| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/14060/И |
| Дугаар | 197/ШШ2026/02541 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* /регистрийн дугаар: *******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,, тоот хаягт оршин суух /регистрийн дугаар: /-д холбогдох
“Гэм хорын хохиролд 3,068,036 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан “Гэм хорын хохиролд 3.068.036 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг ээр солих хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 194/ШЗ2026/05563 дугаар захирамжаар хангажээ. / хх 58-62/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ: хүү нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн суралцдаг 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглож байх үедээ тус зааланд тоглож байсан тэй мөргөлдсөн. Насанд хүрээгүй Цэлмэг нь насанд хүрээгүй хохирогч Баяржавхланг гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Болгоомжгүй үйлдлийн улмаас биед нь ямар ямар гэмтэл учирсан бэ гэвэл хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцралт үүссэний улмаас нь Асралт мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын таславчны хагалгаанд орсон. Хагалгаатай холбоотойгоор хэвтэн эмчлүүлээд эмчилгээ хийлгэсэн гэж 3.068.036 төгрөгийг гаргуулахаар шаардсан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Тухайн сургуульд энэ хоёр хүүхэд тэмцээнд оролцоод хоорондоо мөргөлдсөн. Энийг бол цагдаа, прокурор нь шалгаад хэрэг үүсэхээс татгалзаж хаасан. ийн болгоомжгүй үйлдэл гэж байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг болгоомжгүй гэж хэлэхгүй, би энийг санамсаргүй үйлдэл гэж үзэж байна, тэмцээнд тоглож байгаа, орж байгаа хүүхдүүд тэмцээн гэдэг утгаар тэмцэлдэх түрүүлэхийг бодно.Тэгэхээр болгоомжилж байна гээд гүйхгүй байж болохгүй, болгоомжилж байна гээд бөмбөгний араас явахгүй байна гэж байхгүй. Хүүхэд хөнгөн гэмтэл аваад эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна, тэрэн дээр маргахгүй, гэмтэл учирсан байдлыг тогтоосон. Баяржавхлан гээд хүүхэд миний дагзны араас мөргөсөн гэж манай хүүхэд хэлсэн, манай хүүхэд ч гэсэн эмнэлэгт үзүүлэхэд картан дээр бичсэн зүйлд бол толгойны ар дагз хавдсан байна, толгой өвдөөд байна гээд тархины доргилттой байна, толгойны зургийг нь авхуулаарай гэж эм бичиж өгсөн хэмээн маргав.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбраар: 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд насанд хүрээгүй , нар оролцон тоглож байхдаа хоорондоо мөргөлдсөний улмаас гийн бие махбодид нь хөнгөн хохирол буюу хамар ясны хугарал,таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хариуцагч нь уг хөнгөн зэргийн гэмтэл учруулахдаа хохирогчид гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан үйл баримт нотлогддог. /хх 12-13,28-29 /
2.1.Тухайлбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2786 дугаар тогтоолоор...иргэн гаас гаргасан бүртгэлийн 3754 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч шалгаад, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган прокурорт ирүүлснийг 2025.05.16-нд хүлээ авч хянаад ОЛСОН...материалд авагдсан баримтуудаар хууль зүйн дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч нь 2025.04.26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 6 дугаар сургуулийн спорт зааланд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа насанд хүрээгүй гэрч тэй мөргөлдсөн үйл баримт тогтоогджээ.
Насанд хүрээгүй хохирогч гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.05.05-ны өдрийн ЕГ0725/6153 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй гэрч , насанд хүрээгүй хохирогч нар нь сагсан бөмбөг тоглох үеэрээ хоорондоо мөргөлдсөний улмаас насанд хүрээгүй, хохирогч гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь”хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжгүй байна.
Учир нь насанд хүрээгүй гэрч нь насанд хүрээгүй хохирогч г гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэлээ...Иймд гаас гаргасан бүртгэлийн 3754 дугаартай гэмт хэргийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэлээ. Харин насанд хүрээгүй нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ. / хх 28-29/
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ” Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэж,
497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “ Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө “ гэж,
энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
3.1. Түүнчлэн хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүсэх боловч гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх байна.
4.Иймд нэхэмжлэгч талын “насанд хүрээгүй Цэлмэг нь насанд хүрээгүй хохирогч Баяржавхланг гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу хамар ясны хугарал,таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын таславчны хагалгаанд орж зардал гарсан “ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд насанд хүрээгүй гэрч нь насанд хүрээгүй хохирогч г гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулжээ.
5. Хариуцагч талаас “Тухайн сургуульд энэ хоёр хүүхэд тэмцээнд оролцоод хоорондоо мөргөлдсөн. Энийг бол цагдаа, прокурор нь шалгаад хэрэг үүсэхээс татгалзаж хаасан. Хүүхэд хөнгөн гэмтэл аваад эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна, тэрэн дээр маргахгүй, гэмтэл учирсан байдлыг тогтоосон хэмээн тайлбарласан ба хохирогч гийн биед нь хөнгөн гэмтэл учирсан, үүний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын таславчны хагалгаанд орсон талаар маргаагүй болно.
5.1. Харин тэмцээнд тоглож байгаа, орж байгаа хүүхдүүд тэмцээн гэдэг утгаар тэмцэлдэх түрүүлэхийг бодно. Тэгэхээр болгоомжилж байна гээд гүйхгүй байж болохгүй, болгоомжилж байна гээд бөмбөгний араас явахгүй байна гэж байхгүй, энийг санамсаргүй үйлдэл гэж үзнэ. Прокурор нь ийг баттай гэм буруутай гэж тогтоон нотолсон юм байхгүй. Манай хүүхдийг тэмцээний явцад мөргөлдсөн байна, хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн, Баяржавхлан гээд хүүхэд миний дагзны араас мөргөсөн гэж манай хүүхэд хэлсэн, манай хүүхэд ч гэсэн эмнэлэгт эмнэлэгт үзүүлэхэд картан дээр бичсэн зүйлд толгойны ар дагз хавдсан байна, толгой өвдөөд байна гэх, тархины доргилттой байна, толгойны зургийг нь авхуулаарай гэж эм бичиж өгсөн гэжээ.
5.2. Цагдаагийн байгууллагад гаас гаргасан бүртгэлийн 3754 дугаартай гэмт хэргийн гомдолыг шалгах явцад хариуцагч нь насанд хүрээгүй тул түүний эцэг, эх нь оролцож байсан тухайд талууд тайлбарладаг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2786 дугаар тогтоолд хариуцагч талаас хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, мөн амбулаториор эмчлүүлэгч ийн картанд: эмчийн...толгойн ард баруун дагзны хэсэгт хавдсан, тархины өнгөц доргилт, хөдөлгөөн хязгаарлах гэж бичсэн нь насанд хүрээгүй г насанд хүрээгүй ийн араас нь мөргөсөн гэх үйл баримтыг нотлохгүй тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй юм.
6.Түүнчлэн хариуцагч талаас “сургуулийн зааланд тоглож байсан, сургуулийн зааланд камер байдаг, үүнийг шүүж үзсэн үү, энийг яаж нотолсон юм бэ, хамар амандаа цохиулсан бол наад зах нь цус гарна, сургуулийн эмч үзсэн байна, сургуулийн эмчид үзүүлсэн үү, үзүүлсэн баримт байна уу, хавтаст хэрэгт байхгүй “ гэж тайлбарладаг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт гаргаагүй.
7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь насанд хүрээгүй болох нь нотлогдож байгаа тул эх нь хүүхдийнхээ эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас хагалгаанд орсон, эмчлүүлэхэд гарсан зардлыг хуульд зааснаар шаардах эрхтэй.
8.Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 194/ШЗ2026/05563 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч ыг ээр солих хүсэлт гаргасныг хангасан ба тэрээр насанд хүрсэн байна. / хх 58-62/
9. Хариуцагч нь насанд хүрээгүй байхдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч гийн биед нь халдаагүй харин болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан буюу эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь нотлогдсон тул тэрээр хагалгаанд орсон, эмчлүүлэхэд гарсан зардал болох 3,068,036 хариуцан төлөх үүрэгтэй.
9.1.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, хариуцагч талаас татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
10. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,040 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ээс 3,068,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,040 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 64,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.