| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/39116/И |
| Дугаар | 197/ШШ2026/05747 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2026/05747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,18 байрны 17 тоотод оршин суух,*******,
*******,*******,*******,*******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын газарт холбогдох
“Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр,, нарийн бичгийн дарга Б.Төрболдыг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас: “ Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 сарын 21-нд гаргасан Ш-109 тоот үнэлгээ нь зах зээлийн ханшаас 50%-аар доогуур үнэлсэн.Зах зээлийн үнэлгээгээр 400,, гаруй төгрөгийн үнэлгээтэй. Тоног төхөөрөмжийг бетоноор суурилуулсанг үнэлгээчин харгалзаж үзээгүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн хэмээн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Би тухайн үед үл хөдлөх эд хөрөнгөн дээр биечлэн очиж битүүмжилэн хураасан. Зоорын давхарт ямар ч үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа тоног төхөөрөмж байхгүй байсан. Шинжээчийн үнэлгээний тайлан дээр ямар нэгэн тоног төхөөрөмж байгаа талаар дурдаагүй, зураг авч хавсаргасан байгаа. Төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгөө зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж байгаа боловч хэрэгт баримт байхгүй.Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 11 сарын 04-ны өдрөөс 2025 оны 12 сарын 04-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргасан тул хугацааг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбраар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/03264 дугаар захирамжаар Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Нановүүл ХХК, ,, нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 383,,,36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн ба шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/20611 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн 192/ГХ2025/02241тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов. / хх 20- 27 /
3.Шүүхээс 02241 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 04-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан барьцаа хөрөнгө болох:
3.1. төлбөр төлөгч ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,,,, 211 м.кв талбайтай,, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081559 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагааг гүйцэтгэн хуульд заасан ажиллагаа явуулжээ./28-44 /
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт ”Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-д шинжээчээр үнэлүүлэх талаар зохицуулжээ.
4.1.Талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох 2025 оны 10 дугаар сарын 13-нд 10/187 тоот тогтоолоор төлбөр төлөгч ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ,,, 211 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Виннэрвэй Үнэлгээ“ ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлтээ 2025.10.25-ны дотор ирүүлэх хугацаа тогтоосны дагуу зах зээлийн үнэлгээг 285,, / хоёр зуун наян таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр үнэлэн тайланг 2025.10.21- гаргаж 10.28-нд ирүүлсэн байна. /хх 45-49/
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болох... 211 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 285,, төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2025.10.28-нд 04-182/25197 тоот мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч талаас маргаагүй. / хх73/
6. Нэхэмжлэгч талаас: зах зээлийн ханшаас 50%-аар доогуур үнэлсэн. Зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа талаар ремаксаас харсан,,, гаруй төгрөгийн үнэлгээтэй.Тоног төхөөрөмжийг бетоноор суурилуулсанг үнэлгээчин харгалзаж үзээгүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн гэжээ.
6.1.“Виннэрвэй Үнэлгээ“ ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу үнэлгээ хийсэн байх бөгөөд үнэлгээний тайлангаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн, олон улсын болон үндэсний стандарт,,,, энэ талаар үнэлгээний тайланд тусгасан бөгөөд төлбөр төлөгч ын... 211 м.кв талбайтай, объектын бодит зургууд хавсаргасан, тухайн объектод оёдлын машин болон бетонд сууриулуулсан ноос ноолуур үйлдвэрлэх тоног төхөөрөмж байхгүй болох нь тогтоогдов./ хх 63-64/
Мөн тухайн байршилд зоорийн давхарын үйлчилгээний зориулалтай объектыг 400,, төгрөгөөр зарагдаж байгааг зарын сайтаас харсан гэсэн атал үүнтэй холбоотой баримтуудыг ирүүлэн нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.
7. Түүнчлэн төлбөр төлөгч аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөө бие даан борлуулах хүсэлт гаргасныг...2025 оны 11 сарын 13-нд хангаж, 2025 оны 11 сарын 04-ны өдрөөс 2025 оны 12 сарын 04-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд худалдан борлуулах хугацаа олгосон ч тэрээр худалдан борлуулахаар зар байршуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс зар тавьсан тул зарагдаагүй гэх боловч үүнийг нотлосон баримтаа ирүүлээгүй байна. /75-76/
8.Иймд нэхэмжлэгч талын дээрх гомдол үндэслэлгүй бөгөөд шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх тул бичмэл нотлох баримтад тооцож,,, гэж шүүх үнэлэв.
9.Тиймээс нэхэмжлэгч талаас гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
Иймд ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 82722 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав./хх 12-13/
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай,,, эргэлзээгүй талаас үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Виннервэй Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,, ,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.