| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0205/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 181
2018 оны 9 сарын 17 өдөр 2018/ШЦТ/181 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0205/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанжамцын Э холбогдох 1839003940206 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1964 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн Жавхлант 09-01 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Лувсанжамцын Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр Батноров сумын 6 дугаар багийн Салхит 8-1 тоотод иргэн О.Майнбаяртай хэрүүл маргаан үүсгэж улмаар толгойн тус газар униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр Батноров сумын 6 дугаар багийн Салхит 8-1 тоотод иргэн О.Майнбаяртай хэрүүл маргаан үүсгэж улмаар толгойн тус газар униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:
Хохирогч О.Майнбаярын: “...2018 оны 8 дугаар 7-ны өглөө 09 үед Мөнхөөтэй уулзах гэж очсон. Тэднийд очиход Амгалан эхнэр Гүндэгмаатай хамт байж байсан. Мөнхөө өөрөө байгаагүй. Тэд Цагаан гэх нэртэй 0-5 литрийн архи уугаад сууж байсан. Би тэгээд тэд нартай хамт суугаад байж байтал 10 цагийн орчимд гаднаас Э слгтуу орж ирсэн. Тэгээд намайг хамрын хүүхэд гуйлагчингийн хүүхэд гээд хэл амаар доромжлоод ах нь бол ганц л цохидог гэж хэлээд өгсан тавиад байсан. Тэгээд би өөдөөс нь хамаргүй хүн амьдардагггүй гэж хэлээд Эы хамрыг нэг чимхсэн. Тэгээд Э чамайг харнаа гэж хэлээд гараад явсан. Дараа нь удалгүй 10 цаг өнгөрч байхад Э, Жижгээ гэх хүнтэй цуг орж ирээд намайг Жижгээ нь үгийн зөрөөгүй хоолойноос заамдаж боогоод миний шанаа руу нэг цохисон. Амгалагийн эхнэр бид хоёрыг салгаад Жижгээг дагуулаад хашаанаас гарсан. Тэгсэн миний араас Э модоор толгойд цохисон. Тэгээд би хэсэг манараад нэг харсан чинь Амгалан, Гүндэгмаа хоёр миний толгой руу ус хийж байсан. Тэгээд мнай эхнэр ирээд цагдаад мэдэгдэхээр явсан ..... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/
Гэрч Ш.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Би 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 08 цагийн орчимд Мөнхөө гэх айлд очсон намайг очиход Мөнхөө байсан Ганаа гэх өвгөн унтаж байсаэ. Тэгээд гаднаас Майнбаяр нэг шил цагаан гэх нэртэй 0.5 литрийн архи авч орж ирсэн тэгээд бид гурав хувааж ууж дуусгаад байж байтал гаднаас Э согтуу орж ирээд эхнэртэйгээ маргалдаад хамрын хүүхэд амьдардаг юмуу гэж хэлээд хоорогдоо маргалдаад байсан. Гаднаас манай эхнэр Гүндэгмаа орж ирээд Эг гэрийн баруун талыг орон дээр хэвтүүлсэн тэгээд Эг хэвтэж байснаа босож ирээд Майнбаяраас уучлалт гуйгаад хамт гараад явсан. Гадаа бас маргалдаад бай шиг байсан. Манай эхнэр Гүндэгмаа дагаж гараад Эг дагуулаад хашаанаас гараад явсан. Майнбаяр орж ирээд сууж байтал гаднаас Жижгээ орж ирээд хөгшин хүн зоддог хэн бэ гэж хэлээд Майнбаяртай барьцалдаад гэрээс гарсан тэгээд мнай эхнэр тэр хоёрыг салгаад Жижгээг дагуулаад гараад явсан. Би гэрийн гадна Майнбаярыг униар толгойд цохисон. Толгойноос нь цус гараад би усаар угааж өгсөн .....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
Гэрч М.Гүндэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Би 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 09 цагийн орчимд Мөнхөөгийнд Амгаланбаатартай уулзах гэж очсон намайг очиход Амгаланбаатар, Майнбаяр, Э, Ганаа энэ хэд архи ууж дууссан бололтой байж байсан. Тэгээд Э, Майнбаяр хоёр маргалдаж эхэлсээ юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Тэгээд би Майнбаярт хандан чи дугай битгий маргалд дуугай бай гэж хэлсэн. Тэгсэн Майнбаяр намайг чи битгий хуж гэсэн. Тэгээд Э ахыг битгий хүнтэй муудаад бай унт гээд хэтүүлсэн. Хэсэг хэвтэж байснаа босож ирээд Майнбаяраас уучлалт гуйгаад гар барьж байсан. Тэгээд гарсан. Э ахын хамраас уцс гарсан байсан. Би дагуулаад хашаанаас гаргасан. Удалгүй Жижгээ Майнбаярыг настай хүн зоддог чи хэн бэ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би Жижгээг дагуулаад хашаанаас гарсан. Орж ирэхэд Э ах нь унь барьчихсан. Майбаяр руу далайж байсан. Тэгсэн манай нөхөр Амгаланбаатар болиулах гээд амжаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/
Шүүх эмнэлгийн 371 тоот: “...О.Майнбаярын биед орой хэсгийн зарсан шарх, завьжны салстын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-19 хуудас/ зэрэг болно.
Л.Эы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд нутгийхаа 2 айлаар орж архи уусан хэнийд гэдгээ санахгүй байна. Ламаа жгчийн дэлгүүрээс Цагаан нэртэй 0.5 литрийн архи авч Жижгээгийнд ууж дуусгаад Мөнхөөгийнд очиход Майнбаяр, Амгаланбаатар эхнэр гүндэгмаа 3 юм яриад сууж байсан. Би очоод Майнбаярыг манай хамар ахын хүүхэд юу байна гэсэн чинь багалзуурдаад гэрээс чирч гаргаад мингий шанаа руу 2 цохисон тэгээд миний хамарнаас цус гараад би ноцолдож байгаад босоод гэрийн хажууд байсан униар нэг цохисон тэгээд эхнэр нь ирээд цагдаа дуудсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Майнбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-63/ гэсэн тул шүүгдэгч Л.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанжамцын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан 600.000 / зургаан зуун мянган / төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ