| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2518002260400 |
| Дугаар | 2026/ДШМ/25 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/25
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, .Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .*******болд
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч .Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч өмгөөлөгч .*******болдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2518002260400 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч .Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
аянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч *******ыг хамтарч ган худалдаж аваад “******* *******” ХХК-д нийлүүлж ашиг хуваана, нийлүүлсэн хөрөнгийг буцааж өгнө гэж хохирогч *******-******* хуурч, “******* *******” ХХК-д ган нийлүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 онд бизнес хийдэг гэж танилцсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч *******-******* итгэлийг үндэслэн түүний төрөл садан, танилын харилцаатай хамаарал бүхий Улаанбаатар хотын аянзүрх дүүргийн иргэн , архан-Уул аймгийн Хонгор сумын иргэн , Сэлэнгэ аймгийн аянгол сумын иргэн ., архан-Уул аймгийн *******- нараас зээл гэх утгаар нийт 83,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн гарган авч, хохирогч *******- 83,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
архан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
авж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор архан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
авж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .*******болд нар давж заалдах гомдолдоо:
...Шүүгдэгчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж бүрэн дүүрэн эрс үгүйсгэгдэж байна. Учир нь гэмт хэрэгт дан ганц объектив шинжээс гадна “субьектив шинжтэй нөхцөл заавал шаардагдах ёстой. 2006.12.21-ний өдрийн МУ-ын ээд шүүхийн 51-р тогтоолын 6 дугаарт зааснаар “... бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана” гэжээ.
Гэтэл яллах дүгнэлтэд хохирогчийг “хуурсан” гэж үзсэн байна. Гэтэл анхандаа уг харилцаа зээлээс эхлэлтэй байжээ. Тиймд хохирогч нар дансаар мөнгийг шилжүүлэн өгөхдөө утган дээрээ “Зээл” гэж бичсэн бөгөөд энэ нь дансны дэлгэрэнгүй хуулгаар бүрэн дүүрэн нотлогдож байна /үз. 2022.10.04., хх-44-45 дахь хуудас/.
Мөн хохирогч цагдаагийн газарт гаргасан /үз. 2025.03.24., 6 дахь хуудас/ гомдолдоо би өөрийн танилууд болох , , нараас мөнгө асуусан, 3-5 хувийн хүүтэй зээлүүлж болно гэхээр нь уянтбаярт хэлсэн чинь болж байна, 1-2 сарын хугацаатай зээлээд олоод өгчих гэсэн. и за танилын нүүрээр хүнээс зээлж өгч байна шүү гэж сайн анхааруулсан. Хүмүүсээс зээлж авсан мөнгийг танд хүүтэй нь өгнө гэсэн” байдлаас үзэхэд зээлийн харилцаа гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв залилсан бол зээлсэн мөнгөнөөс буцаан төлөхгүй байх байсан. Гэтэл 83 сая төгрөгөөс 25 сая төгрөгийг нь 14 хоногийн дотор нь буцааж өгсөн байдаг ба энэ талаар хохирогч мэдүүлэхдээ /хх., 2025.04.08., 17 дахь хуудас “... би 25 сая төгрөгийг үеэл ах гаас авч өгсөн. гийн хувьд мөнгөө уянтбаатараас эргүүлэн авсан байна лээ” гэж маш тодорхой мэдүүлснээс үзэхэд эргэн төлөхгүй байх гэсэн гэмт санаа бодол анхнаасаа шүүгдэгчид огт байгаагүй юм.
Үүнийг би *******-******* цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө 25 сая төгрөг өгсөн” гэсэн Яллагдагчийн мэдүүлэг/2025.12.23., 184 дэх хуудас/ч давхар нотлон гэрчилдэг болно.
Шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа өөр нэг үндэслэл бол үйл баримтыг илтгэх цаг хугацаа юм. Хэрэг явдал 2022 оны 4-р сард уулзаж мөнгө зээлсэн байдлаар эхэлсэн байхад 2025.03.24 өдөр цагдаад залилуулсан гэж гомдол гаргасан байна.
үхэл бүтэн 3 жил гаруйн хугацаанд үргэлжилжээ. Тэр дор нь “залилсан” юм бол цагдаад хандаж болох л байсан. Харин зээлийн гэрээ учраас өөр хоорондоо учраа олоод яваад байсан байх тул бодит байдал дээрээ гэмт хэргийн шинжийг огт агуулж чадахгүй үйл баримт гэж үзэж байна. Энэ талаар хохирогч цагдаагийн газарт гаргасан /үз. 2025.03.24., 6 дахь хуудас/ дол болон мэдүүлэгтээ"... 2022 оны 4 дүгээр сард уулзаж мөнгө зээлсэн,... Хүмүүс надаас мөнгөө нэхээд байхаар нь би шаардсан ... Ээжийнхээ дансаар сан учраас “залилсан байна” гэж сүүлд ойлгосон, ... Миний мөнгийг буцааж өгөөгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэснээс зэргээс үзэхэд залилсан гэж үзэх гэмт хэргийн шинж хангагдахгүй байгаа юм.
Яллах дүгнэлтэд дурдсан “бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдүүлсэн гэж х залилах гэмт хэргийн үндсэн шинжгүй хэмээн үзэж байна. Учир нь бодит байдлыг нуун дарагдуулж, худал хэлээгүй.
Тухайлбал: ******* болон нүүрс нийлүүлдэг байсан тухай шүүгдэгч болон түүний эхнэр мэдүүлсэн. Түүнчлэн “******* ” ХХК гэхэд *******аас манай компани 2021 оны 1-р сард 52 сая төгрөгийн үнэ бүхий тонн ******* далдан авч төлбөр тооцоогоо бүрэн хийж барагдуулсан, мөн бидэнд 405.85 тонн нүүрс нийлүүлсэн /үз. Хариу хүргүүлэх тухай албан бичиг 2025.04.15., 32 дахь хуудас/.
“Зээлсэн мөнгөө өгөөгүй, “мөнгийг өгөлгүй удсан” гэдэг дан ганц үндэслэлээр бусдыг залилсан гэж үзэх нь өрөөсгөл билээ. Учир нь эрүүгийн эрх зүйд дан ганцхан объектив яллагааг хүлээн зөвшөөрдөггүй юм. Үүнийг Улсын дээд шүүхийн тогтоолд ч олон удаа тодорхой дурдсан байдаг. ******* “би “**************” ХХК-д 2020 оны сүүлээс эхлээд 2020 оны дунд хүртэл хугацаанд ******* болон нүүрс нийлүүлдэг байсан. Тэгэхдээ ******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Уг компани одоо байхгүй, 2022 оноос эхлэн үйл ажиллагаа зогсоод тусгай зөвшөөрлөө цуцалсан. Авсан 58 сая төгрөгөө өгөөгүй байгаа. Гэхдээ утсаар холбоотой байсан. Компани минь дампуурсан талаараа ч тухай үед ат- ахад хэлж байсан. Компанийн ямар нэгэн баримт бичиг байхгүй учраас *******, нүүрс нийлүүлж байсан баримтыг гаргаж өгөх боломжгүй болчхоод байна” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байдаг.
Тухайн үед Ковид-19 цар тахал улс орон даяар дэгдэж, хувийн бизнес бүгд зогссон үе байсан бөгөөд компанийн үйл ажиллагаа нь доголдолд орсон, эхнэр нь хүндээр өвдсөн зэрэг хүнд бэрхшээлтэй нөхцөл байдлын улмаас мөнгийг нь өгч чадалгүйгээр удаасан, энэ тухайгаа байнгын хэлж ярьж байсан зэргээс үзэхэд залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэх үндэслэлгүй, тогтоосон гэх үйл баримт нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Хохирлын хэмжээг үндэслэлгүй тогтоожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг заавал тогтооно” гэж заажээ.
Гэтэл гэрч 2025.12.20-ны өдөр мэдүүлэхдээ /хх-174 дэх хуудас/ ... 20 сая төгрөг зээлсэн” гэж, хохирогч *******- 2025.12.22-ны өдөр мэдүүлэхдээ /хх-177 дахь хуудас/ ... 5 сая төгрөгөө “хүнээс зээлж шилжүүлсэн” гэдэг. Үүнд зөрүү болох 5 сая төгрөг сох дутсан. Прокурорын зүгээс хохирлын хэмжээг 83 сая төгрөг болгож нэмэгдүүлж, шинээр яллах дүгнэлт үйлдсэн. Тэгвэл одоо 5 сая төгрөг хэний мөнгө болох нь тодорхойгүй үлдэж буй тул яллах дүгнэлт утгаа алдав.
Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхой бус, үйл баримтын талаар харилцан зөрүү ихтэй учраас үндэслэлгүй буюу худал хэмээн үзэж байгаа ба яллагдагчийн мэдүүлэгт огт ач холбогдол өгөөгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй юм. Учир нь анх мэдүүлэхдээ "... 5 сая төгрөгийг өөрөөсөө өгсөн гэж байсан бол сүүлд 1егсөн мэдүүлэгтээ 5 сая төгрөгийг өөр хүнээс зээлж шилжүүлсэн, хэн гэдгийг нь сайн санахгүй байна” гэж, нөгөө болохоор хамтран ажиллахаар тохирсон эсхүл ашигтай гэхээр нь мөнгө зээлсэн гэх зэргээр эрс өөр мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтооно” гэсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж дүгнэж байна.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг огтын эргэлзээгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтын талаар харилцан зөрөө байхгүй атал түүний мэдүүлэгт огт ач холбогдол өгөөгүй, анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй юм.
Иймд “дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэсэн” нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй шийдвэр болсон бөгөөд аль мэдүүлгийг үнэн зөв гэж сонгон авч харин алийг нь үндэслэлгүй гэж үзэж няцааж байгаа талаараа шүүх огт дурдаагүй нь эргэлзээ үүсгэсэн болно. Иймд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүх хэрэглэхгүй байх нөхцөлийг алдагдуулж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн билээ.
Тухайлбал: *******- ахаас хувийн шалтгааны талаар зээлж авсан мөнгө юм. “******* *******” ХХК-д ******* болон нүүрс нийлүүлдэг байсан. Тэгэхдээ “******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Уг компани одоо байхгүй, 2022 оноос эхлэн үйл ажиллагаа зогсоод тусгай зөвшөөрлөө цуцалсан. Гэхдээ холбоотой байдаг. Компани нь дампуурсан талаараа ч тухай үед ат- ахад хэлж байсан. Компанийн ямар гэн баримт бичиг байхгүй учраас *******, нүүрс нийлүүлж байсан баримтыг гаргаж өгөх боломжгүй болчхоод байна” гэх мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн гол алдаа гэж үзэж байна /Сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2025.04.10., 39 дэх хуудас/.
Шүүх бүрэлдэхүүнд оруулж буй санал:
ээрх үйл баримтуудаас үзэхэд залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн зээлийн гэх эрх зүйн харилцаанаас ялгаж чадаагүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэж, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн субьектив шинжгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, ял шийтгэсэн тул шүүгдэгчид холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж Ц.уянбаярыг “цагаатгаж”, хэргийг “хэрэгсэхгүй болгох” буюу Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.
Жич: авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг бидэнд урьдчилан мэдэгдэхийг хүсье... гэжээ.
авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч .*******болд саналдаа:
Шүүгдэгчийн мэдүүлэг, урьд нь яллагдагч байхдаа гэрчээр өгсөн мэдүүлэг хоорондоо зөрөөгүй. Харин хохирогчийн мэдүүлэг хоорондоо илт зөрөөтэй, эх сурвалж нь тодорхойгүй, зарим зүйлийг таамагласан маягаар яриад байдаг. Энэ бүх байдлуудыг харахад эдгээр хүмүүсийн хооронд анхнаасаа зээлийн харилцаа байсан. Энэ харилцаагаа тухайн үедээ уулзаж учраад зохицуулаад яваад байсан зүйл харагддаг. Үүнийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал тодорхой байгаа. и “...та нарын өгсөн, авсан асуудал дээр тооцоо байгаа юм биш үү?” гэхэд, “...тооцоо байсан, өгч авах тусдаа харилцаа байсан” гэдэг агуулгатай юм ярьдаг. Улсын яллагч өнөөдөр ядаж хохирогчийн мэдүүлгээ батлаад орж ирсэн бол өөр. Гэтэл хохирогчийн мэдүүлэг нотлогдохгүй байгаа. Ийм нөхцөл байдал хэрэгт үүссэн байгаа тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******: Саналгүй гэв.
авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хууль хэрэглээний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь бидний нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ. Гэтэл энэ шударга ёсыг хэрэгжүүлээгүй, тэгш бус байдлыг бий болгосон. Тэгэхээр иргэний эрх зүйн хэлцлийг хэн аль нь эрх, үүргийг үүсгэж, дуусгавар болгож, хүсэл зоригоо илэрхийлж, хэлцэл байгуулах гээд байгаа бол түүнийгээ шударгаар хийх ёстой. Гэтэл энэ нөхцөл байдлыг ерөөсөө хийгээгүй, хуурсан. Ийм нөхцөл байдлууд хэрэгт хангалттай авагдсан байгаа учраас анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТООРХОЙЛОХ нь:
авж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* ган худалдаж аваад “******* ундрага” ХХК-д нийлүүлж ашгаа хувааж авна гэж хохирогч *******-******* хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 58,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******-******* “ ... *******т хүнээс мөнгө зээлж авч шилжүүлж өгсөн. Тухайн үед уянтбаяр ган худалдан авч компанид нийлүүлж, ашгаа хуваана гэж ярилцсан.” гэх мэдүүлэг /хх-24 тал/
Гэрч , . нарын мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн баримт,
Гэрч “ …******* гэх хүнийг зүс танина. Манай ******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сард 20 тн ган нийлүүлж үүний дараа 650 тн нүүрс нийлүүлнэ гээд 58.500.000 төгрөг урьдчилж аваад 405.85 тн нүүрс нийлүүлсэн. Үлдэгдэл 21.292.696 төгрөгийн өртөг бүхий нүүрсийг нийлүүлэлгүй алга болчихсон.
*******ын хувьд манай “******* *******” ХХК-д ямар нэгэн бараа бүтээгдэхүүн огт нийлүүлж байгаагүй. 2021 оны 01 дүгээр сард 20 тн ган нийлүүлснээс өөр дахиж нийлүүлэх талаар ямар нэгэн санал тавьж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
“******* ” ХХК-с Аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн 25/01/43 дугаартай албан бичиг /хх-32 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч .*******болд давж заалдах гомдолдоо:
“ ...Шүүгдэгчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж бүрэн дүүрэн эрс үгүйсгэгдэж байна.
Гэтэл яллах дүгнэлтэд хохирогчийг “хуурсан” гэж үзсэн байна. Гэтэл анхандаа уг харилцаа зээлээс эхлэлтэй байсан.
Шүүгдэгч бусдаас зээлж авсан мөнгийг эргэн төлөхгүй байх гэсэн гэмт санаа бодол анхнаасаа байгаагүй юм.
Яллах дүгнэлтэд дурдсан “бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдүүлсэн гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжгүй хэмээн үзэж байна. Учир нь бодит байдлыг нуун дарагдуулж, худал хэлээгүй.
Тухайлбал: ******* болон нүүрс нийлүүлдэг байсан тухай шүүгдэгч болон түүний эхнэр мэдүүлсэн. Түүнчлэн “ ******* ” ХХК гэхэд *******аас манай компани 2021 оны 1-р сард 52 сая төгрөгийн үнэ бүхий тонн ******* далдан авч төлбөр тооцоогоо бүрэн хийж барагдуулсан, мөн бидэнд 405.85 тонн нүүрс нийлүүлсэн гэж мэдүүлсэн байдаг.
Тухайн үед Ковид-19 цар тахал улс орон даяар дэгдэж, хувийн бизнес бүгд зогссон үе байсан бөгөөд компанийн үйл ажиллагаа нь доголдолд орсон, эхнэр нь хүндээр өвдсөн зэрэг хүнд бэрхшээлтэй нөхцөл байдлын улмаас мөнгийг нь өгч чадалгүйгээр удаасан, энэ тухайгаа байнгын хэлж ярьж байсан зэргээс үзэхэд залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэх үндэслэлгүй, тогтоосон гэх үйл баримт нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Хохирлын хэмжээг үндэслэлгүй тогтоожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг заавал тогтооно” гэж заажээ.
Гэтэл гэрч 2025.12.20-ны өдөр мэдүүлэхдээ /хх-174 дэх хуудас/ ... 20 сая төгрөг зээлсэн” гэж, хохирогч *******- 2025.12.22-ны өдөр мэдүүлэхдээ /хх-177 дахь хуудас/ ... 5 сая төгрөгөө “хүнээс зээлж шилжүүлсэн” гэдэг. Энэ мөнгийг зээл авснаас хойш 14 хоногийн дараа буцаан өгсөн тул хохирлын нийт дүнд оруулсан нь буруу байна.
Шүүх бүрэлдэхүүнд оруулж буй санал:
ээрх үйл баримтуудаас үзэхэд залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн зээлийн гэх эрх зүйн харилцаанаас ялгаж чадаагүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэж, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн субьектив шинжгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, ял шийтгэсэн тул шүүгдэгчид холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж *******ыг “цагаатгаж”, хэргийг “хэрэгсэхгүй болгох” буюу Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заасан зүйл хэсгээр гэм буруутайд тооцохоор хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч ******* хохирогч *******-ой 2022 оны 4 сард уулзаж “ ******* ” ХХК-д ган нийлүүлж, ашиг ольё, мөнгө хэрэгтэй байна. гэж ярьж байсан байна.
Гэтэл “ ******* ” ХХК-ны нягтлан бодогчоор ажилладаг гэрч мэдүүлэг болон тус компаниас ирүүлсэн албан бичигт “ 2021 оны 01 дүгээр сард 20 тн ган нийлүүлснээс өөр дахиж нийлүүлэх талаар ямар нэгэн санал тавьж байгаагүй.” гэснээс үзвэл:
Шүүгдэгч ******* хохирогч *******-ой уулзаж санал тавих цаг хугацаанд (2022 оны 4 сар) ямар нэг компани, аж ахуйн нэгжид ган нийлүүлэх гэрээ, хэлцэл хийж ашиг олох нөхцөл байдал байхгүй байсан ба зөвхөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч *******-******* төөрөгдөлд оруулж мөнгийг нь шилжүүлэн авсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Түүнээс гадна шүүгдэгч “ ...и уг 58 000,000 төгрөгийг нийт 3 удаагийн гүйлгээгээр авсан. Уг мөнгийг би ээж .Мягмаржавын дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Зарим мөнгийг нүүрс тээвэрлүүлсэн жолооч нарын цалинд шилжүүлсэн.”гэж мэдүүлсэн нь:
Шүүгдэгч тухай нөхцөл байдалд ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох боломжгүй нөхцөл байдалд байсан ба уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах, бусдад өгөх ёстой өр зээлээ дарах зэргээр захиран зарцуулж дууссан нь мөнгө зээлнэ, ашиг өгнө гэх нэрээр халхавчлан бусдыг хуурсан шинж байдал байна гэж үзэхээс гадна уг мөнгийг буцааж өгөх бодит баталгаа байхгүй байсан нь *******, *******-******* хооронд мөнгө зээлсэн, авсан байдал нь иргэний эрх зүй харилцаанаас ялгагдаж байна.
Иймд шүүгдэгч болон түүнийг өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гарсан гомдолд дурдсан “шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч ******* хохирогч *******-, гэрч нараас авсан 25 000 000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас өмнө буцаан өгсөн, хохирол төлбөр байхгүй, нийгэмд учирсан аюулын шинжгүй байдлыг харгалзан гэмт хэргийг нийт хохирлоос хасаж тооцохоос гадна шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч сэтгэл санааны болон эд хөрөнгийн ямар нэгэн нэхэмжлэл үгүй гэснийг болон шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэж торгох шийтгэлийн багасгаж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүхээс тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-“2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж гэснийг, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,
-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд сар бүр 417,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч .уянтбаярын өмгөөлөгч .*******болдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИ З.ТӨМӨРХҮҮ
.МАНЛАЙААТАР