч бусдад нийт 6.638.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Гэгээнтэн кино театрын хойно байрлах Виски хаус гэх газар найз нартайгаа сууцгаасан... явахаар болоод би явлаа гээд гарсан. Тэгээд зам дагуу гараа өргөж байгаад саарал өнгийн Chaser маркийн автомашинд суусан намайг суухад жолоочийн эсрэг талын суудал дээр 20 гаран насны залуу сууж байсан би таксинд суучхаад эхнэртэйгээ утсаар яриад явсан, явсан маршрут нь Энхтайваны гүүр даваад, 120 автобусны буудал, ЯА-гийн чиглэлтэй яваад Шинэ Өргөө хорооллын 605 дугаар байрны үүдэнд өөрийнхөө орцны өмнө буусан юм. Тэгтэл таксины жолооч 8000 төгрөг гарсан гэж хэлсэн ба би 8000 төгрөгийг нь өгчхөөд машинаас буугаад байж байтал жолоочийн хажуу талд сууж байсан нэг залуу машинаасаа бууж ирээд ахаа утсаараа нэг яриулчих гэж хэлэхээр нь би нэгжгүй гэж хэлтэл ээ та машин дотроо яриад байсан биз дээ гээд гуйгаад байхаар нь за дугаараа хэлчих гэтэл 8Б- гэсэн дугаар хэлээд би залгаад өгтөл миний утсыг авсан залуу шууд зугтаачихсан ба нөгөө машин мөн адил хөдлөөд явчихсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг харж чадаагүй юм...” гэх /1 хх 100-103/

хохирогч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед гараад Сүхбаатарын талбай руу алхсан, замдаа нэг газар хоол идсэн юм. Ингээд би Централ Таурын ертөнцийн зүгээр баруун талын зам дээрээс гар өргөж такси зогсоож суусан. Уг таксины урд талын 2 суудал дээр 24-25 орчим насны 2 залуу сууж байсан. Тэгээд би "Цирк руу явна" гэж хэлсэн. Тэгээд намайг суулгаад л тэр машин шууд огцом хурдлаад эхэлсэн. Би ч сэжиглээд байдал бишидсэнийг мэдсэн. Уг машин нь цахилгаан холбооны уулзвараар урагшаа эргээд драмын театрын хойд замаар баруун зүг явж хүнсний 50-р дэлгүүрээр урагшаагаа цирк рүү эргээд явсан. Энэ хугацаанд тэр 2 хүн юу ч яриагүй надаас ганцхан "чамд утас байна уу, нэг яриулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би "байхгүй" л гэж хэлсэн. Ингээд би циркийн хажуугийн орифлеймтэй байраар зүүн эргэх ёстой байтал тэдгээр хүмүүс зүүн эргэлгүй шууд чигээрээ явж нарны зам руу орсон. Яг орифлеймын ойролцоо ирж байхад гэнэт багажаас шууд миний сууж байсан суудал руу 2 залуу шууд гараад ирсэн. Тэгснээ намайг шууд боогоод куртикээр минь миний толгойг бүтээгээд байсан. Хаашаа явж байгаа замыг харуулахгүй гэж л тэгсэн байх гэж би бодож байна. Тэгээд тэр машин шууд нарны замаар хурдтай давхиад 10-р хорооллын “Хермес” төвөөр хойшоогоо эргээд 10-р хорооллын замын хойд талын туслах замаар орж яваад нэг “Хаан” банкны АТМ дээр зогссон. Энэ хугацаандаа намайг тасралтгүй зодсоор л байсан. 10-р хорооллын АТМ дээр ирэхэд тэр залуучууд ер нь миний эд зүйлсийг аваад дуусчихсан байсан. Арын суудал дээр миний 2 талд сууж байсан залуучууд нь миний эд зүйлсийг аваад урагш нь өгч байсан. Тэгснээ урд жолоочийн хажууд сууж байсан залуу надаас “картанд чинь мөнгө байгаа юм уу” гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надаас картын нууц үгийг хүчээр хэлүүлээд гарч миний картыг шалгачхаад буцаад ороод ирсэн. Тухайн үед угаасаа миний картад мөнгө байгаагүй юм. Надаас уг залуучууд Масbоок Рго 1-7 маркийн 13 инчийн саарал өнгийн зөөврийн компьютер, би зөөврийн компьютероо улаан Адидас брэндийн цүнхэнд хийчихсэн байсан. Samsung Galaxy Core Advance маркийн хар саарал өнгийн гар утас, түрийвч дотор нь байсан 10.000 орчим төгрөг, Веаts-ийн чихэвч зэргийг дээрэмдэж авсан. Ингээд тэр залуучууд намайг “Чамайг хаа нэгтээ одоо буулгана, чамд таксины мөнгөө өгөөд явуулна, чамайг 70 давхар руу авч явна" гэх мэт зүйл ярьж байсан. Ингээд тэр чигээрээ давхисаар байгаад намайг 1-р хорооллын хойд талд байрлах 34-р байрны эсрэг талд байрлах дэнж рүү нэг худгийг ойролцоо буулгасан. Буулгахдаа тэр залуучууд миний толгойг мөн куртикээр бүтээсэн юм. Ингээд буулгаад “за чи дээшээ гүй, пизда минь” гэж хэлэхээр нь би айсандаа заасан зүг рүү нь гүйсэн. Би тэдгээр залуучуудын автомашины дугаарыг нь санахгүй байна. Харж чадаагүй. Ямар ч байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин байсан. Ингээд л би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Миний биед хамар цохиулаад гэмтсэн, цээж элэг хэсгээр хөндүүрлэж өвдөж байна, арын суудал дээр миний 2 талд сууж байсан 2 залуу л намайг голдоо оруулж байгаад зодож эхэлсэн. Жолоо барьж байсан залуу нь гартаа цаасны хутга барьсан байсан ба уг хутгаараа намайг тулгаж айлгаж байсан. Жолоочийн хажууд суусан залуу нь ер нь бол надаас дээрэмдсэн эд зүйлсийг цуглуулж байсан...Урд 2 суудал дээр явж байсан залуучууд хоёулаа саравчтай малгайтай байсан. Жолоо барьж явсан залуу нь бор өнгийн саравчтай малгай бор өнгийн гадуур хувцастай, жолоочийн хажууд сууж байсан залуу нь хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн гадуур хувцастай байсан. Арын суудалд миний баруун талд сууж байсан залуу туранхай, нүүрэндээ маск зүүсэн байсан. Зүүн талд сууж байсан залуу нь би анзаараагүй ээ. Би одоо харвал танина. ...хутгаараа зүгээр л айлгаж сүрдүүлж байсан...” гэх /1 хх 39-40/,

хохирогч А.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 2 дугаар хороо Мишээл хотхоны 94 дүгээр байранд байх дүү А-гийнд очиж пиво уухаар орой 22 цагийн үед ганцаараа очоод А-гийн хэдэн шил пиво уучхаад А-гийн гэрээс ганцаараа гадагшаа гарч хүүхдийн зуугийн орчимд Чоко гэх баарны газарт ганцаараа пиво ууж байгаад шөнийн 01 цагийн үед тэндээсээ гарч такси бариад 19-ийн үйлчилгээний төвийн гадна ирээд АТМ орж бэлнээр 30 мянган төгрөг аваад буцаад дүүгийнхээ гадна хүргүүлэн буугаад орц руу орох үед гадаа нь үл таних юүдэнтэй малгайтай залуу зогсож байхаар нь би дотогшоо орц руу ороход мөн үл таних юүдэнтэй малгайтай 2 залуу зогсож байсан би шууд лифтэнд суухад араас нөгөө 3 залуу шахаж орж ирээд бүх юмаа өгөөдөх гээд нэг залуу нь миний хоолойд жижиг тонгорог шиг маягийн хутга тулгахаар нь би айсандаа цүнхэндээ бор өнгийн арьсан түрийвчээ гаргаад өгсөн, мөн гар утсаа гаргаж өгсөн...тэр үед лифт 6 давхарт зогсох үед дээрх залуучууд намайг буугаад дээшээ гүй гэж хэлэхээр нь буугаад дээшээ гараад 7 давхрын лифтийг хөшөөгөөд гацаагаад дүү болох А-г дуудаад доошоо бууж харахад 1 давхрын лифтний хаалга хөшиж эвдэн онгойлгоод гараад явсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...22-27 насны нэг залуу нь 160-170 орчим см өндөртэй гурвуулаа бараан өнгийн юүдэнтэй малгайгаа өмссөн залуучууд байсан...” гэх /1 хх 172-173/,

хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 04 сарын 18-ны шөнийн 01 цаг 50 минутад Гэрлэх ёслолын ордны харалдаа урд талд замын хойд талд такси барих гээд зогсож байтал нөгөө талын урсгалд баруунаасаа зүүн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин намайг өнгөрөөд буцаж зам дээр эргээд намайг авсан. Би машин дотор суугаад хороолол орно гэж хэлсэн. Машин дотор урд талын суудал дээр 2 залуу байсан. Жолооч нь бага зэрэг биерхүү саравчтай малгайтай улаан хүрэн өнгийн цамцтай байсан. Жолоочийн хажуу талд сууж байсан залуу нь саравчтай малгайтай, цагаан алаг пүүзтэй хар өнгийн нимгэн куртиктэй байсан. Тэндээсээ яваад чигээрээ явж Хүүхдийн ордны хойд талаар баруун гар тийш эргэж чигээрээ яваад зүүн гар тийш эргэж Төв шуудангийн урдуур явсан. Чигээрээ баруун зүгт явж байгаад цэцэг төв өнгөрөөд явж байтал ард хүн байгаа юм шиг санагдахаар нь эргээд хартал машины арын тээшний хэсэгт 2 залуу байсан. Тэр 2 залуу дээшээ өндийгөөд баруун талд нь сууж байсан залуу хутга гаргаж ирээд намайг ална шүү чимээгүй байгаарай гэхээр нь цонхоо онгойлгоод туслаарай гэж орилсон. Тэгсэн цонх өөрөө хаагдаад намайг тэр 4 чимээгүй байхгүй бол ална шүү гэж хэлсэн. Тэндээсээ намайг доошоо тонгойлгоод дээгүүр нимгэн куртикээр ороогоод явсан. Тэр хэд байгаа юмаа өг гээд байхаар нь би өгөхгүй гээд эсэргүүцсэн боловч намайг тонгойсны дараа миний нуруу хэсэг рүү тал талаас цохиод байсан. Тэд нар надад байсан никон Д-90 маркийн хар өнгийн зургийн аппарат, зургийн аппаратын 18х105мм таталттай никон брэндийн линз, аппаратын хар өнгийн дээрээ шар өнгийн бичгээр Nikon гэсэн бичигтэй цүнх, Pisen брэндийн аппаратын цэнэглэгч, карт уншигч, хар өнгийн I рhone5 маркийн гар утас, өмсөж байсан хар өнгийн савхин куртик, хар саравчтай малгай, бэлэн 180.000 төгрөг, Голомт банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж авсан. ... машинаас буулгахдаа хөлийг хар өнгийн уяагаар уяад толгойд нөгөө куртикээ толгой хэсгээр уяад миний гарыг хүлсэн. Тэндээ намайг орхиод яваад өгсөн. Би ноцолдож байгаад хүлээсээ тайлаад харсан чинь харанхуй газарт хоосон хашаан дотор байсан. ...миний биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн үед хэд хэдэн удаа нуруу руу цохисон боловч одоо биеийн байдал зүгээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... ” гэх /2 хх 37-38/,

хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим найз Д-гийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл плаза 3 давхарт Маат нэртэй газар орж виски ууж суусан. Тэгээд уугаад байж байтал манай найзын найз залуу Гэрлээ нь авахаар ирсэн. Тэгээд бид хэд гараад такси бариад Замын цагдаагийн газрын эсрэг талын шинэ тэрэг плаза тийшээ манай гэр лүү явсан. Тэнд очоод би таксины мөнгө өгөх гээд цүнхээ үзэхэд миний гар утас алга болсон байсан Миний алдсан гар утас бүрэн бүтэн байна. Би хүлээж авлаа...” гэх /4 хх 9-11/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би урьд нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөв ярьсан. Тухайн үед хамт ажиллаж байсан Ч- надад зарсан. Эхлээд Ч- надад тэр Аррlе macкbоок рго маркийг зөөврийн компьютерыг үзүүлээд паспортаа мартчихсан, чи янзалж өгч чадах уу гэж асуусан. Би үзээд форматалж өгсөн. Тэгтэл зарна гэсэн. Тэгээд би авах болоод авсан юм. Сүүлд нь цагдаад хураалгаад гэмт хэргийн зА-р олсон эд зүйл гэдгийг нь мэдсэн. Би Ч-аас асуусан чинь Э- гэх хүнээс авсан, хулгайн эд зүйл гэж мэдсэнгүй авчхаж" гэсэн. Найз чинь юм уу гэж асуусан чинь үгүй л гэж байна лээ. Тэгээд өнгөрсөн...” гэх /1 хх 44-45/,

гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрөө Китчин ойл тавилгын компанид хүргэлт угсралтын жолоочоор ажилладаг ба би өөрөө хувийн Т- УНА улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашин байдаг, уг автомашин нь манай эхнэрийн нэр дээр байдаг юм. Уг машиныг 4 сард манай таньдаг дүү Б- нь надаас гуйгаад өөрийнх нь машины мотор эвдэрчихсэн учир оройн цагаар халтуурт яваад өглөө авчирч өгдөг байсан өгөхдөө надад 20-30 мянган төгрөгийг өгдөг байсан учир би автомашинаа оройн цагаар Б-т өгөөд явуулдаг байсан ба өглөө намайг ажилд явахын өмнө машиныг авчраад өгчихдөг байсан...” гэх /1 хх 54-57/,

гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны 02 цаг 40 орчим минутын үед би найз охин О-гийн хамтаар хойноосоо урагшаа Хан-Уул дүүрэг чиглээд нарны гүүр даваад шатаар буугаад гүүрний доод хэсэгт алхаад явж байхад машин зам дээр бор өнгийн түрүүвч байхаар нь олоод дотор нь юу байна гээд харахад 2 хүний иргэний үнэмлэх, А-н гэх хүний жолооны үнэмлэх, мөн А-н гэх хүний нэрийн хуудаснууд, 3 ширхэг зоосон мөнгө, дээрх хүний эмэгтэй хүнтэй авхуулсан жижиг зураг, бас нэг хүний нэрийн хуудас зэрэг эд зүйлүүд байхаар нь аваад нэрийн хуудсан дээр байсан утасны дугаараар нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь 2 хоногийн дараа дахин дээрх дугаар луу залгахад утсаа аваад авчраад өгөх боломж байна уу гэхээр нь би аваачиж өгөөд шагналд нь 20.000 төгрөг надад өгсөн... Түрүүвчинд банкны карт, мөнгө, төгрөг байгаагүй, түрүүвч замын голд зам дээр байсан...” гэх /1 хх 178/,

гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2013 оноос хойш Монтел төв дээр гар утас засварын лангуу ажиллуулж байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчим үл таних 20 орчим настай туранхай биетэй өндөр нуруутай залуу орж ирээд хар өнгөтэй Iphone 5 гар утас гаргаж ирээд энэ утсыг сэлбэгт авах уу манай найзын эвдэрхий утас байгаа юм гэж хэлэхээр нь асаах гэж үзэхэд цэнэг дууссан гэсэн дүрс гарч байхаар нь дэлгэцийг нь өөр утсанд сэлбэгт ашиглаж болох юм байна гэж бодоод 20,000 төгрөгөөр авсан...” гэх /1 хх 51, 61/,

гэрч Ө.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүхдийн 100 орчим явж байгаад Э- гэдэг дүүтэйгээ таарсан. Тэгээд таксинд хүн авах гээд зогсож байтал Э- нэг эгч дагуулаад гараад ирсэн, надад нэг гар утас өгөөд аваад байж бай гэсэн тэгэхээр нь аваад байж байтал буцаж ирээд надаас өгсөн гар утсаа авсан...” гэх /5 хх 15/ шүүгдэгч Э.Э-ын “...Би гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж байгаагүй. Би тийм зүйл гаргаж байгаагүй. Ерөнхийдөө машины хойно багажинд байж байдаг хүч нэмэгдүүлэх зорилгоор дуудсан үед нь гарч ирдэг байсан. Тийм цаасны хутга, бор хутга шиг зүйл гаргаж байхыг хараагүй. Би Б-, Б- нарын хамт лифтэнд хохирогчийн хамт суугаад Б- гар утсаа өг гэж булааж аваад хохирогч лифтийг зогсоох үед бид 3 хаалгыг нээж гарч зугтаасан. Тухайн үед зэвсгийн чанартай зүйл байгаагүй. Цаг хугацаа богинохон байсан учраас хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Тухайн үед би Б-тай хамт багажинд байсан. Тэгээд И-ыг дуудахад нь бид хоёр гарч ирж харагддаг байсан. Тухайн үед би И-тай хамт такси үйлчилгээнд явж байхад хохирогч Т- нь үйлчлүүлээд төлбөрөө төлөөд буусны дараа И- нь намайг буугаад хохирогчоос утсаар яръя гээд утсыг нь гуйгаад авчих гэсэн тэгээд би буугаад хохирогчоос утсаараа яриулаач гэж гуйж аваад машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн. Тухайн үед И-, Б-, Б- нарын хамт явж байсан. Тэгээд таксинд хүн суух үед Б- бид хоёр багажинд нуугдсан байсан. Урьдаас бид хоёрыг дуудах үед нь бид хоёр босож суугаад эд зүйлийг нь Б- авдаг байсан. Энэ үед зэвсгийн чанартай зүйл хэрэглэх боломж байгаагүй. Тухайн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг барагдуулсан байгаа. Тухайн үед буруу зүйл хийж байсан болохоор хохирол төлбөрийг барагдуулна. Би одоо монголд ээж дүү хүүхдийн хамт байгаа. 2 жилийн өмнө хойд аав хорт хавдраар нас барсан. Би эхнэртэйгээ жаахан таарамжгүй харилцаатай байгаа учир нь эхнэрийн ар гэр нь намайг гэмт хэрэг үйлдэж байсныг мэдсэн мөн миний өмнөх гэрлэлтийг нуусан байсныг мэдсэн гэтэл шувуу ажиллагаагаар баригдаад миний хувийн амьдрал хүндэрсэн. Тэгсэн эхнэр Г- нь гэмт хэрэг үйлдсэн учраас цаашид виз сунгахгүй солонгос улсад амьдрах боломжгүй байна. Чамайг хэзээ ирэхийг би мэдэхгүй би залуу хүн учраас амьдралаа бодлоо гээд чи хүүхдээ аваад яваа гэсэн манай улсын хуулиар бол эцэг талдаа үүрэг хүлээж явдаг гээд үлдсэн. Би одоо миний хүүхэд эмээ О- дээр байгаа. Ээж маань зүрхний өвчтэй учраас хүүхдийг удаан харах боломжгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг барагдуулна. Би одоо ганцаараа биш миний хүүхэд ой 3 сартай, цаашид үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж амьдА-ар байна...” гэх /5 хх 180-181/,мэдүүлгүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 95-96/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-22/.

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 хх 35-37/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн “...Самсунг Эс 7 эджи гар утас 560.000 төгрөг...” гэх тайлан /1 хх 117-118/,

Тод хөрөнгийн үнэлгээний “...Масbоок Рго 1-7 маркийн 13 инчийн саарал өнгийн зөөврийн компьютер 2.000.000 төгрөг, компьютерын цүнх 80.000 төгрөг, Samsung Galaxy Core Advance маркийн хар саарал өнгийн гар утас 40.000 төгрөг, түрийвч 10.000 төгрөг, бэлэн мөнгө 10.000 төгрөг, Веаts-ийн чихэвч 200.000 төгрөг нийт 2.330.000 төгрөг...” гэх тайлан /1 хх 68/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/336 дугаартай гарын мөрний шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд тэнцэх №3 дугаартай гарын мөр нь санд МN0О-86 дугаараар бүртгэгдсэн Б- овогтой Б- Б- зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх 182-186/,

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Бор өнгийн арьсан түрийвч 40.000 төгрөг, иргэний үнэмлэх 120.000 төгрөг, жолоочийн үнэмлэх 25.000 төгрөг, Самсунг А5 гар утас 450.000 төгрөг, бэлэн мөнгө 500.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны карт 90.000 төгрөг, Голомт банкны виза карт 25.000 төгрөг нийт 1.250.000 төгрөг...” гэх тайлан /1 хх 188-190/,

Дамно хөрөнгийн үнэлгээний “...никон Д-90 маркийн хар өнгийн зургийн аппарат, аппаратын хар өнгийн дээрээ шар өнгийн бичгээр Nikon гэсэн бичигтэй цүнх, Рisen брэндийн аппаратын цэнэглэгч 582,000 төгрөг, зургийн аппаратын 18х105мм таталттай никон брэндийн линз 228,600 төгрөг, карт уншигч 7200 төгрөг, хар өнгийн Iрhоne 5 маркийн гар утас 138,000 төгрөг, өмсөж байсан хар өнгийн савхин куртик 132,000 төгрөг, хар саравчтай малгай 6000 төгрөг, Голомт банкны карт 5000 төгрөг...” гэх тайлан /2 хх 214-215/,

Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /5 хх 138-139/,

Эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 хх 28-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хА-ралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э- нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусадтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан, эсхүл нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас  “... Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх  талаар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж заасан.

Шүүгдэгч Э.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзан байх бөгөөд уг хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний дотор байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хА-руулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хА-рахгүй боловч уг гэмт хэргийг үйлдэж шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт хуульчилжээ.

Нэгэнт хорих ял оногдуулсан тохиолдолд тухайн ялыг зөвхөн зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн дүйцүүлэн солихоор байгаа тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тус бүр 06 сарын зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж, нийт эдлэх ялын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч оногдуулж байгаа ялыг сонгож хэрэглэхдээ хөнгөрүүлсэн ялыг хэрэглэж уг ялыг хорих ялд нэмж нэгтгэн шийдвэрлэх нь  хууль хэрэглээний хувьд зүйтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гүйцэтгэгч, хамтран оролцогч нарын үйлдэл оролцоог харгалзан оногдуулах ялыг сонгож хэрэглэдэг бөгөөд шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 04 дүгээр сарын 4-ны өдрөөс 5-ны өдөр шилжих шөнө хохирогч А.Ч-ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх хэрэгт С.И-тай бүлэглэн оролцсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлаагүй,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлаагүй орхигдуулсан байх тул үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  “...хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд шүүгдэгч Э.Э- нь урьд нь 2016 оны 12 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгтээ 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлээд уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан бөгөөд уг хугацаа өнгөрөөгүй байхад  дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад саад учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргосон,  түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй зэрэг  нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-ын бусадтай бүлэглэн хохирогч А.Ч-ийн эд зүйлийг дээрэмдсэн, мөн бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэн хохирогч Ц.Т-, А.А-н, Ж.Б- нарыг дээрэмдсэн үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн байх ба Эрүүгийн эрх зүйн онолд нийлмэл гэмт хэргийг нэг удаагийн үйлдэлтэй, хэд хэдэн үйлдэлтэй гэж ангилан авч үздэг. Нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг санаа зорилгод хүрэхийн тулд хийсэн нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр, түүнээс дээш эрх ашигт халдаж үйлдсэн гэмт хэргийг, хэд хэдэн удаагийн үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлээр дараалуулан үйлдсэнийг ойлгох бөгөөд энэ агуулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Харин шүүгдэгч Э.Э-ын  өөр өөр цаг хугацаанд, тусдаа эхлэл төгсгөлтэй,  цаг хугацаа болон халдлагын зүйл, обьектийн хувьд өөр өөр байх тул шүүхээс шүүгдэгч Э.Э-ын бусадтай бүлэглэн хохирогч А.Ч-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн үйлдлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин бусадтай бүлэглэн хохирогч Ц.Т-, А.А-н, Ж.Б- нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш шүүгдэгч Э.Э-ын өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 108 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

Хэрэгт шүүгдэгч Э.Э-ын хүүхэдтэй холбоотой бичиг баримт авагдаагүй бөгөөд уг асуудлыг заавал эрүүгийн уг хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэхгүйгээр хүүхдийн бичиг баримт байдаг бол асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг харьяалах Засаг даргад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй болохыг,  

Шүүх хэргийг 2025 оны  12 сарын 22-ны өдөр шийдвэрлэж 2025/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчид 2026 оны 02 сарын 06-ны өдөр, түүний өмгөөлөгч нарт 2026 оны 02 сарын 23-ны өдөр гардуулсан байгааг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Ч-тэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг, “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд...” гэж,

2 дахь заалтад “... Шүүгдэгч Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“... Шүүгдэгч Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг, “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 06 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Э-ын биечлэн эдлэх нийт хорих ялыг 06 /зургаа/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон нийт 108 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Т.АЛТАНТУЯА

 

 

                        ШҮҮГЧ                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР