Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/09406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2*******, Дунд гол  гудамж,*******,******* тоотод оршин суух Тугчин ургийн овогт ******* / регистрийн дугаар : *******/ нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 2*******, Дунд гол  гудамж,******* 2 давхарт байрлах  “” СӨХ-д холбогдох

 

         “Цалин 7,500,000 төгрөг   гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Г.Түмэнгэрэлт, нарийн бичгийн дарга Б.Төрболд нар  оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

     

        Нэхэмжлэгч   нь хариуцагч “” СӨХ-  холбогдуулан “Цалин 7,500,000 төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргасан.    

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

         1.Нэхэмжлэгч талаас: 2022 оны 7,8 саруудад СӨХ-ны ня-бо болон гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалт зарласан боловч нэг ч хүн материалаа  ирүүлээгүй тул  өөрөө гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэсэн. Лхатоном сервис ХХК- иас надад олгох ёстой байсан 7,8 сарын цалинг орцны 2 талын дээд хэсгийн төмөр, вакум  солиулсан.9,10,11 саруудад “” СӨХ-ны гүйцэтгэх захиралаар  томилогдон ажиллаж байх хугацаандаа цалин авч байгаагүй, оршин суугчдын төлсөн мөнгөөр ня-бо болон бусад ажилчидаа цалинжуулаад мөнгө илүү гарахгүй байсан тул өөрийн цалингаа хойшлуулж байсан, мөнгөн дүнг тооцохдоо надаас хойш ажилласан гүйцэтгэх захирлуудын дундаж цалингаар тооцсон  гэж 7,500,000 төгрөг гаргуулахаар   шаардсан ,  

       1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: СӨХ-той ажил гүйцэтгэх эрх зүйн харилцаанд орсон гэж үзэх боломжгүй, цалин хөлс тогтоосон эрх бүхий шийдвэр байдаггүй. Сууц өмчлөгчдийн өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.8.5-д зааснаар Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлын цалин хөлс, урамшууллыг тогтооно заасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацаанд цалин хөлс тогтоосон удирдах зөвлөлийн шийдвэр, цалинг баталсан баримт огт байхгүй. Иймд  цалин нэхэмжлэх эрх үүсээгүй,  нэхэмжлэгч нь тухайн үеийн СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд өөрийгөө гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх тогтоолд өөрийгөө томилоход нь, өөрийгөө чөлөөлөөгүй байсан. Тэгэхэд өөрийгөө гүйцэтгэх захирлаар 4 дүгээр тогтоолоор томилсон боловч 5 дугаар тогтоолоор өөрийгөө чөлөөлсөн удирдах зөвлөлийн даргаас гэсэн тогтоол байгаа. Энэ тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус болж байгаа, ” СӨХ-ны   удирдах зөвлөлийн дарга мөртлөө гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж цалин нэхэмжилсэн, СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгон шалгаруулалт зарлан явуулахгүйгээр удирдах зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг гүйцэтгэх захиралаар томилсон нь СӨХ-ны  тухай хууль зөрчсөн  гэж маргасан. 

 

         2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: хариуцагч   “” СӨХ  нь  2019 оны 06 дугаар сарын 12-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо /хуучнаар/-ны*******а,*******б байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар үүсгэн байгуулагдан холбооны дүрмээ батлан, СӨХ нэршилээр бүртгэгдэн 2019 оны 06 дугаар сарын 28-нд гэрчилгээ авсан  үйл барим тогтоогдов./ хх 15/

 

        3. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2019.06.12-нд болсон  хурлаас хяналтын зөвлөлийн гишүүнээр Д.Отгонгал, Н.Оюунцэцэг, Ж.Мөнхцэцэг нарыг сонгон 04 тогтоол гарсан нотлох баримт ирүүлсэн боловч удирдах зөвлөлийн гишүүдийг болон гүйцэтгэх захирал томилсон  баримт  хавтаст хэрэгт авагдаагүй. / хх 73-74/

 

       4. Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзэхэд  “” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн анхдугаар хурлаар УЗГишүүдийн олонхийн саналаар гишүүн Лувсангомбо овогтой Баянмөнхийг 2022.06.24-ны өдрөөс эхлэн ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар  сонгон...01 тоот тогтоол гарсан байна. / хх 27/

 

       5. “” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлын “” СӨХ-ны   гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр сонгож батлах тухай 05 тоот тогтоол гарсан ба тус тогтолоор:

         1.Удирдах зөвлөлийн 2022.06.27-ны өдрийн хурлаар СӨХ-ны гүйцэтгэх захиралаар томилогдсон Цэдэвваанжил овогтой Долгорсүрэнг өөрийнх хүсэлтээр 2022.09.24-ны өдрөөр тасалбар болгон СӨХны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж,

          2.Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар СӨХ-ны гүйцэтгэх захиралаар сонгогдсон  Лувсангомбо овогтой Баянмөнхийг 2022.09.24-ны өдрөөс эхлэн “” СӨХ-ны   гүйцэтгэх захиралаар томилжээ. /хх 28/

 

       6. Мөн  “” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлын “” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, нөхөн сонголтыг батлах  04 тоот  тогтолоор:

 

       1.Оршин суугчдын 2022.06.21-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар сонгогдсон СӨХ-ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс өөрийн хүсэлтээр гарсан Ц.Долгорсүрэн, СӨХ-ны гүйцэтгэх захиралаар сонгогдсон нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээс гарсанд тооцож,

       2.Удирдах зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэн оршин суугчдын олонхийн санал авсан Л.Мөнгөншагай, Ц.Даваахүү нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр баталж,

       3... гишүүн Ц.Эрдэнэбилэгийг 2022.09.24-ны өдрөөс эхлэн СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар сонгосонд тооцжээ./ хх 29/

    

       7.Нэхэмжлэгч өөс 2022 оны 7,8 саруудад СӨХ-ны ня-бо болон гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалт зарласан боловч нэг ч хүн материалаа  ирүүлээгүй тул  өөрөө гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэсэн гэж  тайлбарладаг.

 

        7.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д  “Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлын түр эзгүйд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилно” гэж заасан.

       7.2. Хэдийгээр нэхэмжлэгч талаас 7,8 саруудад СӨХ-ны ня-бо болон гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалт зарласан боловч нэг ч хүн материалаа  ирүүлээгүй тул  өөрөө гүйцэтгэх захирлыг орлон ажиллаасан гэж тус саруудын цалинг  шаардсэн боловч хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

       Гэтэл  нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтад  өөрийг нь  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх  удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр буюу тогтоол ирүүлээгүй байна.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй  гэж шүүх үзэв.

        8.Түүнчлэн “” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлаар  “” СӨХ-ны   гүйцэтгэх захирлыг чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Лувсангомбо овогтой Баянмөнхийг 2022.09.24-ны өдрөөс эхлэн “” СӨХ-ны   гүйцэтгэх захиралаар томилсон боловч  энэ нь хуульд нийцээгүй байна.

 

       8.1.Тодруулбал  СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүртгэсний дараа 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлан явуулсан  хурлын  тогтоол, тэмдэглэл, гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн анкет, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн Монголын СӨХ-ны Дээд зөвлөл, Дүүргийн ҮҮХ-т ажлын 2 хоногийн дотор хүргүүлэхээр хууль болон журамд заасан  атал үүнтэй холбоотой  үйл баримтыг нотлосон баримтуудыг нэхэмжлэгчээс   хавтаст хэрэгт  ирүүлээгүй.

 

       9. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1-д “ холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох”  талаар удирдах зөвлөлийг эрх, үүргийг, мөн СӨХ- байгуулах,бүртгэх  журмын 2 дугаар зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүртгэсний дараа 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулан хурлын  тогтоол, тэмдэглэл, гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн анкет, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн Монголын СӨХ-ны Дээд зөвлөл, Дүүргийн ҮҮХ-т ажлын 2 хоногийн дотор хүргүүлэн санал авах, гүйцэтгэх  талаар  тус тус заажээ.

  

       9.1.Тухайлбал удирдах зөвлөл СӨХ-ны гүйцэтгэх захирлыг  томилох эрхтэй боловч хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүртгэн сонгон шалгаруулалт  зарлан  явуулах байна.

 

       9.2. Иймд  “ ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар Лувсангомбо овогтой Баянмөнхийг “” СӨХ-ны   гүйцэтгэх захиралаар томилсон хуульд нийцээгүй.

       9.3. Учир нь удирдах зөвлөлөөс  2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлаас өмнө  СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүртгэн сонгон шалгаруулалт  зарлан  явуулах байсан боловч явуулахгүйгээр хуралдаж, гүйцэтгэх захирал томилсон хууль  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч  талыг  нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж шүүх  үзэв.

 

      10.Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр С.Төмөрбаатар, Ш.Эрдэнэбаатар, Б.Алтанцэцэг  нараас мэдүүлэг авсан боловч гэрч нарын мэдүүлэг дэх мэдээлэл нь  маргааныг шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдолтой байна  гэж  шүүх  үнэлээгүй .

         Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ийн СӨХ-ны гүйцэтгэх захирлыг түр орлон ажилласан гэх , ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар  гүйцэтгэх захиралаар томилсон үйлдэл нь хуульд нийцээгүй тул гэрч нарын мэдүүлэг уг хэргийг хянан шийдвэрлэхэд  ач холбогдолгүй байна.

      11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ийн 2022 оны 7,8 саруудад гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэсэн гэж, 9,10,11 саруудад “” СӨХ-ны   гүйцэтгэх захиралаар  томилогдон ажиллаж байх хугацаандаа цалин авч байгаагүй  гэж 7,500,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгов.  

        Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас  шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  өөс   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  759 дүгээр  зүйлийн 759.1, 759.2, 115  дугаар зүйлийн 115.2.3  дах хэсэгт заасныг   удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

        1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.8.1,10.8.2 дах хэсэгт  заасныг баримтлан  ийн нэхэмжлэлтэй  хариуцагч “” СӨХ-  холбогдох  “Цалин 7,500,000 төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950  төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан  онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ.