Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2026/00899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, *******,*******,, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  газарт холбогдох

 

“Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, нарийн бичгийн дарга Ж.Мединег  нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч нь  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь

 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Нэхэмжлэгч талаас: 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  04-224/10976 дугаар бүхий “” ХХК-ний хийсэн үнэлгээ, мөн “” ХХК-ийн хийсэн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур  үнэлсэн хэмээн  үнэлгээг хүчингүй болгуулахаар  гомдол гаргасан,

 

       1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж талуудыг хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах ажиллагаа явуулахад тохиролцоогүй тул тус үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

       2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбраар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 181/ШШ2024/00431 дугаар шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Сангийн далай холдинг ХХК,  нарт холбогдох “Зээлийн  гэрээний үүрэгт 1,099,400,197  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөөр  хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , барьцаа хөрөнгүүд болох ... үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж  шийдвэрлэсэн ба  шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 181/ШЗ2024/13629 дугаар  захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн 181/ГХ2024/00843  тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов. / хх 12-24/

 

 3.Шүүхээс 00843 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  2024 оны 10 дугаар  сарын 02-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан  барьцаа хөрөнгө болох: 

 3.1. төлбөр төлөгч Сангийн далай холдинг ХХК, нарын   өмчлөлийн Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн  гудамж, 14 байр, 5 давхарт байрлах  324,95 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031755  дугаартай,  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

         3.2.Мөн хаягт байрлах, Э.Ундрах, Э.Халиун нарын өмчлөлийн зоорийн давхрын 1 тоот, 355 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031754  дугаартай, үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгө    зэргийг   битүүмжлэн, хураан авах ажиллагааг гүйцэтгэж хуульд заасан ажиллагаа явуулжээ.

 

           4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт ”Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-д шинжээчээр үнэлүүлэх талаар зохицуулжээ.

 

           4.1.Талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй  тул  шинжээч томилох  2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн  4/89 тоот  тогтоолоор  төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Ундрах, Э.Халиун нарын өмчлөлийн  Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн  гудамж, 14 байр,  зоорийн давхар 1 тоотод байрлах, 355 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031754  дугаартай,  үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн  зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “ “ ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлтээ 2025.05.14-ны дотор ирүүлэх хугацаа тогтоосны  дагуу зах зээлийн үнэлгээг 1,798,486,800 / нэг тэрбум долоон зуун ерэн найман сая дөрдөн зуун наян зургаан мянга найман зуу/-н төгрөгөөр үнэлэн тайланг 2025.05.01-нд  ирүүлсэн байна.  /хх 23-41/

 

         4.2. Мөн шинжээч томилох  2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн  4/90 тоот  тогтоолоор төлбөр төлөгч Сангийн далай холдинг ХХК, нарын   өмчлөлийн Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн  гудамж, 14 байр, 5 давхарт байрлах  324,95 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031755  дугаартай,  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “ “ ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлтээ 2025.05.14-ны дотор ирүүлэх хугацаа тогтоосны  дагуу зах зээлийн үнэлгээг 1,874,055,000 / нэг тэрбум найман зуун далан дөрвөн  сая тавин таван мянга /-н төгрөгөөр үнэлэн тайланг 2025.05.02-нд  ирүүлжээ / хх 42-60/

   

    5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болох... 355 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн  зах зээлийн үнэлгээг “Хөрөнгө эстимэйт үнэлгээ“ ХХК-иас  1,798,486,800 / нэг тэрбум долоон зуун ерэн найман сая дөрдөн зуун наян зургаан мянга найман зуу/-н төгрөгөөр,

      ... 324,95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг  “ “ ХХК-иас 1,874,055,000 / нэг тэрбум найман зуун далан дөрвөн  сая тавин таван мянга /-н төгрөгөөр  тус тус үнэлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт  2025.05.05-нд 04-224/10976 тоот  мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч талаас маргаагүй. / хх 11

         

6. Нэхэмжлэгч талаас: эд хөрөнгийн үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдээд тайлагнасан байдаг. Тэр хавьд байршилтай үйл ажиллагаа явуулдаг газруудаас м.кв-ыг зах зээлийн үнээс хэт догуур үнэлсэн байдаг. 2 тэрбумаас дээш  зарагдсан байгаа. Хоёулаа 300 м.кв-аас дээш, тэгээд байршил сайтай, хотын төвд байршилтай  байхад барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшнаас хэт  доогуур үнэлсэн гэжээ.

 

          7. ““ ХХК-ийн шинжээч Б.Батзаяа болон ““ ХХК-ийн шинжээч Д.Гантулга нараас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэг, Хөрөнгийн  үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу  үнэлгээ хийсэн байх бөгөөд    үнэлгээний тайлангаа  мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн, олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж, дүгнэлтээ гаргасан,энэ талаар үнэлгээний тайланд тусгасан  үйл баримт тогтоогдсон.

 

          8.Иймд нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй бөгөөд шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт нь  Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн  байх тул  бичмэл  нотлох  баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.

 

          9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт ”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд  2025.05.18-нд үнэлгээний тайланг   хүлээн авсан боловч  7 хоногийн дотор шүүхэд  гомдлоо гаргаагүй, 2025.05.28-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

         10.Тиймээс  нэхэмжлэгч талаас гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,******* дугаар зүйлийн*******.1-д зааснаар  нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

 

         Иймд  гийн нэхэмжлэлтэй “Үнэлгээг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          11.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 29438 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав./хх 65/

          12. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас үнэлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн  70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  759 дүгээр  зүйлийн 759.1, 759.2, 115  дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг   удирдлага болгон   

ТОГТООХ нь:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан гийн  нэхэмжлэлтэй  хариуцагч  Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газарт холбогдох “Хаан-Үнэлгээ”  ХХК болон ”Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах“ тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч гийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан  онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ.