Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

2026           02           11                                                       2026/ДШМ/15

 

 

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Уянга,

Хохирогч А.Ц, Д.Д /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ

Хохирогч У.Б /цахимаар/, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Базардорж,

Иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Ундармаа,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.БатЖ. даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Унарын хамтран гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн тухайн шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ........, 19... оны 10 дугаар сарын 02-нд .... аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө ............................... ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...............................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: АМ..............

 

2. Шүүгдэгч Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е, ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирсон, иргэн У.Б, А.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Д, Д.Д, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: “...шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ............ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ cap хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 3, 4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ............ /РД:........./-аас 42 380 171 /дөчин хоёр сая гурван зуун наян мянга нэг зуун далан нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ........................ тоотод оршин суух ............. /РД:............../-д 28 600 475 /хорин найман сая зургаан зуун мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...................... тоотод оршин суух ...................... /РД:................/-д 13 759 696 /арван гурван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг тус тус олгож,

хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийн цалингийн болон тэтгэврийн зээл 8 124 692 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17 902 000 /арван долоон сая есөн зуун хоёр мянга/ төгрөг болон гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500 000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Дийн ажилгүй байсан хугацааны цалин гэх 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийг гар утасны үнэ 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг,

насанд хүрээгүй хохирогч Д.Б, хохирогч У.Б, Д.Д, Л.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.

эрүүгийн 2334001520401 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Унар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүгдэгч Г.О, иргэний хариуцагч Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын үнийн дүнг шүүх бодит зардлыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй . Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтууд хэрэгт авч үзэж хянахдаа хохирлын бодит хохирол эсэх, үнэн зөв тодорхойлоогүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, Шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Д.Д, У.Б нараас гаргаж өгсөн хохирлын баримтуудаар 114,287,639.95 төгрөг. Дээрх баримтаас 63,120,456 төгрөг нь ямар нэг нотлох баримтгүй байна. ...4,921,663.15 төгрөг нь хэргийн үр дагавартай ямар нэг хамааралтай гэж үзэхээргүй баримтууд байгаа мөн нисдэг тэрэгний төлбөр төлсөн баримтгүй 2,800,000 төгрөг байна. Баримтаар гаргаж өгсөн зардлууд дотор хүү Д.Дгийн №5007987923 охин Д.Заяа №5019310529 дансны хуулгаар гарсан гэх зардлуудтай давхардсан 8,309,682.30 төгрөг байна. Үүнд: Хүү Д.Дгийн дансны хуулгаар гарсан гэх 10,405,013 төгрөгийн зардал дотор дараах 3,483,579 төгрөгийн зардлуудыг давхардуулж нэхэмжилсэн байгааг шүүх шинжлэн судлах баримтаас ялгаж, үнэлж дүгнэлт хийхгүйгээр шууд хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлэн иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул гомдолтой байна.

... Шүүхийн тогтоолд шийдвэрлэхдээ: Өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, гар утасны төлбөр 900,000 төгрөг, Д.Дийн цалин 4,500,000 төгрөг, Д.Сийн зээл 8,124,692 төгрөг, эмчилгээ хийлгэх төлбөр 17,902,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Гэтэл давхардсан 8,309,682.3 төгрөгийг хасаагүй, хэрэгт ямар нэг хамааралгүй гарсан 4,931,663.15, 4,607,000 төгрөг мөн төлбөр төлсөн баримтгүй байхад нисдэг тэрэгний зардал 2,800,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирлын баримтыг хууль ёсны шаардлагын хүрээнд үнэлж чадаагүй байна...Хохирогч нараас гаргаж өгсөн баримтууд ямар учраас хохирол төлбөр гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэл хэсэг, эдгээр хохиролтой холбоотой шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тайлбар аваагүй баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгч дээрх баримтуудтай холбоотой үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шууд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнд иргэний хариуцагчийн иргэний эрх зөрчигдөж байна.

Дээрх гаргаж өгсөн баримтуудыг нэгтгэн дурдвал: Хохирлын гаргаж өгсөн баримт болох 114,287,639.95 - 6,000,000 (өмгөөллийн хөлс) - 900,000 (гар утас 2ш гэх) - 4,500,000 (цалин гэх) - 8,124,692 (Д.Сийн зээл гэх) - 17,902,000 (эмчилгээ хийлгэх зардал гэх) -8,309,682.3 (давхардсан) -4,921,663.15 (хамааралгүй байж болох) - 4,607,000 (ямар нэг хамааралгүй) - 2,800,000 (нисдэг тэрэгний төлбөр гэх) үлдэгдэл 56,222,602.5 төгрөг байна.

...Иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх хохиролтой холбоотой хэсгийг хүчингүй болгож Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм хорын хохирлыг шаардах эрхтэйгээр нээлттэй үлдээлгэх саналтай. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг 7 цагийн дараа хийсэн, замын мөс хайлсан зэргийг анхан шатны шүүхээс үнэн зөв бодитой дүгнээгүй.

Тодруулбал, зам тээврийн осол гарсан замын байдал дээр акт тогтоохдоо оролцсон хүмүүс гарын үсэг зураагүй, ямар гэрч байлцсан талаар тэмдэглэл хийгээгүй, хэзээ, хэн үйлдсэн нь тодорхойгүй акт байгаа.

Хэрэгт чухал ач холбогдолтой болох шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 11-р зүйлд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аваагүй хүмүүсээр шинжилгээ хийлгэсэн.

Шинжилгээ хийсэн шинжээч гэх Н.Мөнхзул, хоёр дахь дүгнэлт гаргасан "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн дүгнэлт гаргахдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тогтоолоор баталсан шинжээчийн дүгнэлтийн маягтын загвараар гаргаагүй, дүгнэлт гаргахдаа ямар үзлэг шинжилгээ хийсэн талаар дүгнэлтэд тусгаагүй, дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаагүй, тогтоох боломжгүй гэсэн хариулт өгсөн боловч яагаад ямар учраас тогтоох боломжгүй талаараа дүгнэлтэд тайлбарлаагүй байна. Хэрэв дүгнэлт өгч чадаагүй бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасны дагуу дүгнэлт өгөхөөс татгалзах ёстой байсан. Хэрэв татгалзаагүй бол дээрх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.12 дахь заалтыг мөрдөх ёстой байсан.

...миний гаргасан хүсэлтэнд дурдсан асуудлуудыг шижээчээс асууж тодруулаагүй, бидний гаргасан дахин шижээч томилох тухай хүсэлтийг прокурор хүлээн авч хангаж, Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай 11 тоот тогтоол гаргасан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 18/09 тоот тогтоолоор мөрдөн бацаалтын хугацааг сунгах тухай тогтоол гарсан боловч ямар хугацаанд шинжилгээ хийх тухай тодорхой заагаагүй, ямар хугацаанд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй байгаа...шинжээчийн дүгнэлт 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг. Шинжээч томилсон тогтоолыг бидэнд танилцуулаагүй хууль зөрчсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний зүгээс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт хүсэлт /хавтас хэрэг №2 хуудас 115/ гаргасан бөгөөд хүсэлтдээ Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 04/107 тоот албан бичиг /хавтас хэрэг № 2 хуудас 136/-ийг хавсралтын хамт өгсөн байхад мөрдөгч ямар нэг хариу өгөөгүй, мөрдөгч нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдаж /хавтас хэрэг № 2 хуудас 204/ өөр мөрдөгчид хэргийг шилжүүлсэн байсан.

Дээрх 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан гэх шинжээчийн дүгнэлт хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй хүмүүсээр хийлгэсэн байдаг. Шинжээч Б.Баярсайханаар хууль сануулсан гарын үсэг зуруулаагүй мөн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй дүгнэлтийг бидэнд 9 дүгээр capд танилцуулсан.

...Бидний танилцсан шинжээчийн дүгнэлт, өмгөөлөгчийн хийсэн хурдны тооцоол нь хавтаст хэргээс алга болсон байсан тул бид хуулбарлан авсан байсан дүгнэлт, тооцоо /хавтас хэрэг №3 хуудас 20-26/-г шүүхэд гаргаж өгсөн.

...Жолооч аюултай нөхцөл байдал үүсэх үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах болон зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тээврийн хэрэгслийн хурд тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, тээврийн хэрэгслүүд халз урдаасаа мөргөлдсөн гэх боловч автомашинуудын эвдрэлийн хэвээр байрлуулсан зураг № 19, 20-д авто машины хажуу талаас мөргөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

2.Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/107 тоот албан бичигт 2023 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд агаарын температур шөнөдөө -7 хүйтэн, өдөртөө +9 градус дулаан байсан. Энэ нь хунгарласан цас хайлж, хунгарласан цасны өнгөн хэсэг, зам талбай мөстөх, гулгаа, халтиргаа үүсэх нөхцөл тогтоогдож байна гэсэн байна...Зам тээврийн осол гарсан мэдээллийг Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Б.Бөх-Эрдэнэ мэдээлснийг 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад эхлүүлсэн байна. Үзлэгийг агаарын температур -7 хүйтнээс +9 дулаан болж өөрчлөгдсөн үед хийсэн бөгөөд зам дээр цас мөс хайлсан ус, цас байсан байна.

“Эрдэнэсант АЗЗА" ТӨХК-ийн ерөнхий инженер Э.Дорждаваа мэдүүлэг өгөхдөө тус хэсгийн асфальтан зам дээр үүссэн мөс хөвөөнөөсөө эхлээд 2.5 м байсан гэх боловч замын аюултай нөхцөл байдлыг анхааруулсан тэмдэг тавигдаагүй учир авто машин зөрөхөд автомашины 2 дугуйны хоорондох зай 1,7м байдаг тул тээврийн хэрэгсэл мөстэй хэсэг дээр бүрэн гарч шарвах нөхцөл байдалтай байсан байна. Эдгээр замын нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоогоогүй байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа тул Төв аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гаргаагүй байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэний улмаас шүүхийн шийдвэр зөвхөн шүүгдэгч Г.Очирдарийг буруутай гэдгээр тогтоол гарсанд гомдолтой байна.

Шүүх шинжилгээний хариу нь Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэж заасан байдаг бөгөөд бүх шинжээчийн дүгнэлт нь энэ заалтыг хангахгүй байгаа талаар удаа дараа гомдол гаргасан боловч энэ заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй "а" цэг болон машины хурдыг бүрэн тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Toyota prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Д.Дийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх                                 үндэслэлгүй байна, Toyoto corolla axio маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1-т заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн тайлбарууд нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гаргасан.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн "б" заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд); 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө" гэж заасан байхад ямар ч үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Авто замын тухай хуулийн "4.1.3."авто замын арчлалт гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг;" гэж зааж өгсөн "Эрдэнэсант АЗЗА” ТӨХК нь тухайн замыг хариуцан ажилладаг бөгөөд Зам тээврийн сайдийн сайдын 37 дугаар тушаалын хавсралт "авто зам, замын байгууламжийн зaсвар арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм" 13-202-15-д заасны дагуу "4.2.1.Гэрээгээр хариуцсан авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг тогтоосон нормативт хугацаанд нь холбогдох техникийн шаардлага, стандартын дагуу тогтмол хийж, авто замыг байнгын бэлэн байдалд байлгаж, зам хэрэглэгчдийн саадгүй, аюулгүй зорчих нөхцлийг хангахад чиглэгдэнэ. 4.2.2.Авто зам, замын байгууламжийн байдалд норм дүрмийн дагуу заасан тогтмол хугацаанд эргүүлийн үзлэг хийж, үзлэгийн тайланг цахим санд оруулан, холбогдох мэдээллийг зам хэрэглэгчдэд хүргэж байна. 4.2.9.Авто зам, замын байгууламжийн осол аваарь гарч болзошгүй "хар" цэгүүдийгтодорхойлон, байнгын хяналтанд байлгаж, "хар цэг"-үүдийг арилгах, тоог бууруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Эхний ээлжинд эдгээр цэгүүдийг цаашид нийт замыг камержуулан хянах системийг шат дараалан авна" гэсэн үүргийг биелүүлсэн эсэхийг хавтаст хэрэгт энэ талаар тодорхой тусгаагүй, тухайн зорчих хэсэгт мөс үүсэж зам хэрэглэгчдийн саадгүй, аюулгүй зорчих нөхцөл зөрчигдсөн талаар дүгнэлт гаргаагүй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 04/107 тоот албан бичгээр Төв аймгийн Эрдэнэсант сумын цаг уурын "Эрдэнэсант" өртөөний 2.00, 5.00, 8.00, 11.00, 14.00, 17.00, 20.00, 23.00 гэсэн тогтмол цагуудад цаг агаарын мэдээ /салхи, температур, тунадас/-г Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлдэг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн цаг агаарын мэдээгээр өдөртөө нэмэх градус шөнөдөө хасах градусд орж цас хайлж, хунгарласан цасны өнгөн хэсэг, зам талбай мөстөх, гулгаа, халтиргаа үүсэх нөхцөл бүрдсэн байна. Тухайн өдөр осол болох үед температур -7.3 градус байсан бол хэргийн газар үзлэг хийхэд +8.9 градус болж өөрчлөгдсөн байна. "Эрдэнэсант АЗЗА" ТӨХК-ийн ерөнхий инженер Э.Дорждаваагийн мэдүүлгээр хэрэг болсны маргааш нь очиход урт нь 10м орчим өргөн 2.5м хэмжээтэй зорчих хэсэг дээр мөстсөн халтиргаа гулгаа үүссэн байсан гэж мэдүүлсэн. Авто машины өргөн 1,7м байдаг бөгөөд автомашинтай зөрөх үед 2,5м өргөнтэй мөсөн дээр гарч шарвах бүрэн боломжтой байсан байна. Мөн зам халтиргаа гулгаатай байгаа талаар анхааруулах тэмдэг тавиагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйл “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна" гэж заасан боловч осолд хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгийг тусгасан бөгөөд тухайн үед маш их хөдөлгөөнтэй хангалттай хөндлөнгийн гэрчүүд байсаар байтал нэг ч хөндлөнгийн гэрч татан оролцуулалгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Г.М миний бие мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд шүүх хуралд өөрийгөө өмгөөлөн оролцсон боловч дээрх үйлдлүүдээс шалтгаалан хуулиар олгогдсон хохирогчийн эрх зөрчигдсөнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, дунд сургуулийн хоёр хүүхэд, их сургуульд суралцдаг хоёр хүүхдийн оюутны төлбөр төлдөг, ар гэрээ авч явдаг байдал зэргийг харгалзан үзээгүй гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн боловч ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа тул анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход хамгийн чухал нотлох баримт болох замын зорчих хэсгийн гадаргууг үнэн зөв тогтоогоогүй. Осол болсноос хойш замын зорчих хэсэг дээр мөстсөн гадаргуу хайлсны дараа үзлэг хийж хуурай гэж тэмдэглэсэн нь худлаа байдаг бөгөөд энэ байдал нь цаг уурын мэдээгээр авсан фото зургийн үзүүлэлтээр тогтоогддог. Хавтаст хэрэгт тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн А цэг хоёр өөр газарт байдаг бөгөөд мөргөлдсөний дараах тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл байрлалыг харуулсан үйл баримтаар Тоёота Приус-20 маркийн ........ тээврийн хэрэгслийн тормозны мөр огт байхгүй, шинжээчид хурдыг үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай тогтоогоогүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүд Шүүх шинжилгээний тухай хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан.

... Шийтгэх тогтоолд гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт үйлдэгдсэн талаар тодорхой заагаагүй. Хэрэг гарснаас хойш 8 цагийн дараа хэргийн газрын үзлэг хийсэн байдаг...Мөн замын ашиглалт, арчлалт хариуцсан байгууллагуудын хариуцлагын асуудлыг иргэний хариуцагчаар татах талаар санал гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн аваагүй...Механик тээврийн сургуулийн багш нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд хууль сануулаагүй атлаа дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ асуудлыг тавихад уг тогтоол, дүгнэлт хавтаст хэргээс алга болсон. Энэ нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй боловч хүлээн зөвшөөрөхгүй бол үндэслэлээ тайлбарлах ёстой. Иймд шүүх бүрэлдэхүүн уг заалтыг анхаарч үзэхийг хүсч байна...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл хууль зүйн хувьд хангалтгүй байна.

...Шийтгэх тогтоолын 22 дугаар хуудсанд гэм бурууг санаатай болон болгоомжгүй холимог хэлбэртэй гэж дүгнэсэн нь эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлээгүй. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан гэх боловч аль заалтыг хэрэглэснийг тодорхой заагаагүй байна. Миний үйлчлүүлэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, төрийн шагнал хүртэж байсан, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан хорих ялыг доод хэмжээгээр буюу 2 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...Мөн хохирол барагдуулах асуудал чухал ач холбогдолтой тул богино хугацаанд ял эдэлж, цаашид хохирлыг барагдуулах боломжийг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

9. Хохирогч А.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авсан. Уг шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй, гомдолтой байна. Осол гарах үед бид нэг тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан. Манай жолооч эсрэг урсгалд орсон, зам сөрж явсан асуудал байхгүй. Бид өгсүүр замаар өөрийн зорчих хэсгээр явж байсан...анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу тогтоож, буруу дүгнэлт хийсэн, манай жолоочийг буруутгасан нь үндэслэлгүй байна...” гэв.

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа дутуу хийгдсэн, зарим шалгуур зохицуулалтыг орхигдуулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт илэрч байна. Тухайлбал, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09:30 цагт дуудлага ирж зам тээврийн осол гарсан. Төв аймгийн Лүн сумын замд цагдаагийн хошууч Цогтбаяр, өмгөөлөгч Ариунболд, Анхбаяр нар дуудлагын дагуу 13:30 цагт очиж үзлэг хийсэн. Гэтэл үзлэгийг буруу нөхцөлд хийж, шулуун зам хуурай байна гэж дүгнэлт гаргасан нь дараагийн 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд буруугаар нөлөөлсөн. Үүний зэрэгцээ шинжээч нар мөрдөн байцаагчийн асуулт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асуултад хариулах боломжгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар дүгнэлт гаргах боломжгүй бол шинжээч татгалзах эрхтэй байдаг. Гэтэл татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр буруу дүгнэлт гаргасан, прокурор мэдсэн боловч арга хэмжээ аваагүй. Шинжээч нар гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй зэрэг дутуу ажиллагаа нь хэргийг зөв үнэлэх боломжгүй болгож байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна...” гэв.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хууль, процессын зөрчилтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж Г.Мийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

12. Хохирогч У.Б, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч болон хохирогч талын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

13. Хохирогч У.Б, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын өмгөөлөгч С.Базардорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох байдлыг бүрэн шалгаж, тогтоосон...шинжээчийн дүгнэлтүүдэд “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр заалтыг зөрчсөн нь үндсэн шалтгаан болсныг тодорхой заасан...Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж хүсэлт гаргасан бүх оролцогчийн эрхийг ханган гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд ............ гэм буруугийн асуудлыг холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэж хохирол, хор уршгийг тодорхой болгосон...Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

14. Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний гэр бүл, эхнэр, хүүхдүүд эмнэлэгт хэвтэж байхад шаардлагатай эм, үйлчилгээ, хэрэгслийг цаг тухайд нь авч өгч байсан. Энэ нь хохирол болон гарсан зардлын бодит байдал юм. Гэр бүлийн хувьд учирсан хохирол, эмнэлгийн зардал, бусад асуудлуудыг бодитоор авч үзэх шаардлагатай. Цаашид гарч байгаа зардал, хохирлыг үнэн зөвөөр харгалзан шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Тиймээс тухайн нөхцөл байдал, гарсан үр дагавар, мөн бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хуулийн хүрээнд үнэн зөвөөр харгалзан үзэх нь зүйтэй...” гэв.

15. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч тал өнгөрсөн 3 жилийн хугацаанд бидний гэр бүлийн сэтгэл санаа, амьдралд асар их дарамт учруулсан. Өнөөдөр 80 сая төгрөгийн асуудал ярьж, өмгөөлөгч авч оролцож байна. Би хувиасаа 80 сая төгрөгийг та нарт өгье, харин үүний оронд миний 7 сартай охин, ээжийг маань босгоод ир гэж хэлмээр байна. Ямар ичдэггүй, увайгүй хүмүүс вэ. Яллагдагчийн 4 хүүхэд эрүүл саруул өсөж торнисон бол миний 7 сартай охин, ээж энэ хорвоо ертөнцөд алга. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч нь шилдэг ажилтан байсан гэж ярьж байна. Гэтэл миний хувьд би эрх зүйч мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн 3 жилийн хугацаанд сэтгэл зүйгээр маш их унаж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Миний бүх шүд унасан, би хиймэл шүдтэй явж байна. Үүнийг хэрэглэхгүй бол эрүү, ам унжаад, юм ч ярьж чадахгүй болсон. Анхан шатны шүүх хурал дээр бүх баримт нотлогдсон байхад өмгөөлөгч нар ойлгохгүй, шүүгдэгч гэмшсэн шинжгүй, утсаараа тоглоом тоглож сууж байсан нь бидний гомдлыг нэмэгдүүлж байна. Энэ бүх нөхцөл байдлын улмаас бид нар хэтэрхий энэрэнгүй хандсан боловч одоо эцсийг хүртэл явахаа илэрхийлж байна. Шүүхийн санал, ялын саналд бид анхаарч үзэх болно. Иймд бидний гомдлыг бүрэн шийдвэрлэж, шударга ёсны хүрээнд үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

16. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа...хэргийн газрын үзлэгийн талаар тайлбар хэлэхэд...Тухайн хэрэгт хэргийн газрын үзлэгийг оролцогчдыг байлцуулан явуулж, мөргөлтийн анхны цэгийг тогтоон тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Үзлэгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодорхой цэгийг хэмжиж тогтоолгох хүсэлт гаргасны дагуу нэмэлт хэмжилт хийж, тэмдэглэлд тусгасан. Энэ нь хуулийн ноцтой зөрчилд тооцогдохгүй. Мөргөлтийн цэгийг тогтоохдоо тээврийн хэрэгслийн анхны мөргөлдөх агшинд унасан эд анги, шингэн тос, тоос шороо зэргийн байрлалд үндэслэн тогтоосон бөгөөд энэ нь техникийн үндэслэлтэй.

-2.Шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбарлахад хэрэгт нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийг томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэг бүхий, хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг томилсон. Шинжээчдийн дүгнэлтүүд хоорондоо зөрөөгүй, бодит байдлыг сэргээн тогтоосон, эргэлзээ бүхий дүгнэлт гараагүй...Шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт буюу эсрэг урсгалд орохыг хориглосон заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж тогтоосон. Хохирогч Доржийн хурд хэтрүүлсэн эсэх асуудал нь энэ гэмт хэргийн шууд шалтгаан нөхцөл биш. Учир нь Дорж өөрийн зорчих эгнээндээ явж байсан бөгөөд ослын шууд шалтгаан нь О эсрэг урсгалд орсон үйлдэл байна. Зам, цаг агаарын нөхцөл байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний байгууллага болон авто зам арчлалтын компанийн мэргэжилтнээс мэдүүлэг авч, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан. Зам бүхэлдээ мөс, цасаар бүрхэгдсэн, аюултай нөхцөл байдалтай байсан гэх баримт тогтоогдоогүй.

-3.Эрүүгийн хариуцлагын талаар тайлбарлахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд заавал хэрэглэх үүрэг бүхий заалт биш бөгөөд нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж болох зохицуулалт юм. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөр этгээдийн буруутай үйл ажиллагааг дурдсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Уг гэмт хэргийн улмаас 5 хүний амь нас хохирсон бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хувьд онц ноцтойд тооцогдоно.

-4.Хохирлын талаар анхан шатны шүүх хохирогч нараас нэхэмжилсэн зардлыг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтын шаардлага хангаагүй буюу гар утасны төлбөрийн зарим хэсэг, өмгөөлөгчийн хөлсний тодорхой дүн, хийлгээгүй эмчилгээний зардал, зээлийн төлбөр зэргийг хасаж, зөвхөн баримтаар нотлогдсон оршуулгын зардал, эмчилгээний зардал, замын зардлыг тооцон шийдвэрлэсэн.

Иргэний хариуцагч Ц.Оын тухайд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэгтэй этгээдэд хамаарах тул иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан, биелэгдэх боломжтой шийдвэр болсон гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

17. Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...осол гарсанд би маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд энэ нь миний сэтгэл зүрхнээс хэзээ ч гархааргүй байна. Миний сэтгэл зүрх үнэхээр зовж, үр хүүхэд, гэр бүлийнхээ талаар бодох бүр эмзэглэж байна. Энэ гэмшил миний амьдралын туршид дагалдана. Би шүүх хуралдаанд нэг ч удаа ёс зүйгүй, зохисгүй үйлдэл гаргаагүй бөгөөд цагдаагийн ажилтны хяналтад байсан. Ийм байхад яаж гар утсаараа оролдох юм бэ. Авто замын нөхцөл байдалд халтиргаа, гулгаа байсан гэдгийг би онцолж хэлмээр байна. Автомашины хурдыг зохих хэмжээнд тохируулж явахыг би оролдсон ч замын нөхцөл байдал, мөсөн бүрхүүл зэрэг хүчин зүйлсээс улбаалан бүрэн удирдаж чадаагүй. Тухайн үед би ухаан алдсан бөгөөд эмнэлэгт ирээд өөр бусад автомашины зорчигчидтой хамт эмнэлгийн тусламж авсан...Би замын зөв тал руу чиглүүлж жолоо барьсан. Намайг тухайн үед хурд 150 километр цагийн хурдтай явж байсан гэж тэмдэглэсэн байсан. Би тийм хурдтай яваагүй. Мөсөн бүрхүүлтэй замд автомашины хяналтыг бүрэн хадгалах боломжгүй байсан бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. Бага насны хүүхдийг тээвэрлэхэд хамгаалалтын суудал зэргийг ашиглах ёстой. Гэтэл У.Б хүүхдээ гар дээрээ тэвэрчихсэн явж байсан. Би гүнээ харамсаж байна, хохирогч нараас дахин уучлалт гуйж байна. Замын нөхцөл байдлыг урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлийг бууруулах талаар би өөрийн туршлага, мэдлэгээ ашиглан шинээр арга хэмжээ авч ажиллах болно...Би үнэхээр сэтгэл зүрхнээсээ харамсаж байгаагаа дахин илэрхийлье...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Унарын хамтран гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е /6 сартай/ нарын амь хохирч, У.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Л.Д, Д.Б /3 настай/, Д.Д  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь хохирч, А.Ц, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь эрүүгийн 2334001520401 дугаартай хэрэгт авагдсан:

-хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бгийн: “ ...Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09-10 цагийн орчим би машин дотор арын суудал дээр 6 сартай талийгаач охин Д.Ег тэврээд явж байсан. Би унтаж байгаад осол болсныг бол мэдээгүй. Нэг мэдэхэд ...би машин дотор ухаан орсон. ...Тэгээд ...Улаанбаатар хотоос нисдэг тэрэг дуудаад тэгээд би нисдэг тэрэгтэй ГССҮТ-д талийгаач охин Д.Е болон хүү Д.Б, нөхөр Д.Д нарын хамт ирж хэвтсэн. ...охин маань ...ухаангүй байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд эрүүний чагтан холбоос хугарсан, эрүүний баруун хэсгээр 2-3 хугаралтай, 6 шүд унасан. Одоо унах гэж байгаа хөдөлчихсөн 2-3 шүд байна. Мөн гэмтлийн улмаас уруул урдаасаа зүүн чиглэлтэй язарч 30 орчим оёдол тавиулсан. Духандаа бас олон тооны оёдол тавиулсан. Одоо сорвитой байна. Мөн эрүүний баруун доор хэсэгт язарсан шарх үүсэж оёдол тавиулсан. Баруун гарын шуу хэсгээр хугарсан. Ослын дараа бие нэлэнхийдээ хөх няц болсон байсан. ...Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ ослоос болж би шүдгүй болсноороо муу ярьдаг болсон. Нүүрэндээ сорвитой болсон. Бас 6 сартай охиноо алдсан болохоор маш их гомдолтой байна...Шүүгдэгчийн зүгээс ийм сэтгэлгүй байж болохгүй бөгөөд үзэж болох 3 зовлонг нэг дор үзүүлчхээд ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй..” /1хх-н 112, 71-72, 117/ гэх,

-хохирогч Д.Дийн: “...Миний бие Ховд аймагт цагаан сар хийчхээд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ...төрсөн ах Дармаагийн эзэмшлийн ........ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа ...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үүрээр Өвөрхангай аймаг дээр ааваас машин аваад Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд зам тээврийн осолд орсон. Өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. ...Миний урд талд явсан машиныг шахаж замаас гаргаад миний өөдөөс халз ирээд мөргөчихсөн. ...Би машинаа жолоодоод ойролцоогоор 65-75 км/цаг хурдтай явж байсан. Гадна үзэгдэх орчин гэгээтэй, нар туссан байсан. Замын халтиргаа бол байгаагүй. Тухайн осол болсон зам алсаасаа бага зэрэг тойруу, өгсүүр байсан. ...охин маань ...ухаангүй байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд тархи доргилт хамар ясны хугарал, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. ...Би дээрх осол гарсан шалтгаан нь Тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэтэрхий их хурдтай явж байгаад урсгал сөрж орж ирээд буцаад дарж чадахгүй намайг шууд мөргөсөн гэж бодож байна...” /1хх-н 77-78/ гэх,

-Хохирогч Л.Дийн: “...Бид нар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Би хүү Дармаагийн эзэмшлийн ........ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа өөрийнхөө хүү Д.Дийн хамт машинаа ээлжлээд барьж явсан. Талийгаач эхнэр маань жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Харин арын суудал дээр би бэр охин У.Б болон ач хүү Бэлгүтэй, талийгаач ач охин Е нарын хамт явсан. ...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үүрээр Өвөрхангай аймаг дээрээс хүү Дорж надаас машин аваад аваад Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд зам тээврийн осолд орсон. ...Дээрх зам тээврийн ослын улмаас миний дух хэсэгт язарч оёдол тавиулсан. Тэрнээс хойш юм мартах болсон. Маш их сэтгэлийн хямралтай болсон. Осол болоход замын нөхцөл байдал болон гадна үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын талаар сайн мэдэхгүй байна. ...Энэ ослоос болж эхнэр болон ач охин нараа алдсан. Бас бэр болон хүүгийн бие бүрэн эдгээгүй байна. ...Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.” /1хх-н 83-84/ гэх,

-хохирогч А.Цгийн: “Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу эцэг Г, эх Ж., дүү О, нөхөр Ц нарын хамт өглөө ........... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би хотоос гараад шууд унтаад өгсөн. Болсон зүйлийг ерөөсөө сайн санахгүй байна. Би ослын дараа буюу хэд хоногийн дараа л эмнэлэгт ухаан орсон. Миний эгэмний яс хугарсан, биеийн зүүн тал мэдээгүй байж байгаад мэдээ орсон. Миний даралт ихсэж байгаа бас өөр надад учирсан гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би талийгаач нөхөр Цын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү Г.Эийг оролцуулах хүсэлтэй байна.” /1хх-н 50/ гэх,

-гэрч Д.Г-ийн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд багахан зэргийн тойруу хэсэгт өөдөөс хурдтай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу намайг шахаад ороод ирсэн. ...Тэгээд би зогсоод зам дээр эргээд очиход ........ улсын дугаартай цагаан өнгийн Аксио Королла маркийн тээврийн хэрэгсэл миний ард явж байсан ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урсгал сөрж очоод мөргөөд замаас гаргасан. ...Тэгэхэд Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд сууж байсан манай хамаатны эгч ...........газар дээрээ нас барсан. Харин бусад хүмүүс нь их бага хэмжээгээр гэмтэл аваад бид нар нисдэг тэрэг дуудаж Улаанбаатар хот ГССҮТөв рүү хүргүүлсэн. ...Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн хальтаргаа гулгаа байхгүй хэвийн байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад замын эвдрэл гэмтэл харагдаагүй. Бага зэрэг миний талаасаа бол зүүн гар тал руугаа бол огцом биш алсуур тойруу байсан. Тэр машин бол хэтэрхий хурдан давхиж явсандаа л бага зэргийн тойруу дээр буцааж дарж чадахгүй эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан машиныхаа эгнээнд ороод мөргөлдсөн байх гэж бодож байна...” /1хх-н 93-94/ гэх,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Дгийн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд Ган-Эрдэнэ урд явж байсан араас нь манай дүү Д.Д би араас нь гээд 3-уулаа хамт цуваанд ороод явж байхад өөдөөс хурдтай машин эсрэг урсгал руу орж ирээд миний яг урд явсан дүү Д.Дийн жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эгнээ рүү орж ирээд мөргөлдсөн. ...Тэгэхэд Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд сууж байсан миний төрсөн эх ...........газар дээрээ нас барсан. Харин бусад хүмүүс нь их бага хэмжээгээр гэмтэл аваад бид нар нисдэг тэрэг дуудаж Улаанбаатар хот ГССҮТөв рүү хүргүүлсэн. ...Харин өөдөөс ирж урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн Аксио королла бол маш их хурдтай явж байсан. Бид нар замдаа огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. ...Осол болох үед 2 талаас тээврийн хэрэгсэл байхгүй зам чөлөөтэй байсан. ...Бид нартай өөр ямар нэгэн машин тэр үед зөрөөгүй бас гүйцэж түрүүлээгүй. ...Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй хэвийн байсан санагдаж байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад лав замын эвдрэл гэмтэл харагдаагүй. ...Би болсон зүйлд маш их харамсалтай байна. Маш их гомдолтой байна. ........... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тиймээс би дээрх тээврийн хэрэгслийнхээ хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон үнийг хуулийн дагуу буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би дээрх тээврийн хэрэгсэлдээ хохирлын үнэлгээ гаргуулж хохирлоо нэхэмжлэх болно. ...10,147,060 төгрөгийн оршуулгын зардал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой 9,173,000 төгрөг, н.Саранцэцэг гэх хүн нь нас барахаасаа өмнө тэтгэврийн 8,124,692 төгрөгийн зээлтэй байсан ба охин Заяа нь төлсөн байдаг. Нийт 59,678,587 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-н 64-65, 87, 96-97/ гэх,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мийн: “2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн ээж Содномын Ж. нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явж байгаад замдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж нас барсан. Дээрх ослын улмаас миний эцэг Г, эх С.Ж, төрсөн ах Г.Ц нар нас барсан...” /1хх-н 44/ гэх,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн: “Би амь хохирогч Г.Цын төрсөн дүү нь байгаа юм. ...Одоогоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” /1хх-н 47, 55/ гэх,

-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Оын: “Тус тээврийн хэрэгслийг миний аав Ц надад авч өгсөн. Осол болохоос өмнө аав маань Архангай аймаг руу хамаатныхаа үсний найранд оролцохоор өвөө, эмээ, ээж, өөрийн төрсөн дүү О нартай хамт миний машиныг жолоодож явсан. Ингээд замдаа зам тээврийн осолд орж өвөө, эмээ, аав маань нас барсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тогтоолтой уншиж танилцсан. Надад уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...” /1хх-н 91, 2хх-н 250, 3хх-н 1/ гэх,

-шинжээч Н.Мөнхзулын: “Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг Ц.Цэвэгжав болон Ж.Хашбат нарын хамт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд 2 автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн байна. Энерги хадгалагдах хуулийг ашиглан хурдыг тооцоход автомашинуудад үүссэн эвдрэл гэмтэлд шингээгдэх энергийн алдагдлыг тооцох боломжгүй байдаг тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн” /2хх-н 52-53/ гэх,

-шинжээч Б.Баярсайханы: “Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн Прокурорын газрын 11 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцсан. Тогтоолтой танилцаад гарын үсэг зурахаа мартсан байна. Прокурорын тогтоолтой танилцаж байж 07/120 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-т тусгагдсанаар “Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй” гэсэн байна. Энерги хадгалах хуулийг ашиглаагүй тул баримт хавсаргах шаардлагагүй байсан.” /2хх-н 183/ гэх,

-гэрч Э.Дорждаваагийн: “2016 оноос эхлэн одоог хүртэл "Эрдэнэсант АЗЗА" ТӨХК-ийн ерөнхий инженерээр 8 дахь жилдээ ажиллаж байна...Авто замын засвар арчлалтад өвлийн засвар арчлалтад Авто бэлэн байдлыг хангаж буюу зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хунгарласан цасыг цэвэрлэж замаас гаргах, хаагдсан зам давааг нээх, халтиргаа гулгаатай зам дээр давс цацах, автогрейдрээр хусах, мөсийг гараар цэвэрлэх гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг...Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газар буюу Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 218 км-ийн шонгоос 284 дахь км-ийн шон хүртэл нийт 67 км авто замыг шалгахад зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Харин 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очиж үзэхэд 223 дахь км-ийн шонгийн ойролцоо урт нь 10 орчим метр өргөн нь 2.5м хэмжээтэй зорчих хэсэг дээр мөсжсөн байсан...Манай хариуцаж буй зам дээр халтиргаа гулгаа болон ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд манай "Эрдэнэсант АЗЗА" ТӨХКомпани нь нэн даруй түргэн хугацаанд хийж гүйцэтгэдэг. Хийж гүйцэтгэхэд цас, мөсний зузаанаас шалтгаалаад цэвэрлэх ажиллагаа удааширдаг...” /2хх-н 139-140/ гэх мэдүүлгүүд,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай: "1.Талийгаач Г.Цын биед дотуур цус алдалт /2100 мл/, дэлүүний няцралт, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун булгалга ясны хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинж байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Г.Ц нь /II/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. 4.Талийгаач Г.Ц нь дотор эрхтний гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ." /1хх-н 132-133/ гэх шинжээчийн дүгнэлт,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 119-128/

Хими болон биологийн шинжилгээний хариу /1хх-н 129-130/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаар: “1.Талийгаач Д.Сийн биед зүрхний булчин урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, өвчүү ясны хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /300 мл/, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн дунд чөмөгний хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Д. Саранцэцэг нь /I/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. 4.Талийгаач Д.С нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх-н 146-149/ гэх шинжээчийн дүгнэлт,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 136-143/

Хими болон биологийн шинжилгээний хариу /1хх-н 144-145/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар: “1.Талийгаач С.Жын биед зүрхний булчин урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /1100 мл/, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач С.Ж нь /1/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. 4.Талийгаач С.Ж нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.” /1хх-н 162-165/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 151-158/,

Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 159-161/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар: “1.Талийгаач Ш.Гийн биед дотуур цус алдалт /400 мл/, баруун уушгины урагдал, үнхэлцэг хальсны урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн бөөрөнд цус харвалт, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Ш.Г нь /IV/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3,8% спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач Ш.Г нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.” /1хх-н 177-180/ гэх шинжээчийн дүгнэлт,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 167-173/

Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 174-176/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаар: “1.Амь хохирогч Д.Егийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн тархмал няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархины хатуу хальсан доорх тархмал цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнг нийтэд нь хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг нэлэнхийд нь хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дунд чөмөгний диафизийн доод хэсгийн зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаачид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. 3.Амь хохирогч Д.Е нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15 хоног хэвтэж эмчлэгдсэн тул химийн шинжилгээг хийлгэж цусанд этилийн спирт тодорхойлуулах шаардлагагүй. 4.Амь хохирогч нь В(III) бүлгийн цусны харьяалалтай байна. 5.Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” /1хх-н 182-194/ гэх шинжээчийн дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 190-194/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5457 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Л.Дийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх /1 хх 196-197/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 444 дугаар: “1.А.Цгийн биед баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх-н 199-200/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4482 дугаар: “1.У.Б-н биед доод эрүү ясны хоёр талын үений сэртэн, их биеийн баруун хэсгийн хугарал, хоншоор ясны зүүн дээд 2, 3, 4-р шүдний бэхлэгдэх хэсгийн түүшингийн хугарал, баруун шуу ясны хугарал, дух, эрүүний зүүн хэсгээс амны хөндий рүү нэвтэрсэн, оочны шарх, зүүн дээд 22, 23, 24, 25-р гэмтэл эрүүний их биеийн хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дөрвөн шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иар алдагдуулах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /1хх-н 214-217/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4483 дугаар: “1.Д.Дийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /1хх-н 222-223/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4481 дугаар: “1.Д.Бн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /1хх-н 232-234/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 443 дугаар: “1............. биед баруун 6, 7-р хавирганы хугарал, баруун хөлийн 5 дугаар хурууны шивнүүрийн хугарал, цээж, толгойд шарх, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх-н 237-238/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2678 дугаар: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашин нь Toyota Axio маркийн ........ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” /1хх-н 250, 2хх-н 1-2/ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 245-249/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2557 дугаар: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн ........ улсынд угаартай автомашин нь Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн ........ улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” /2хх-н 10-12/ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 5-9/,

-Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний 06/16 дугаар: “1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ........ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч ...........нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2.Хариулт 1-ээр хариулагдсан. 3......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Гын О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 4......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 5......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 6.Дээрх хоёр автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. 7.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” /2хх-н 26-27/ гэх  шинжээчийн дүгнэлт,

-“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны №23-173 дугаартай: “Мөрдөгчийн асуусан асуултын хүрээнд: 1.1.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Д.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota corolla axio маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуусан асуултын хүрээнд:

2.1.Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад тухайн зам тээврийн осол гарах үед замын зорчих хэсгийн гадаргуу зузаан цас мөстэй байсан гэх зүйл тусгагдаагүй байна. 2.2.Энэхүү дүгнэлтийн 2.1 дэх хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.3. Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Д.Д аюул саад тулгарсныг мэдэрч, улмаар тээврийн хэрэгслийг зогсоох apra хэмжээ авах боломжтой байсан эсэх, тухайн жолоочийн самбаачлах чадвар /тосон хариулах чадвар/-ыг бидний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.4.Хоёр тээврийн хэрэгслийн аль нь түрүүлж нөгөө тээврийн хэрэгслээ мөргөсөн эсэх нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна. Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үйл явдлыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар аль жолооч нь давуу эрх эдэлж, хэн нь зам тавьж өгөх үүрэг хүлээж замын хөдөлгөөнд оролцсоноор тодорхойлно. 2.5.Тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүд болон энерги хадгалагдах хууль, бусад шинжлэх ухааны арга, аргачлалаар хурдыг тогтооход тухайн замын өгсүүр уруу. хазайлт /тойргийн радиус, төвөөс зугтах хүчний үйлчлэл/, тухайн үеийн замын гадаргуугийн өөрчлөлт /асфалт, шороо, цас гэх мэт/, зам /хиймэл байгууламж/ болон замын хажуугийн гадаргуугийн /байгалийн тогтоц өндөр намын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байна. 2.6.Осолд холбогдсон Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй. Энэхүү дүгнэлтийн 2.5 дахь хариултаар хариулсан/. 2.7.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхдүүдийг жолооч болон асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дугаар зүйл дэх "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө" гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй. Энэ заалтыг зөрчсөнөөс гарах эрсдэлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.8.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашинд тогтоосон тооноос илүү зорчигч зорчиж явсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2.9.Энэхүү дүгнэлтийн 2.5, 2.6 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.10.Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн гэх А цэгийг зөв тогтоосон эсэхэд бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Энэ асуултад Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №2557, №2678 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ээр хариулсан гэж үзэж байна” /2хх-н 45-49/ гэх шинжээчийн дүгнэлт,

-Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 07/120 дугаартай: “1.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Жолооч Д.Д нь МУ-ын ЗХД зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. Жолооч Г.О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна. 3.Техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул энэ асуултад хариулах боломжгүй байна. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй. 5.Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад зам арчилгааны компани нь замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлсэн, эсвэл биелүүлээгүй эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Жолооч Д.Д нь урсгал сөрж яваа автомашиныг ямар зайнд харсан, аюул саадыг мэдсэний дараа тээврийн хэрэгслээ зогсоох хангалттай хугацаа байсныг тогтоох боломжгүй байна. Жолооч аюул саадыг хараад, аюулыг мэдсэний дараах зогсоох арга хэмжээ авах бөгөөд энэ хугацааг дунджаар 0,8 секунд гэж нормчилдог. Үүний дараа тоормосны эд анги ажиллах хугацаа 0,2 секунд байдаг. Нийтдээ 1 секундийн дараагаас автомашин тоормосолж эхлэх бөгөөд 80 км/цаг хурдтай яваа автомашин нэг секундэд 22,2 метр зам туулдаг. Мөн энэ нэг секунд хугацаанд өөдөөс нь 80 км/цаг хурдтай яваа автомашин 22,2 метр гэж үзвэл нийт 44,4 метр зам туулдаг байна. Иймээс хангалттай хугацаа байгаагүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч амжилгүй мөргөлдөх эрсдэлтэй. Иймд жолооч Д.Д нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. 7.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 12.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” /2хх-н 144-146/ гэх техникийн шинжээчийн дүгнэлт,

 “Хас Үнэлгээ” ХХК-ийн "Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлд 7,395,000 төгрөгийн хохирол" тогтоогдсон талаарх автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-н 31-33/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн "Toyota Corolla Axio маркийн 1526 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9,150,000 төгрөгийн хохирол" тогтоогдсон талаархи үнэлгээний тайлан /2хх-н 37-39/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан /1хх-н 15/, хэргийн газарт үзлэг хийсэн /1хх-н 17-19/ тэмдэглэлүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 20-28/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 29-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхаар заасан. Харин энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохиросон бол мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е /6 сартай/ нарын амь хохирч, У.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирч, А.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.

 5. Шүүгдэгч Г.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.

7. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э “Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг 7 цагийн дараа хийсэн, замын мөс хайлсан зэргийг анхан шатны шүүхээс үнэн зөв бодитой дүгнээгүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэргийн бодит байдлыг тогтоотоогоогүй хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М “хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэх,

Шүүгдэгч ............ өмгөөлөгч Х.Даваахүү “...тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход хамгийн чухал нотлох баримт болох замын зорчих хэсгийн гадаргуу болон шинжээчид хурдыг үндэстэй тогтоогоогүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй...” гэх,

Иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Унар “иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргасан.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын төрөлд хамаардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заах учиртай.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2678 дугаар шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашин нь Toyota Axio маркийн ........ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” /1хх-н 250, 2хх-н 1-2/ гэх,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2557 дугаар шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн ........ улсынд угаартай автомашин нь Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн ........ улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” /2хх-н 10-12/ гэх,

-ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний 06/16 дугаартай: “1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ........ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч ...........нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2.Хариулт 1-ээр хариулагдсан. 3......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Гын О нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 4......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 5......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 6.Дээрх хоёр автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. 7.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” /2хх-н 26-27/ гэх,

-“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны 23-173 дугаартай шинжээчийн: “Мөрдөгчийн асуусан асуултын хүрээнд: 1.1.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Д.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota corolla axio маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуусан асуултын хүрээнд:

2.1.Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад тухайн зам тээврийн осол гарах үед замын зорчих хэсгийн гадаргуу зузаан цас мөстэй байсан гэх зүйл тусгагдаагүй байна. 2.2.Энэхүү дүгнэлтийн 2.1 дэх хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.3. Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Д.Д аюул саад тулгарсныг мэдэрч, улмаар тээврийн хэрэгслийг зогсоох apra хэмжээ авах боломжтой байсан эсэх, тухайн жолоочийн самбаачлах чадвар /тосон хариулах чадвар/-ыг бидний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.4.Хоёр тээврийн хэрэгслийн аль нь түрүүлж нөгөө тээврийн хэрэгслээ мөргөсөн эсэх нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна. Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үйл явдлыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар аль жолооч нь давуу эрх эдэлж, хэн нь зам тавьж өгөх үүрэг хүлээж замын хөдөлгөөнд оролцсоноор тодорхойлно. 2.5.Тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүд болон энерги хадгалагдах хууль, бусад шинжлэх ухааны арга, аргачлалаар хурдыг тогтооход тухайн замын өгсүүр уруу. хазайлт /тойргийн радиус, төвөөс зугтах хүчний үйлчлэл/, тухайн үеийн замын гадаргуугийн өөрчлөлт /асфалт, шороо, цас гэх мэт/, зам /хиймэл байгууламж/ болон замын хажуугийн гадаргуугийн /байгалийн тогтоц өндөр намын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байна. 2.6.Осолд холбогдсон Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй. Энэхүү дүгнэлтийн 2.5 дахь хариултаар хариулсан/. 2.7.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхдүүдийг жолооч болон асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дугаар зүйл дэх "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө" гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй. Энэ заалтыг зөрчсөнөөс гарах эрсдэлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.8.Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай автомашинд тогтоосон тооноос илүү зорчигч зорчиж явсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2.9.Энэхүү дүгнэлтийн 2.5, 2.6 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.10.Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн гэх А цэгийг зөв тогтоосон эсэхэд бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Энэ асуултад Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №2557, №2678 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ээр хариулсан гэж үзэж байна. 2.11.Нэмж тусгах саналгүй.” /2хх-н 45-49/ гэх,

ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 07/120 дугаартай техникийн шинжээчийн: “1.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Жолооч Д.Д нь МУ-ын ЗХД зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. Жолооч Г.О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна. 3.Техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул энэ асуултад хариулах боломжгүй байна. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй. 5.Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад зам арчилгааны компани нь замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлсэн, эсвэл биелүүлээгүй эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Жолооч Д.Д нь урсгал сөрж яваа автомашиныг ямар зайнд харсан, аюул саадыг мэдсэний дараа тээврийн хэрэгслээ зогсоох хангалттай хугацаа байсныг тогтоох боломжгүй байна. Жолооч аюул саадыг хараад, аюулыг мэдсэний дараах зогсоох арга хэмжээ авах бөгөөд энэ хугацааг дунджаар 0,8 секунд гэж нормчилдог. Үүний дараа тоормосны эд анги ажиллах хугацаа 0,2 секунд байдаг. Нийтдээ 1 секундийн дараагаас автомашин тоормосолж эхлэх бөгөөд 80 км/цаг хурдтай яваа автомашин нэг секундэд 22,2 метр зам туулдаг. Мөн энэ нэг секунд хугацаанд өөдөөс нь 80 км/цаг хурдтай яваа автомашин 22,2 метр гэж үзвэл нийт 44,4 метр зам туулдаг байна. Иймээс хангалттай хугацаа байгаагүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч амжилгүй мөргөлдөх эрсдэлтэй. Иймд жолооч Д.Д нь МУ-ын ЗХД зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. 7.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 12.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” /2хх 144-146/ гэх дүгнэлтүүдийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалж эдгээр нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

10. Өөрөөр хэлбэл, шүүх тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж хэргийн бодит байдлыг тогтоосон байх ба хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 17-19/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 20-28/ зэрэг баримтаар гэрч Э.Дорждаваагийн: “...Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газар буюу Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 218 км-ийн шонгоос 284 дахь км-ийн шон хүртэл нийт 67 км авто замыг шалгахад зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Харин 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очиж үзэхэд 223 дахь км-ийн шонгийн ойролцоо урт нь 10 орчим метр өргөн нь 2.5м хэмжээтэй зорчих хэсэг дээр мөсжсөн байсан..” /2хх-н 139-140/ гэх мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

11. Түүнчлэн зам тээврийн осолд орох үед хоёр тээврийн хэрэгсэл ямар хурдтай явсныг тогтоох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч Н.Мөнхзулын: “Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг Ц.Цэвэгжав болон Ж.Хашбат нарын хамт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд 2 автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн байна. Энерги хадгалагдах хуулийг ашиглан хурдыг тооцоход автомашинуудад үүссэн эвдрэл гэмтэлд шингээгдэх энергийн алдагдлыг тооцох боломжгүй байдаг тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн.” /2хх-н 52-53/ гэх,

шинжээч Б.Баярсайханы: “Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн Прокурорын газрын 11 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцсан. Тогтоолтой танилцаад гарын үсэг зурахаа мартсан байна. Прокурорын тогтоолтой танилцаж байж 07/120 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-т тусгагдсанаар “Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй” гэсэн байна. Энерги хадгалах хуулийг ашиглаагүй тул баримт хавсаргах шаардлагагүй байсан.” /2хх-н 183/ гэх мэдүүлэг зэргээс үзвэл “Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасан “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” гэсэн үндэслэл байвал шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзана.” гэсний дагуу осолд орсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байсан тул шинжээч нар энэ талаар дүгнэлт гаргахаас татгалзсан байдаг ба шинээр нотлох баримт цуглуулж, дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах нөхцөл байдал үүсээгүй байна.

 

12. Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлох нь хууль ёсны зарчим бөгөөд шүүхээс гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан шүүгдэгч ............ гэм буруутай үйлдлийн улмаас ........ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е нарын болон ........ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирсон, иргэн У.Б, А.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч ............ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 cap хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэх боломжгүй.

 

13. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд обьектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоодог. Анхан шатны шүүх 3 дугаар хавтаст хэргийн 164-221 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Дд 57,200,951 төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бд 27,519,392 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин иргэний хариуцагч Ц.О нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм буруугүйгээр үүрэг хүлээсэн этгээд биш юм.

Учир нь тээврийн хэрэгслийг тухайн үед эзэмшигчийн зөвшөөрлөөр барьж явсан Г.Ц нь Г.Д-д жолоог шилжүүлсэн байх тул иргэний хариуцагч Ц.Оыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулах боломжийг олгосон гэж үзэхгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад 42,380,171 төгрөгийг иргэний хариуцагч Ц.Оаас гаргуулах гэснийг шүүгдэгч Г.Д-с гаргуулахаар, мөн 6 дугаар заалтын “...Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас  өмгөөллийн хөлс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийн цалингийн болон тэтгэврийн зээл 8,124,692 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож...” гэснийг 5 дугаар заалтад нэмж, иргэний нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, 6 дугаар заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж хууль хэрэглээний шинжтэй нэмэлт оруулж, 8 дугаар заалтаас “...бусдад төлөх төлбөргүй...” гэснийг хасаж өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч М.Унарын хамтран гаргасан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, Г.М, шүүгдэгч ............ өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

15. Шүүгдэгч ............ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 3, 4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ............ /РД:.........../-аас 42 380 171 /дөчин хоёр сая гурван зуун наян мянга нэг зуун далан нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ......................... /РД:......../-д 28 600 475 /хорин найман сая зургаан зуун мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............. тоотод оршин суух ............... /РД:............./-д 13 759 696 /арван гурван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг тус тус олгосугай...” гэснийг

 

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн О /РД:........./-аас 42,380,171 /дөчин хоёр сая гурван зуун наян мянга нэг зуун далан нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ............ тоотод оршин суух ................ /РД:.........../-д 28,600,475 /хорин найман сая зургаан зуун мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..... аймаг Ж.ант сум Цамбагарав баг ........... тоотод оршин суух ............. /РД:........../-д 13,759,696 /арван гурван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг тус тус олгож, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийн цалингийн болон тэтгэврийн зээл 8,124,692 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай...” гэж,

 

6 дугаар заалтын “...Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас  өмгөөллийн хөлс 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийн цалингийн болон тэтгэврийн зээл 8 124 692 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17 902 000 /арван долоон сая есөн зуун хоёр мянга/ төгрөг болон гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500 000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Дийн ажилгүй байсан хугацааны цалин гэх 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийг гар утасны үнэ 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг,

 насанд хүрээгүй хохирогч Д.Б, хохирогч У.Б, Д.Д, Л.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэснийг

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17,902,000 /арван долоон сая есөн зуун хоёр мянга/ төгрөг болон гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Дийн ажилгүй байсан хугацааны цалин гэх 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.Сийн гар утасны үнэ 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг,

 насанд хүрээгүй хохирогч Д.Б, хохирогч У.Б, Д.Д, Л.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэж,

 

8 дугаар заалтаас “...бусдад төлөх төлбөргүй,...” гэснийг хасаж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Ц.О болон түүний өмгөөлөгч М.Унарын хамтран гаргасан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, Г.М, шүүгдэгч ............ өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭН

 

                                     

                                             ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС                                                                                                                

 

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ