Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/413

    2026           04             09                                        2026/ДШМ/413

Э.А, Т.Н, Т.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Манлайбаатар,

насанд хүрээгүй хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч У.Болортуяа,

өсвөр насны яллагдагч Э.А-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

өсвөр насны яллагдагч Т.Н-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

өсвөр насны яллагдагч Т.Э-ын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Манлайбаатарын бичсэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар эсэргүүцлээр Э.А, Т.Н, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2507000000109 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бовгийн Э.А, ...................................................................................., /РД:..................../,

2. К овгийн Т.Н, .................................................................................., /РД:...................../,

3. Б овгийн Т.Э, .................................................................................., /РД:....................../;

........................................................................................................................................................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Манлайбаатарын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Өсвөр насны яллагдагч Э.А, Т.Н, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР

                                    ШҮҮГЧ                                       Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ